Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2407000000043 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт
төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, эхнэр,
хүүхдүүдийн хамт, *******,******* тоотод оршин
суудаг, урьд:

******* аймгийн шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн таслан
шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг мөн
хугацаагаар тэнссэн,

******* аймгийн ардын хэсгийн 7 дугаар шүүхийн 1990 оны 05 дугаар сарын
04-ний өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн
хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар Сэлэнгэ аймгийн шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 04 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 67
дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар
зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,
улмаар Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 327
дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийн ялаас
хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 374
дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн
128 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн
145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн.

 ******* овогт *******ын ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, тоот гэртээ Д.тэй “гэрт чанга, чанга дуугарч, боль гэж шаардахад үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар маргалдаж, Д.ийн баруун бугалга, зүүн дал хэсэгт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, тоот гэртээ Д.тэй “гэрт чанга, чанга дуугарч, боль гэж шаардахад үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар маргалдаж, Д.ийн баруун бугалга, зүүн дал хэсэгт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.ийн өгсөн: “... манай баз хүргэн байгаа юм. Манай гэрт чанга яриад бархираад байсан. Тэгээд би болиоч гэхэд болихгүй байхаар айлгах санаатай хатгасан. Хутга манай шүүгээнд байсан. Бид хоёр мөнгө төгрөгийн асуудлаар маргалдсан. Миний буруу. Хохирогчид хохирол төлбөрт 110,000 төгрөг төлсөн. Би ажил хийдэггүй хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг. ” гэв.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 03-05 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ийн өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагт ажилдаа явсан. Тэгээд ажлаасаа орой 20 цагийн үед буугаад гэртээ ирсэн чинь манай гэрт манай эхнэр С., үүдний амбаарт Д.*******, нарын хамт архи ууж байсан. Тэгээд ууж байсан архинаас нь хамт ууж дуусгаа *******, хоёр согтчихсон байхаар нь эхнэр бид хоёр гэрт нь явган хүргэж өгсөн. ******* гэртээ ороод хоймортоо суугаад эхнэр нь галын урд явган суугаад манай эхнэр галын ард сандал дээр суугаад би ийн баруун гар талд суусан. ******* 1 шил 0.5 граммын хэмжээтэй архи задлаад надад хийж өгөхөөр нь би уусан, дараа нь манай эхнэрт хийж өгөөд дараа нь өөрөө уусан. Тэгээд би гарч бие засаад буцаад сууж байсан газраа ирээд суугаад чанга чанга ярьсан чинь ******* боль гээд хэлэхээр нь тоохгүй байсан чинь хажуугаас босоод явсан. Эргэж ирээд хутгаар хатгасан. Би чи яаж байгаа юм бэ гэсэн чинь дуугарахгүй байсан. Би үүдэнд нь очоод хувцсаа тайлаад харсан чинь миний баруун гарын булчингийн дотор хэсэгт хутгаар хатгачихсан байхаар нь эхнэртээ ар хэсгийг хардаа гээд харуулсан чинь ар хэсэгт бас хатгачихсан байсан. Надад 3 оёдол тавьсан. Хутгаа хаанаас гаргаж ирснийг нь мэдээгүй. Эхлээд хутга гаргаж ирээд миний баруун гарын булчингийн дотор хэсэгт хатгахаар нь би боссон чинь араас зүүн дал хэсэгт хатгасан.Эхнэр бид хоёр гэртээ ирээд дахиад харсан чинь цус гараад байхаар нь эхнэр эмнэлэгт дуудлага өгсөн. Маргалдаж муудалцаагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг  /хавтас хэргийн 17, 102 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ийн өгсөн: “...Д.******* 1 шил 0.5 граммын архи гаргаж ирээд задлаад манай нөхөрт хийж өгөөд дараа нь надад хийж өгөөд өөрөө уусан. Манай нөхөр гарч бие засна гээд гараад би тэй юм яриад сууж байсан чинь гаднаас манай нөхөр орж ирээд ийн баруун гар талд суусан. Тэр хоёр юм ярьж байгаад манай нөхөр чи яаж байгаа юм бэ гэхээр нь би яасан гэсэн чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд хувцсыг нь тайлаад харсан чинь зүүн гарын дотор хэсэгт нь хутгалчихсан байсан. Баруун гарын дотор хэсэгт 1 удаа, зүүн дал хэсэгт 1 удаа хутгалчихсан байсан. Тэр хоёр муудалцсан талаар мэдэхгүй. Би хүүгээ дуудаад бид хоёр гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд харсан чинь цус гараад байхаар нь би эмнэлэгт дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 23 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ийн өгсөн: “...Би Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвд эмчээр 2009 оноос хойш ажиллаж байна. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 01 цагийн үед хамт ажилладаг сувилагч ******* тоотод хүн хутгалуулсан гэх дуудлага ирлээ гэж мэдэгдэхээр нь би жолоочийн хамт явсан. Тэгсэн чинь тус тоотод байхгүй байхаар нь ажил руугаа залгаад дуудлага өгсөн хүний дугаарыг өгөөч гээд аваад утсаар ярьсан чинь Бор-Үзүүрийн 7-02 тоотод байна гэхээр нь очсон. Баруун гарын булчин хэсгээс цус гараад байхаар нь би үзээд дарж боолт хийгээд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв рүү авч явсан. Баруун гарынхаа булчин хэсэгт 1 удаа, зүүн далны хэсэгтээ 1 удаа хутгалуулсан байсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 29 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №59 дугаартай:

1. ийн ийн биед зүүн тал, баруун бугалгад шарх гэмтэл  тогтоогдлоо. Тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж зүсэх механизмаар үүснэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Тухай хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтас хэргийн 35-36 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 2-ний өдрийн №08/010 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх хүрэмний цээжний баруун дээд хэсэг 2.5х0.2 см хэмжээтэй, ар хэсэгт буюу зүүн дал хэсэгт 1.1х0.2 см хэмжээтэй шинэ гэмтлүүд үүссэн байна. Хар өнгийн цамцны цээжний баруун дээд хэсэгт 1.7х0.2 см хэмжээтэй, хар хэсэгт буюу зүүн далны хэсэгт 0.5х0.1 см хэмжээтэй шинэ гэмтлүүд үүссэн байна.

3. Дээрх гэмтлүүд нь тасарсан утасны хоёр талын үзүүрүүд суналтгүй, жигд таслагдсан, хөврөлтгүй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхэллэг үүссэж байгаа тул иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. гэх дүгнэлт /хавтас хэргийн 47-49 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

-шүүгдэгч Д.ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтас хэргийн 58 дахь тал/,

-шүүгдэгч Д.ийн зүгээс хохирогчид болон эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 66 дахь тал/.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.ийн эрүүл мэндэд биед зүүн тал, баруун бугалгад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №59 дугаартай: “ийн ийн биед зүүн тал, баруун бугалгад шарх гэмтэл  тогтоогдлоо. Тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж зүсэх механизмаар үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухай хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй”.” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 2-ний өдрийн №08/010 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн хар хөх хүрэмний цээжний баруун дээд хэсэг 2.5х0.2 см хэмжээтэй, ар хэсэгт буюу зүүн дал хэсэгт 1.1х0.2 см хэмжээтэй шинэ гэмтлүүд үүссэн байна. Хар өнгийн цамцны цээжний баруун дээд хэсэгт 1.7х0.2 см хэмжээтэй, хар хэсэгт буюу зүүн далны хэсэгт 0.5х0.1 см хэмжээтэй шинэ гэмтлүүд үүссэн байна.” гэх дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Д.******* нь хохирогч Д.ийг гэрт чанга дуу гарган ярилаа, боль гэхэд дуугүй болсонгүй гэх шалтгаанаар түүний баруун бугалга, зүүн дал хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “зүүн тал, баруун бугалгад шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Д.ийг Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүл мэндийн хохиролд 158,000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын лавлагаагаар хохирогч даатгалаар үйлчилгээ аваагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Д.******* нь боловсролгүй, ажил мэргэжилгүй, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна......” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн учраас гэм буруутайд тооцуулахад татгалзах зүйл байхгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Д.*******д торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Яагаад гэвэл шүүгдэгч гавал тархины 40 хувь буюу гавал яс байхгүй гэсэн эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Тодорхой дэглэм барьж явахгүй бол эрүүл мэндэд нь хохирол учирч магадгүй. Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, нэг нүд нь хараагүй байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялыг яагаад оногдуулах боломжгүй гэж үзэж байна гэхээр шүүгдэгч Д.******* нь цахим хэрэгсэлтэй харилцах боломж бололцоо байхгүй гэж үзэж байна. Учир нь боловсрол, мэргэжилгүй. Үүний улмаас зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчих, үүнээс болоод хорих ялаар солигдох нөхцөлтэй учраас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж авдаг ба уг тэтгэмж нь 4 дүгээр сарын 1-ээс эхлээд 450.000 төгрөг болж нэмэгдэх учраас торгох ялыг төлөх боломжтой гэж үзэж байна.” гэх санал, дүгнэлтийг танилцуулсан.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Д.******* нь урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, /хх-ийн 67 дахь тал/ ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялыг санал болгосон, шүүгдэгчийн өмгөөлөгч мөн торгох ял оногдуулж өгнө үү гэх санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Д.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг гэх тул торгуулийн ял биелэгдэх боломжгүй харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж /хутгаар хутгалсан/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрийнх нь биеийн нөхцөлд байдалд тохируулсан хийлгэх боломжтой байна гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Д.*******д сануулав.

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хөх өнгийн ханцуйндаа “Нэн тэргүүнд” гэх бичиглэлтэй гадуур хувцас 1 ширхэг, хар өнгийн ноосон цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

                3. Шүүгдэгч Д.ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүний биеийн нөхцөл байдалд тохирох нийтэд тустай ажил хийлгэх ялыг Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс биелүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Д.*******д сануулсугай.

            5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн    1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хөх өнгийн ханцуйндаа “Нэн тэргүүнд” гэх бичиглэлтэй гадуур хувцас 1 ширхэг, хар өнгийн ноосон цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БАЯСГАЛАН