| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0045/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
Улсын яллагч Г.Ганзориг,
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407 00000 0025 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******, *******, , , , , , , , тоотод оршин суух,,
******* овогт *******ын ******* /РК:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , дэлгүүрийн ойролцоо “1000 төгрөг аваад өгсөнгүй” гэх шалтгаанаар С.тай маргалдаж, улмаар хохирогч С.ын нүүр рүү нь 4-5 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Бид хоёр мянган төгрөгөөс болоод зодолдсон. Урд өдөр нь архинд яваад ир гээд нөгөө мөнгө нь хүрээгүй болохоор би гэртээ харьсан. Маргааш нь надтай таараад нөгөөдхөө нэхээд сүртэй юм гээд маргалдаад асуудал үүссэн. Хохирол төлбөр төлөөгүй. Надаас мөнгө төгрөг нэхээгүй. Хохирогчтой муудалцсанаас хойш нөгөөдөр нь уулзсан. Хохирогчийн нүд нь зүгээр байсан. Надаас юу ч нэхээгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр д найз ын гэрт байж байгаад харих гээд явж байсан. Тухайн үед Замчины улаан худаг болон хүнсний дэлгүүрийн голд *******тэй таарсан. *******тэй таараад өмнөх өдөр нь ******* надаас 1000 төгрөг аваад архи авч ирнэ гээд яваад ирээгүй. Би тухайн асуудлыг хэлтэл ******* яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд ******* намайг татаж унагаад миний дээрээс нүүр рүү цохисон. Би тухайн үед нүүрээ дараад юу болсон талаар хараагүй. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Тэгээд ******* бид 2-г аваад цагдаагийн хэлтэс рүү явсан. ******* миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Би тэрийг огт мэдээгүй, би толгойгоо хамгаалаад гараараа дарсан байсан. Би өмнөх өдөр нь *******д 1000 төгрөг өгч явуулсан, тухайн үед ******* архи олж ирнэ гээд авч ирээгүй учир маргасан. Би гомдолтой байна. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажилладаг. Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагаас би цагдаагийн хэлтсээс үүрэг аваад ны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэ хугацаанд 19 цаг 20-30 минутын орчимд хариуцсан хороондоо эргүүл хийж байхад , Замчин гудамжнуудын голд байх Налайх хүнсний дэлгүүрийн орчимд хоёр хүн ноцолдоод байх шиг харагдахаар нь яваад очиход ******* гэх залуу гэх залуугийн дээр нь гараад цээжин дээр нь нэг хөлөөрөө өвдөглөчихсөн, гараа атгаад нүүр лүү нь цохиж байх үед би яаралтай очиж салгасан, гэх хүнийг босгоод ирэхэд зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан, ******* гэх хүнд гэмтсэн зүйл харагдаагүй, тэр хоёр хүнийг юунаас болж муудалцсан болох талаар oгт мэдэхгүй байна, ингээд салгаад тэр даруй цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгөөд, иргэн ыг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
Шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр орой 20 цагийн үед шиг санаж байна. Би гэрээсээ гараад явж Замчин “” дэлгүүрийн ойролцоо танил тай таарсан. Би тухайн үед тай таараад “Намайг 1000 төгрөг” аваад явсан гээд маргалдсан. Тэгээд эхлээд намайг мөргөсөн. Тэгэхээр нь би хойд гудамж руу тай хамт яваад гудамжны хажууд очтол намайг газар унагаад дээр гарахаар нь би эргүүлж татаж унагаад дээр нь гараад нүүр рүү нь 4-5 удаа гараараа цохисон. Тэгтэл гудамжнаас эргүүлийн цагдаа гарч ирээд салгаад цагдаагийн байгууллага руу аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1417 дугаар:
1. С.ын биед зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/,
“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас: “Шүүгдэгч О.******* нь С.ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч О.******* нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , дэлгүүрийн ойролцоо “1000 төгрөг аваад өгсөнгүй” гэх шалтгаанаар С.тай маргалдаж, улмаар хохирогч С.ын нүүр рүү нь 4-5 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь шүүгдэгч О.*******гийн өгсөн: “... намайг газар унагаад дээр гарахаар нь би эргүүлж татаж унагаад дээр нь гараад нүүр рүү нь 4-5 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг, хохирогч С.ын өгсөн: “...******* намайг татаж унагаад миний дээрээс нүүр рүү цохисон. Би тухайн үед нүүрээ дараад юу болсон талаар хараагүй. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Тэгээд ******* бид 2-ыг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан. ******* миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Би тэрийг огт мэдээгүй, би толгойгоо хамгаалаад гараараа дарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.ын өгсөн: “...Налайх “” хүнсний дэлгүүрийн орчимд хоёр хүн ноцолдоод байх шиг харагдахаар нь яваад очиход ******* гэх залуу гэх залуугийн дээр нь гараад цээжин дээр нь нэг хөлөөрөө өвдөглөчихсөн, гараа атгаад нүүр лүү нь цохиж байх үед би яаралтай очиж салгасан, гэх хүнийг босгоод ирэхэд зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан. ******* гэх хүнд гэмтсэн зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1417 дугаар: “...С.ын биед зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Яаралтай тусламжийн хуудас, Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар эргэлзээгүй тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Шүүгдэгч О.******* нь хохирогч С.тай маргалдаж, улмаар хохирогч С.ын нүүр рүү нь 4-5 удаа гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч С. нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.*******д холбогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасанд тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж зааснаар хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сд-ийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сд-ийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор
хүчинтэй болохыг дурдсугай.
8. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД