| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/00399/И |
| Дугаар | 183/ШШ2021/00585 |
| Огноо | 2021-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2021/00585
| 2021 03 12 | 183/ШШ2021/00585 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж Э Э Э ХХК-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012.10.22-ны өдөр ХУД-ийн 00 хороо, 0 хэсэг, 000 байр, 0-00 тоот хаягт байрлах 50.4 мкв талбай бүхий 2 өрөө байрыг захиалан бариулахаар Орон сууцны барилга захиалагч ба байр худалдаган авагч нарын хоорондын гэрээ байгуулсан. Улмаар уг байрны төлбөрийг тогтоосон хугацаанд хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулсан. Тус байр нь 2014.12.05-ны өдөр ашиглалтанд орсон бөгөөд одоог хүртэл оршин сууж байгаа тул үл хөдлөх гэрчилгээг тус компаниас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж Э Э Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд хэргийг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж Э Э Э ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 00 хороо, Соёмбо 000-р байрны 000 тоот, 50.1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч нь мөн болохыг тогтоолгож, орон сууцны улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 10 сарын 22-ны өдрийн 000/000 Орон сууц захиалгаар бариулах гэрээнд үндэслэсэн гэх тайлбарыг гаргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалан бариулах нэртэй 000/000 тоот гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх уг гэрээгээр гүйцэтгэгч Ж Э Э Э ХХК нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан-Соёмбот уулын хормойд байрлах Mountain View Residence орон сууцны 1-р орц 000 тоот 50.1 м.кв 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Б.Б 72 045 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх гэрээ байгуулж уг төлбөрийг гүйцэтгэгчид төлж, орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ. /хх-10-00/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний зүйл болох барилга 2014 оны 12 сард ашиглалтад орж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Б.Б нь орон сууцыг эзэмшилдээ авсан талаар тайлбарлаж, уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, Хан-Уул дүүргийн 00 дүгээр Зайсан Дүнжингарав гудамж, 000-р байрны 000 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болжээ.
Эдгээрээс дүгнэхэд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалан бариулах нэртэй 000/000 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу талууд гэрээгээр хүлээсэн өөр өөрийн үүргээ биелүүлсэн асуудлаар маргаагүй боловч хариуцагч Ж Э Э Э ХХК нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх ба энэ нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 259 дүгээр албан тоотоор Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Зайсан Дүнжингарав гудамж 000 дүгээр байрны 000 тоот эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. ...тус байрны захиалагчдын нэрсийн жагсаалтын 000 тоотод иргэн Б.Б-ын нэр бичигдсэн байна... гэснээр тогтоогдож байна. /хх-30/
Түүнчлэн хариуцагч Ж Э Э Э ХХК-ийн төлөөлөгч Г.Г нэхэмжлэлийн хувийг 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар, шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна. /хх-28/
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Б.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 005 дугаар зүйлийн 005.2.1, 000, 008 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ыг Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Зайсан, Дүнжингарав гудамж 000 дүгээр байрны 000 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Ж Э Э Э ХХК-д Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Зайсан Дүнжингарав гудамж 000 дүгээр байрны 000 тоот, 50.1 м.кв талбайтай орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг Б.Б-д гаргаж өгөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 00 дугаар зүйлийн 00.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 0000 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж Э Э Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 0000 825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.2, 009.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ