| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/43 |
| Огноо | 2024-03-20 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2307 00131 0396 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, *******-ны өдөр, *******анд төрсөн, *******тай, *******, *******, , , , , хамт амьдардаг, , тоотод оршин суух, ,
******* овогт *******ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтуурсан үедээ өөрийн А.тэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэсэн шалтгаанаар Э., А. нарыг , тоотод байрлах махны үйлдвэрийн байшинг цэвэрлэхийг шаардаж, хохирогчдыг цэвэрлэхгүй гэхэд нь зодож, хүч хэрэглэсэн, А.аа руу малын баастай угаадас цацаж гэрээ цэвэрлүүлсэн, улмаар Э., А. нарын хувцсыг хүчээр тайлуулж, гар утсаараа бичлэг хийсэн, А.ааг өөрийн А.тэй бэлгийн харьцаанд орохыг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл буюу нүцгэн бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр орой нь манай лүү залгасан. Би бодохдоо 1 л хүүхэн байдаг гэж бодсон чинь 2 хүүхэн болж таарсан. Асуусан чинь А.аа гээд охин байдаг юм. Налайхын голд амьдардаг юм, саяхан танилцсан юм гэж хэлсэн. Сүүлд эгч, дүү хоёр бас найзууд гээд ээлжлээд чат бичээд байсан. Тэр орой нь манай гэрт бөөн хэрүүл болоод гэртээ хонолгүй гараад явсан. Өглөө нь би утас руу нь залгаад уулзсан. Нөгөө хоёрыг нь урд өдөр нь дуудчихсан байсан юм байна лээ. Тэгээд нөгөө хоёр нь орой болчихлоо, өглөө очъё ах аа гэсэн байсан. Нэг л хүн юм болов уу гэсэн чинь сүүлдээ хоёр хүн болж таараад тэр хоёртой ээлжилж явдаг байсан юм байна лээ. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 09 цагийн орчимд дүү А.аагийн хамт тоотод байх гэртээ байж байхад дүү А.аа руу Б. нь залгаж “ тоотод хүрээд ирээ, ах нь найзындаа ганцаараа байна” гэхээр нь бид хоёр очихоор болж өдөр 11 цагийн орчимд заасан хаяг дээр нь ирж гэрт нь ороход хаалгаа цоожилж цаад талын өрөөнөөс эхнэр ******* нь гарч ирээд бид хоёроос “аа гэдэг нь аль вэ, гэдэг нь аль вэ” гэж асууснаа та хоёр энэ хонь, ямаа нядалдаг бойны газрыг цэвэрлэ гэхээр нь бид хоёр яахаараа цэвэрлэдэг юм гэтэл бид хоёрыг нэг нэг алгадаж хувинтай угаадас аа руу цацсан. Тэгэхээр нь бид хоёр айсандаа тэр газрыг цэвэрлэж эхэлсэн бөгөөд тэр үед ******* нь тэйгөө архи ууж байсан. Ингээд аа бид хоёр тэр газрыг цэвэрлэж дуусах дөхөж байхад ******* нь нөхрийгөө аатай унт гээд ааг алгадаж, хүчээр хувцсыг тайлуулсан. Тэгээд хувцсыг нь тайлуулсныхаа дараа хэрэв та хоёр унтах юм бол энэ хэргийг чинь би мартая, үгүй бол та хоёрын нүцгэн зургийг фейсбүүк дээр тавьж од болгоно, хүний тэй явалддаг янхан гэх мэтээр сүрдүүлж гар утсаараа зураг бичлэг хийгээд байсан. Мөн миний хувцсыг тайлуулж хувцсыг маань нууж, та хоёрыг явуулахгүй энд чинь хонуулж байлгана гээд байсан. Тэр үед нь чи *******ээс уучлалт гуйж, дахин ийм зүйл болохгүй гэхэд гайгүй тайвширсан. Харин аа хувцсаа өмсөөд дахин тэр байрыг цэвэрлэхээр ус авна гэж гараад зугтаж цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нар ирж бид нарыг авч явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Хохирогч А.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тоотод эмээ болон дүү нартайгаа хамт амьдардаг. Би 2023 оны 04 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн үед би Улаанбаатар хот Хайлаастад танил эгч ын гэрт байж байхад эгч рүү таньдаг ах залгаад “ахын дүү маргааш хүрээд ир" гэсэн. Маргааш буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ах дахин эгч рүү залгаад “ирж байна уу” гэсэн. Тэгээд эгч бид 2 ахынх руу очихоор болж Улаанбаатар хотоос гараад Налайх дүүрэгт ирсэн. Тухайн үед ахад ирсэн талаар хэлэхэд тоотод хүрээд ир гэсэн. Би эгчийн хамт тухайн хаяг дээр очиход ах байж байсан. Тэгээд хашаан дотор байх байшин руу бид хоёрыг дагуулж орсон. Байшинд ортол эхнэр ******* /нэрийг нь дараа нь мэдсэн/ гэх ******* цаад өрөөнөөс гараад ирсэн. Тэгээд ******* огт юм ярилгүйгээр эгчийг үсдээд байсан. Тэгээд над руу гэдэс арилгасан баастай хувинтай ус цацсан. Тэгээд ******* байшин цэвэрлэвэл зүгээр явуулна гэсэн. эгч бид 2 байшинг нь цэвэрлээд дуустал ******* бид 2-г зодож эхэлсэн. Тэгээд бас архи шахаад хүчээр уулгасан. Намайг үсдэж байгаад толгой руу олон удаа цохисон. Тэгээд миний дээгүүрээ өмсөж явсан пудволкыг хутгаар ураад миний толгой руу хутганы үзүүрээр хатгаад байсан. эгч бид 2-н гар утас цүнх зэргийг бүгдийг нь хурааж аваад, миний хувцсыг тайлуулаад тэйгөө хүчээр унтуулах гээд байсан. Тэгээд миний шалдан зургийг гар утсаараа дарж авсан. Тэгээд нь уурлаад намайг өмдөө өмс гэхээр нь би өмдөө өмссөн. Тэгтэл ******* "чи наад 2 гичийгээ өмөөрөөд байгаа юм уу, чи наад хоёрыгоо зод” гэхэд нь эгч бид хоёрын хөл рүү нэг нэг удаа өшиглөж, миний хүзүүг боож, үстсэн. Тэгээд зодохоо болиод намайг гаднаас ус аваад ир гэхээр нь би гараад зугтсан. Тэгээд би айлд орж цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яг он сарыг нь бол одоо сайн санахгүй байна, ямартай ч 2023 оны 04 дүгээр сарын дунд үеэр байсан. Би *******ийн , тоотод байрлах цехэд нь малын гэдэс цувдай янзалж, цусыг нь цутгаад чанахад бэлэн болгож янзлаад явсан, орой явахын үед ******* надад маргааш өглөө эрт ирээд үлдэгдлийг нь хийлцээд өгөөрэй гээд салсан. Ингээд би тэр оройдоо руу явчихаад маргааш нь 16 цагийн үед ирсэн. Намайг гэртээ ирсэн хойно удалгүй 17 цагийн орчимд л болов уу ******* над руу залгаад “Хүрээд ир" гэхээр нь би нөгөө цувдайгаа янзлах гэж байна гэж бодоод удалгүй цех дээр нь яваад очсон. Намайг яваад очиход *******, , хоёр танихгүй охин байцгаасан ******* нэлээн халамцуу байдалтай, нь гайгүй эрүүл байх шиг байсан. Тэгээд нөгөө хоёр танихгүй охин нь дээгүүрээ нүцгэлчихсэн дотоож, хөхөвчтэйгөө байсан, тэгээд ******* уйлаад энэ хоёр манай тэй явалддаг юм байна, би өчигдөр орой мэдлээ, өнөөдөр өөр дуудуулаад аваад ирлээ” гэж байсан. Тэгээд ******* нөгөө хоёр луу дайраад байхаар нь би *******ийг татаж болиулсан, тэгээд суугаад учраа ол гээд тайвшруулаад *******ийг суулгасан, гэтэл уурлаад лүүгээ дайраад цохиж аваад байсан. Нөгөө хоёр охин нь гал тогооны шүүгээнийх нь хажууд зогсчихсон байдалтай байсан, тэгээд нөгөө хоёр охины нэг нь уйлаад нөгөөдхийгөө намайг үлдээгээд явчихдаг гээд байсан. Тэгээд би тэр хоёрыг хувцас чинь хаана байгаа юм гэхэд хаалганы хойд талд байгаа гэхээр нь хувцсыг нь өмсүүлчхээч гэхэд “хэрэг хийсэн хүмүүс тэгээд зогсож байг” гээд өмсүүлэхгүй, гээд ******* ч муудаад сандал дээр зүүрмэглээд унтчихсан, энэ хооронд тамхинд явлаа гээд гарчихсан, гэтэл нэг охин нь байхгүй болчихсон байсан. Тэгээд *******ийг унтсаны дараа 1 цаг хүрээгүй хугацааны дараа хоёр цагдаа *******ийн гэрт орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 159-160 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би , тоот болон хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ хүүхдүүдийн хамт байж байхад манай нөхрийн гар утас руу танил дугаар залгаад байхаар нь ямар учиртай дугаар юм гэж асуухад хэлэхгүй худлаа хэлээд байхаар нь би уурлаж чамаас сална гэх зэргээр айлгаж байж аа, гэх хоёр хүүхэн залгаад байгааг нь мэдсэн. Ингээд маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед би хүүхдээ 119 дүгээр сургуульд хүргэж өгөөд буцаад ны тоотод үйл ажиллагаа явуулах махны үйлдвэр дээрээ ирэхэд , хоёр нь манай нөхрийн гар утас руу залгаад ахаа Хонхор дээр явж байна хаана очих уу? гэхээр нь манай байгаа газрынхаа хаягийг зааж өгсний дараа удалгүй үйлдвэр дээр тэр хоёр орж ирэхээр нь би “та хоёр яахаараа хүний тэй явдаг юм наад байшин доторхоо цэвэрлэ гэж хэлсэн чинь хоёулаа яахаараа цэвэрлэдэг юм чадахгүй” гэхээр нь би “яахаараа хүний тэй явалдаж мөнгө авчхаад цэвэрлэж чаддаггүй юм наад шалаа цэвэрлэ” гэж хэлээд хувинтай угаадас аа гэх ******* рүү нь цацсан чинь за за эгчээ цэвэрлэлээ гээд тэр хоёр үйлдвэрийг цэвэрлэж эхэлсэн. Энэ үед би тэр хоёроор хаана яаж манай тэй уулзсан талаар шал цэвэрлэж байхад нь яриулсан. Тэр хоорондоо машин дотор байсан нэг 0.75 литрийн Икс архи тэй хувааж уусан. Тэгээд би архи уугаад уурандаа тэр хоёроос хэзээ хаана яаж уулзаж байсан талаар асуугаад болсон асуудлыг яриулж тэр хоёрын хувцсыг тайлуулж цааш нь хийгээд гар утсаараа зураг дарж бичлэг хийсэн юм. Мөн аа гэх *******г газар нүцгэн хэвтүүлж хажуу талд нь нөхрөө мөн хэвтүүлж байгаад зураг дарж энэ зургийг чинь фейсбүүк дээр тавина дахиж манай тэй уулзвал гэж сүрдүүлсэн. Мөн ийг чи энэ хоёр гичийг өмөөрөөд байгаа юм уу наад хоёроо зод, зодохгүй бол чинь би чамаас сална, зургийг чинь фейсбүүк дээр тавина гэж сүрдүүлсэн боловч зодоогүй. Харин миний хувьд зодож цохисон зүйл байхгүй, ыг үсдэж зулгаасан юм. Энэ үед аа гэх ******* нь гарч зугтаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-83 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “...Би тухайн үед нөхрийгөө намайг хуурсан гэдгийг мэдээд бараг ганцаараа шахуу нэг шил архи уучихсан, бас тэр хоёр охинд хийж өгсөн гэдгээ санаж байна, ер нь нэлээн согтсон, болсон зарим үйл явдлыг бас санахгүй байгаа юм. Манай болохоор бараг уугаагүй эрүүл шахуу байсан гэж бодож байна. Тухайн үед манай , би болон нөгөө хоёр охин байсан өөр хүн байгаагүй, бол бүүр сүүлд намайг нэлээдгүй муудчихсан хойно ирсэн, болсон юмыг бол сайн мэдэхгүй, намайг аргадаад л байж байсан. тэй нэг их ойр дотно бол биш тухайн өдөр манай цех дээр ирж ажиллах ёстой байсан, нь манай тэй хамт ажиллаж байсан гэж сонссон, бид хоёр бол найз нөхөд ч биш жирийн л харилцаатай хүмүүс байгаа юм. Тийм зүйл огт байхгүй, хувцсыг нь тайлуулсан нь бол үнэн. Ер нь ч гадуурх хувцас дотуураа бол нимгэхэн явцгааж байсан, тийм зузаан хувцас хунар өмссөн зүйл бол байгаагүй. Би уурандаа чи эд нарыгаа цохь гэхээр цохиж өгөхгүй байсан, ер нь миний ч өөдөөс юм хэлж чадахгүй, тэд нарт ч юм хэлж чадахгүй чимээгүй л суугаад байсан. Надад ямар нэгэн нотлох баримт шалгуулах хүсэлт байхгүй, ямар нэгэн хэрэгт гаргаж өгөх баримт гэх зүйл байхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна, гэхдээ энэ бүх үйл явдал эдгээр *******чүүд манай тэй уулзаж явалдсанаас болсон юм, би ч гэсэн хууль эрх зүйн мэдлэггүй учраас ийм асуудал гаргасан байна. Энэ асуудал болоод манай гэр бүл салалтын байдалтай байгаа, ер нь бол тусдаа амьдарч байгаа эвлэрч ч чадахгүй, нийлж ч чадахгүй учраа олж ярилцаж чадахгүй байдалтай байгаа нь бол үнэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 162 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 153 дугаар шинжээчийн “...
1. Эрдэнэцэцэгийн ын биед зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 154 дугаар шинжээчийн “...
1. Амарсанаагийн ы биед баруун гуя, шилбэ, зүүн бугалга, шилбэ, баруун хавирганы нумд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн тэмдэглэл /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас: “шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах, хохирогч нараас гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэсэн гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Э.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч нь .******* нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтуурсан үедээ өөрийн А.тэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэсэн шалтгаанаар Э., А. нарыг , тоотод байрлах махны үйлдвэрийн байшинг цэвэрлэхийг шаардаж, хохирогчдыг цэвэрлэхгүй гэхэд нь зодож, хүч хэрэглэсэн, А.аа руу малын баастай угаадас цацаж гэрээ цэвэрлүүлсэн, улмаар Э., А. нарын хувцсыг хүчээр тайлуулж, гар утсаараа бичлэг хийсэн, А.ааг өөрийн А.тэй бэлгийн харьцаанд орохыг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл буюу нүцгэн бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлсэн болох нь шүүгдэгч Э.*******ийн өгсөн: “...удалгүй үйлдвэр дээр тэр хоёр орж ирэхээр нь би “та хоёр яахаараа хүний тэй явдаг юм наад байшин доторхоо цэвэрлэ гэж хэлсэн чинь хоёулаа яахаараа цэвэрлэдэг юм чадахгүй” гэхээр нь би “яахаараа хүний тэй явалдаж мөнгө авчхаад цэвэрлэж чаддаггүй юм наад шалаа цэвэрлэ” гэж хэлээд хувинтай угаадас аа гэх ******* рүү нь цацсан чинь за за эгчээ цэвэрлэлээ гээд тэр хоёр үйлдвэрийг цэвэрлэж эхэлсэн. Энэ үед би тэр хоёроор хаана яаж манай тэй уулзсан талаар шал цэвэрлэж байхад нь яриулсан. Тэр хоорондоо машин дотор байсан нэг 0.75 литрийн Икс архи тэй хувааж уусан. Тэгээд би архи уугаад уурандаа тэр хоёроос хэзээ хаана яаж уулзаж байсан талаар асуугаад болсон асуудлыг яриулж тэр хоёрын хувцсыг тайлуулж цааш нь хийгээд гар утсаараа зураг дарж бичлэг хийсэн юм. Мөн аа гэх *******г газар нүцгэн хэвтүүлж хажуу талд нь нөхрөө мөн хэвтүүлж байгаад зураг дарж энэ зургийг чинь фейсбүүк дээр тавина дахиж манай тэй уулзвал гэж сүрдүүлсэн” гэх мэдүүлэг, хохирогч Э.ын өгсөн: “...эхнэр ******* нь гарч ирээд бид хоёроос “аа гэдэг нь аль вэ, гэдэг нь аль вэ” гэж асууснаа та хоёр энэ хонь, ямаа нядалдаг бойны газрыг цэвэрлэ гэхээр нь бид хоёр яахаараа цэвэрлэдэг юм гэтэл бид хоёрыг нэг нэг алгадаж хувинтай угаадас аа руу цацсан. Тэгэхээр нь бид хоёр айсандаа тэр газрыг цэвэрлэж эхэлсэн бөгөөд тэр үед ******* нь тэйгөө архи ууж байсан. Ингээд аа бид хоёр тэр газрыг цэвэрлэж дуусах дөхөж байхад ******* нь нөхрийгөө аатай унт гээд ааг алгадаж, хүчээр хувцсыг тайлуулсан. Тэгээд хувцсыг нь тайлуулсныхаа дараа хэрэв та хоёр унтах юм бол энэ хэргийг чинь би мартая, үгүй бол та хоёрын нүцгэн зургийг фейсбүүк дээр тавьж од болгоно, хүний тэй явалддаг янхан гэх мэтээр сүрдүүлж гар утсаараа зураг бичлэг хийгээд байсан. Мөн миний хувцсыг тайлуулж хувцсыг маань нууж, та хоёрыг явуулахгүй энд чинь хонуулж байлгана гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч А.ы өгсөн: “...Тэгээд ******* огт юм ярилгүйгээр эгчийг үсдээд байсан. Тэгээд над руу гэдэс арилгасан баастай хувинтай ус цацсан. Тэгээд ******* байшин цэвэрлэвэл зүгээр явуулна гэсэн. эгч бид 2 байшинг нь цэвэрлээд дуустал ******* бид хоёрыг зодож эхэлсэн. Тэгээд бас архи шахаад хүчээр уулгасан. Намайг үсдэж байгаад толгой руу олон удаа цохисон. Тэгээд миний дээгүүрээ өмсөж явсан пудволкыг хутгаар ураад миний толгой руу хутганы үзүүрээр хатгаад байсан. эгч бид хоёрын гар утас цүнх зэргийг бүгдийг нь хурааж аваад, миний хувцсыг тайлуулаад тэйгөө хүчээр унтуулах гээд байсан. Тэгээд миний шалдан зургийг гар утсаараа дарж авсан” гэх мэдүүлэг, гэрч Д.ийн өгсөн: “...Тэгээд нөгөө хоёр танихгүй охин нь дээгүүрээ нүцгэлчихсэн дотоож, хөхөвчтэйгөө байсан, тэгээд ******* уйлаад энэ хоёр манай тэй явалддаг юм байна, би өчигдөр орой мэдлээ, өнөөдөр өөр дуудуулаад аваад ирлээ” гэж байсан. Тэгээд ******* нөгөө хоёр луу дайраад байхаар нь би *******ийг татаж болиулсан, тэгээд суугаад учраа ол гээд тайвшруулаад *******ийг суулгасан, гэтэл уурлаад лүүгээ дайраад цохиж аваад байсан. Нөгөө хоёр охин нь гал тогооны шүүгээнийх нь хажууд зогсчихсон байдалтай байсан, тэгээд нөгөө хоёр охины нэг нь уйлаад нөгөөдхийгөө намайг үлдээгээд явчихдаг гээд байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 153 дугаар шинжээчийн “...Эрдэнэцэцэгийн ын биед зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 154 дугаар шинжээчийн “...Амарсанаагийн ы биед баруун гуя, шилбэ, зүүн бугалга, шилбэ, баруун хавирганы нумд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар эргэлзээгүй тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгч Э.*******ийн хохирогч нарыг өөрийн тэй гэр бүлээс гадуурх харилцаанд оролцсон шалтгаанаар ажлын байрандаа гар утсаар бичлэг хийж зодон, хувцсыг нь тайлуулж улмаар бичсэн бичлэгээ цахим орчинд тавина гэж айлган сүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг өөрт нь түүний ...хүч хэрэглэсэн, эсхүл эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Харин хохирогч нарын хувцсыг тайлуулан ийг хохирогчтой бэлгийн харьцаанд оруулахаар шаардсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт заасан “хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжгүй бөгөөд хохирогч нарын бэлгийн эрх чөлөөнд шууд халдсан үйлдэл тогтоогдоогүй болно.
Мөн гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэх гэрч , гэрч нар нь шүүгдэгчтэй гэмт хэрэг үйлдэх талаар хохирогч нарын эсрэг аливаа үйлдэлд санаатай нэгдсэн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй учир шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.*******т холбогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан хохирогч нарын зүй бус харилцааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэхээр тооцож , мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэргийн үйл явдлын талаарх бичлэг бүхий 1 ширхэг ДВД-ийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагаанд болон
шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдлаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ДВД-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор
хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД