Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/16

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2440000000009 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* хот ******* дүүргийн 10 дугаар хороо “ хотхон ”-н 75-6 дугаар байрны 38 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

2.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

3.Нийслэлийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар,

4.Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 330,000 төгрөгөөр тооцож, торгох ялаас хасаж, 670,000 төгрөгөөр торгох ялаар,

 5.Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 20******* оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон 60 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагаар тогтоож, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* /РД:СЩ96**************35/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч  ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө 00 цаг 50 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “M-CLUB-д хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд болон хэвлийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэг, зүүн хөмсөг, зүүн шууны хэсгүүдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын өнгөц язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Эрүүгийн 2440000000009 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:

-Хохирогч  2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн хэлтэст өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний 18 цагийн үед найз гэдэг найзтайгаа уулзаад Бор-Өндөр сумын 2 дугаар багт байдаг Твинс гэх ресторанд орж хоол идэнгээ 0.75 литрийн савлагаатай ногоон шилтэй 2 ширхэг виски хувааж  уусан. Тэгээд ******* цаг 30 минутын үед тэндээсээ гараад М гэдэг баар луу очиж бүжиглэе гэж ярилцаад алхаад явсан. Тухайн бааранд очоод 2 давхарт нь гараад 2 ширхэг пиво, 2 ширхэг ундаа захиалаад суусан. Би нилээн согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа, би хүнтэй зууралдаад 2 давхарын шатнаас унаад сууж байхад мөн танихгүй залуу миний нүүр лүү өшиглөсөн, би арагшаа саваад үүдний хаалгаар унасан. Би бусад зүйлийг сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. нар намайг эмнэлэг явж үзүүл гэж хэлээд би эмнэлэг явж үзүүлсэн. Манай найз мөн баарны ажилчид байсан. Би сайн мэдэхгүй байна, ер нь бол танихгүй залуучууд байсан. Миний уруул язарч үүдний нэг шүд хөдөлсөн, мөн зүүн нүд хөхөрч хавдсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлж хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 3-4 дүгээр хуудас)

 

-Хохирогч  2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн хэлтэст өгсөн: “Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг гаргуулахгүй. Надад эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Бид 2 учраа ололцсон. Би шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43 дугаар хуудас)

-Гэрч 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн хэлтэст өгсөн: “Би тухайн өдөр найз Баярсайханы хамт 18 цагийн үед Твинс нэртэй  ресторанд ороод бид хоёр 0.7 литрийн Jager master нэртэй вискиг 2 шилийг хоёулахнаа хувааж  уугаад гарсан. Би М бааранд хэдэн цагт орсон очсон талаараа  юу ч санахгүй байна. Тэнд зодоон болсон талаар ч мэдээгүй, согтчихсон байсан. Маргааш  нь баарны эгчээс сонссон. Би бол зодоон хийгээгүй байх надад лав гэмтэл шарх учраагүй байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас)

-Гэрч 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн хэлтэст өгсөн: “Би найз ийн хамтаар Гуа тээг бааранд нэг хүний 3-4 лаазтай пиво уугаад ******* цаг 20 минутын үед М бааранд орсон. 2 давхараас нь 2 залуу орилоод  дуудаад байх шиг байсан. Манай эхнэр гадаа ирж байсан болохоор би гараад эхнэртэйгээ уулзчихаад ороод иртэл 1 давхарт муудалцаад нэг залуутай зодолдож байсан. Би тэгэхээр нь 2 тийш салгаад авч гарсан. Тэгтэл цагдаа нар ирээд бид хэдийг цагдаа руу авч ирсэн. Намайг орж ирхэд зодолдож байхаар нь би салгаад авч гарсан. Яг яаж зодолдсон хэн хэнийгээ цохисон талаар хараагүй. Би мэдэхгүй байна. дээр ирээд драгер багаж үлээгээд байх шиг байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47 дугаар хуудас)

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай:

  1. биед зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд болон хэвлийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэг, зүүн хөмсөг, зүүн шууны хэсгүүдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын өнгөц язрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 15-17 дугаар хуудас), 

-яаралтай тусламжийн хуудас, хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо (хх-ийн 10-15 дугаар хуудас)

-Яллагдагч *******ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2440000000009 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Би мэдүүлэг өгөхгүй. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө 00 цаг 50 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “M-CLUB-д хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд болон хэвлийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэг, зүүн хөмсөг, зүүн шууны хэсгүүдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын өнгөц язрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч  2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн хэлтэст өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний 18 цагийн үед найз гэдэг найзтайгаа уулзаад Бор-Өндөр сумын 2 дугаар багт байдаг Твинс гэх ресторанд орж хоол идэнгээ 0.75 литрийн савлагаатай ногоон шилтэй 2 ширхэг виски хувааж  уусан. Тэгээд ******* цаг 30 минутын үед тэндээсээ гараад М гэдэг баар луу очиж бүжиглэе гэж ярилцаад алхаад явсан. Тухайн бааранд очоод 2 давхарт нь гараад 2 ширхэг пиво, 2 ширхэг ундаа захиалаад суусан. Би нилээн согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа, би хүнтэй зууралдаад 2 давхарын шатнаас унаад сууж байхад мөн танихгүй залуу миний нүүр лүү өшиглөсөн, би арагшаа саваад үүдний хаалгаар унасан. Би бусад зүйлийг сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. нар намайг эмнэлэг явж үзүүл гэж хэлээд би эмнэлэг явж үзүүлсэн. Манай найз мөн баарны ажилчид байсан. Би сайн мэдэхгүй байна, ер нь бол танихгүй залуучууд байсан. Миний уруул язарч үүдний нэг шүд хөдөлсөн, мөн зүүн нүд хөхөрч хавдсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлж хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 3-4 дүгээр хуудас)

 

-Хохирогч  2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн хэлтэст өгсөн: “Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг гаргуулахгүй. Надад эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Бид 2 учраа ололцсон. Би шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43 дугаар хуудас)

 

-Гэрч 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн хэлтэст өгсөн: “Би тухайн өдөр найз Баярсайханы хамт 18 цагийн үед Твинс нэртэй  ресторанд ороод бид хоёр 0.7 литрийн Jager master нэртэй вискиг 2 шилийг хоёулахнаа хувааж  уугаад гарсан. Би М бааранд хэдэн цагт орсон очсон талаараа  юу ч санахгүй байна. Тэнд зодоон болсон талаар ч мэдээгүй, согтчихсон байсан. Маргааш  нь баарны эгчээс сонссон. Би бол зодоон хийгээгүй байх надад лав гэмтэл шарх учраагүй байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас)

 

-Гэрч 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн хэлтэст өгсөн: “Би найз ийн хамтаар Гуа тээг бааранд нэг хүний 3-4 лаазтай пиво уугаад ******* цаг 20 минутын үед М бааранд орсон. 2 давхараас нь 2 залуу орилоод  дуудаад байх шиг байсан. Манай эхнэр гадаа ирж байсан болохоор би гараад эхнэртэйгээ уулзчихаад ороод иртэл 1 давхарт муудалцаад нэг залуутай зодолдож байсан. Би тэгэхээр нь 2 тийш салгаад авч гарсан. Тэгтэл цагдаа нар ирээд бид хэдийг цагдаа руу авч ирсэн. Намайг орж ирхэд зодолдож байхаар нь би салгаад авч гарсан. Яг яаж зодолдсон хэн хэнийгээ цохисон талаар хараагүй. Би мэдэхгүй байна. дээр ирээд драгер багаж үлээгээд байх шиг байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47 дугаар хуудас)

 

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай:

  1. биед зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд болон хэвлийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэг, зүүн хөмсөг, зүүн шууны хэсгүүдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын өнгөц язрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 15-17 дугаар хуудас), 

-Яаралтай тусламжийн хуудас, хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо (хх-ийн 10-15 дугаар хуудас)

-Яллагдагч *******ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2440000000009 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Би мэдүүлэг өгөхгүй. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан ба энэ гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хөнгөн хохирол учирсан үеэс гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцдог.

    Улсын яллагчаас шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд: “Шүүгдэгч  *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд: “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч биед хөнгөн гэмтэл учруулсан байна.

 Хохирогч нь “Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг гаргуулахгүй. Надад эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй, Бид 2 учраа ололцсон. Би шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг зүй зохисгүй хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, эрх зүйн мэдлэг, ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч ******* урьд нь:

1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

2.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

3.Нийслэлийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар,

4.Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 330,000 төгрөгөөр тооцож, торгох ялаас хасаж, 670,000 төгрөгөөр торгох ялаар,

 5.Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 20******* оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон 60 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагаар тогтоож, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 20******* оны ******* дугаар сарын 04-ний өдрийн 10-01/2587 дугаартай тодорхойлолтоор *******т оногдуулсан ял биелж дууссан болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

 

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

 

    Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч  *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

Бусад асуудлын талаар:

 

              Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

               Шүүгдэгч *******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

               2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* т 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

               3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.        

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ