Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00607

 

 

 

 

 

 

                                                                                              

 

   

             2021 оны  03 сарын 15 өдөр

   Дугаар 183/ШШ2021/00607

Улаанбаатар хот

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С овогт Ж.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт Ч.Б/-д холбогдох,

 

Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Х, хариуцагч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч е шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 6 дугаар сард хамт ажилладаг найзаараа холбогдож Ч.Б-тай уулзаж улмаас дотноссон. Улмаар  U амралтын газрын ажилчдын байранд хамтдаа сар гаран хамт амьдарч байхдаа 2019 оны 7 дугаар сарын эхээр бид жирэмсэн болсон. Энэ талаараа Ч.Б-д хэлсэн чинь чи хүүхдээ төрүүл, би чамд туслалцаа үзүүлнэ гэж хэлж байсан. Тэгсэн хүүхэд ч томорч би хамт амьдрах талаар ярилцахад одоо наад хүүхдээ авхуул би хүүхэдтэй болмооргүй байна гэх зэргээр хэлж, гэр бүлийнхэн нь сэтгэл зүйн дарамтад байнга оруулж хамт амьдрахаа больж би ХХХ дүүрэгт гэртээ ирж 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүү Х.Ц төрсөн. Хариуцагч хүүхдийг 5 сартай байхад нь хүүхдээ авхуул гэж 500 000 төгрөг өгч байсан. Өөрт нь энэ байдлаа хэлж гуйхад хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагчийн ар гэрийнхэн ч мөн эцэг тогтоолгох шинжилгээ өг, манай үр удам биш гэж хэлж байсан. Тиймээс эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

 

          Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би нэхэмжлэгчтэй үерхэж байгаагүй, нэг удаагийн л тохиолдол байсан. Тэгээд  надад 5, 6 сарын дараа жирэмсэн болсон тухайгаа хэлсэн. Би нэхэмжлэгчид тухайн үед хэлэхгүй яасан бэ гэхэд би мэдээгүй гэх хариуг хэлсэн. Хэзээ жирэмсэн болсноо мэдсэн бэ гэхэд хүүхдийг 6 сартай болсон хойно мэдсэн гэж хэлсэн. Бид хүүхдийг авхуулах зөвшилцөлд хүрсэн боловч хүүхдийг төрүүлсэн байсан. Нэхэмжлэгчийн хүүхдийг өөрийн хүүхэд гэдэгт итгэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.                                                                                   

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хавтаст хэрэгт, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Ц-ийг эх Ж.Х-ээр овоглож, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр олгосон төрсний гэрчилгээ авагдсан байна.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б нь хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 915 дүгээр шинжээчийн дүгнэлтээр Ч.Б нь Х.Ц-ийн биологийн эцэг байх магадлал 99,99 хувь болохыг тогтоосон байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүү Х.Ц-ийн эцэг Ч.Б болохыг тогтоож, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Х.Цийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Б-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.   

 

Нэхэмжлэгч Ж.Х нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргаагүй, хүүхэд одоо эхийн асрамжид байх боловч шүүх гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ хүүхдийн асрамж болон тэтгэлгийн асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжид маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Ц-ийг эх Ж.Х-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв. 

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Ч.Б хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Ц /рд:У­Е20230715/-ийн эцэг Боржигон овогт Чулуун-Эрдэнийн Болорчулуун /рд:ТА96022810/ болохыг тогтоож, хүүхдийг эх Л.Батгэрэлийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3,  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг хүү Х.Цийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоож, эцэг Ч.Баас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ч.Б, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ж.Х нарт тус тус даалгасугай. 

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу тооцуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ