| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0050/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/47 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407 00035 0053 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, *******-ны өдөр, *******т төрсөн, *******, *******, *******той, *******, *******, , , тоотод оршин суух хаягтай, .
овогт ын ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.******* нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагийн үед , “” хороолол дотор иргэн Б.ын гээгдүүлсэн Самсунг Галакси А54 /Samsung Galaxy А54/ маркийн rap утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 1.039.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагийн үед , “” хороолол дотор иргэн Б.ын гээгдүүлсэн Самсунг Галакси А54 /Samsung Galaxy А54/ маркийн rap утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 1,039,920 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би яг хэдэн гэдгийг нь санахгүй байна, шинэ жилийн дараа байсан. Би тухайн үед хороололд цэвэрлэгчийн ажил хийдэг. Би тухайн үед ажлаа хийж яваад 8 дугаар байрны 2 дугаар орцны үүдэн хэсэгт газар хэвтэж байсан Самсунг загварын гар утсыг олсон. Тухайн үед би утсыг олоод өөрийн дугаарыг хийж ашигласан. Тэгээд тухайн утсыг ашиглаж байтал 4-5 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас тухайн утсыг авч ирж өг гээгдүүлсэн гар утас байна гэж хэлсэн. Би тэгээд тухайн гар утсыг авч ирж цагдаад өгсөн” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 9-14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-34 дэх тал/, Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай /хавтаст хэргийн 36 дахь тал/, “Эд зүйл хураан авах тухай” прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-40 дэх тал/, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 17-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.д шүүгдэгч Н.******* нь 1.039.920 /нэг сая гучин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Н.*******ийг 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай санал болгосон.
Иймд шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд тухайн зүйл ангид заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн
дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД