Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00073

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021             01            15                                                 183/ШШ2021/00073

 

              

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 000 дүүргийн 00 дугаар хороо, Жаргалан хотхон 00 тоотод оршин суух Х овогт Э.Б /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 000 дүүргийн 00 дугаар хороо, Жаргалан хотхон 00 тоотод оршин суух И овогт Э. Б /РД:0000/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Бтай 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр танилцаад 9 дүгээр сарын 15-ны өдөр нэг гэрт орсон. Ингээд 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр том охин Б.Гоодарь, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.Э, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.Эрдэмбилэг нар төрсөн. Э.Б бид хоёр хамтран амьдрах хугацаандаа байнгын зөрчил маргаантай байж ирсэн. Мөн цаашдаа хэн хэн нь тус тусын амьдралаа хөөх гэж байгаа тул гэрлэлтийг минь цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг хүсч байна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бид эвлэрч амьдрах боломжгүй, зан харилцаа үзэл бодол ч таарахгүй болсон. Хүүхдүүд ээжтэйгээ хүссэн үедээ уулзахад татгалзахгүй гэв.  

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр танилцаад 9 дүгээр сарын 15-ны өдөр нэг гэрт орсон. Ингээд 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр том охин Б.Гоодарь, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.Э, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.Эрдэмбилэг нар төрсөн. Э.Бтэй цаашид хамтран амьдрах хайр сэтгэлийн холбоо байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь Э.Бтэй удаа дараа маргалдаж, эвлэрэх талаар ярилцаж байсан боловч үр дүнд хүрээгүйн улмаас энэ удаад бид хоёр харилцан ярилцаад шүүхэд хандсан. Иймд эвлэрэх боломжгүй, эвлэрэх хугацаа авах шаардлагагүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь эцгийнх нь асрамжид үлдээж өгнө үү. Би одоохондоо хүүхдүүдээ өөр дээрээ авах боломжгүй байгаа, харин хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж байна. Заавал шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Э.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Э.Б, Э.Б нар нь 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Гоодарь, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Э, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Эр нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1122000381 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, 0000 Г-000 дугаарт бүртгэгдсэн Буд-Эрдэнийн Гоодарь, 00000 дугаарт бүртгэгдсэн Буд-Эрдэнийн Эрхэтбат, 100000 дугаарт бүртгэгдсэн Б Э нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 3, 12, 13, 15-р хуудас/

Нэхэмжлэгч Э.Б нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №4 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай” тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болжээ. /хэргийн 5-р хуудас/

Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй 0000 оноос тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч хариуцагч нар нь хэн аль нь эвлэрэн амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар гэрлэгчид 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Гоодарь, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Эрхэтбат, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Э нарыг эцэг Э.Б асрамжид үлдээх талаар тохиролцсон, хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, эцгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Гоодарь, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Эрхэтбат, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Эр нарыг эцэг Э.Б асрамжид үлдээх нь зүйтгэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Э.Бгаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасан байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Э.Бд энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Э.Бд тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэж тайлбарласан.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                               ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хатагин овогт Э.Б, И овогт Э.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин Б.Г, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр төрсөн хүү Б.Эр, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү Б.Э нарыг эцэг Э.Б асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эх Э.Бд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Э.Бд тус тус даалгасугай.

 

5.Зохигч нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН