Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 120/ШШ2022/0013

2022 оны 05 сарын 16 өдөр                                 120/ШШ2022/0013                                                Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Түгээмэлтүмэн хишиг” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Оюунтуяа,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтангэрэл нарын хоорондын захиргааны гэрээтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Түгээмэлтүмэн хишиг” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Ханбогд сумын Засаг дарга болон “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/1003 дугаар гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” хэсгийн 4.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр ногдуулахыг хариуцагчид  даалгуулах-аар маргаж байна.

2. Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/755 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “...нүүрс тээврийн машинуудын авто зогсоолын барилга угсралтын ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хавсралтад заасан талбай, ажлын тоо хэмжээний дагуу ашиглах зөвшөөрлийг "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-д олгож, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээ байгуулж, ашигт малтмал ашигласан төлбөрийн хэмжээг бүрэн бүрдүүлэхийг Ханбогд сумын Засаг даргад даалгаж...”, уг захирамжийн хавсралтуудаар тухайн ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмал, ашиглах талбайн байршлын солбицол, ажлын тоо хэмжээг батласны дагуу Ханбогд сумын Засаг даргын Тамгын газартай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18/1003 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах тухай гэрээ”-г /нэг жилийн хугацаатай/ байгуулж, уг гэрээг мөн сумын Засаг дарга баталсан байна. Дээрх гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” хэсгийн 4.1-д “...аймгийн ИТХ-ын 2011 оны 12-р сарын 22-ний өдрийн 9/9 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу 1м3 түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, элс, порпират/ ашигласны төлбөрийг тооцохоор тусгажээ.

3. Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ханбогд сумын Засаг даргад “Гэрээнд өөрчлөлт оруулах тухай”, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад “Гэрээний 4.1 дэх заалтыг хүчингүй болгож, гэрээнд өөрчлөлт оруулахыг Ханбогд сумын Засаг даргад даалгах тухай” гомдол хүсэлтийг тус тус гаргасан боловч Ханбогд сумын Засаг даргаас хариу өгөөгүй, харин аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2-111 тоот албан бичгээр “гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүйг мэдэгдсэн” татгалзсан хариуг авсан.

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах, хугацаа тогтоох тухай” захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлснийг мөн оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүх хүлээн авсан.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-д Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/755 захирамжаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд Тайван зогсоол цогцолборын авто зогсоолын барилга байгууламжийн ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг гэрээгээр ашиглуулах тухай зөвшөөрлийг олгосон бөгөөд уг актын 4 дугаарт Ханбогд сумын Засаг даргад ашигт малтмал ашиглагчтай гэрээ байгуулж ажиллахыг даалгасны дагуу Ханбогд сумын Засаг дарга болон “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18/1003 дугаар гэрээ байгуулагдсан.

Гэрээний 4.1 дэх заалтаар хүчингүй болсон Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолыг үндэслэн ашигт малтмал ашиглах төлбөрийг 317,729,100 төгрөгөөр тооцож тогтоосны улмаас “Түгээмэлтүмэн хишиг” ХХК 2018 онд 150,000,000 сая төгрөгийг урьдчилан төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/1003 дугаар гэрээний төлбөр ногдуулсан 4.1 дэх заалт хууль бус болохыг мэдэж 2018 онд илүү төлүүлсэн 116,467,500 төгрөгийг илүү татвар төлснөөр эрх бүхий байгууллагад тайлагнасан. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дээрх илт хууль бус гэрээний заалтын дагуу илүү төлсөн татвар болох 116,467,500 төгрөгийг бид бусад төлөх ёстой татварт суутган тооцуулах хүсэлтийг Өмнөговь аймгийн татварын хэлтэст хандаж гаргасан боловч Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан 18/1003 дугаар гэрээг үндэслэн татварыг суутган тооцуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, Ханбогд сумтай байгуулсан гэрээний дагуу гэрээний үүргийг биелүүлж, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг бидэнд мэдэгдсэн. Хууль бусаар төлбөр ногдуулахдаа үндэслэсэн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/9 дүгээр тогтоол нь дараах үндэслэлүүдээр хүчингүй эрх зүйн акт гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг хүчингүй эрх зүйн актыг үндэслэн 2018 оны 18/1003 дугаар гэрээний 4.1 дэх заалт нь анхнаасаа илт хууль бус байсан. 

Тухайн 2018 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2008 оны Татварын ерөнхий хуульд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоох эрхийг хүчингүй болгож түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг Улсын Их Хурал гагцхүү хуулиар оногдуулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан өөрчлөлтийн дагуу 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 471 дүгээр зүйлээр, харин 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хуулийн 32 дугаар зүйлээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг борлуулалтын үнэлгээний 2,5 хувиар тооцон төлбөр ногдуулахаар Улсын Их Хурлаас төлбөрийг тодорхой зааж зохицуулж ирсэн байтал дээрх хуулиудаар хүчингүй болсон байна.

2018 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр нь орон нутгийн татварт хамаарах боловч хувь хэмжээг Улсын Их Хурлаар тогтоохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.29 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар ч мөн адил түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг тогтоох эрх Улсын ИХ Хуралд байгаа бөгөөд Улсын Их Хурлаас тогтоосон хязгаараас илүү тогтоох эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгоогүй байхад гэрээний 4.1 дэх хэсэг нь дээрх хуулийн заалт буюу хуулиар тогтоосон хэмжээ хязгаарыг зөрчиж хүчин төгөлдөр бус актыг үндэслэн төлбөрийг тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулна” гэж заасныг зөрчсөн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2-т “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” “Зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан” тохиолдолд илт хууль бус байна гэж заасны дагуу анх байгуулагдсан үеэсээ илт хууль бус болно.

Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн дээрх илт хуул бус гэрээний заалтад өөрчлөлт оруулахыг шаардах эрхийнхээ хүрээнд гэрээний 4.1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах хүсэлтийг Ханбогд сумын Засаг даргад гаргасан боловч бидний хүсэлтэд хариу өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй юм. Уг эс үйлдэхүй нь захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар захирамжилсан үйл ажиллагаа буюу захиргааны акт гэж тооцогдоно.

Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан 18/1003 дугаар гэрээг 2018 онд нэг жилийн хугацаатай байгуулсан ч гэрээний хууль бус заалтыг баримтлан Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас тус гэрээний дагуу гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, бидний илүү төлсөн татварыг хуульд заасан үндэслэлээр буцаах эсхүл бусад төрлийн татварт суутган тооцуулах эрхийг зөрчиж байгаагийн зэрэгцээ хуульд заагаагүй илүү төлбөр төлүүлэхийг шаардах үндэслэлээ болгож байгаа нь илт хууль бус байна. Илт хууль бус акт нь гаргасан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байна.

Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолыг баримтлан тогтоолын хавсралтад дурдсан түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох үнэлгээ гэдэг зүйлийг бариад шууд зуун хувиар 317,000,000 төгрөгөөс татвар ногдуулаад 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уг гэрээг байгуулсан.  Манай төслийн ажил нь Ковид цар тахал үүссэнээс  үйл ажиллагаа сунжраад барилга зуун хувь ашиглалтдаа бүрэн орж дуусаагүй, тухайн гэрээ хийсэн ондоо багтааж ашигт малтмалуудыг ашиглаж дуусгах боломж байгаагүй. 2018, 2019, 2020 онд бид энэ ашигт малтмалуудыг ашиглаад, нийт ашигласан хэмжээгээрээ хуульд заасан төлбөрийг тооцоход 317,000,000 төгрөг байгаагүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлээр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь гэсэн заалтыг бид нар үндэслээд татварт тайлагнахдаа нийт ашигласан хэмжээнийхээ 9/9 дүгээр тогтоолын үнэлгээний 2,5 хувиар тооцоод нийтдээ 33,000,00 төгрөгийг татвар төлөгчөөр тайлагнаад, 116,000,000 төгрөгийг илүү татвар гэдгээр 2018 ондоо тайлагнасан. Нийт 150 сая төгрөг төлсөн. Үүнээс 33 сая төгрөгийг хуульд заасан хэмжээгээрээ түгээмэл тархацтай ашигт малтмалынхаа татвар хэлбэрээр тайлагнаад, үлдсэн 116 сая төгрөгийг илүү төлсөн татвар гэдгээрээ тайлагнаад баталгаажуулсан.

Татварын ерөнхий газарт татвар ногдуулалтын талаар тодруулга өгөхийг, бид ер нь ямар хувь хэмжээгээр төлөх ёстой юм бэ гээд албан бичгээр хандсан. Татварын ерөнхий газраас тухайн сарын зах зээлийн үнэлгээний дунджаас тооцоод 2,5 хувиар төлөх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Үүнээс өмнө манай компаниас 2019, 2020 онуудад энэ заалт нь хууль зөрчсөн байна, эргэж харна уу, нэмэлт өөрчлөлт оруулж өгөх, эсвэл хүчингүй болгож өгөөч гэсэн албан бичгүүдийг өгсөн боловч Ханбогд сумын Засаг даргаас нэг ч хариу ирж байгаагүй. Ингээд аймгийн Аудитын газраас удаа дараа төлбөрөө төл гэдэг шаардлагын дагуу бид энэ гэрээнд өөрчлөлт оруулахыг Ханбогд сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүсэж аймгийн Засаг даргад хандсан боловч та нар нэгэнт гэрээ байгуулсан, гэрээнийхээ үүргийг биелүүл гэдэг хариу өгдөг.

Хуульд нэмэлт өөрчлөлт орж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлбөр тогтоох эрх хэмжээг хүчингүй болгосон байхад хүчин төгөлдөр бус тогтоолыг бариад Ханбогд сумын Засаг дарга хуульд заасан хэмжээнээс өндөр татвар ногдуулаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны гэрээ тухайн алдааг зохицуулахаар байгуулж болно. Гэхдээ заавал хуульд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актад нийцсэн байх ёстой гэдэг шаардлагыг гэрээний 4.1 дэх заалт хангахгүй байгаа. Хэрвээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох юм бол Улсын Их Хурлаар тогтоосон хэмжээ хязгаарт багтаагаад төлбөр тооцоо тогтоож болно гэсэн тодруулга заалт байсаар байхад хуульд заасан хэмжээнээс хэтрүүлээд 100 хувийн үнэлгээгээр татвар тооцож байгаа нь илт хууль бус байна.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолтой манай талаас маргахгүй.

 “Түгээмэлтүмэн хишиг” ХХК болон Ханбогд сумын Засаг дарга нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 18/1003 дугаар гэрээний 4.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хуульд заасан хувь хэмжээгээр төлбөрийг ногдуулахыг Ханбогд сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-д Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/755 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон. Тухайн захирамжийн 4 дүгээрт Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ байгуулж, ашигт малтмал ашигласан төлбөрийн хэмжээг бүрэн бүрдүүлэхийг Ханбогд сумын Засаг даргад даалгасан. Уг захирамжийн дагуу Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны 9/9 тогтоолыг үндэслэн гэрээ байгуулсан.

2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн бөгөөд дээрх хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талаар зохицуулсан байдаг бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч олборлолт, ашиглалт, борлуулалтын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд борлуулалтын үнийн дүнгийн 2,5 хувиар тооцож орон нутагт төлбөр төлөхөөр заасан.

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахын тулд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр авч хуульд заасны дагуу нөөцийн судалгаа хийх, нөөц тогтоох, эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулах, техник эдийн засгийн үндэслэл батлуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсний дараа ашиглах зөвшөөрөл авч ажиллах эсвэл тусгай зөвшөөрөл бүхий компаниас худалдан авах хуулийн зохицуулалттай.

Гэвч улс, орон нутгийн төсвийн болон хувийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хийгдэж буй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажил, барилга байгууламжийн ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалыг дээрх хуульд заасны дагуу зөвшөөрөл авч олборлох, тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас худалдаж авах зэрэг нь боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан тул Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 91 дүгээр тогтоолоор “Нүүрс тээврийн машинуудын авто зогсоолын барилга угсралтын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрх олгож, гэрээ байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргад зөвшөөрч улмаар аймгийн Засаг дарга холбогдох зөвшөөрлийг “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-д олгосон.

Энэ компани нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 болон 4 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулаагүй учраас тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө”, 33.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна” гэж тус тус заасны дагуу төлбөрийг бодох үндэслэлгүй юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл аваагүй, аймгийн Засаг даргын зөвшөөрлөөр олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийн төлбөрийг тооцохдоо өнөөг хүртэл Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/9 дүгээр тогтоолыг үндэслэн төлбөр ногдуулж ирсэн. Ханбогд сумын Засаг даргын хувьд дээд шатны хурлын байгууллагын шийдвэр, аймгийн Засаг даргын Тамгын газар болон түүний холбогдох хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу ажилласан.

"Түгээмэлтүмэн хишиг" ХХК Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 болон 4 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрийн зохицуулалт нь зөвхөн 33 дугаар заалтаар байдаг учраас 33.1 болон 33.2 дугаар заалтаар бол зохицуулах боломжгүй гэж үзэж байна. Энэ зохицуулалтаар явна гэдэг шаардлагыг "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-д тавьж байна. Нэгэнт тусгай зөвшөөрөл авах процесс ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй учраас энэ хуулийн заалтаар шийдэх боломжгүй гэж үзэж байна.

Сумын Засаг даргын хувьд дээд шатны байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Холбогдох дээд шатны байгууллагууд ч гэсэн энэ чиг үүргийг өгсөн байдаг. Үүнийг хэрэгжүүлж ажилласан, хууль зөрчөөгүй. Харин Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/9 дүгээр тогтоолыг хуульд нийцсэн эсэхийг түүнийг гаргасан байгууллага буюу Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эрх зүйн үндэслэлээ тайлбарлах, гаргасан шийдвэрээ хамгаалах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хэргийн үйл баримтын талаар: Өмнөговь аймгийн Засаг даргаас 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/755 дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгох тухай” захирамжаар[1] нэхэмжлэгч "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-д “нүүрс тээврийн машинуудын авто зогсоолын барилга угсралтын ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хавсралтад заасан талбай, ажлын тоо хэмжээний дагуу ашиглах” зөвшөөрлийг олгож, тухайн ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмал, ашиглах талбайн байршлын солбицол, ажлын тоо хэмжээ, дэвсгэр зургийг хавсралтаар баталж, гэрээ байгуулж, ашигт малтмал ашигласан төлбөрийн хэмжээг бүрэн бүрдүүлэхийг Ханбогд сумын Засаг даргад даалгасны дагуу нэхэмжлэгч Ханбогд сумын Засаг даргын Тамгын газартай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18/1003 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах тухай гэрээ”-г[2] нэг жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээг мөн сумын Засаг дарга баталжээ.

Дээрх гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” хэсгийн 4.1-д “...аймгийн ИТХ-ын 2011 оны 12-р сарын 22-ний өдрийн 9/9 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу 1м3 түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг тооцохоор, нийт 268,260 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах, төлбөрийн хэмжээг 317,729,100 төгрөгөөр тооцож, мөн “Гурав. Гэрээ хүчин төгөлдөр болох, хэрэгжих хугацаа” хэсгийн 3.4-т “Энэхүү гэрээнд холбогдолтой хууль, тогтоол, дүрэм, журамд өөрчлөлт гарсан тохиолдолд талууд тохиролцон энэхүү гэрээнд өөрчлөлт оруулж болно...” гэж тус тус заажээ.

3. Энэхүү гэрээг байгуулснаас хойш 2021 оны оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нараас гэрээ /хэсэг, заалтад/-нд өөрчлөлт оруулахтай холбоотой санал, хүсэлт гарган талууд тохиролцсон байдал тогтоогдоогүй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны 5/11 дүгээр тогтоолоор үйлдвэрлэл, уул уурхай, зам тээврийн зориулалтаар түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, мөн Хурлын 2011 оны 9/9 дүгээр “Төлбөрийн хэмжээ батлах тухай” тогтоолыг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдохын зэрэгцээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас дээрх тогтоолууд[3] болон гэрээний үйлчлэл, бусад хэсэг, заалттай холбогдуулан тухайлан маргаагүй.

Нэхэмжлэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт “Гэрээнд өөрчлөлт оруулах тухай”, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад “Гэрээний 4.1 дэх заалтыг хүчингүй болгож, гэрээнд өөрчлөлт оруулахыг Ханбогд сумын Засаг даргад даалгах тухай” зэрэг гомдол хүсэлтүүдийг гаргасан байх бөгөөд Ханбогд сумын Засаг даргын Тамгын газраас хариу өгөөгүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаас албан бичгээр татгалзсан хариу өгсөн болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож[4] байна.

4. Нэхэмжлэгч талаас “Хуульд нэмэлт өөрчлөлт орж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг тогтоох эрх хэмжээг хүчингүй болгосон байхад Ханбогд сумын Засаг дарга гэрээ байгуулахдаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр хууль бус тогтоолыг үндэслэн хуульд заасан хэмжээнээс илүү төлбөр тооцохоор заасан гэрээний 4.1 дэх заалт нь анхнаасаа илт хууль бус, хуулиар тогтоосон хэмжээг зөрчсөн, бидний илүү төлсөн татварыг хуульд заасан үндэслэлээр буцаах, эсхүл бусад төрлийн татварт суутган тооцуулах эрхийг зөрчиж хуульд заагаагүй илүү төлбөр төлүүлэхийг шаардах үндэслэлээ болгож байгаа нь илт хууль бус...” гэж,

5. Хариуцагч талаас “Аймгийн Засаг даргын 2018 оны А/755 дугаар захирамжаар Ханбогд сумын Засаг даргад даалгасны дагуу гэрээ байгуулж, зөвшөөрлөөр олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох төлбөрийг тооцохдоо Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолыг үндэслэн тооцсон, хууль зөрчөөгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

6. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр “Төлбөрийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар “Үйлдвэрлэл, уул уурхай, зам тээврийн зориулалтаар Түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээ”-г батлахдаа хайрганы төлбөрийг м/куб тутамд 1550, элсний төлбөрийг м/куб тутамд 1475, порпират /төмөр замын хайргын чулуу/-ын  төлбөрийг м/куб тутамд 1025 төгрөг гэж тогтоосон, уг тогтоол нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох”, Татварын ерөнхий хууль /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараах татвар орон нутгийн татварт хамаарна” гэсэн заалтууд, мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 112 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн гарсан байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 55 дугаар зүйлийн 55.2-т “Захиргааны гэрээний зарим хэсэг нь илт хууль бус байх нь түүнийг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “...ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө”, 33.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна” гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9-д заасан “түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр”-ийг хуулиар эрх олгосон этгээдээс хувь хэмжээг нь тогтоож, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.4-8.6-д зааснаас бусад татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал тогтооно” гэж зааснаас үзвэл түгээмэл тархацтай  ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоох хууль зүйн үндэслэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нарийвчлан зохицуулсны дагуу Улсын Их Хурлаас хуульчлан тогтоох агуулгатай байх хэдий ч маргаан бүхий гэрээний 4.1 дэх заалтын буюу төлбөр тооцох үндэслэл болсон Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/9 дүгээр “Төлбөрийн хэмжээ тогтоох тухай” тогтоол хууль зүйн үндэслэлтэй байсан эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид уг тогтоолтой холбогдуулан маргаагүй, төлбөрийн хэмжээ тогтоосон дээрх тогтоолууд нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд 2018 оны 18/1003 дугаар гэрээний 4.1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”, 55.1.2-т “захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан” гэж заасан үндэслэлээр илт хууль бус гэж тогтоон хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр ногдуулахыг хариуцагчид даалгах боломжгүй. 

8. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны А/755 дугаар захирамж /Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “к”-д заасан эрх/-ийн  дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажлын хүрээнд буюу нүүрс тээврийн автомашинуудын авто зогсоолын барилга угсралтын ажилд ашиглагдах элс, дайрга, хайрга, төмөр замын далангийн материал зэрэг нийт 268,260 м3 тоо хэмжээтэйгээр ашиглах зөвшөөрөл олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг тооцохдоо тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/9 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэл, уул уурхай, зам тээврийн зориулалтаар Түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээ”-г үндэслэж нийт 317,729,100.00 төгрөг байхаар тогтоосон нь үндэслэлтэй, хууль, журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

9. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болохын хувьд Үндсэн хууль, бусад хуулиар олгосон эрхийн хүрээнд, орон нутгийн хэмжээнд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй хэм хэмжээ бүхий шийдвэр гаргах эрхтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/9 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д тодорхойлсон эдгээр шинжийг агуулсан захиргааны хэм хэмжээний акт мөн бөгөөд уг актыг маргаан бүхий гэрээ байгуулснаас хойш 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүчингүй болгосон, хууль бус болохыг тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “хууль бус тогтоолыг үндэслэн хуульд заасан хэмжээнээс илүү төлбөр тооцохоор заасан гэрээний 4.1 дэх заалт нь анхнаасаа илт хууль бус, хуулиар тогтоосон хэмжээг зөрчсөн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй  гэж үзлээ.

10. Иймд дээрх үндэслэлүүдээр Ханбогд сумын Засаг дарга болон “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/1003 дугаар гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” хэсгийн 4.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр ногдуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 55 дугаар зүйлийн 55.2, Монгол Улсын засаг захиргаанутаг нутаг дэвсгэрийн нэгжтүүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “к”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус  заасныг баримтлан нэхэмжлэгч “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн гаргасан Ханбогд сумын Засаг дарга болон “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/1003 дугаар гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” хэсгийн 4.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр ногдуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      С.ОТГОНЦЭЦЭГ

[1] Хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 21-22, 28-30, 50-51 дүгээр хуудас