Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ ШЦТ/211

 

 

 

 

 

 

 

 

    2024         03         18                                   2024/ШЦТ/211

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч П.Итгэл,

хохирогч З.А,

шүүгдэгч О.Ч,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн даргаар М.Энхмаа нарыг оролцуулан эрүүгийн 2303007640011 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Т овогт О.Ч

Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт, Урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч О.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргийн зүүн замд “Тоуоta Prius” загварын .... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “...эсхүл Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг дадлага хийхээс бусад тохиолдолд) жолоодох эрхгүй (жолоодлогын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй”, мөн дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн тус тус заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч нарыг мөргөж хохирогч З.А, Ө.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах заалтад заасан, мөн  авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрын зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч О.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргийн зүүн замд “Тоуоta Prius” загварын .... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч З.А, Ө.Ө нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр гэмтэл учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан зэрэг тус тус үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

- шүүгдэгч О.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Птай уулзаад бид хоёр Сүхбаатарын талбайн урд талын нартай бааранд шөнө 02 цагийн үед орж тус бүр 2 шил пиво ууж байхдаа П нэг танихгүй охинтой танилцаад хамт бааранд сууж байгаад баар хаахаар нь хүргэж өгөхөөр үүрээр 05 цаг 30 минутын орчим баарнаас гараад таньдаг ахын Тоуоta prius маркийн .... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодоод бааранд танилцсан охиноо Баянхошууны зурагт руу гэрт нь хүргэж өгөх гээд хөдөлсөн юм. Бид гурав Сүхбаатарын талбайн баруун талаар ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй явж байгаад Баянбүрдийн тойргийн зүүн талаас орж ирэх үед зам дээр цагдаа нар шалгалт хийж байгааг хараад би пиво уучихсан байсан болохоор айгаад шууд ухраад зам дээр эргэх гэж байх үедээ явган хүний замаар явж байсан хүнийг мөргөөд сандарсандаа Баянбүрдийн зүүнээс баруун чиглэлтэй явдаг нэг урсгалтай замаар урсгал сөрөөд буцаж явж байгаад Дөлгөөн нуур зочид буудлын урд талын уулзвараар зам руу орж Сансарын колонкийн тойргоор урагшаа уруудаад, зүүн 4 замаар офицерын тойрог дээр ирээд П намайг зогсчих гэж хэлээд машинаасаа буугаад чи сая юу хийснээ мэдэж байна уу? гэж надаас асуусан. Тэгээд хэсэг, байж байгаад машиндаа суучих гэж Пд хэлээд машинд суухаар нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсаар байгаад Баянзүрхийн хуучин товчоогоор гараад явж байгаад хашлага мөргөж замаас гараад цагдаа нарт баригдсан. Тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Осол гарах үед би дунд зэргийн согтолттой байсан...” гэh мэдүүлэг /хавтаст хэргийн 149 дүгээр тал/,

- хохирогч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хот тохижилтын газарт зам талбайн үйлчлэгч ажилтай бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө ажлын автобусаар хариуцсан талбайн ойролцоо ирээд 06 цаг 12 минутын орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний замтай хэсгээр явж байх үед Тоуоta prius маркийн .... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч машины замаас гараад намайг болон хамт явж байсан Ө нарыг мөргөж осол гаргасан. Ослын дараа тухайн машины жолооч бууж ирэлгүй шууд урсгал сөрөөд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирж бид нарыг аваад ГССҮТ-рүү хүргэж ирсэн. Эмнэлэг дээр ирэх үед миний нуруу болон хавирга хугарсан байна гэж эмч нар хэлээд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Осол гарах үед тухайн машин зогсоох арга хэмжээ авсан эсэхийг би мэдэхгүй байна. Хар машин давхиж ирээд замаас гараад бид хоёрыг мөргөчихсөн. Тухайн ослын улмаас миний биед учирсан эмчилгээний зардал мөнгөний баримт байгаа. Би их гомдолтой байгаа намайг мөргөж гэмтээсэн жолоочоос эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

- хохирогч Ө.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Улаанбаатар Хот тохижилтын газарт зам талбайн үйлчлэгч ажилтай бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө ажилчдын автобусаар хариуцсан талбайн ойролцоо ирээд өглөөний 06 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний замтай хэсгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй алхаж явж байсан. Тэр үед Тоуоta prius маркийн .... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч машин замаас гараад намайг болон хамт явж байсан Ө нарыг хойноос ирж мөргөж осол гаргасан. Тухайн үед гэгээ ороогүй харанхуй байсан бөгөөд нэг машины гэрэл тусаал алга болчихсон. Ослын дараа тухайн машины жолооч бууж ирэлгүй шууд урсгал сөрөөд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирж бид нарыг аваад ГССҮТ- рүү хүргэж ирсэн. Эмнэлэг дээр ирэх үед миний зүүн хөлийн шагайны яс хугарсан байна гэж эмч нар хэлээд 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Осол гарах үед тухайн машин зогсоох арга хэмжээ авсан эсэхийг би мэдэхгүй байна. Хар машин давхиж ирээд замаас гараад бид хоёрыг араас мөргөчихсөн. Тухайн ослын улмаас миний биед учирсан эмчилгээний зардал мөнгөний баримт байгаа. Би их гомдолтой байгаа намайг мөргөж гэмтээсэн жолоочоос эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

- иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч З.А, Ө.Ө нар нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас З.А, 428.000 /дөрвөн зуун хорин найм/ Ө.Ө, 1,394,000 / Нэг сая гурван зуун ерэн дөрөв/ нийт 1.822.000 төгрөг гарсныг яллагдагч Чоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар тал/,

- иргэний нэхэмжлэгч Э.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тоуоta prius маркийн .... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшилд байдаг бөгөөд би өөрийн хамаатны дүү Б.З гэх хүнд 2023 оны 2 дугаар сард бэлэглэж байсан юм. Манай дүү тухайн хавар нь цэрэгт яваад тээврийн хэрэгслээ шилжүүлж авч чадаагүй юм. Тэгээд саяхан Б.Зийн таньдаг дүү нар нь машиныг нь гуйж авч яваад осол гаргасан байсан. ...тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой хөрөнгийн үнэлгээний дүгнэлт хэсэгт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад тухайн зам тээврийн осолтой холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний зүгээс бусдад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахгүй, буруутай жолооч төлнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

- иргэний хариуцагч Б.Зийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 сарын 07-ний өдөр 13 цагийн үед нэг найз маань машин чинь цагдаа дээр ирчихсэн байна, дүү нар чинь унаж явж байгаад осол гаргасан юм шиг байна гэсэн. Тоуоta prius маркийн .... УБТ дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. Машины гэрчилгээ дээр Ө гэдэг манай хүргэн ахын нэр дээр байдаг. Манай хүргэн ах надад машиныг бэлгэлсэн юм. Нэрээ шилжүүлж чадаагүй байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг би жолооддог. ...Би осол гаргаагүй. Тухайн осол гаргасан буруутай хүн нь учирсан хохирлыг төлнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар тал/,

- гэрч Б.Пын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 06-ны орой Булган аймгаас Улаанбаатар хотод ирээд найз Чтой уулзаад бид хоёр Сүхбаатарын талбайн урд талын 1_их нэртэй бааранд шөнө 02 цагийн үед орж тус бүр 2 шил пиво ууж байхдаа нэг танихгүй охинтой танилцаад хамт бааранд сууж байгаад баар хаахаар нь өглөө үүрээр 06.00 цагийн орчим баарнаас гараад Тоуоta prius маркийн .... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай найз Отгонбатын Ч жолоодоод танилцсан охиноо Баянхошууны зурагт руу гэрт нь хүргэж өгөх гээд хөдөлсөн юм. Бид гурав Сүхбаатарын талбайн баруун талаар ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй явж байгаад Баянбүрдийн тойргийн зүүн талаас орж ирэх үед зам дээр цагдаа нар шалгалт хийж байгааг хараад манай найз О.Ч пиво уучихсан байсан болохоор айгаад шууд ухраад зам дээр эргэх гэж байх үедээ явган хүний замаар явж байсан хүнийг мөргөсөн. Сандарсандаа Баянбүрдийн зүүнээс баруун чиглэлтэй явдаг нэг урсгалтай замаар урсгал сөрөөд буцаж явж байгаад Дөлгөөн нуур зочид буудлын урд талын уулзвараар зам руу орж Сансарын клонкийн тойргоор урагшаа уруудаад, зүүн 4 замаар офицерын тойрог дээр ирээд би Чийг зогсчих гэж хэлээд машинаасаа буугаад чи сая юу хийснээ мэдэж байна уу? гэж Чоос асуусан чинь юм ярихгүй байж байгаад машиндаа суучих гэж надад хэлэхээр нь би машинд суусан. Ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсаар байгаад Баянзүрхийн хуучин товчоогоор гараад явж байгаад хашлага мөргөж замаас гараад цагдаа нарт баригдсан. Тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Осол гарах үед Ч дунд зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн №14215 дугаартай “1. З.Аийн биед баруун талын 2-10-р хавирганы хугарал, сээрний 2.3.7-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, баруун даланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89 дүгээр тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн №14214 дугаартай “1. Ө.Өийн биед зүүн шагайн үений дотор хавчаар ясны зөрөөтэй далд хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дугаар тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Бэст Эстимэйт” ХХК-ний “Тоуоta prius 30 маркийн .... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 7.065.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээ /хавтаст хэргийн 122 дугаар тал/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын Жолооч: О.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. эсхүл Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг дадлага хийхээс бусад тохиолдолд) жолоодох эрхгүй (жолоодлогын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй мөн дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна.

Явган зорчигч: З.А, Ө.Ө нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна” гэх магадалгаа /хавтаст хэргийн 130-131 дүгээр тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/,

 - Жолоочийн согтуурлын зэргийг шалгаж 0.89%-тай согтууруулах ундаа хэрэглэсэн гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэндийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явган зорчигч нарыг мөргөж бие махбодод нь хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн мөн осол гаргасан хэргийн газрыг зориуд санаатайгаар орхиж зугтаасан гэмт үйлдлүүдийг хийсэн байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, мөн тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “үйлдэл, эс үлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч О.Чийн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргийн зүүн замд “Тоуоta Prius” загварын .... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэд хэдэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч нарыг мөргөж хохирогч З.А, Ө.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  болгоомжгүйгээр учруулсан гэмт үйлдлийг 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн тус хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө хийсэн гэмт үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн, мөн осол гаргасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч О.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардал, бусад гэм хорын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насны байдал зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнийг нийгмээс тусгаарлан хүмүүжүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Чт оногдуулсан эрх хасах ялыг, тэнсэн оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

 

Хохирогч З.Аийн эмчилгээний зардалд зарцуулсан 428.000 төгрөг, Ө.Өийн эмчилгээний зардалд зарцуулсан 1.394.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилснийг хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар шүүгдэгч О.Ч нь бүрэн төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Ө нь сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардалд нийт 5 сая төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч О.Ч нь зөвшөөрч 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нотариатаар баталгаажуулсан гэрээ байгуулсныг үндэслэн шүүгдэгч О.Чийг хохирогч Ө.Өт төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хохирогч З.А нь сэтгэл санааны хохирол, цалин орлоггүй байсаны хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэрэгт нийт 15 сая төгрөг нэхэмжилснээс: 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолд дурдсан аргачлалын хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд заасны дагуу хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал болох эдэгрэлтийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй байдал, уг сэтэгцэд учирсан хохиролыг гаргуулахад татгалзах зүйлгүй нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал зэргийг харгалзан уг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 5 дахин үржүүлж нийт 7.150.000 төгрөгийг  шүүгдэгч О.Чоос гаргуулж хохирогч З.Ат 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин хохирогч З.Аийн бусад нэхэмжлэлтэй холбоотой баримт шүүхэд ирээгүй тул хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Өт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх хэргийн хамт шүүхэд ирээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Т овогт О.Чийг согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу тус хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Чт оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чт оногдуулсан эрх хасах ялыг, тэнсэн оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чоос нийт 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч З.А-т олгож, 10 /арав/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хохирогч З.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Өт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.

 

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.БАТГЭРЭЛ