Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

 

 

   2024         02         19                                 2024/ШЦТ/137

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, 

улсын яллагч У.Анхжаргал,

  шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

  шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч П.Очгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаадай овогт ЭС, Цэцэн овогт ЦТ нарт холбогдох эрүүгийн 2302 00640 0385 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Хаадай овогт ЭС, регистрийн дугаар ....................................,

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уурхайчин мэргэжилтэй, “Оюу Толгой Даяан” ХХК-д уурхайч ажилтай, ам бүл 3, эх, охины хамт .......................................................... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

2. Цэцэн овогт ЦТ, регистрийн дугаар ................................,

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үнэт чулууны дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, 2 охины хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар .............................. оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо .....................................тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч “Э.С нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ Ц.Ттэй санаатай нэгдэж 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөрсогоотын пост орчим 74-72 УБА улсын дугаартай Тоёота Вангуард загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин 3667,3 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- Ц.Т нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ Э.Стой санаатай нэгдэж 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөрсогоотын пост орчим 74-72 УБА улсын дугаартай Тоёота Вангуард загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин 3667,3 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн багын найзтайгаа хамт Сөгнөгөр голын зүгт байх сувиллын газар очиж үзээд ирье гэж яриад явсан. Буцахдаа дэлгүүр орж ундаа аваад буцаад явж байх замд 2 ширхэг шуудайтай зүйл замын хажуугийн газар байхаар нь “Юу гэдгийг нь үзье” гэж бодоод аваад машиндаа хийсэн. Хэсэг газар явж байгаад онгойлоод үзсэн чинь шарилж шиг зүйл байсан. Тэгэхээр нь бид хоёр “Энэ нөгөө ургамал юм болов уу?” гэж бодоод янжуур тамхины дүнсийг үүрүүлж байгаад дотор нь хийгээд татаж үзэхэд ямар нэг зүйл мэдрэгдэхгүйгээр ханиалгаад байсан. Тэгээд цаашаа замдаа явж байхдаа хогийн цэг дээр хаячихъя гэж бодоод Гүнтийн пост дээр цагдаа нар биднийг саатуулсан” гэв.

Шүүхэд хандаж эцсийн үгэндээ:

“... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

Шүүгдэгч Ц.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би найзтайгаа хамт амралтын газар очиж үзээд буцаад явж байхад замын хажууд шуудайтай зүйл байхаар нь хэрэглэж үзээд хог шиг зүйл байхаар нь хог дээр хаячихъя гэж бодоод аваад явж байтал цагдаа нар саатуулсан” гэв.

Шүүхэд хандаж эцсийн үгэндээ:

“...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралт шинжлэн судлах талаар, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн баримтуудыг /хорооны тодорхойолт, хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбар, ажлын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, зан үйлээ засах сургалтанд хамрагдсан тухай гэрчилгээ, батламж/ шүүхэд гаргаж өгсөн ба хэргийн зүйлчлэл, гэм буруу маргахгүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно гэсэн болно.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-20 дугаар тал/,

2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Дугаар 3977 дүгнэлтэнд “...1.2.3.4 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Т ХА83112310 2023.08.29” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэжээ /хавтаст хэргийн 93-95 дугаар тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 3981 дүгнэлтэнд “...Шинжилгээнд ирүүлсэн “Э.С ЧМ86060411 2023.08.29” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “Э.С ЧМ86060411 2023.08.29” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэжээ /хавтаст хэргийн 98-100 дугаар тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар 3974 дүгнэлтэнд “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “...№10 шар өнгийн шуудайтай 7215 грамм д/ч Буян-Ундрах, а/д Б.Болор-Эрдэнэ гэж хаягласан шар ногоон өнгийн шуудайтай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, ...№9 шар өнгийн шуудайтай 3870 грамм д/ч Буянбадрах, а/д Б.Болор-Эрдэнэ гэж хаягласан шар ногоон өнгийн шуудайтай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол  / delta-9 deltatetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 жагсаалтанд багтдаг болно” гэжээ /хавтаст хэргийн 103-105 дугаар тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 5382 дүгнэлтэнд “...1.2 Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шуудайнд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шуудайтай үеийн жин 3917,8 грамм, цэвэр жин 3667,3 грамм байна” гэжээ /хавтаст хэргийн 108-111 дүгээр тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 855 дугаартай дүгнэлтэнд: “Э.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.С нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.С нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.С нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэжээ /хавтаст хэргийн 116-117 дугаар тал/,

               

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 894 дугаартай дүгнэлтэнд “...Ц.Т нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвдөж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ц.Т нь одоо сэтгэцийн ямар нэг өвчин үгүй байна. Ц.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Т нь мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтолтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэжээ /хавтаст хэргийн 120-121 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Э.Сын“...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн найз Төгөлдөр руу залгаад гэр бүлээрээ хамт очиж амарч болохоор сувилал, амралтын газар хотоос ойрхон байгаа үгүйг судалж үзэхээр болж Төгөлдөртэй хамт явсан. Тухайн үед би өөрийн 74-72 УБА улсын дугаартай Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгсэлтэй Төгөлдөрийг гэрээс нь очиж авсан. Ингээд бид хоёр 22-н товчоо давж яваад нэг сувиллын газарт очиж уулзаад буцаад хот руу явсан. Хот руу явж байх замдаа бие засахаар болж зогссон. Бие засаад зогсож байх үед 2 шуудайтай зүйл байхаар нь машиндаа аваад хөдөлсөн. Ингээд шуудайтай зүйл юу болохыг нээж үзэхэд кино, клип дээр хүмүүсийн татаад байдаг зүйл байх шиг байсан. Тэгэхээр нь би сонирхоод тамхины дүнсийг гаргаж байгаад дотор нь шуудайнд байсан ургамлыг хийж сорж үзсэн. Тухайн үед надад юу ч мэдрэгдээгүй. Би тус шуудайтай зүйлийг бусад хогийн хамт хогийн саванд хаях гэж явж байгаад Гүнтийн пост дээр байсан цагдаа нарт баригдсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-136 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.Тийн “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний багийн найз Сайнцогт над руу залгаад “гэр бүлийнхээ хамт амарчихаар аятайхан амралтын газар, сувилал, хотоос ойрхон байвал хамт явж судалчихаад ирье” гэсэн санал тавьсан. Тухайн үед би зөвшөөрөөд хамт явахаар болсон. Ингээд бид хоёр нийлээд 22 товчооноос цаашаа нэг сувиллын газарт очиж уулзчихаад болох юм байна гэж тохироод буцаад хот руу хөдөлсөн. Хот руу явах замд бие засахаар болоод зогссон. Бие засахаар замын хажууд жалганд очих үед 2 шуудайтай зүйл байсан бөгөөд Сайнцогт тэр хоёр шуудайтай зүйлийг аваад машинд ороод ирсэн. Би энэ юу юм бэ гэж асуухад Сайнцогт нээж үзээд шуудай дотор кино, клип дээр хүмүүс татаад байдаг ургамал байх шиг байна гэж хэлсэн. Ингээд бид хоёр тус ургамлаас аваад тамхи дотор хийгээд сорцгоосон. Надад ямар ч мэдрэмж төрөөгүй нэлээн их ханиалгасан өөр зүйл болоогүй. Сайнцогт бас сорж үзээд ханиалгаж байгаад хогийн саванд очиж хаячихъя гэсэн. Тэгээд 2 шуудайтай ургамлаа машиныхаа хойд суудалд хийгээд явсан. Ар гүнтийн пост дээр цагдаа нар машин шалгаж байсан. Тэгээд манай машиныг шалгаад тус 2 шуудайтай зүйлийг хар тамхи байна гээд мөрдөгч нар дуудсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139-140 дүгээр тал/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78, 71 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 73, 80 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91, 92 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинээр гаргасан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Нийслэлийн прокуророос шүүгдэгч “Э.С нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ Ц.Ттэй санаатай нэгдэж 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөрсогоотын пост орчим 74-72 УБА улсын дугаартай Тоёота Вангуард загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин 3667,3 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- Ц.Т нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ Э.Стой санаатай нэгдэж 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөрсогоотын пост орчим 74-72 УБА улсын дугаартай Тоёота Вангуард загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин 3667,3 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Э.С нарт холбогдох эрүүгийн 2302 00640 0385 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Шүүхээс  “.... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан ...”-ыг  урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэж гэмт хэргийн шинжийг өөрчилөх нь зүйтэй байна.

            Өөрөөр хэлвэл Прокурорын яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг ... 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөрсогоотын пост орчим 74-72 УБА улсын дугаартай Тоёота Вангуард загварын тээврийн хэрэгсэлд...  хадгалсан гэснийг  шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн өөр шинж  ...олж авсан...” хамааруулан зүйлчилэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж дүгнэсэн болно.  

            Шүүгдэгч нарын хадгалсан гэх үйлдэл нь сэтгэцэд нөлөөт бодисыг нэг газраас нөгөөд тээврийн хэрэгслээр ил хэлбэрээр хот руу авч явсан үйлдлийг хадгалсан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

       “Олж авах” гэдэгт уг бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж олж авсан бэлэг, хандив өр зээлээр гэх мэт бусад аргаар өөрийн болгосон идэвхтэй үйлдэл хийхийг ойлгоно.

       Шүүгдэгч “Э.С нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ Ц.Ттэй санаатай нэгдэж 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөрсогоотын пост орчим 74-72 УБА улсын дугаартай Тоёота Вангуард загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин 3667,3 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

- Ц.Т нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ Э.Стой санаатай нэгдэж 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөрсогоотын пост орчим 74-72 УБА улсын дугаартай Тоёота Вангуард загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин 3667,3 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-20 дугаар тал/, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Дугаар 3977 дүгнэлт /хавтаст хэргийн 93-95 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 3981 дүгнэлт /хавтаст хэргийн 98-100 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар 3974 дүгнэлт /хавтаст хэргийн 103-105 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 5382 дүгнэлт /хавтаст хэргийн 108-111 дүгээр тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 855 дугаартай дүгнэлт  /хавтаст хэргийн 116-117 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 894 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 120-121 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар болон шүүгдэгч Э.Сын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 135-136 дугаар тал/, шүүгдэгч Ц.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 139-140 дүгээр тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Э.С, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас;

шүүгдэгч Э.С, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул,

шүүгдэгч Э.С, Ц.Т нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Э.С, Ц.Т нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сод 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Ц.Тт 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисыг устгуулах саналтай байна. Битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч П.Очгэрэлээс: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэрээсээ ганцаараа ажил, хөдөлмөр эрхэлдэг. Сарын 2.500.000 төгрөгийн цалинтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр бага ял оногдуулж өгнө үү ...” гэсэн санлыг гаргасан.

Шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч О.Сайнгэрэлээс: “...Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. 1.200 км зайнаас хол оршдог Оюу толгой ХК-д 10 гаруй жил ажиллаж байгаа нь нэг зүйлдээ тууштайг илэрхийлж байгаа. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал нь хуульд зааснаас өөр нөхцөл байдал мөн тогтоогдож байна. Ажил хөдөлмөр эрхэлхээс гадна ажил хөдөлмөр эрхэлдэг, эхнэр нь 4 сартай жирэмсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн хувийн байдалд хамаарч байна. Тиймээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, мансууруулах төрлийн бодис хэрэглэхгүй байх сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ авч өгнө үү ....” гэсэн санлыг гаргасан.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, тус бүр гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлуудыг нь тус тус харгалзан үзэж тэдгээрийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сод хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Тт хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнссэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Э.С, Ц.Т нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоож, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5  дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.С, Ц.Т нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсан болно.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт цэвэр жин нь 3667,3 грамм “өвс” мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Мөн хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                    

1. Шүүгдэгч Хаадай овогт ЭС, Цэцэн овогт ЦТ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сод хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Тт хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Э.С, Ц.Т нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоож, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5  дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.С, Ц.Т нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт цэвэр жин нь 3667,3 грамм “өвс” мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.С, Ц.Т нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ