Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч У.Дэндэвдорж,

Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэдаш,

шүүгдэгч Н.Оргил, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Б.Баясгалан, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Тугчин овогт Нацагнямын Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201501000209 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 6-49 тоотод оршин суух хаягтай, одоогоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Ар 10-а-61 тоотод түр оршин суудаг, урьд 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 254 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Тугчин овогт Нацагнямын Оргил /РД:УС85082914/,

 

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний цэргийн ансамбельд дуучин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 32-1-28 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигон овогт Бат-Эрдэнийн Баясгалан /РД:УХ91041571/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Н.Оргил нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр борлуулах зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 109-08 тоотод НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамины агууламж бүхий 0.4 грамм, олон улсын нэршлээр мөс гэх сэтгэцэт нөлөөт, мансууруулах бодис, НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтанд орсон дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.5 грамм, олон улсын нэршлээр шавар гэх сэтгэцэт нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан,

 

Шүүдэгч Б.Баясгалан нь борлуулах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд БНХАУ-д байх хугацаандаа НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамины агууламж бүхий 31 грамм, олон улсын нэршлээр мөс гэх сэтгэцэт нөлөөт, мансууруулах бодисийг хууль бусаар олж авсан, 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хууль бусаар биедээ хадгалсан, Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл хууль бусаар тээвэрлэсэн,

 

Улмаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дээрх бодисийг Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Оргил мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баясгалан мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотруу бараа материал судлахаар явсан. Буцахдаа Замын-Үүд дээрээс замын зардлыг чинь төлнө гэхээр нь хүний ачаа авсан. Тэгээд хотод ирээд явж байтал цагдаа барьсан” гэв.

 

Гэрч А.Төмөр-Очир мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар: Би вокзалын баруун талын 1000 машины зогсоол дээр ах  Ганзоригтоо туслаад суудлын тээврийн хэрэгсэл Япон улсаас оруулж ирж зардаг юм. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  Замын-Үүд дээр буух Тоёото Приус-20 машин очиж авчрах гээд 17 цаг 20 минутын орон нутгийн суудлаар Улаанбаатар хотоос Замын-Үүд  чиглэлтэй явсан. 2015 оны 12 сарын 17-ны өглөө 07 цагт Замын-Үүд дээр буугаад хоол цай идэж уучихаад гаалийн талбай руу явсан. Машинаа буулгаж авчихаад гаалиас 14 цагийн үед гараад хоол идээд Улаанбаатар хот руу буцах гэж байтал Замын үүдийн танил нэг залуу над руу залгаад Улаанбаатар хот руу явах 3 хүн байна аваад явах уу гэхээр нь тэгье гээд хүний 30,000 төгрөгөөр тохироод Замын-Үүдийн вагон вогзал дээрээс  буюу Номгон зочид буудлын ар талаас 3 хүнээ очиж аваад 15 цагт хот руу гарсан. Тэр 3 хүний 2 нь эхнэр нөхөр бололтой 35 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 байсан, нэг нь махлагдуу биетэй, өндөр шар залуу байсан. Явсаар байгаад 16 цаг 30 минутын үед Шанд өртөөний  “Сод Монгол “ шатахуун түгээгүүр дээр зогсоод замдаа идэж уух зүйлс аваад хөдөлсөн. Наашаа яваад Чойрын ачааны машины зогсоол дээр байх нэг цайны газар ороод 4-лээ хоол идсэн. Ингээд явсаар байгаад хотод 22 цаг 30 минутын үед орж ирээд эхлээд эхнэр нөхөр 2-ыг Сандей плазагийн баруун талд байх Ногоон төгөл хотхонд буулгаад, нөгөө залууг нь Нарны зам дагуу Миний захын хажууд байх Доктор авто сервесийн үүдэнд буулгасан. Хүмүүсээ буулгачихаад би 3, 4-р хороолол ороод эмийн сан ороод хүүхэддээ памперс авчихаад харих гээд явж байтал замд цагдаа нар зогсоогоод асуух зүйл байна гээд энд авч ирлээ. Ийм л асуудал болсон гэжээ. /1хав 90 хуу/

 

Гэрч Г.Мягмарцэнд мэдүүлэхдээ: “...Баясгалан бол багаасаа эрх дураараа өссөн. ... СУИС-н дуурийн дуулаачийн ангид суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд 4,5 сар Хилийн цэргийн ангийн ансабелд дуучнаар ажиллаж байсан. Зан байдлын хувьд Баясгалан бол нийтэч хөгжилтэй, хүнд итгэмтгий тийм хүн байгаа юм. Ямар нэгэн муу зуршил, элдэв муу аашгүй. Баясгалан бол найзуудынхаа дунд  том биетэй бүдүүн хүн байгаа юм. Найз нөхдийн дунд шоолход уурлац уцаарлах зэрэг авир гаргадаггүй. Баясгалан архи согтууруулах ундааны зүйл баяр ёслолын үеэр тааруулж хэрэглэдэг. Ер нь архи амсахаар нүүр ам нь улайчихдаг болохоор архи уугаад байдаггүй. Тамхи татдаг голдуу Parliament нэртэй тамхи татдаг. Баясгалан найз нөхөд олонтой. Оюутан найзууд ч байна хувиараа ажил төрөл хийдэг найзууд ч байна. Баясгалан 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд би хаана байсаныг мэдэхгүй байна. Би сүүлийн 14 хоног огт холбогдоогүй. 2015 оны намар нэг удаа Баясгалан ярихдаа  би хар тамхи нэг удаа хэрэглэж үзэж байсан гэж ярьж байсан. Өөр бол би мэдэхгүй. Баясгаланд Мягамарцэрэн гэж найз байхгүй. Надад Гори хочтой Оргил гэж найз байхгүй. Харин Doope boys хамтлагт дуулдаг байсан Оргил гэх залууг мэднэ. Гэхдээ найзууд биш. Би уг Оргил гэх хүний талаар Баясгаланд огт ярьж байгаагүй. Би Оргилын хар тамхи хэрэглэдэг гэдгийг мэднэ. Төмөр замд амьдардаг гэдгийг нь мэднэ. Зарж борлуулдаг талаар нь бол мэдэхгүй, надад Оргилтой ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би бодохдоо Баясгалан Оргил 2 бие биенийгээ танихгүй гэж бодож байна. Баясгалангийн найз нөхөд дунд хар тамхи  мансууруулах бодис хэрэглэдэг хүн байхгүй” гэжээ. /1хав 94-95/

 

Гэрч Э.Батмөрөн мэдүүлэхдээ: “..Би Оргил гэх залууг танина. Баясгалан, Золбоо гэх хүмүүсийг танихгүй. Оргилыг дуу дуулдаг гэж л мэднэ. Би Оргилтой ямар нэгэн дотно харилцаа холбоо байхгүй. Оргилыг би Гоорий гэж дууддагаар нь мэднэ. Найз нөхөд нь Гоорий гэж дууддаг. Би Оргилтой байнгын харилцаа холбоо байхгүй. Байнга утсаар холбогдоод байдаггүй. Би Оргилд өөрийн унадаг байсан BMB маркын автомашиныг зарах гэж холбогддог байсан. Гэхдээ уг машинаа зараагүй, миний уг машин ломбарданд алдагдах гээд байсан учир Оргилыг машин авах гэж байгаа гэж сонсоод 2015 оны 10, 11 дүгээр сард Оргилтой нэг хэсэг холбогдож байсан. Гэхдээ уг машинаа зараагүй. Өөр ямар нэгэн шалтгаанаар холбогдож байгаагүй. Оргилын найз нөхдийн талаар мэдэхгүй.  Оргил хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг талаар энд тэнд хүнээс сонсож байсан. Гэхдээ хэзээ хэн гэж хүний амнаас, ярианаас сонсож байсан талаар мэдэхгүй байна. Оргилыг хар тамхи мансууруулах бодис зарж борлуулдаг талаар сонсож байгаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн facebook хаяг болох enhbat batmurun гэсэн хаягнаас Оргилын facebook хаяг руу мессежээр “ногоон өнгийн шилэн гаанс мэт зүйлийн зураг явуулсан,600d  2-g ogchih hvn bnuu” гэх зэргээр харьцсан талаар санахгүй байна. Ямар ч гэсэн энэ бол миний  facebook хаяг мөн байна. Би ийм юм бичиж, ийм зураг явуулсанаа огт санахгүй байна. Уг facebook хаягийг надаас өөр хүн ашигладаг хүн байхгүй. Ер нь бол миний facebook  хаяг утсан дээр нээлттэй байж байдаг юм” гэжээ. /1хав 101/

 

Гэрч Б.Уугантуяа мэдүүлэхдээ: “..Бид эхээс хоёулаа ба Баясгалан нь айлын бага хүүхэд байгаа юм. Баясгасан бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 6 настайдаа 24 дүгээр сургуульд элсэн орсон. Тэнд 8 дугаар анги хүртэлээ суралцаж байгаад 9 дүгээр ангиа алгасаад шууд 10 дугаар ангидаа хувийн дунд  сургуульд элсэн орж төгссөн. 4,5 жил суралцсан. Дүү маань хүүхдийн ордонд суралцаж байхдаа  төрөл бүрийн баярын бичлэг зохиомжинд оролцдог тэмцээн уралдаанд их оролцдог. Тэнд суралцаж байхдаа 3 хүүхэдтэй нийлж хамтлаг байгуулж дуулдаг байсан. Хичээл сурлагийн хувьд сайн хүүхэд байсан. 10 жилийн сургуулийг төгсөөд СУИС-д элсэн ороод Хайдав гэх багшийн шавь болсон. Тэнд 5 жилээр оперийн дуулаачийн ангийг дуучин мэргэжлээр төгссөн. 2015 онд Цэргийн дуу бүжгийн чуулганд 3-4 сар дуучнаар ажилласан. Уг ажлаасаа гараад Нюанс хамтлагийн нэг гишүүнээс дууны дадлага авч байсан. Тэрнээс хойш барилга дээр дотоод засал чимэглэлийн ажил хийж байсан. Сургуульд байхдаа Баяр ёслол дээр, шинэ жилийн үеэр хөтлөгч хийдэг, ангийнхаа хүүхдүүдийн хамт  баяр ёслол дээр дуу дуулах зэргээр явж байсан. Оюутан байхдаа уралдаан тэмцээнд орж байгаагүй.  Баясгалан нь багаасаа дуу дуулж явсан болохоор дуундаа их сонирхолтой, сагсан бөмбөг сайн тоглодог, спортод сонирхолтой. Англи хэл бага зэрэг мэддэг, англи хэлний 3 сарын сургалтанд сууж байсан. Гадагшаа улс орон оуу явж байгаагүй, БНХАУ-н Эрээн хот руу ээжийн бараанд явж өгдөг байсан. Машин техник сайн мэддэг. Баясгалан эхнэртэй байсан гэхдээ тухайн үед албан ёсны баталгаагүй байсан. Одоо бол эхнэрээсээ салчихсан эхнэрийг нь Булгаа гэдэг. Одоо бол бид нар холбоогүй Баясгалан тэр хоёр 1 охинтой, одоо охин нь 3 настай. Баясгалан охинтойгоо холбоогүй байдаг. Зан байдлын хувьд дөлгөөн, даруухан, хүнд юм хэлж чаддаггүй, хүний үгээр цайлган, хүнд итгэмтгий зан чанартай. Найз нөхөд, гэр бүлийн гишүүн хамаатан садан дунд нэр хүнд сайтай. Найз нөхөд нь хүртэл хэрэгт холбогдсоных нь дараа итгэмтгий зангаасаа болоод ийм хэрэгт орчихлоо гэж ярьж байсан. Миний дүү хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэггүй. Баясгалан урьд өмнө гэмт хэрэг зөрчилд орж байгаагүй..” гэжээ. /1 хав 102/

 

Гэрч Б.Идэржавхлан мэдүүлэхдээ: “Оргилыг  Гори гэж дууддаг. Гори гэдэг нь юу гэсэн утгатайг нь мэдэхгүй байна. Би Оргилтой байнгын харилцаа холбоотой. Анх Оргил танилцахдаа Оргил Төмөр замд амьдардаг.  Төмөр замд байх 10 жилийн сургуульд сурдаг байсан. Оргил тухайн үед аав ээжийн хамт амьдардаг байсан байх. Оргил 10 жилийн сургуулиа төгсөөд ээжийнхээ хамт Паб үйлчилгээний газар ажиллуулаад ээждээ туслаад явж байдаг байсан. Оргил нь компьютерт маш сайн, Анли , Герман хэлийг төрлөх хэл шигээ эзэмшсэн. Тэр талаараа бас хувираа ажил хөдөлмөр эрхлээд яваад байдаг. Оргил нь сүүлд нэг эмэгтэйтэй танилцаж хүүхэдтэй болсон одоо хүүхэд нь 2 гаран настай байх. Эхнэрийн Монголмаа гэж дууддаг яг бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Зан харьцааны хувьд их тайван, сэтгэлийн хөдлөлөөр юм хийгээд байдаггүй  ухаантай залуу гэж боддог. Архи согтууруулах ундаа тохируулаад хэрэглэдэг, тамхи бол татдаг. Marlboro нэртэй тамхи татдаг.Оргил нь өмнөх хар тамхитай холбоотой хэргээр цагдаад шалгагдаж байсаныг нь мэднэ. Оргил олон найз нөхөдтэй. Багынхаа найзуудтай ойр дотно байдаг. Бүгд ажил амьдралтай, гэр бүлтэй хүмүүс байдаг. Өмнө нь хар тамхины хэргээр баригдаж байсан гэдгийг нь мэднэ. Одоо хэрэглэдэг гэдгийг нь мэдэхгүй  байна. Би өөрөө тийм зүйл хэрэглэдэггүй болохоор сайн мэдэхгүй байна. Эхнэр нь над руу яриад гэр орондоо хонохгүй байна гэхээр нь би  урьд нь хар тамхины хэрэгт холбогдож байсныг нь бодоод янз бүрийн юмтай орооцолдчихвий гэсэн хар төрж байсан. Оргилыг хар тамхи мансууруулах бодис зардаг гэж бодохгүй байна. Цагдаад  баригдсаных нь өмнөх өдөр утасаар ярьсан, тэр өдрөөс 3-4 хоногийн өмнө уулзсан. Би Оргилоос авлагатай байсан тэрнийхээ талаар уулзаж байсан. Оргил байр түрээсэлж байгаа байрныхаа түрээсийг сунгах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна гээд 2,500,000 төгрөг авсан. Би данс руу хийж байсан санаж байна. Оргилын өөрийнх нь данс байсан. Мөнгө шилжүүлдэг өдөр нь цагдаад баригдахаас ойролцоогоор 20 орчим хоногийн өмнө байх. Би мөнгө зээлдүүлчихээд 7 хонгийн дараа мөнгөө асуухад 7хонгийн дараа өгье гэсэн дахиад 7 хоногийн дараа асуухад 2-3 хонгийн дараа өгье гэж хэлсэн. Тэгээд л утсаа авахгүй болохоор нь эхнэр лүү нь залгатал цагдаад баригдсан гэж байсан” гэжээ. /1 хав 104-105/

 

Гэрч Ч.Төгсжаргал мэдүүлэхдээ: “Би Оргил залууг танина. Баясгалан, Золбоо гэх хүмүүсийг танихгүй. Би Оргилтой 10-аад жилийн өмнө Төмөр зам орчим танилцаж байсан. Оргил нь төмөр зам гэх газар амьдардаг хүүхэд байсан. Би Оргилтой найз нөхдийн холбоотой. Оргилийг найз нөхөд нь Гоорий гэж дууддаг.Надад Төмөр замын хэдэн уулздаг найзууд байдаг юм. Тэгээд л би утсаар хааяа холбогддог. Би Оргилтой зүгээр л найзуудын журмаар л холбогддог. Ихэнхдээ утсаар ярьдаг хааяа энд тэнд таарч уулзалддаг.Оргил хар тамхи тансууруулах бодис хэрэглэж байсныг нь би мэднэ.  Танилцсанаас хойш бол хэрэглэж байсан. Оргил өвс л татдаг байсан. Өөр юу хэрэглэдэгийг нь мэдэхгүй сүүлдээ цагдаад баригдаад янз бүрийн асуудал болсоныг нь сонсоход мөс гэх бодистой холбоотой гэж байсан. Оргилыг хар тамхи мансууруулах бодис зарж борлуулж байсныг харж байгаагүй, би Оргилоос хар тамхи мансууруулах бодис авч байгаагүй. Би хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэггүй. Сүүлд цагдаад баригдахаас нь хэд хоногийн өмнө хуучин Пионерын ордны хажууд байх байранд таарсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн өмнө цагдаад баригдаад хоригдож байгаа гэж сонссон” гэжээ. /1 хав 106/

 

Гэрч Б.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ: “Би Оргилыг танина. Би Малайзад байхдаа Оргилтой 2005 онд танилцаж байсан. Тэрнээс хойш найз нөхдийн харилцаатай болсон. 2007 оноос хойш уулзалдаагүй  байж байгаад 1 жилийн өмнө Оргилтой таарч холбоотой болсон. Оргилтой жилийн өмнө тааралдаад байнга уулздаг болсон. Нэг хэсэг бол найз нөхдөөрөө байнга л уулздаг байсан. Playstation тоглох гэх зэргээр уулздаг байсан. Оргил хар тамхи мансууруулах бодис хэрэглэдгийг мэдэхгүй байна. 
Зарж борлуулдаггүй байх гэж бодож байна. Би хар тамхи тансууруулах бодис хэрэглэж байсан. Одоо бол хэрэглэхээ больсон. Оргил нэг удаа хар тамхи мансууруулах бодис хэрэглэх гэж оролдоод хэрэглэж чадаагүй” гэжээ./1 хав 107/

 

Гэрч Б.Бат-Оргил мэдүүлэхдээ: “Би Нацагням овогтой Оргил гэж хүнийг танина. Бид 2 биенийгээ таньдаг гэхдээ байнгын харилцаа холбоо байхгүй. Хааяа нэг таарч уулздаг. Миний машин тэргийг унаж хэрэглэдэг хааяа миний машинд суугаад хүүхдээ авах зэргээр явж байсан. Найз нөхөд нь Гори гэж дууддаг, утсаар хүмүүс ярихдаа Гори гэж яриад байдаг. Оргил ажил хийдэггүй юм шиг байсан, гэртээ л байж байдаг. Эхнэр нэг хүүхэдтэй. Эхнэр нь бас ажил хөдөлмөр эрхэлдэггүй байнга л гэртээ байж байдаг юм билээ. Миний ойлгосноор хар тамхи л нааш нь цааш нь зарж мөнгө олдог амьдралаа залгуулдаг юм шиг байсан. Оргил бол өөрөө хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, мөс гэж яриад байдаг зүйлийг хэрэглэдэг юм билээ мөн тугалган цаасан дээр бор зүйл тавиад шатааж байхыг нь би харсан. Уулзаж байхад л Оргил өөрөө хэрэглэчихдэг. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр байх намайг гэртээ дуудаад РS-дээр сагс тоглоё гээд байхаар нь би очтол миний танихгүй 2 залуутай тоглоод сууж байсан тэр үедээ тэд нар тойруулаад мөс гэх зүйлээ шилэн юманд хийгээд шатаагаад сороод байсан. Би нөгөө 2 залуугийн огт таньдаггүй. Тэр мөсөө хэрэглэчихээрээ их л сайхан ааш зантай болчихсон юм шиг санагддаг. Би бол тэр зүйлээс нь сорж хэрэглэдэггүй, надад л Оргил санал болгоод байдаггүй намайг тийм зүйлээс хол байдаг болохоор санал болгоод байдаггүй.

2015 оны 11 дүгээр сарын дундуур 22 цагийн үед Оргил надруу 90100006 дугаараас над руу залгаад чи манай Маршал таунд байх гэрт хүрээд ирээч гэж дуудсан. Би өөрийнхөө машинтай яваад очтол гэрээсээ гарч ирээд Төмөр зам явъя гэсэн. Тэгээд Төмөр замын Ханбүргэдэйгийн ойролцоо байран дунд очиж зогсож байтал Оргил нэг хүнтэй утсаар яриад нэг үл таних залуу миний машин руу дөхөөд иртэл Оргил өөрөө буугаад нөгөө хүнтэйгээ уулзаад байсан. Тэгээд миний ажигласнаар нөгөө тугалган цаасан дээр тавьж шатааж хэрэглээд байдаг зүйлээ тэр хүнд өгч байгаа харагдсан. Оргил Төмөр замын байрны гадаа ирээд утсаар яриад за нөгөө юмаа харчихъя гээд халааснаасаа нөгөө хар тамхи гэх бор зүйлээ гаргаж ирээд гараараа хэмжиж байгаад таслаад аваад машинаас буусан юм. Миний харсанаар тэр хувааж авсан зүйлээ уг залууд өгч байгаа харагдсан. Нөгөө залуу нь оронд нь мөнгө өгсөн байх гэхдээ мөнгө авсаныг нь нүдээр хараагүй. Төмөр луу явж байхдаа машин дотор нэг хүнтэй утсаар ярихдаа “надад байгаа 100,000 төгрөгөөр өгнө одоо очиж байна” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би Оргилыг хар тамхи зардаг юм байнадаа гэж мэдсэн. Би зун хөдөө гадаа явж байгаад Оргилтой уулзаагүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сард л хэд хэд уулзсан.

Оргил бол ер нь их хэмжээний бэлэн мөнгөтэй байж байдаг би бол Оргилын хар тамхины деллер /борлуулагч/ хийж мөнгө олдог гэж боддог. Түрээслэж байгаа байр хэрэглэж байгаа юмыг нь хүртэл харахад их өртөг өндөртэй. Өөрөө ажил хийдэггүй юм чинь хар тамхи зарж л мөнгө олж байгаа гэж бодож байна. Ер нь бол найзууд нь ч гэсэн хар тамхи хэрэглэдэг, аймар царайтай шивээстэй хүмүүс байдаг. 2,3 хоногийн өмнө Оргил над руу залгаад хаана байна машин хэрэгтэй байна гээд дуудаад байхаар нь би очоогүй. Хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын дундуур л уулзсан тэгэхэд л тэр бор хар тамхи гэх юмаа хүнд өгч байсан” гэжээ. /2 хав 5-6/

 

Гэрч С.Батзориг мэдүүлэхдээ: “..2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Гүйцэтгэх ажил хариуцсан тасгаас ирүүлсэн Н.Оргил, Баясгалан нар нь БНХАУ-с хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн тээвэрлэж Улаанбаатар хотын БЗД-н нутаг дэвсгэрт баригдсан гэх мэдээллийн дагуу ЭБШХ-д заасан хойшлуулашгүй ажиллагааг тасгийн алба хаагч нарын хамт хийж гүйцэтгэсэн. Ажил дээр ирэхэд Н.Оргил, Баясгалан, Золбоо гэх 3 залуу баригдаж ирсэн байсан ба тухайн үед Оргилын унаж явсан машинтай явж байгаад баригдсан гэсний дагуу мөрдөн байцаагч С.Мөнхжин Оргилын унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр гадагшаа гарсан. Мэдээллийг аваад ажил дээр ирэхэд ойролцоогоор 23 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд Мөнхжин нь гадаах тээврийн хэрэгсэлд үзлэгийг хийж дуусан буцаж орж ирэхдээ 2 хөндлөнгийн гэрчтэй орж ирсэн бөгөөд тухайн үед шөнийн цаг болчихсон, өвлийн улирал байсан учир гадуур хөл хөдөлгөөнгүй хөндлөнгийн гэрчийг дахин олох боломжгүй байсан учир тухайн тээврийн хэрэгсэлд хөндлөнгийн гэрчээр оролцсон 2 иргэнийг хэрэгт хамааралгүй гээд ахлах мөрдөн байцаагч Отгонбаатар Баясгалангийн биед үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр оруулахаар болсон. Яагаад Баясгалангийн биед эхлэж үзлэг хийхээр болсон вэ гэхээр Баясгалан нь өөрөө би БНХАУ-с Оргилийн захиалгын дагуу хар тамхи авчирсан миний цүнхэнд байгаа гэж ярьсан учир эхлэж хийхээр тогтсон. Отгонбаатар хошууч Баясгалан болон түүний барьж явсан цүнхэнд үзлэгийг хийж дууссаны дараа би мөн нөгөө 2 иргэнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулан эхлээд Оргилын дараа нь Золбоогийн биед үзлэгийг хийж тэмдэглэл үйлдсэн, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан байгаа. Энэ талаар яллагдагч Оргил, Баясгалан, Золбоо нар хэлэх байх үзлэгийн туршад уг 2 хөндлөнгийн гэрч байлцсан.

.... Би яг цаг хугацааг нь санахгүй байгаач гэсэн үзлэг бүр нэг цаг хугацаанд явагдаагүй. Магадгүй техникийн алдаа гаргаад үзлэг хийсэн цаг хугацааг давхцуулсан байх” гэжээ. /3 хав 240/

 

Гэрч С.Мөнхжин мэдүүлэхдээ: “..2015 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 23 цаг 22 минутаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг 15 минут хүртэлх хугацаанд сэжигтэн А.Золбоогийн унаж явсан хар өнгийн, номер дугаар тодорхойгүй Приус 20 маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн. Энэ үед би өөрөө гар утасныхаа цагийг харж тэмдэглэлд тусгасан бөгөөд Н.Оргил, А.Золбоо нар нь намайг үзлэг хийх үед хажууд хараад зогсож байсан. Түүнчлэн би ЭБШХ-н 127 дугаар зүйлд заасны дагуу үзлэг хийж ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Б.Жундаан, Ч.Ганбаатар нарыг оролцуулж мөн хуулийн 48-р зүйлд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч, үзлэг эхлэхээс дуусах хүртэл байлцуулсан. Ямар учраас цаг Н.Оргилын биед үзлэг хийсэн цаг хугацаатай давхцаж байгааг мэдэхгүй ч нэг цаг хугацаанд болсон ажиллагаа бол биш. Эхлээд би 2 тээврийн хэрэгсэлд үзлэг хийсний дараа мөрдөн байцаагч, ахлах дэслэгч С.Батзориг нь А.Золбоо, Н.Оргил нарыг авч биед нь үзлэг хийхээр өрөөндөө орсон. Тиймээс цагийг нь андуурч бичсэн байж магадгүй гэж бодож байна” гэжээ. /3 хав 241/

 

Гэрч Б.Жундаам мэдүүлэхдээ: “..Би 2015 оны 12 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө найз Ганбаатарын хамт харих гээд Зоос гоёлын урдаас такси барих гээд зогсож байхад Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид дуудаад тээврийн хэрэгсэл болон хүний биед үзлэг хийх гэсэн юм, хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч гэж хэлэхээр нь Ганбаатар бид хоёр зөвшөөрч хөндлөнгийн гэрчээр оролцсон. Цагийг нь нарийн сайн санахгүй байна, ямар ч байсан 00 цаг болж байсан, эхлээд Цагдаагийн ерөнхий газрын ар талын авто зогсоол дээр байсан хар өнгийн Тоёота Приус 20 маркын автомашинд, дараа нь Мөрдөн байцаах газрын автомашины зогсоол дээр байсан улсын дугаар, тээврийн хэрэгслийн маркийг нь хэлж мэдэхгүй байна, саарал өнгийн суудлын жижиг автомашинд үзлэг хийхэд нь хөндлөнгийн гэрчээр оролцож, үзлэг хийж дууссаны дараа тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлийг үзлэг хийсэн нэг эмэгтэй мөрдөн байцаагч нь уншиж өгөөд Ганбаатар бид хоёроор гарын үсэг зуруулсан. Тэгээд явах гэсэн чинь дотор хүний биед үзлэг хийнэ гэж хэлээд бид хоёр дагуулаад Мөрдөн байцаах газрын хоёр давхарт зүүн талын жүгээрт байх нэг өрөөнд дагуулж орсон, өрөөнийх нь дугаарыг сайн санахгүй байна. Нэг тарган залуугийн биед үзлэг хийж дуусгаад Ганбаатар бид хоёроор үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зуруулаад, хажуу талын өрөө рүү орчих гэхээр нь Ганбаатар бид хоёр уг өрөөнөөс гараад ертөнцийн зүгээр баруун талд нь байх нэг өрөөнд ороход нүдний шилтэй нэг эрэгтэй байцаагч байсан, тэр байцаагч Ганбаатар бид хоёрыг байлцуулан эхлээд туранхай, өндөр, бор царайтай, халзан толгойтой эрэгтэй хүний биед үзлэг хийж дуусгаад дараа нь дахиад нэг туранхай хар өнгийн урт куртиктэй залуугийн биед үзлэг хийж, Ганбаатар бид хоёроор гарын үсэг зуруулаад явж болно гэж хэлсэн. Бид хоёрыг Мөрдөн байцаах газраас гарахад 02 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна.

Тээврийн хэрэгсэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд дээрх гарын үсэгнүүдийг харлаа. Бүгд миний гарын үсэг мөн байна” гэжээ./3 хав 242/

 

Шинжээч эмч Б.Энхчимэг мэдүүлэхдээ: “2 болон түүнээс дээш сэтгэцэд нөлөөт өөрөөр хэлбэл мансууруулах бодисыг хэрэглэхгүй байж чадахгүй сэтгэцийн болон биеийн хамаарал үүсгэдэг өвчнийг хэлнэ. Хамаарал гэдэг нь уг бодисыг хэрэглэхийг хүссэн дур үүсэх, уг бодисыг хэрэглэхгүй байхаар биеийн талаас ямар нэгэн зовиур илэрдэг /хөлрөх, толгой өвдөх г.м/, бодисоо хэрэглэхээр уг зовиурууд нь түр хугацаагаар арилахыг биеийн хамаарал гэдэг.  Сэтгэцийн хамаарал гэдэг нь уг бодисоо хэрэглэхгүй бол тайван бус ууртай уцаартай болдог. Бодисоо хэрэглэхээр дээрхи зовиурууд арилвал сэтгэцийн хамааралтай гэж үзнэ. Хамаарал, донтолт 2 нь ижил утгатай”. / 1 хав, 143-145/

 

Шинжээч эмч Б.Энхмандах мэдүүлэхдээ: “Н.Оргилын шээсэнд хийсэн шинжилгээгээр метамфетамин /МАМР/ болон каннабис /ТНС/-н агууламж илэрсэн. каннабис /ТНС/ буюу тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны конвенцийн 1-р жагсаалтанд, метамфетамин /МАМР/ нь тус конвенцийн 2-р жагсаалтанд дээрхи нэршилээр орсон байдаг. Харин дельта-9 тетрагидроканнабинол нь тус конвенцийн 2-р жагсаалтанд багтдаг ба яг ургамал бодис хэлбэрээрээ байгаа тохиолдолд илэрдэг. Харин каннабис  нь тус конвенцийн 1-р жагсаалтанд тетрагидроканнабинол нэршилээр орсон байдаг ба ургамал хэлбэрээрээ бус хүний шээс гэх мэт зүйлээс / уг хүн делта-9 тетрагидроканнабинол хэрэглэсэн /тохиолдолд/ илэрдэг юм. Бодисын солилцоо явагдсан тохиолдолд дээрхээр илэрч байгаа юм. Гэхдээ тетрагидроканнабинол, дельта-9 тетрагидроканнабинолыг ялгах боломжгүй” гэжээ. /1 хав 146-147/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 194 дугаартай дүгнэлт: 1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2”, “3” гэсэн хаягтай дээжүүдэд метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 113,114-117/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд тэнцэж байна. 2. Н.Оргилын гэх шээсэнд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна, Б.Баясгалангийн гэх шээсэнд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/, метамфетамин Methamfetamin илэрч байна, А.Золбоо гэх шээсэнд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/, метамфетамин Methamfetamin илэрч байна. 3. Дээрх илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamfetamin/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно. /1 хав 118/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 10721 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Оргилын биеэс авсан гэх шээсний дээж шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Н.Оргилын биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/ болон каннабис /ТНС/-н агууламж илэрсэн байна. 3. Сэтгэцэд нөлөөт бодис болох каннабис /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны нэгдсэн конвенцийн хэрэглээг нь хориглосон бодисын 1-р жагсаалтанд метамфетамин /МАМР/ нь тус конвенцийн 2-р жагсаалтанд тус тус багтдаг” гэжээ. /1 хав 120/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “1. Н.Оргил нь өсвөр наснаасаа каннабисыг хэрэглэж эхэлсэн байна. 2. Н.Оргил нь одоо “Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хараат байдлын хам шинж” сэтгэцийн эмгэгтэй байна. 3. Н.Оргилын дээрхи сэтгэцийн эмгэг нь мансууруулах бодис болох каннабис, амфтеамин /мөс/ зэрэг бодисыг тогтмол хэрэглэснээс бие сэтгэцийн хараат байдлын хам шинж үүсгэдэг эмгэг юм. 4. Н.Оргил нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Н.Оргил нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Н.Оргил нь Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна” гэжээ. /1 хав 127-128/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “1. Б.Баясгалан нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. 2. Одоо Б.Баясгалан нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 3. Б.Баясгалан нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 4. Б.Баясгалан нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Баясгалан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Б.Баясгалан нь мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна” гэжээ. /1 хав 131/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 531 дугаартай дүгнэлтэд: “1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “ЭХД 201501000209 А.Золбоогоос хураан авсан төлбөрийн баримт 1 ширхэг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бэлэн мөнгөний тооцооны хуудас гэсэн бичигтэй цаасны доод буланд бохирлогдсон байсан зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна” гэжээ. /1 хав 124/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0268 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснуудад байх текстен болон дуу, дүрсэн мессеж, тэмдэглэл, зураг, холбоо барих хаяг, и-майл хаяг, интернетэд хандсан цахим хуудас, байршил нийгмийн сүлжээнд илгээсэн захидал байгааг хуулбарлан хүргүүлэв. 2.  Шинжилгээнд ирүүлсэн гар утаснуудад үүрэн телефоны сүлжээнд /дугаарт/ хандсан хандалтыг бүргэж хуулбарлан хүргүүлэв. 3. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснууд нь Wifi сүлжээнд холбогдох боломжтой. Хэзээ, хаана, ямар  Wifi сүлжээнд холбогдсныг тогтоох боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснуудад интернэт орчинд хандалт хийсэн түүх байна. Тухайн хандалтуудыг устгах боломжтой. Устагсан тохиолдолд сэргээх боломжгүй. 5. Шинжилгээнд ирүүлсэн “Vega” маркийн гар утсанд байгаа хэрэгт ач холбогдол бүхий файлыг хавсралт  DVD 3 /heregt ach holbogdoltoi baij bolno/ гэсэн нэртэй хавтсанд хуулбарласан болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 133-134, 135-136/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: 1. №178 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай “мөс” мэт цагаан өнгийн талстлаг зүйлийг жинлэхэд уутны 0,4 грамм хураагдсан ба шинжилгээнд зориулан уг зүйлээс 0,3 грамм /уутны хамт/ мөсийг дээжлэн шинжилгээнд явуулахад метамфетамин агууламжтай бодис /мөс/ илэрсэн. Шинжилгээнээс буцаан хүргүүлсэн “мөс”-г жинлэн үзэхэд 0,2 грамм байсныг буцаан №1 гэж дугаарласан уутанд хийн жинлэхэд уутны хамт 0,3 грамм /уутны хамт/ болж байна. /1 хав 250/

Гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 1,2/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6100 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн хатуу дискэнд дуу, дүрс бичлэг /кино/, зургын файлууд хадгалагдаж байна. Мессеж, тэмдэглэл, текстэн, холбоо барих хаяг зэрэг мэдээлэл байхгүй байна гэжээ /2 хав 15-17/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10722 дугаартай дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн №178 гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0,3002г, 24 гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйл 0,7085 г, 8 гэж дугаарласан ногоон өнгийн саван доторх байх бор өнгийн шавар мэт зүйл 0,2523 г, 17 гэж дугаарласан хуванцар савтай шингэн нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 2 ширхэг гялгар уут, цагаан өнгийн гуурс болон өнгөгүй гуурс, АМ 5972161 гэсэн серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АН278568, АН3521708 гэсэн серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2ширхэг, АК5616236 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.2. Шинжилгээнд ирүүлсэн №178 гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 17 гэж дугаарласан хуванцар савтай шингэнд метамфатамин /methamphetamine/ илэрсэн, 3. Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтанд багтдаг болно. 4. Шинжилгээнд ирүүлсэн 24 гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйл, 8 гэж дугаарласан ногоон өнгийн саван доторх байх бор өнгийн шавар мэт зүйлд каннабис /дельта 9 тетрагидроканнабинол/ илэрсэн. 5. Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 онд НҮБ-н сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно  /2 хав 18-21/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 4, 6/

Шүүгдэгч Н.Оргилын 8362 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг /1 хав 7-8/

2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Н.Оргилын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “СЕ Multi Drug Screen Test Cup” гэдэг 5 төрлийн /HERION-МЕТ-СОС-АМР-ТХС/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглан  Н.Оргилийн биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад: - HERION хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ - МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ - СОС хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, - АМР хэсгийн Т,С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, - ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэсэн заалт байгаа нь Метамфетамин /МЕТ/, амфетамин /АМР/, тетрагидроканнабинол /ТНС/-н төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэнийг заасан болохыг тэмдэглэлд тусгав гэх /1 хав 10/,

Гэрэл зургийн үзүүлэлт, тестийг харуулсан гэрэл зураг /1 хав 11-13/

 

Шүүгдэгч Н.Оргилын оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал тауны 109 байрны 8 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хав 220-223, 224-227/

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Н.Оргилын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “СЕ Multi Drug Screen Test Cup” гэдэг 5 төрлийн /HERION-МЕТ-СОС-АМР-ТХС/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглан  Н.Оргилийн биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад: HERION хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/,  МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, СОС хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, АМР хэсгийн Т,С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэсэн заалт байгаа нь Метамфетамин /МЕТ/, амфетамин /АМР/, тетрагидроканнабинол /ТНС/-н төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэнийг заасан болохыг тэмдэглэлд тусгав” гэжээ. /1хав 229/

Гэрэл зургийн үзүүлэлт, тестийг харуулсан гэрэл зураг /1 хав 230-232/

 

Шүүгдэгч Н.Оргилын оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал тауны 109 байрны 8 тоотод хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд хийсэн тэмдэглэл /1хав 233-234/

Гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 235-236/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хав 109-111/

 

            2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэлд: Шүүгдэгч Н.Оргилын оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал тауны 109 байрны 8 тоотоос хураан авсан: 1. №178 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг жинлэхэд уутны хамт 0,4 грамм байх ба шинжилгээнд зориулан уг цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлээс уутны хамт 0,3 граммыг дээжлэн авч №178 гэж дугаарлан зиплок түгжээ бүхий уутанд битүүмжлэн авлаа. 2. №24 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 1,3 грамм хүрэн бор өнгийн шавар мэт зүйлээс байх ба шинжилгээнд зориулан уг зүйлээс уутны хамт 0,7 грамм зүйлийг дээжлэн авч №24 гэж дугаарлан зиплок түгжээ бүхий уутанд битүүмжлэн авлаа” гэжээ. /1 хав 248/

Гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 249/

 

            Б.Баясгалангийн биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэлд: Үзлэгийн явцад Б.Баясгалангийн шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шээсэнд 5 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /МОР,МЕТ, СОС, АМР, ТНС/ илрүүлдэг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Drugs of abuse test” нэртэй тест шалгахад. 1. Тестийн МОР хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас эерэг илрээгүй, /МЕТ/ хэсгийн С түвшинд 1 улаан зураас сөрөг /илэрсэн/, СОС хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, АМР хэсгийн С түвшинд 1 улаан зураас сөрөг /илэрсэн/, ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэсэн утгыг заасан ба МЕТ буюу Метамфетамин, АМР буюу Амфетамин төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис болон ТНС буюу   тетрагидроканнабинол агуулга бүхий Каннабис төрлийн мансууруулах бодис давхар хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байлаа. /1 хав 20-21/

 

            Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /1 хав 24, 25-26/

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Шүүгдэгч Б.Баясгалангийн биед хийсэн үзлэгээр хураан авсан: 1. №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай “мөс” мэт цагаан өнгийн талстлаг зүйлийг жинлэхэд уутны 10,2 грамм хураагдсан ба шинжилгээнд зориулан уг зүйлээр 0,8 грамм /цэвэр жин/ мөсийг дээжлэн шинжилгээнд явуулахад метамфетамин агууламжтай бодис /мөс/ илэрсэн. Шинжилгээнээс буцаан хүргүүлсэн “мөс”-г жинлэн үзэхэд 0,7 грамм байсаныг буцаан №1 гэж дугаарласан уутанд хийж жинлэхэд уутны хамт 0,1 грамм /уутны хамт/ болж байна. 2. №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай “мөс” мэт цагаан өнгийн талстлаг зүйлийг жинлэхэд уутны 10,5 грамм хураагдсан ба шинжилгээнд зориулан уг зүйлээс 1 грамм /цэвэр жин/ мөсийг дээжлэн шинжилгээнд явуулахад метамфетамин агууламжтай бодис /мөс/ илэрсэн. Шинжилгээнээс буцаан хүргүүлсэн “мөс”-г жинлэхэд 0,8 грамм байх ба №2 гэж дугаарласан уутанд буцаан хийн жинлэхэд уутны хамт 10,3 грамм /уутны хамт/ болж байна. 3. №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай “мөс” мэт цагаан өнгийн талстлаг зүйлийг жинлэхэд уутны 10,3 грамм хураагдсан ба шинжилгээнд зориулан уг зүйлээс 0,7 грамм /цэвэр жин/ мөсийг дээжлэн шинжилгээнд явуулахад метамфетамин агууламжтай бодис /мөс/ илэрсэн. Шинжилгээнээс буцаан хүргүүлсэн “мөс”-г жинлэхэд 0,4 грамм байх ба №2 гэж дугаарласан уутанд буцаан хийн жинлэхэд уутны хамт 10 грамм /уутны хамт/ болж байна гэжээ.

Үзлэгээр хэрэгт өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй. /1 хав 27/

Гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 28-29/

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Н.Оргилын Vega маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 30-31/

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Н.Оргилын Vega маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 237-239, 240-243/

Шүүгдэгч Н.Оргилын биед хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 40-41, 42/

Шүүгдэгч Б.Баясгалангийн Samsung S3 маркийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 32-33, 34-36/

 

CD, DVD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “Шүүгдэгч Н.Оргил, Б.Баясгалан, А.Золбоо нарын ашигладаг Iphone4, Samsung, Vega маркийн гар утсанд ШШҮХ-нд шинжээч томилон дүгнэлтийн хамт ирүүлсэн 3 ширхэг DVD, Н.Оргилийн оршин суух Хан-Уул дүүргийн 11-р хороо Маршал тауны 109-8 тоотод хийсэн үзлэгээр хураан авсан Hard Disk-нд ШШҮХ-нд шинжээч томилон дүгнэлтийн хамт ирүүлсэн 1 ш CD-нд үзлэгийг явуулав. Гар утаснуудад явуулсан хийсэн шинжээчийн хүргүүлсэн DVD-1, 1-iphone, 2-samsung, 3-Vega гэж хаягласан DVD-г албаны Dell маркийн компьютерийн DVD ROM-д хийн уншуулахад: - Iphone, Samsung S3, Vega гэсэн хаягтай 3 хавтас гарч ирэв.1. Iphone гэсэн хавтасыг нээхэд: -Арр Photos хавтаст 449 ширхэг фото болон screen зураг байх ба хэрэгт ач холбогдол бүхий зураг, гэрэл зураг байхгүй байна. - Аpp videos хавтаст 154 ширхэг гадаад болон монгол хамтлаг дуучдын клип байх ба хэрэгт ач холбогдол бүхий билэг үгүй байна.

-Сall history.html цонхыг нээхэд file:///Е:/iphone/Call%20History/Call%20History.html  хаягт уг гар утасны ярианы түүхүүд хадгалагдсан байна” гэжээ. /1 хав 44-64/

 

Шүүгдэгч Б.Баясгалангийн биед хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 65-66, 67/

 

     Шүүгдэгч Б.Баясгалангийн гадаад паспорт, худалдаа хөгжлийн банкны валют худалдах, худалдан авах маягт, Худалдаа хөгжлийн банкны зарлагын маягт /2015.12.14/, Худалдаа хөгжлийн банкны зарлагын маягт /2015.12.17/, СОЛОНГО ХХК /монгол хоолны сүлжээ ресторан ба бизнес үйлчилгээ/ мөнгөн гуйвуулгын баримт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 68-70, 71-74/

 

Шүүгдэгч Н.Оргил, Б.Баясгалан нарын банкуудад эзэмшдэг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “1. Н.Оргилын банкуудад эзэмшдэг дансны хуулганд үзлэгийг явуулахад: Н.Оргилын Хаан банкны 5014336701 дансны хуулганд үзлэг хийхэд Сугарсансүрэнгээс байрны төлбөр, нэр нь үл мэдэгдэх данс хүнээс ямар нэгэн утга бичигдээгүй байнгын 30,000-500,000 төгрөг шилжин орсон, гарсан орлого зарлагууд байна. Н.Оргилын Голомт банкны 3450006513 дансанд 20,000-500,000 төгрөгийн орлого байнга орсон байна. 2. А.Золбоо, Н.Баясгалангийн банкуудад эзэмшдэг дансны хуулганд үзлэгийг явуулахад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. Үзлэгээр хэрэгт өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэжээ. /1 хав 75-76/

 

Шүүгдэгч Н.Оргилын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хав 36,38, 37/

Нийслэлийн Баянгол дүүргийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоол /2 хав 44-49/

Шүүгдэгч Б.Баясгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2 хав 54, 55, 60-84/

Нийслэлийн Баянгол дүүргийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 хав 63-68/

Цагдаагийн Ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн газрын /мэдээлэл хүргүүлэх тухай/ Мансууруулах сэтгэцэд нөлөөт амфетамины төрлийн метамфетамин буюу мөс /4 хав 5-7 хуу/

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай ял өөрчилж сонсгох тухай прокурорын тогтоол /4 хав 33, 35/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Оргил нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр борлуулах зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 109-08 тоотод НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамины агууламж бүхий 0.4 грамм, олон улсын нэршлээр мөс гэх сэтгэцэт нөлөөт, мансууруулах бодис, НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтанд орсон дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.5 грамм, олон улсын нэршлээр шавар гэх сэтгэцэт нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан,

 

Шүүгдэгч Б.Баясгалан нь борлуулах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд БНХАУ-д байх хугацаандаа НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамины агууламж бүхий 31 грамм, олон улсын нэршлээр мөс гэх сэтгэцэт нөлөөт, мансууруулах бодисийг хууль бусаар олж авсан, 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хууль бусаар биедээ хадгалсан, Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл хууль бусаар тээвэрлэсэн,

 

Улмаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дээрх бодисийг Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болох нь шүүгдэгч Н.Оргил, Б.Баясгалан нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Төмөр-Очир /1хав 90 хуу/, Г.Мягмарцэнд /1хав 94-95/, Э.Батмөрөн /1хав 101/, Б.Уугантуяа /1хав 102/, Б.Идэржавхлан /1хав 104-105/, Ч.Төгсжаргал /1хав 106/, Б.Эрдэнэбаяр /1хав 107/, Б.Бат-Оргил /2хав 5-6/, С.Батзориг /3 хав 240/, С.Мөнхжин /3 хав 241/, Б.Жундаам /3 хав 242/ нарын мэдүүлэг, шинжээч эмч Б.Энхчимэг /1 хав, 143-145/, Б.Энхмандах /1хав 146-147/ нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 194 /1 хав 113,114-117/, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 105 /1 хав 118/, 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 10721 /1 хав 120/, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 531 /1 хав 124/, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0268 /1 хав 133-134, 135-136/, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6100 /2 хав 15-17/, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10722 /2 хав 18-21/ дугаартай дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 4, 6/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд, гэрэл зураг /1 хав 27, 28-29, 250, 2 хав 1, 2/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 хав 127-128, 131/, шүүгдэгч Н.Оргилын 8362 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, орон байр, биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 хав 7-8, 10, 220-223, 224-227, 229/, гэрэл зургийн үзүүлэлт, тестийг харуулсан гэрэл зураг /1 хав 11-13, 230-232/, шүүгдэгч Н.Оргилын оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал тауны 109 байрны 8 тоотод хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 233-234, 235-236/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хав 109-111/, харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэлд, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 24, 25-26, 248, 249/, Б.Баясгалангийн биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1 хав 20-21/, шүүгдэгч Н.Оргилын Vega маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 30-31, 237-239, 240-243/, шүүгдэгч Н.Оргилын биед хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 40-41, 42/, шүүгдэгч Б.Баясгалангийн Samsung S3 маркийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 32-33, 34-36/,  CD, DVD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд /1 хав 44-64/, шүүгдэгч Б.Баясгалангийн биед хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 65-66, 67/, шүүгдэгч Б.Баясгалангийн гадаад паспорт, Худалдаа хөгжлийн банкны ВАЛЮТ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ МАЯГТ, Худалдаа хөгжлийн банкны зарлагын маягт /2015.12.14/, Худалдаа хөгжлийн банкны зарлагын маягт /2015.12.17/ СОЛОНГО ХХК /монгол хоолны сүлжээ ресторан ба бизнес үйлчилгээ/ мөнгөн гуйвуулгын баримт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 68-70, 71-74/, шүүгдэгч Н.Оргил, Б.Баясгалан нарын банкуудад эзэмшдэг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 75-76/, шүүгдэгч Н.Оргилын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хав 36,38, 37/, шүүгдэгч Б.Баясгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2 хав 54, 55, 60-84/, Нийслэлийн Баянгол дүүргийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 хав 63-68/, Цагдаагийн Ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн газрын /мэдээлэл хүргүүлэх тухай/ Мансууруулах сэтгэцэд нөлөөт амфетамины төрлийн метамфетамин буюу мөс /4 хав 5-7 хуу/, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай ял өөрчилж сонсгох тухай прокурорын тогтоол /4 хав 33, 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Баясгаланг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан хадгалсан, тээвэрлэсэн, Хар тамхи, мансууруулах бодисыг Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Тугчин овогт Нацагнямын Оргилыг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Оргил, Б.Баясгалан нар бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Баясгаланд холбогдох Хар тамхи, мансууруулах бодисыг Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 зүйлийн 14.1-д заасныг журамлаагүй ирүүлснийг зөвтгөж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Баясгалангийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хүнд ялд хөнгөн ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Е0945968 дугаартай Бат-Эрдэнийн Баясгалангийн гадаад паспортыг буцаан олгох, АН3521708, АН1278568 серийн дугаартай 2 ширхэг хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, АК5616236 серийн дугаартай 1 ширхэг хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, АМ5972161 серийн дугаартай хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг мөнгөн дэвсгэртүүдийг улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, Н.Оргилын гэрт үзлэг хийсэн СD-1 ширхэг, Оргилын Transcent, С32028 0202 гэсэн бичиглэл бүхий зөөврийн Hard disc-д хийсэн шинжээчийн дүгнэлтийн хавсралт СD-R80-1 ширхэг, Н.Оргилын Vega, Б.Баясгалангийн Samsung, А.Золбоогийн Iphone-4 маркын гар утсанд шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0268 дугаартай дүгнэлтийн хавсралт Компакт диск- 3 ширхэг зэргийг хэрэгт хадгалах, №178 гэж дээжлэн хураан авсан цагаан өнгийн талстлаг мөс 0,3 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/, №24 дээжлэн хураан авсан бор өнгийн шавар 1,2 грамм /шинжээчийн дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн/, №16 гэж дугаарласан төмөр хайрцаган доторх 2 ширхэг гялгар уут, №8 гэж дугаарласан ногоон өнгийн саван дотор байх бор өнгийн шавар 0,1 грамм /шинжээчийн дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн/, 5. Цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 6. Өнгөгүй гуурс 1 ширхэг, 7.Амсартаа тунгалаг өнгийн хуванцар гуурс шургуулсан ногоон өнгийн хуванцар сав,

            №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс 10,1 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/, №2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс 10,3 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/, №3 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс 10 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/, Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1512145826063965 дугаартай валют худалдах, худалдан авах маягт, Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримт, Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, Солонго ХХК-ний 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн гуйвуулгын баримт, 6,5х13 см хэмжээтэй Бэлэн мөнгөний тооцооны хуудасны доод буланд 1х1 см хэмжээтэй зүйлээр бохирлогдсон цаас, Новокаин 0,25% 2мл 261801 гэсэн бичиглэлтэй тарианы ус бүрэн бүтэн дотроо өнгөгүй шингэнтэй 5 ширхэг, Н.Оргилын шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан Мulti drug screen test cup тестийн үр дүн савны хамт 2 ширхэг, А.Золбоо, Б.Баясгалан нарын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан Мulti drug screen test cup тестийн үр дүн савны хамт 2 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт нь ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Бат-Эрдэнийн Баясгаланг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан хадгалсан, тээвэрлэсэн,

Хар тамхи, мансууруулах бодисыг Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Тугчин овогт Нацагнямын Оргилыг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 05 /тав/ жил 01 сарын хорих ялаар,

Шүүгдэгч Н.Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар 01 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хорих ялын зарим болох 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Оргилд оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Баясгаланд оногдуулсан 6 жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Баясгалангийн цагдан хоригдсон 188 хоног, шүүгдэгч Н.Оргилын цагдан хоригдсон 180 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Е0945968 дугаартай Бат-Эрдэнийн Баясгалангийн гадаад паспортыг буцаан олгох,

            АН3521708, АН1278568 серийн дугаартай 2 ширхэг хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, АК5616236 серийн дугаартай 1 ширхэг хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, АМ5972161 серийн дугаартай хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг мөнгөн дэвсгэртүүдийг улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх,

Н.Оргилын гэрт үзлэг хийсэн СD-1 ширхэг, Оргилын Transcent, С32028 0202 гэсэн бичиглэл бүхий зөөврийн Hard disc-д хийсэн шинжээчийн дүгнэлтийн хавсралт СD-R80-1 ширхэг, Н.Оргилын Vega, Б.Баясгалангийн Samsung, А.Золбоогийн Iphone-4 маркын гар утсанд шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0268 дугаартай дүгнэлтийн хавсралт Компакт диск- 3 ширхэг зэргийг хэрэгт хавсарган хадгалах,

№178 гэж дээжлэн хураан авсан цагаан өнгийн талстлаг мөс 0,3 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/, №24 дээжлэн хураан авсан бор өнгийн шавар 1,2 грамм /шинжээчийн дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн/, №16 гэж дугаарласан төмөр хайрцаган доторх 2 ширхэг гялгар уут, №8 гэж дугаарласан ногоон өнгийн саван дотор байх бор өнгийн шавар 0,1 грамм /шинжээчийн дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн/, Цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 6. Өнгөгүй гуурс 1 ширхэг, 7.Амсартаа тунгалаг өнгийн хуванцар гуурс шургуулсан ногоон өнгийн хуванцар сав, №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс 10,1 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/, №2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс 10,3 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/, №3 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс 10 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/, Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1512145826063965 дугаартай валют худалдах, худалдан авах маягт, Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримт, Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, Солонго ХХК-ний 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн гуйвуулгын баримт, 6,5х13 см хэмжээтэй Бэлэн мөнгөний тооцооны хуудасны доод буланд 1х1 см хэмжээтэй зүйлээр бохирлогдсон цаас, Новокаин 0,25% 2мл 261801 гэсэн бичиглэлтэй тарианы ус бүрэн бүтэн дотроо өнгөгүй шингэнтэй 5 ширхэг, Н.Оргилын шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан Мulti drug screen test cup тестийн үр дүн савны хамт 2 ширхэг, А.Золбоо, Б.Баясгалан нарын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан Мulti drug screen test cup тестийн үр дүн савны хамт 2 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт нь ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Оргилын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, шүүгдэгч Б.Баясгалангийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс тоолсугай.

 

9. Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ  

               

 

                        ШҮҮГЧИД                                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                        Ц.ДАЙРИЙЖАВ