Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганбагана,

шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407 00019 0055 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, *******, *******, ******* мэргэжилтэй, “” -д ажилтай, , , , тоотод оршин суух,

Урьд: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ял ологдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан,

овогт ийн ******* /РД:/

 

*******, -ны өдөр *******т төрсөн, *******тай, *******, , мэргэжилтэй, “” -д ажилтай, , , тоотод оршин суух, ,

овогт ийн ******* /РД:/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , “Налайх” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглаж Б.*******тай бүлэглэн Г.ийн биед хамар яс, зүүн талын ухархайн дотор ханын хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

Яллагдагч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , “” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглаж Б.******* бүлэглэн Г.ийн биед хамар яс, зүүн талын ухархайн дотор ханын хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

мөн дангаараа Э.н биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , “Налайх” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглаж Б.*******тай бүлэглэн Г.ийн биед хамар яс, зүүн талын ухархайн дотор ханын хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

Яллагдагч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , “” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглаж Б.******* бүлэглэн Г.ийн биед хамар яс, зүүн талын ухархайн дотор ханын хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

мөн дангаараа Э.н биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Тухайн өдөр би 20 цагийн орчимд ажлаас бууж ирээд найз ******* манай гэрийн гадна ирсэн ******* бид хоёр миний машин дотор 0,75 литрийн шилтэй Arhki нэртэй архинаас 2 шилийг уусан тэгээд бид хоёр тухайн архиа ууж дуусаад 23 цагийн орчимд такси бариад шууд баар орсон. Бааран дотор ороод 0,5 литрийн Аrkhi нэртэй архинаас 1 шилийг авч ууж тухайн архинаас хүртэл уусан уугаад бааранд дотор тэр орчимд сууж байсан хүмүүстэй юм яриад байсан тэгээд юу болсон талаар огт юм санахгүй байна өглөө эрүүлжүүлэх байранд сэрсэн маргааш өдөр , хоёр ирж уулзсан юу болсон талаар надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Тухайн өдөр би 21 цагийн орчимд ажлаа тараад Замчинд өөрийн найз *******ын гэрт очсон /тоот хаягийг нь мэдэхгүй байна / *******ын хашаан дотор түүний машин дотор ******* бид хоёр 0,75 литрийн шилтэй Arhki нэртэй архинаас 2 шилийг уусан тэгээд бид хоёр тухайн архиа ууж дуусаад 23 цагийн орчимд такси бариад шууд баар орсон. Бааран дотор ороод 0,5 литрийн ARKHI нэртэй архинаас 1 шилийг авч ууж тухайн архийг тал хүртэл уусан тэгээд удалгүй , хоёр бааран дотор орж ирж байсан ******* бид хоёр , хоёрын сууж байсан ширээн очиход нь бид хоёрт архи хундагалж өгч байсан , ******* хоёр хоорондоо юм яриад байсан бааран дотор чанга дуу чимээтэй байсан болохоор юу ярьж байгаа нь сонсогдохгүй байсан.Тэр үед ******* бааран дотор нэг танихгүй хүнтэй муудалцаж би салгасан. , ******* хоёр тамхи татах гээд гарсан араас нь гарсан удалгүй би араас нь гадаа гарахад тэй муудалцаж байсан тэр үед *******тай очиж хоорондоо муудалцаж хэрүүл маргаан үүсэж доошоо тонгойгоод сууж байсан. Тухайн үед яагаад доошоо тонгойсон талаар би мэдээгүй. Би очиж ийн нүүр хэсэгт гараараа 2-3 удаа, цээж хэсэгт нь 2 удаа цохисон тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 41-42, 45-46 дахь тал/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 115 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Г., Э. нарт эмчилгээний зардалд 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Г.т 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хохирогч Э.д 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь төлж хохирлыг барагдуулсан байх тул тэднийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.*******ыг 1.500 /нэг мянга таван зуу/ нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр шүүгдэгч Б.*******г 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.*******ыг 1.500 /нэг мянга таван зуу/ нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр шүүгдэгч Б.*******г 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үндэслэлтэй байна.

 

Иймд  шүүгдэгч  Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь  хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.*******ыг 1.500 /нэг мянга таван зуу/ нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр шүүгдэгч Б.*******г 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэргийн үйл явдлын талаарх бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ийн *******, овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1.500 /нэг мянга таван зуу/  нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 1.500.000 /нэг сая таван зуу/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.*******г 550 /таван зуун тавь/  нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 1.500.000 /нэг сая таван зуу/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.*******д оногдуулсан 550 /таван зуун тавь/  нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

5. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.  Шийтгэх  тогтоолыг   гардаж  авсан,  эсхүл  хүргүүлснээс  хойш  14 хоногийн

дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                        

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД