Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/00467

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/00467

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул би,

 

Нэхэмжлэгч: ХБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт Д.Э-д холбогдох,

 

Хариуцагч: Т овогт Л.М  нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 73 002 747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.Э нь ХБ ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 125 000 000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалттай зээлж авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 57.974.136 төгрөг, зээлийн хүүд 35.220.484 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 226.910 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул 73.002.747 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Довогтой Э би Хбанканд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны байдлаар 72 199 995 төгрөгийн зээлтэй /жилийн хүү 20.9%/ байсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зээлийн хүүд 10 118 980 төгрөг, үндсэн зээлээс 5 174 130 төгрөг төлж ирсэн, 2020 онд ажил 2 дахин багасаж, орлого буурсны улмаас зээлээ төлж барагдуулахад хүндрэл үүсээд байна. Миний нөхөр Л.М бид хоёр хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэдийн өдрийн ажилд зуучлан гаргаад орой нь бэлэн мөнгийг нь дамжуулан олгодог ажил эрхэлдэг. Хувь хүн, албан байгууллагуудад /ихэвчлэн барилгын компани/ өдрөөр хүн авч ажиллуулаад өдөрт нь цалинг нь манай дансанд шилжүүлдэг боловч мөнгөө өгөхгүй хойшлуулах, янз бүрийн шалтаг хэлж мөнгөө өгөөгүй зэрэг хүндрэлтэй байдлаас болоод бид авсан зээлээ төлж чадахгүй 4 сар өнгөрсөн байна. Манайх хувь хүн, компаниудаас авах авлага их байгаа учир мөнгө орж ирмэгц зээлээ төлж барагдуулах болно. Улс орон даяар цар тахлын улмаас ажил үйлчилгээ явагдахгүй, санхүүгийн зогсонги байдалд орсон нь бидний ч гэсэн ажил амьдралд хүнд тусч байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...ХБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 73 002 747 төгрөгийг хариуцагч Д.Э, Л.М нар 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3 000 000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4 000 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 14 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10 002 747 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Д.Э, Л.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73 002 747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 73 002 747 төгрөгийг хариуцагч Д.Э, Л.М нар төлөхийг зөвшөөрч, төлбөр төлөх хугацааны хувьд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3 000 000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4 000 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 14 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10 002 747 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э, Л.М нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 73 002 747 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөр төлөх хугацааны хувьд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3 000 000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4 000 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 14 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10 002 747 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593 164 төгрөгийн 296 582 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас 296 582 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ