Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/00166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*0*1             01            **                                                 183/ШШ*0*1/001**

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Парк хаус хотхон, 000 дугаар байр, 000 тоотод оршин суух Б овогт Д.О /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 000 тоотод оршин суух, П овогтой Ц.А /РД:00000/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, тэтгэлэгийг нэг удаагийн төлбөр тооцоогоор хаалгах, нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулах тухай нэхэмжлэлийг *0*0 оны 10 дугаар сарын **-ны өдөр хүлээн авч, *0*0 оны 11 дүгээр сарын 0*-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                                                                    

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие **********тай *01* оны 0* дугаар сарын 11-нд танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдарч байх хугацаанд буюу 0000 оны 0 дугаар сарын 00-нд охин Б төрсөн. Охиноо төрөхөд хорооны иргэний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авч охин маань ааваараа овоглосон. Бид зан харилцаа болон гэр бүлийн гадуурх харилцаанаас болж *0*0 оны 10 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Охин Б одоо 3 сартай нярай бөгөөд тархины даралттай, диатиз болон удамшлийн харшилтай төрсөн болохоор эмчилгээ, арчилгаа их шаардагддаг. Мөн охин маань угжаар хооллодог, памперс, сүү, витамин, хувцас гээд хүүхдийн хэрэглээний зүйлсийг ганцаараа хариуцах боломжгүй байна.

Иймд 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн охин А.Бд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн А нэр дээрх Дархан уул аймгийн хээтэй хорооллын 00 байр 000 тоот 0 өрөө байрыг охин Бгийн нэр дээр албажуулан шилжүүлэх шийдвэр гаргуулах хүсэлтэй.

Д.О миний бие *0*0 оны 10 дугаар сарын **-нд хариуцагч Ц.Ад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тэтгэлэгийг нэг удаагийн төлбөр тооцоогоор хаах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хурал дээр эвлэрч хүүхдийн нэмэлт зардал болох сүү, памперс, амьдрах түрээсийн байрны төлбөрийг 50 хувь хариуцах хүсэлт гаргасан боловч үнийн дүн *47 000 төгрөг дээр тохироогүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлэх болон анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж, цаашид шүүх хурлаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, тогтоосон тэтгэлэгийг нэг удаагийн төлбөр тооцоогоор хаах буюу хариуцагч Ц.Агийн нэр дээрх Дархан уул аймагт байрлах 0 өрөө орон сууцыг хүүхдийн 18 нас хүртлэх тэтгэлэгт тооцож охин Бгийн нэр дээр шилжүүлэн авахаар хүссэн юм. Гэтэл хариуцагч нь уг орон сууцыг охиндоо өгөхгүй гэсэн болохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нь нэмэлт тэтгэлэг гаргуулах буюу нэг сарын хүүхдийн хэрэглээний зардлыг харилцан тохиролцож, хуваан төлөх талаар шийдвэрлүүлнэ гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хүүхдэд гарч байгаа зардал нь ганц сүү, памперсаар тогтохгүй, манай хүүхэд өвлийн хувцас аваагүй, айлын хүүхдийн хуучин гадуур хувцасыг өмсөж байна. Сүүлийн үед танидаг хүмүүсээсээ мөнгө зээлж хүүхдийнхээ памперс, сүүг залгуулж байна. *00 грамм сүүг нь 51100 төгрөгөөр захиалж авдаг, 41000 төгрөгийн памперсийг мөн захиалж авдаг. Мөн өвлийн цагт хүүхдийн амин дэм, дархлаа дэмжих зорилгоор витамин уудаг. Ингээд тооцоод үзэхээр маш их зардал гарч байна. Би 1000 төгрөгийн ч орлогогүй, гэртээ хүүхдээ хараад өнждөг, хүүхдийн 100 000 төгрөг авдаг боловч сүү, памперс ч авч хүрдэггүй. Тиймээс хариуцагчаас сар болгон *47 000 төгрөгийг гаргуулна гэсэн. Үүнийг зөвшөөрөхгүй гээд байгаа бол хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ. Мөн хүүхдэд зарцуулсан зардлуудыг Ц.Агаас гаргуулах хүсэлтэй байна, надад байсан баримтуудаа л авчирч өгсөн. Ц.Агийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг харахад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах боломжгүй хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Ц.Агийн өмнөх шүүх хурлаас хойш шүүхэд гаргасан мэдүүлэг, тайлбар нь бүгд ор үндэсгүй худал гүтгэлэгүүд байна. Ц.Агийн хувийн байдал болон ямар амьдралтай талаар түүний ар гэр, ах дүүс нь бүгд мэднэ. Мөн Ц.А нь өрх толгойлсон эцэг гэдэг нь зөвхөн цаасан дээр л байдаг, яг амьдрал дээр А.*****хүү гэдэг хүүхдээ өөрөө өсгөдөггүй, аав, ээж хоёр нь хүүг нь хооллож, ундалж өмсөх зүүх болон бусад тал дээр туслаж дэмжээд ирсэн. Мөн надаас өмнө таваас зургаан амьдрал зохиосон, зан ааш болон төлөвшилийн хувьд тогтворгүй, доголдолтой хүн. Иймд охинд маань тэтгэлэг тогтоож, уг тэтгэлэгийг нэг удаа буюу хариуцагчийн Дархан-Уул аймагт байрлах * өрөө орон сууцаар нь хаалгах хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, сар болгоны хүүхдийн тэтгэлэгт нэмэлт тэтгэлэг болох *47 000 гаргуулах, шүүх хуралдаан дээр гарган өгсөн сүүлийн гурван сарын хүүхдийн хэрэглээний мөнгийг буюу гарсан зардлыг бүгдийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

            Хариуцагч Ц.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Д.О бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй хамтран амьдрагч тул өөрийн өмчийн орон сууцаа охин А.Бд нэр шилжүүлэх боломжгүй. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, таксинд явж хоногийн хоолоо залгуулдаг. Эрхэлсэн тодорхой ажилтай болвол би цалингаасаа охиндоо тэтгэмж төлөхөд татгалзах зүйл байхгүй. Дархан-Уул аймгийн * дүгээр хороо, 4 дүгээр хороолол, * байрны *** тоот орон сууцыг би өмчилдөг нь үнэн. Гэтэл *0*0 оны 04 дүгээр сарын 17-нд намайг эзгүйд хамтран амьдрагч Д.О нь миний зөвшөөрөлгүйгээр иргэн М.******тэй хууль бус гэрээ хийж байрыг маань түрээслүүлсэн. Улмаар Д.О өөрөө дансандаа байрны түрээсийн мөнгийг одоо хүртэл авдаг. Би одоо хүү А.*****тхүүтэйгээ хамт айлд хоног төөрүүлж явна. Хамтран амьдрагч Д.О нь намайг үргэлж өөрийнхөө байрнаас хөөдөг. Бид *0*0 оны 1* сарын 03-ны хүртэл хамт амьдарсан, хамт амьдарч байх хугацаанд хүүхдийн тэжээл, памперс, хоол унд гэх бүх хэрэгцээг би дааж байсан. Даах ч үүрэгтэй. Д.О анхнаасаа миний байранд шунасан хүн. Би өрх толгойлсон эцэг, хамтран амьдрагч Д.Отэй амьдрахаас өмнө *004 оны 0* дугаар сарын 03-нд М.Отгонцэцэгтэй гэр бүлээ батлуулж бидний дундаас А.*****тхүү нэртэй хүү гарсан. Улмаар бид гэрлэлтээ цуцлуулж хүүгээ би өөрийн нэр дээр авч өдийг хүртэл хамт амьдарч байгаа. Хүүгийн ээжээс тэтгэлэг тогтоолгож аваагүй. Иймд миний байр суурийг харгалзан үзэж, шийдэж өгнө үү.

            Ц.А миний бие Д.Оийн нэхэмжилсэн *47 000 төгрөгийг сар бүр өгөх боломжгүй. Үндэслэл нь би өрх толгойлсон эцэг, одоо энэ цар тахлын хүнд үед хүү А.*****тхүүтэйгээ хотод айл айл хэсэж хорионд хоригдож, ажилгүй хоногийн хоолоо яах вэ гэж явна. Д.О нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөлд * өрөө орон сууцтай хүн. Гэрчилгээ нь ганц өөрийнх нь нэр дээр байдаг. Хүү А.*****тхүүг гэрээсээ байнга хөөж, зоддог. Байнга тархи толгой руу цохидог. Хүүг маань ялгаврлан гадуурхдаг. Мөн миний эцэг, эхийг дайрч доромжилдог тул гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. А.Б нь миний охин учраас туслаж дэмжинэ, хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин Дарханд байдаг өөрийн байраа тэтгэлэгт тооцож өгөх боломжгүй, бидний хувьд албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдарч байсан учраас эд хөрөнгө хуваах үндэслэл байхгүй. Би ганц охинтой биш бас хүүтэй. Тиймээс нэг хүүхэддээ байраа шилжүүлнэ гэж болохгүй учраас хүүхдийн тэтгэлэгийг нэг удаагийн төлбөрөөр буюу орон сууцаар хаалгах гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хүүхдийн хэрэглээний зардал болох нэмэлт тэтгэлэгийг огт зөвшөөрөхгүй гэж хэлэхгүй, мэдээж миний хүүхэд мөн учраас төлөх ёстой зүйлийг төлж чадна. Гэхдээ сар бүр *47 000 төгрөгийг өгөөд байх боломжгүй байгаа, би одоо ажилгүй байгаа. Харин ажилтай орлогтой болохоороо зөвхөн хуульд заасан тэтгэлэг гэлтгүй боломжоороо өгч байна. Сар бүр байрны түрээс болох 300 000 төгрөгийг өгч байхаар эвлэрч болно гэхэд өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний боломж бол одоо энэ л байна, хэдийгээр хуулийн дагуу тэтгэлэг тогтоосон ч гэсэн байрны түрээс 300 000 төгрөгийг сар бүр авч байж болно. Харин Д.Оийн хүүхдэд хэрэглэсэн зардал гэсэн баримтыг үзэхэд Д.Оийн хэрэглэсэн  зүйл их байгаа харагдаж байгаа учраас түүнийг нь зөвшөөрөхгүй. Харин охиндоо авсан зүйлийн мөнгийг нь бүгдийг нь төлөхөд татгалзахгүй. Д.О нь намайг хүүхэд өсгөөгүй, өсгөдөггүй гэж хэлсэн. Би Дархан-Уул аймагт амьдардаг байхдаа ажил хөдөлмөр эрхлээд хүүхдээ өөрөө л тэжээн тэтгэдэг байсан. Охиноо ч цаашид харж хандана, боломжтой бол хэрэгтэй зүйлийг нь авч өгнө. Д.Од гомдож байгаа нэг зүйл нь өөрийн фейсбүүк хуудас дээр надаас салаагүй хамт амьдарч байхдаа *0*1 онд би жинхэнэ хайртайгаа учирч мөрөөдлийнхөө хуримыг хийх болно гэж бичсэн байсан нь надад  үнэхээр хэцүү тусч байсан гэв.

           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ц.Ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тэтгэлэгийг нэг удаагийн төлбөр тооцоогоор хаалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт тэтгэлэг гаргуулах буюу гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэжээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Д.О, Ц.А нар нь *01* онд танилцаж, хамтран амьдарч байгаад тэдний дундаас *0*0 оны 07 дугаар сарн *3-ны өдөр охин А.Б төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан *******дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 4-р хуудас/

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэжээн тэтгэх зардлыг ганцаараа хариуцахад хүндрэлтэй тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, тэтгэлэгийг эд хөрөнгөөр буюу  хариуцагчийн Дархан-Уул аймаг, Дархан сумын * дүгээр баг, 4 дүгээр хороолол, * дугаар байр, *** тоотод байрлах, ** мкв талбай бүхий орон сууцаар тооцож нэг удаа олгуулах, хүүхдийн нэмэлт зардалд сар бүр *47 000 төгрөг гаргуулж, хүүхдийн хэрэглээний гарсан зардлыг хариуцуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь Д.Отэй хамтран амьдарч байсан талаараа маргаагүй хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч хүүхдийн тэтгэлэгийг эд хөрөнгөөр тооцож Дархан-Уул аймаг, Дархан сумын * дүгээр баг, 4 дүгээр хороолол, * дугаар байр, *** тоот байрлах, ** мкв талбай бүхий орон сууцыг охин А.Бгийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрөхгүй, хүү А.*****тхүүг асран халамжилдаг, ганц бие эцэг тул сар бүр нэмэлт тэтгэлэгт *47 000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргаж, хүүхдийн хэрэглээний гарсан зардлыг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.  

 

Гэр бүлийн тухай хуулийн *1 дүгээр зүйлийн *1.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Д.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Ц.Агаас шаардах эрхтэй, хариуцагч Ц.А нь охин А.Бг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.*-д “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно” гэж заасан боловч зохигч тэтгэлэгийн талаар харилцан тохирох, эвлэрэх боломжгүй гэсэн учир мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно” гэж зааснаар хуулийн дагуу тэтгэлэгийг тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.*-д зааснаар эцэг Ц.Агаас охин А.Бг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн түвшингийн 50 хувиар, 11-1* нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй, ажилгүй, орлогогүй, хариуцлагагүй тул охин А.Бгийн 18 нас хүртлэх хуулиар тогтоосон сар бүр олгох тэтгэлэгийг эд хөрөнгөөр тооцож, нэг удаа олгуулахаар буюу хариуцагчийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын * дүгээр баг, 4 дүгээр хороолол, * дугаар байр, *** тоот байрлах, ** мкв талбай бүхий орон сууцыг охин А.Бгийн нэр дээр шилжүүлэх шаардлага гаргасан.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэгийг сар бүр төлөхөд татгалзахгүй, харин өөрийн өмчлөлийн орон сууцыг хүүхдийн тэтгэлэгт тооцож охин А.Бгийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр буюу эд хөрөнгөөр”, 41.*-д “сар, улирал, хагас жил, жилээр буюу нэг удаа” олгож болохоор заасан боловч хариуцагч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг тэтгэлэгт тооцож шилжүүлэхийг зөвшөөрөөгүй, зохигчид тэтгэлэгийг эд хөрөнгөөр, мөн тодорхой хугацаагаар авахаар тохиролцоогүй болно.

Мөн нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг, Дархан сумын * дүгээр баг, 4 дүгээр хороолол, * дугаар байр, *** тоотод байрлах, ** мкв талбай бүхий орон сууцыг хүүхдийн тэтгэлэг төлөх бүх хугацаанд олгогдвол зохих хэмжээгээр тооцож авахаар нэхэмжилсэн боловч уг орон сууцны үнэ нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг хүүхдийн тэтгэлэгт тооцож шилжүүлэх үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.*-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас сар бүр нэмэлт тэтгэлэг болох *47 000 төгрөгийг гаргуулах, охин А.Бд сүү, хүүхдийн живх, амин дэм, нэмэлт тэжээл зэрэг хэрэглээний зүйл худалдан авахад гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь хүү А.А асран халамжилдаг, ганц бие эцэг тул сар бүр *47 000 төгрөгийг өгөх боломжгүй, хүүхдийн хэрэглээний гарсан зардлыг төлөхөд татгалзахгүй гэсэн.

Нэхэмжлэгч нь охин А.Б тархины даралттай, диатиз болон удамшлийн харшилтай төрсөн болохоор эмчилгээ, арчилгаа их шаардагддаг, сүү, хүүхдийн живх, нэмэлт амин дэм байнга хэрэгцээтэй байдаг тул хуульд заасан тэтгэлэг амьдралд хүрэлцэхгүй, мөн охины хамт түрээсийн байранд амьдардаг, сүүлийн 3 сарын түрээсийн төлбөрийг ч төлөөгүй байгаа тул нэмэлт тэтгэлэг гаргуулна гэсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхтэй холбогдуулан шинээр нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг”-ээ биелүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч нь тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөлд байгаа талаараа баримтаар нотлоогүй, хүүхдэд зайлшгүй шаардлагатай эмчилгээ, асаргааны талаарх хүүхдийн эмнэлгийн карт, байр түрээслэн амьдарч байгаа талаарх баримтыг ирүүлээгүй тул нэмэлт тэтгэлэгт сар бүр *47 000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн асаргааны гарсан зардлыг гаргуулахаар нэхэмжилж нотлох баримтаар худалдан авалт хийсэн *8 ширхэг тооцооны хуудсыг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 4*-р хуудас/

Хэрэгт авагдсан тооцооны хуудсыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад *0*0 оны 7 дугаар сарын *3-ны өдрөөс *0*1 оны 01 дүгээр сарын *1-ний өдрийг хүртлэх хугацаанд нийт *78 487 төгрөгийг /*0*1.01.*0-нд хүүхдийн хуурай сүү 51 100 төгрөг, *0*1.01.15-нд хүүхдийн хуурай сүү 51 100 төгрөг, *0*0.1*.30-нд хүүхдийн хуурай сүү 51 100 төгрөг, *0*0.1*.1*-нд хүүхдийн хуурай сүү 51 100 төгрөг, *0*0.1*.11-нд хүүхдийн хуурай сүү 38 7** төгрөг, шим хөхүүл эхийн цай 11 *** төгрөг, хүүхдийн хослол *7 *** төгрөг, *0*0.1*.04-нд хүүхдийн хуурай сүү 5* 000 төгрөг, *0*0.11.*3-нд хүүхдийн хуурай сүү 3* 500 төгрөг, *0*0.11.0*-нд хүүхдийн хуурай сүү 3* 000 төгрөг, *0*0.11.11-нд хүүхдийн хуурай сүү 3* 500 төгрөг, *0*0.11.03-нд хүүхдийн хуурай сүү 37 440 төгрөг, *0*0.10.*8-нд хүүхдийн хуурай сүү 3* 000 төгрөг, *0*0.10.**-нд хүүхдийн хуурай сүү 3* 000 төгрөг, *0*0.11.*3-нд нус сорогч 11 500 төгрөг, *0*0.1*.07-нд солуплекс 17 000 төгрөг, *0*0.1*.**-нд витамин с, анафорон, сойз угж угаагч *0 350 төгрөг, *0*0.1*.1*-нд сүүн шүдний сойз * 500 төгрөг, *0*0.11.**-нд угж 30 500 төгрөг, *0*0.10.*7-нд пепантен крем *1 000 төгрөг, *0*0.10.*5-нд витамин 34 500 төгрөг, *0*1.01.*1-нд памперс 41 000 төгрөг, *0*1.01.13-нд памперс 41 000 төгрөг, тос 1* 500 төгрөг, *0*0.11.*8-нд памперс 55 000 төгрөг, *0*0.11.1*-нд памперс *7 500 төгрөг, *0*0.11.0*-нд памперс *7 500 төгрөг, *0*0.11.05-нд памперс *7 500 төгрөг, *0*0.10.**-нд памперс *7 500 төгрөг, *0*0.10.30-нд памперс 14 000 төгрөг/ хүүхдийн асаргааны зардалд зарцуулсан болох нь тогтоогдож байна.  

 Иймд хариуцагч нь хүүхэд асаргааны зардлыг төлөхөд татгалзахгүй гэсэн тул охин А.Бд сүү, хүүхдийн живх болон бусад нярайн эд зүйлс худалдан авахад гарсан зардал болох *78 487 төгрөгийг хариуцагч Ц.Агаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Оөд олгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 5*.1, 58 дугаар зүйлийн 58.1, *3 дугаар зүйлийн *3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *00 төгрөгний 37 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 33 170 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 030 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад *8 033 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*.*, 11*, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                               ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.*-д зааснаар *0*0 оны 07 дугаар сарын *3-ны өдөр төрсөн охин ********** овогт **********гийн Бг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-1* нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Агаар тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгчийн хуулиар тогтоосон сар бүр олгох тэтгэлэгийг эд хөрөнгөөр тооцож, нэг удаа олгуулахаар буюу хариуцагчийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын * дүгээр баг, 4 дүгээр хороолол, * дугаар байр, *** тоот байрлах, ** мкв талбай бүхий орон сууцыг охин А.Бгийн нэр дээр шилжүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

*.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүүхдийн асаргааны гарсан зардалд *78 487 төгрөгийг хариуцагч Ц.Агаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Оөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэлт тэтгэлэгт сар бүр *47 000 төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3.Гэр бүлийн тухай хуулийн ** дугаар зүйлийн **.4, **.* дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийн Ц.Ад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Од тус тус даалгасугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Д.Од даалгасугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч  Д.О нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

*.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 5*.1, 58 дугаар зүйлийн 58.1, *3 дугаар зүйлийн *3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *00 төгрөгний 37 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 33 170 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 030 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад *8 033 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 11*.*, 1*0 дугаар зүйлийн 1*0.* дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХУЛАН