| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/44 |
| Огноо | 2024-03-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.*******,
иргэний хариуцагч И.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2307 00301 0015 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, -ны өдөр од төрсөн, тай, , , мэргэжилтэй, “” -д ажилтай, , , тоотод оршин суух, ,
******* овогт *******ийн ******* //
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би бага хүүгийн үс авсан. Тэгээд хамт олноо дуудаад оройны 17 цагт ирсэн. Тэгээд 1 цаг орчим суугаад явахаар болоод манай ажлын И.******* уусан байсан болохоор миний машиныг бариад яваач гэхээр нь би буулгаад гэр рүү буцаад явж байх замдаа шатахуун түгээх станцын хажууд талийгаачийг мөргөсөн. Тухайн үед харанхуй болж байсан болохоор сайн харагдаагүй. Би цагдаа, түргэн рүү залгасан. Би өөрөө дуудлага өгсөн. Үс авах нь манай гэрт болсон. Манайхаас гараад тийшээ хүргээд өгчих гэсэн. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Бид нарыг “”-рүү хүргээд өгчих тэгээд машиныг маргааш очоод авъя гэж хэлсэн. Жолооч өөрөө архи уусан байсан. 40-50 км/цаг хурдтай явж байсан. Өөдөөс нэг машин ирж байсан болохоор сайн анзаараагүй. Тулаад гараад ирсэн болохоор машинаа зогсоож амжаагүй. Талийгаачийг хөдөлгөж болохгүй гэдгийг мэдээгүй. Талийгаачийг машины зүүн талаар мөргөсөн. Машины толь талийгаачийг мөргөхөд хугарсан. Тухайн үед машины гэрэл хэвийн асаж байсан. Би төвөөс хороо руу явж байсан. Зам өгсүүр байсан. Би 2014 оны 04 дүгээр сард жолоо төгссөн. Машингүй болохоор байнга жолоо барьдаггүй. Гэрэлтүүлэг асаагүй байсан. Өөдөөс машин ирж байсан. Тэр машин гэрлээ асаасан байсан. Ойртож ирэхэд гялбасан.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд т эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Би өөрөө хүүхдийн машины жолооч хийдэг хүн. Бид эхээс хоёулаа. Би айлын бага нь юм. Манай аав бүжиглэдэг хүн байсан. Биеийн байдлын хувьд маш эрүүл хүн байсан. ын уурхайд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн. Байнга явган яваад сурсан хүн байсан. Тухайн өдөр бүжгээсээ тарж яваад осолд орсон юм байна лээ. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг тийм хүн байсан. Аав маань өдий хүртэл наслахдаа ах бид хоёрт нэг удаа өвдөөд байна эм аваад өг, эмнэлэгт хэвтэнэ гэж хэлж байгаагүй тийм цоо эрүүл хүн байсан. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байхад цагдаагийн газраас залгаж ахын дүү тайван байгаарай аав чинь осолд орсон гээд хэлсэн. Тэгээд би 21 цаг өнгөрч байхад ад ирсэн. Эмнэлэгт очиход аав маань ухаангүй байдалтай байсан. Тэгээд гэмтлээс эмч нар ирээд яаралтай хагалгаа хийсэн ч амжилтгүй болсон. Маргааш өглөө нь 3 дугаар эмнэлгээс эмч нарын баг ирсэн. Бид нар чадах бүх л арга хэмжээг авсан. Манай аав 4 хоног комонд орсон байдалтай байж байгаад нас барсан. Ийм насны хүн байж 4 хоног амьсгал хураахгүй байсанд эмч нар хүртэл гайхсан. Бид бүх л бололцоотой зүйлийг хийж хичээсэн. Миний хувьд шүүгдэгч М.******* болон түүний гэр бүлтэй хүндэтгэлтэй ханддаг. Хүнээ алдсан яадгийг би сайн мэдэхгүй анх удаа ийм байдал орж байна. Миний зүгээс та нар миний аавыг алсан гэх мэтээр янз бүрийн байдлаар зүй бусаар харьцаж байгаагүй, мөнгө төгрөг нэхэж шаардаж байгаагүй. Хохирлын мөнгө гээд 17.900.000 төгрөгийг оршуулгын зардалд зориулсан. Гэхдээ тэрнээс их зардал надаас гарсан боловч би үүнийг шүүгдэгчээс нэхэхгүй. Жишээ нь ламд болон Говьсүмбэр аймгаас наашаа ирж буцах бүх зардлыг би хавсаргаж оруулаагүй. Би өөрөө бас жолооч хүн. Шүүгдэгчийн ийм хариуцлагагүй алдаа гаргасанд гайхаж байна. Ийм залуу хүний амьдралыг нь үрээд яах вэ. 3 нялх хүүхэдтэй юм байна. Энэ хүний оронд би байсан бол яах уу гэдэг үүднээс би ханддаг. Миний аав 100 нас хүрэх байсан байх гэж би боддог. Миний хувьд маш хэцүү байлаа. Сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү байсан. Эцгээ алдсан хүний хувьд гомдолгүй байна гэж байхгүй. Аав маань ямар нэгэн өвчинтэй хүн байсан бол би зүгээр өнгөрөөж болох байсан байх. Гэхдээ миний аав цоо эрүүл хүн байсан. 25 шуудайтай нүүрсийг ын уурхайгаас чөлөөтэй үүрээд явдаг 73 настай хүн гэж байх уу. Байнгын хөдөлж байдаг тийм эрүүл байсан. Гэхдээ надад М.*******ийг бодох сэтгэл бас байна. Сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82.500.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Иргэний хариуцагч И.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэгээд 2 хоногийн дараа М.*******ий гэрт үсний найр болоод биднийг урьсан. Тэгээд ажлын 4,5 хүнтэй хамт 17 цаг орчимд очсон. Тэгээд архи гаргахаар нь хүндлээд уусан. Дараагийн хүмүүс нь ирэх гэж байхаар нь бид нар явахаар болоод явсан. Уг нь бид нарыг өөр машин ирж авахаар болсон боловч ирээгүй. Тэгээд эрүүл байсан М.*******ээр машин бариулаад бид “” дээр очоод бид нарыг буулгаад явсан. Тэгээд удалгүй над руу залгаж машинаар би хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр очсон. Би өөрөө өгсөн. Би уусан байсан болохоор машинаа М.*******ий гэрт үлдээгээд, бид нарыг өөр машин ирээд авахаар тохиролцсон байсан. Гэвч тэр машин маань ирж амжихгүй гэхээр нь М.*******ээр бариулаад явах шийдэлд хүрээд явсан. Би яг ийм нөхцөл байдал болно гэж мэдээгүй. Би М.*******тэй 12-13 жил хамт ажиллаж байгаа. Бид нар тусална гэдгээ илэрхийлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс шүүгдэгчийн гэм буруу болон бусад асуудлын талаар дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би суманд ажиллаж амьдарч байна. Би өөрийн талийгаач аав тай өөд болохоос нь 2 өдрийн өмнө фейсбүүкээр нэг холбогдож ярилцсан, тэгээд осолд орсон өдөр нь цагдааг мэдэгдэхээр нь аймгаас ад ирсэн. ад ирэхэд манай аав эмнэлэгт ухаангүй байж байгаад 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, намайг эмнэлэгт очих үеэс ер нь бол ямар нэгэн найдвар байхгүй болчихсон гэж байсан. Гэмтлийн эмнэлэг болон 3 дугаар эмнэлгээс эмч нар ирээд зүрх нь зогсохгүй байгаа учраас аппарат салгах боломжгүй гэж байсан юм. Тухайн хэрэг болдог үед манай аав д болсон нийтийн бүжигт оролцоод тэрийгээ тараад явж байсан юм билээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...Би эцэг, эхээс хоёулаа, дээрээ нэг ахтай, манай ахыг гэдэг юм, манай ээж нь 2022 онд өвчний улмаас таалал төгссөн юм. Холбогдогч жолооч залуугаас 4 сая гаруй төгрөг төлсөн, яг хэдийг нь мэдэхгүй байна, дандаа дансаар шилжүүлсэн учраас өөрт нь баримт нь байгаа гэж бодож байна. Манай ар гэрийнхний зүгээс хохирол төлбөр нэхсэн юм байхгүй, буян номынх нь ажилд зориулаарай гэж өгсөн. Хохирлын баримтуудаа хавтаст хэрэгт тусгуулахаар гарган өгч байна. Манай талийгаач аавын эмнэлэгт хэвтсэн хугацааны эмчилгээний төлбөр, ажил явдалд гарсан зардал зэрэг нь баримттайгаар нийт 13.499.816 төгрөг болж байна, баримтгүйгээр гарсан зардал зөндөө байгаа, яг тооцож хэлж мэдэхгүй байна. Одоо хохиролд үлдэгдэл төлбөр болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Н. нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс нас барах хүртлээ дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.048.000 /гурван сая дөчин найман мянга/ төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг тухайн гэмт хэргийн буруутай этгээд буюу яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Иргэний хариуцагч И.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний зүгээс хохирогчид нь ямар нэгэн тусламж үзүүлсэн зүйл байхгүй, гэхдээ ер нь хэрэг шүүх, прокурорын шатанд очихоор *******д хохирол төлөлцөхөд нь тусална гэж бодож байсан юм. Би *******ээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй тул уг автомашинд үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би 19-20 цагийн орчимд болов уу цаг сайн анзаараагүй би өөрийн улсын дугаартай маркийн автомашинтай орчихоод гэр лүүгээ харихаар “” колонкын хажуугаар өгсөөд явж байхад “” колонкын хажуугийн явган хүний гарц дээр дайруулчихсан байдалтай хүн цус нь гоожчихсон байдалтай хэвтэж байсан. Тэр хүнийг өнгөрөөд 40-50 орчим метр зайтай байсан болов уу цагаан өнгийн бага оврын жийпэрхүү автомашин зогсож байсан өөр ойр орчимд хүн, амьтан, автомашин огт харагдаагүй тул би автомашинаа замын хажуу руу зогсоогоод нөгөө хүн рүү очих үед тэр хүнийг дайрсан жолооч автомашинаасаа буугаад ирсэн нөгөө дайруулсан хүнийг замаас гаргаад ирсэн, би тэгээд явж очоод юу болсон юм гэхэд “мэдэхгүй” гэснээс өөр юм хэлээгүй, тэгээд тэр залуу өөрөө түргэн тусламж дуудсан юм. Тэгээд би түргэн тусламж ирэнгүүт явчихсан, тэр дайрсан жолоочтой юм яриагүй, угаасаа танихгүй болохоор “мэдэхгүй” гэсэн ганц хариулт өгснөөр яриа өндөрлөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
Шүүгдэгч М.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай хүүхдийн үсний найр болсон, хүүхдийн үсний найранд ирсэн манай ажлын хамт олон тодорхой хэмжээний согтууруулах ундаа амссан байсан учраас эрүүл гэдгээр нь надаар жолоо бариулж 18 цаг өнгөрч байх үеэр ын төв рүү хүргүүлсэн, тэгээд би тэд нарыг буулгачхаад надаар автомашинаа бариулж байсан *******гийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод дүүргийн 2 дугаар хорооноос 3 дугаар хороо Дэнж чиглэлдээ өгсөж явсан, ингээд явж байхад эсрэг урсгалд нэг автомашин явж байгаад өнгөрөхөд гэнэт гарц хэсэгт нэг хүн гарч ирээд мөргүүлчихсэн. Би тухайн үед цочирдсоноосоо болоод жаахан явж байгаад зогссон тэгээд бууж ирээд тухайн хүнийг ямартай ч эхлээд зам дээр дахиад автомашин мөргүүлэхээс сэргийлж замаас гаргаад өөрөө эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн
“...1. Талийгаач ын нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.
2. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед талийгаач нь нас бараад 16-20 орчим цаг өнгөрсөн байжээ.
3. Талийгаач ын н биед дагз ясны шугаман хугарал, баруун талын ухархайн дээд ханын хугарал, тархины хүнд зэргийн няцрал, дух, зүүн зулай, дагз хэсгийн хуйхны доор цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун шилбэ ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу машинд мөргүүлэх үед үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
4. Үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй.
5. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй гэмтэл байжээ.
6. Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна.
7. Нэгдүгээр бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5104 дугаартай шинжээчийн “...
1. Шинжилгээнд ирүүлсэн М.******* гэж хаяглагдсан хуруу шилтэй цус нь 0 (I) бүлгийн харьяалалтай байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн Н. гэж хаяглагдсан хуруу шилтэй цус нь 0 (I) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 дэх тал/,
Яаралтай тусламжийн хуудас №9308, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5103 дугаартай шинжээчийн “...
1,2,3. Шинжилгээнд ирүүлсэн “С06895930” хуруу шилний дугаартай “*******” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй.” “С06895953” хуруу шилний дугаартай “Н.” гэж хаягласан цуснаас 1,4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,4 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 55-57 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны “ зам тээврийн осол дээр тогтоосон акт” /хавтаст хэргийн 05-11/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн 12-15/,
“” -ийн Ослын дүгнэлт “...Toyota маркийн Kluger загварын улсын дугаартай автомашины техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан тоног төхөөрөмжөөр хэмжсэн үзүүлэлт нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх үндэслэл болохгүйг тодорхойлов. Дээрх ослын үед үүссэн гэмтэл нь осол гарахад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-65 дахь тал/,
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 66 дахь тал/,
“” Замын хөдөлгөөний аюулгүй байдал, судлалын хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24/01 дугаартай
” ...жолооч М.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх шинжээчийн дүгнэлт” /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,
Шүүгдэгч болон иргэний хариуцагч нар сэтгэл санааны хохирол нөхөн төлсөн талаарх баримт, хохирол төлсөн баримтууд /хавтаст хэргийн 134-161 дэх тал/,
Түргэн тусламжийн хуудас /хавтаст хэргийн 164-187 дахь тал/,
дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Толгойн тодосгогчгүй компьютер томографийн шинжилгээний техник /хавтаст хэргийн 188-190 дэх тал/,
Хохирогчид хийгдсэн эмчилгээ, шинжилгээний бичгэн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.г мөргөж, амь нас нь хохирсон үйл баримт нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж байна. Иймээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудалд маргаангүй” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч М.*******ий хувьд гэм буруу дээрээ маргахгүй байгаа.” гэх гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч М.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.
Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх
хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх станцын урд талын хатуу хучилттай зам дээр иргэн И.*******гийн эзэмшлийн Тоёота Клугер загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.г мөргөж, биед нь “дагз ясны шугаман хугарал, баруун талын ухархайн дээд ханын хугарал, тархины хүнд зэргийн няцрал, дух, зүүн зулай, дагз хэсгийн хуйхны доорх цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт баруун шилбэ ясны далд хугарал” гэмтэл учруулж, улмаар амь нас нь хохирсон болох нь:
Шүүгдэгч М.*******ий өгсөн: “...И.******* уусан байсан болохоор миний машиныг бариад яваач гэхээр нь би буулгаад гэр рүү буцаад явж байх замдаа “” шатахуун түгээх станцын хажууд талийгаачийг мөргөсөн. Тухайн үед харанхуй болж байсан болохоор сайн харагдаагүй. Би цагдаа, түргэн рүү залгасан. Би өөрөө дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын өгсөн: “...Тухайн өдөр бүжгээсээ тарж яваад осолд орсон юм байна лээ. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг тийм хүн байсан. Аав маань өдий хүртэл наслахдаа ах бид хоёрт нэг удаа өвдөөд байна эм аваад өг, эмнэлэгт хэвтэнэ гэж хэлж байгаагүй тийм цоо эрүүл хүн байсан. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байхад цагдаагийн газраас залгаж ахын дүү тайван байгаарай аав чинь осолд орсон гээд хэлсэн. Тэгээд би 21 цаг өнгөрч байхад ад ирсэн. Эмнэлэгт очиход аав маань ухаангүй байдалтай байсан. Тэгээд гэмтлээс эмч нар ирээд яаралтай хагалгаа хийсэн ч амжилтгүй болсон. Маргааш өглөө нь 3 дугаар эмнэлгээс эмч нарын баг ирсэн. Бид нар чадах бүх л арга хэмжээг авсан. Манай аав 4 хоног комонд орсон байдалтай байж байгаад нас барсан.” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч И.*******гийн өгсөн: “...Тэгээд эрүүл байсан М.*******ээр машин бариулаад бид “” дээр очоод бид нарыг буулгаад явсан. Тэгээд удалгүй над руу залгаж машинаар би хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр очсон” гэх мэдүүлэг,
Гэрч Л.ын өгсөн: “...“” колонкын хажуугаар өгсөөд явж байхад “” колонкын хажуугийн явган хүний гарц дээр дайруулчихсан байдалтай хүн цус нь гоожчихсон байдалтай хэвтэж байсан. Тэр хүнийг өнгөрөөд 40-50 орчим метр зайтай байсан болов уу цагаан өнгийн бага оврын жийпэрхүү автомашин зогсож байсан өөр ойр орчимд хүн, амьтан, автомашин огт харагдаагүй тул би автомашинаа замын хажуу руу зогсоогоод нөгөө хүн рүү очих үед тэр хүнийг дайрсан жолооч автомашинаасаа буугаад ирсэн нөгөө дайруулсан хүнийг замаас гаргаад ирсэн, би тэгээд явж очоод юу болсон юм гэхэд “мэдэхгүй” гэснээс өөр юм хэлээгүй, тэгээд тэр залуу өөрөө түргэн тусламж дуудсан юм” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас №9308, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “” -ийн Ослын дүгнэлт “...Toyota маркийн Kluger загварын 2180ОРБ улсын дугаартай автомашины техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан тоног төхөөрөмжөөр хэмжсэн үзүүлэлт нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх үндэслэл болохгүйг тодорхойлов. Дээрх ослын үед үүссэн гэмтэл нь осол гарахад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, “” Замын хөдөлгөөний аюулгүй байдал, судлалын хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24/01 дугаар “Шинжээчийн дүгнэлт”, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны “ зам тээврийн осол дээр тогтоосон акт” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх ба хохирогчийн амь хохирсон нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан, хүний амь нас хохирсон бол гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч М.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.г мөргөж түүний амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан гэмт хэргийн үндсэн шинж хангасан байна
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаарх улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх бөгөөд өмгөөлөх тал гэм буруугийн талаар маргаагүй байдлыг дурдлаа.
Иймд шүүгдэгч М.******* авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийг оршуулах зан үйлтэй холбоотой баримттай гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 13.999.816 /арван гурван сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун арван зургаа/ төгрөгийг баримтын хүрээнд нэхэмжилснийг шүүгдэгчийн зүгээс 17.900.000 /арван долоон сая есөн зуун мянга/ төгрөгөөр нөхөн төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэргийн 128,129, 204 дахь талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Ж.аас шүүгдэгчид холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3.048.000 /гурван сая дөчин найман мянга/ төгрөгийн шаардлагыг тус тус гаргасныг шүүх хянаж үзээд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.*******ээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүхийн шатанд
бүрэн төлж барагдуулсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд: “...Сэтгэл санааны хохирол 82.500.000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас адил хэмжээгээр нэхэмжилж байна...” гэж мэдүүлжээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг амь хохирогчийн насны байдал, 2023 оны хүн амын дундаж наслалтын зөрүүг 1 жилээр тооцон тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг 12 /арван хоёр/ сараар үржүүлэн 33.000.000 /гучин гурван сая/ төгрөгөөр сэтгэл санааны хохирлыг тооцож шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлага авч хохирогчид болон иргэний нэхэмжлэгч нарт шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч, иргэний хариуцагч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч М.*******ий хувьд гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд хохирол төлбөрийг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******т сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй байгаа. Улсын яллагчийн санал болгосон хариуцлагыг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч М.*******ийг нийгмээс тусгаарлахгүй эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч М.******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримттай гарсан зардал болон нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага оногдууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зорчих” гэмт хэргийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг гэж томъёолж өөрчлөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрх хасах нэмэгдэл ялыг “таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасах”-аар хүндрүүлж өөрчлөлт оруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг шүүгдэгчид эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг баримтлан шүүгдэгч М.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан журмын дагуу М.*******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан М.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.*******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6..Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хариуцагч, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД