Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч Г.Ганбагана,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307 00348 0009 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *******тай*******-ний өдөр *******анд төрсөн, , *******, той, мэргэжилтэй, д ажилтай, , , зээ ы хамт тоотод оршин суудаг, ,

******* овогт *******гийн ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тоот гэртээ эхнэр Д.ыг “утсаа авсангүй, архи ууж, хуурлаа” гэх шалтгаанаар түүнийг архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэн биеэ хамгаалах чадваргүй /тасарсан/ байхад нь биеийн хөл орчим руу нь түлээний модоор олон удаа цохисны улмаас биед баруун зулай, баруун чихний дэлбэн, зүүн хацар, баруун мөр, зүүн дал, зүүн бугалга, ахар сүүл, зүүн, баруун өгзөг, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч   Б.*******   шүүхийн   хэлэлцүүлэгт:  “...Талийгаач урьд нь байнгын архи дарс уудаг хүн байсан. Эрүүл өдөр гэж байдаггүй байсан. Болсон явдлын тухайд хардалтаас болж цочмог уурандаа тийм зүйл болсон. Надад урьд нь зодож байсан зүйл байхгүй. Утсаар ярьж байхад хүнтэй юм шиг байсан. Намайг ороход нүцгэн байхаар нь хардсан” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эх Д. нь гэр бүлийн гишүүдийгээ удирдан, чиглүүлж, зааварчилж, зөвлөж, сургадаг. Үр хүүхдүүдийнхээ хувьд дотны сайн найз шиг л байдаг, үргэлж хүүхдүүдийнхээ төлөө л гэдэг. Мөн тал бүрээр мэргэшсэн жишээ нь нярав, худалдагч, эсгий урлал, гутал үйлдвэрлэл, газар тариалан, гагнуур, тогооч зэргийг маш сайн эзэмшиж сургалцсан. Дээрх бүх чиглэлүүдээр ажиллаж байсан. -ны өдөр анд төрсөн. онуудад т бүрэн дунд боловсрол эзэмшсэн яг ямар сургуульд суралцсан талаар нь сайн мэдэхгүй байна. Сургуулиа төгсөөд армийн нисэх хүчний 137 дугаар ангид эмнэлгийн асрагчаар 2 орчим жил ажиллаж байгаад ажлаасаа гараад хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Ямар нэг архаг хууч өвчин болон эмнэлгийн хяналтад байгаагүй. Миний мэдэж байгаагаар 2004 оны орчмоос согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэж эхлээд 2009 оноос хойш хэрэглэх хэмжээ болон давтамж нь ойр ойрхон болсон. Архи дарс уусан үедээ зан авир нь огцом уурладаг, орилдог, доромжилдог, ганцаараа ярьдаг, архи уухаар нь гэрээс гаргахгүй гэхээр хаашаа ч хамаагүй зугтчихдаг байсан. Манай аав Б.******* нь ер нь л хэрэглэдэггүй хааяа нэг баяр ёслолын үеэр найз нөхөдтэйгөө бага зэрэг хэрэглэчихдэг. Архи дарс уусан үед нь уурыг нь хүргэхгүй бол мөрөөрөө л унтаад өгдөг. Манай ээжийг архи дарс хэрэглэсэн үед аав уурлаад хоорондоо хэрэлдэж маргалддаг. Манай ээжийн найзалж нөхөрлөж тухайн үед хамт архи уусан хүмүүсээс шалтгаалаад заримдаа хэрүүл маргаан үүсэж, ээжид гар хүрсэн зүйл байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад хандаж байсан зүйл бол байхгүй. Сая болсон асуудлын талаар би ааваасаа асуухад аав ажил дээрээ байхдаа өдрийн цагаар ээж рүү байнга утсаар залгаж хаана байгаа, юу хийж байгаа талаар нь асуудаг юм. Тэгтэл 11 дүгээр сарын 09-ний өдөр аавыг ээж рүү залгахад ээж согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай аавыг залгахад утсаа авсан боловч ярихгүй мөн утсаа салгахгүйгээр цаанаа өөр хүнтэй яриад байхаар нь аав ажлаасаа гараар гэртээ очиход гэртээ ганцаараа ор нь дээр согтоод унтчихсан байсан гэж надад хэлсэн. Тэгээд тэр үед уураа барьж чадалгүй ээжийн хөл рүү цохисон гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

           

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Ер нь бол манай аав ээжид гар хүрч байсан удаа энэ олон жилд маш цөөхөн гар хүрсэн ганц алгадах, түлхэх зэргээс хэтэрдэггүй, тэр үе нь ээж өөрөө агсам тавих, хүүхдүүдээ агсам тавих үед бид нарыг өмөөрч л тийм үйлдэл гаргаж байсан, тэгэхдээ ер нь тэгж цохиж зодоод байдаггүй. Цохиж зодож бэртээж гэмтээж байсан удаа бол огт байхгүй. Аавын хувьд бол ээжтэй маргаж муудалцах гэхээсээ илүү хааяадаа үглэх нь л элбэг байдаг юм. Манай аав гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг зүйл огт байхгүй, харин ч бид нар аавынхаа буянд өдий зэрэгтээ хүрсэн, манай аав архи дарс уугаад явдаг байсан бол бид нарын амьдрал тэр чигтээ сүйрэх байсан болов уу гэж бодож байна. Ээж байнга архи уугаад явчихна энэ хооронд аав л бид нарыг асарч хамгаалж, гэр орондоо санаа тавина, ээжийг архи уудаг гээд ч орхиогүй энэ олон жил болж байна.

Тухайн үед бол ямар нэгэн хүн байгаагүй, аав ээжийг хөхөрч няцартал нь цохиж зодож байгаагүй, энэ жилүүдэд анх удаа л ээжийг хөхөрч няцартал нь цохисон байсныг нь харж байна, аавыг тэгж уурлаж цохисон гэхэд нь би ч гэсэн маш их гайхаад байсан, ээжийг эмнэлэгт очсон, нас барснаас нь хойш аав сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа, би гар хүрчихлээ гээд тэрэндээ маш их харамсаад энд тэнд очиж нуугдаж уйлаад л байгаа юм. Ер нь манай аав хүнийхээ хувьд ч гэсэн их зөөлөн сэтгэлтэй, гэр орондоо чанга дуугарах юм байдаггүй хүн байгаа юм. Манай аав баяр наадмаар л хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэнэ тэр үедээ ч айхтар согтохгүй, жаахан ууж байгаад л больчихдог. Тэгээд унтаад өгнө. Би аавыг нэг ч удаа согтоод агсам тавьж байгаа, тасарч унаж байгааг харж байгаагүй. Надад болон манай гэр бүлийнхэнд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй, хавтаст хэрэгт тусгуулах ямар нэгэн баримт материал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би өөрийн хүү ын хамтаар , тоотод 2023 оны 11 дүгээр сарын 10-ны орой очсон тэгэхэд ээж бол нэлээн согтуу байдалтай хэвтэж байсан. Аав намайг очиход гэртээ байгаагүй, аав гэртээ байгаагүй, хүүгээ оруулж өгчхөөд буцаад явсан, намайг гэрт ороход ээж над руу согтуурхаад элдвээр хэлээд байсан. Тухайн үед хувцастайгаа хэвтэж байсан учраас цохиулж зодуулсан юм харагдаагүй, тэгээд би маргааш нь бол ажилтай байсан учраас очоогүй, манай хүү хамт байсан, нөгөөдөр нь буюу 12-ны өдөр над руу залгаад эмээ уначихсан байна эмээгийн бие нь өвдчихлөө гэхээр нь би эмнэлэг дуудаад шууд хотоос гараад эмнэлэг дээр очсон. Уг нь бол гэртээ манай хүүтэй байсан, миний хүү л хамт байснаараа сайн мэднэ гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дахь тал/,

 

            Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дүү Д. нь -ны өдөр анд төрөөд эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаад онд дд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургууль төгссөн жилээ одоогийн нөхөр Б.*******тэй гэр бүл болж дундаасаа 27-33 насны 3 хүүхэдтэй болсон. Зүүн гар нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, 2 хуруутай учраас ажил хөдөлмөр ер нь л хийж байгаагүй, гэртээ хүүхдээ хардаг л байж байгаад хүүхдүүд нь том болсноос хойш бүгд тус тусдаа гараад , од нөхөр болон зээ хүү Н.ын хамт амьдардаг байсан. Хүнтэй эвтэй, хошин алиа зантай, хүмүүсийг хооронд нь эвлүүлдэг, холбодог, хоол унд хийж ах дүү нараа байнга дайлдаг, буруу зөрүү эвдэрсэн зан байхгүй. Би өөрөө бас ааш аягтай хүн тэгтэл манай дүүд огт тийм зан байдаггүй. Ах, дүү, хамаатан садны хүмүүсээ бөөгнүүлэх их сонирхолтой хүн байгаа юм. Одоогоос 15, 16 орчим жилийн өмнө нэг төрүүлээд тэр нь нярай байхдаа эндчихсэн юм. Тэрнээс хойш бага багаар бид нараас нууж архи дарс хэрэглэж байгаад сүүлдээ тэр нь даамжраад 5-6 жилийн өмнөөс эхлээд архины хамааралтай болчхоод байгаа юм, гэхдээ гадуур явж бол уудаггүй, гэртээ л уугаад байдаг болсон. Тэр эндсэн хүүхэд сэтгэл санаанд нь их нөлөөлсөн юм шиг байгаа юм. Бас өөрөө нэг гаргүй, гараад ажил төрөл хийе гэхээр болдоггүй учраас бас тэр нь нөлөөлж, гутарч, гуньсан байх. Эмнэлгийн хяналтад болон архаг хууч өвчин бол байгаагүй харин хааяа нэг зүрх өвдлөө, даралт ихсээд  л гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

 

            Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж миний мэдэхээр даралт нь ихэсдэг, даралт нь ихсэхээрээ өөрөө л даралтны эм уугаад яваад байдаг байсан, эмнэлэгт үзүүлдэггүй байсан. Өмнө нь 2020 онд зүүн гараараа хальтирч унаад хугалаад хагалгаа хийлгэж байсан, тэр үеэр л эмнэлгээр явж байсан тэрнээс хойш эмнэлэг гэж огт яваагүй, би ээж, аавтайгаа байнга л холбогддог байсан. Манай аав, ээж хоёр 1991 онд гэр бүл болж байсан, тэрнээс хойш 30 гаруй жил хамт амьдарч байсан юм. Энэ хугацаанд намайг хүүхэд байхаас хойш ер нь харилцаа бол хэвийн байсан, манай аав, ээж хоёр хоорондоо эвтэй, зодоон цохион болдог зүйл намайг хүүхэд байхаас авхуулаад одоог хүртэл oгт байгаагүй гэхдээ маргаж муудалцах юм бол байсан, тэглээ гээд хоорондоо цохиж зодолдож байдаг юм байгаагүй. Аав чих хатуу болохоор ээж байнга л хажууд нь дагаад явдаг цугтаа л байнга явж байдаг байсан. Миний хувьд тусдаа амьдрал зохиож гараад 8 жил болж байна. Гэхдээ энэ хугацаанд байнга л аав, ээжийнхээрээ орж гардаг байсан, тэглээ гээд намайг ирэхэд хоорондоо муудалцсан, цохиж зодолдлоо гэх юм сонсогдож, харагдаж байгаагүй, гэр ч ойрхон байдаг байсан. Манай аав ******* бараг шахуу уудаггүй, хааяадаа л баяр ёслолоор уувал ууна, бусдаар бол уугаад байдаггүй, архи уухаараа хэтэртэл нь ууж байгаагүй, архи уусан ч илүү дутуу зан байхгүй, агсам согтуу тавихгүй тэгээд л унтчихдаг, би тасраад, элдэв зан ааш гаргаж байхыг нь  харж байгаагүй. Манай талийгаач ээж сүүлийн 10 орчим жилийн хугацаанд архи ихээр хэрэглэдэг болсон, аавыг Судан улс руу ажиллагаанд явсан үеэс авхуулаад л архи уучихдаг болсон, яг яагаад уугаад байх болсныг нь мэдэхгүй байна, өөрөө бага багаар хэрэглэсээр байгаад нэлээн хэрэглэдэг болчихсон, ар гэрийн зүгээс бол ямар нэгэн асуудал гэх зүйл байдаггүй. Ээж архи уухаараа нэлээн яриа болчихдог, бусдад төвөгтэй байдал үүсгэчих гээд байдаг юм, бид нар бол аргалаад л унтуулчихдаг юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

            Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байхад 18 цаг 22 минутад Д. гэх эмэгтэй ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн. Биед нь үзлэг хийхэд биеийн хэм 33 градустай, даралт, пульс тодорхойлогдохгүй, биед хөл, гар хэсэгт хөхрөлт ихтэй, нүүрний 2 талын шанаанд хөхөрсөн, осголтын шинжтэй ирсэн. Орж ирээд үзлэг хийх явцад тухайн хүний амьсгал тасалдаад байсан тул эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн, тэндээ эмчилгээ 4 хоног хийлгэж байгаад нас барсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137 дахь тал/,

 

            Насанд хүрээгүй гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед болов уу , тоотод байх өвөө, эмээгийнхээ гэрт очсон, намайг очиход өвөө жижүүртэй гээд гэртээ байгаагүй, эмээ гэртээ ганцаараа байж байсан, ээж намайг хүргэж өгчхөөд явчихсан. Намайг гэрт очиход эмээ согтуу байдалтай хэвтэж байсан. Тэгээд тэр өдөр эмээ бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад унтаад амарсан. Маргааш нь буюу 11-ний өглөө 10-11 цагийн үед эмээ хаалганыхаа шилийг янзлуулна гэж гараад 30-40 минут болоод орж ирсэн, орж ирэхдээ архи уучихсан бололтой үнэртүүлчихсэн байсан. Тэр өдөр эмээг орж ирснээс хойш бид хоёр хамт байгаад эмээ гэр орныхоо ажлыг хийгээд зүгээр л байж байсан, оройхон өвөө ирсэн, ирэхдээ мах янзалчхаад унтаад амарсан, өвөө эмээ хоёр хоорондоо юм яриагүй зурагт үзэж байгаад л унтацгаасан. 12-ны өдөр бүтэн сайн өдөр тул би бас л өдөржин гэртээ байсан, өдөр би үсээ засуулчхаад ирье гээд гарчхаад 30-40 минутын дараа гэртээ ирэхэд эмээ хэвтэж байсан, тэгээд би гарч хашааныхаа цасыг цэвэрлээд ирье гээд гарсан, намайг гараад цас цэвэрлэж байхад эмээ гэрийнхээ хаалгыг бүтнээр нь нээгээд тавьчихаар нь “яасан эмээ зүгээр үү” гэхэд “гэр аймар халуун байна халууцаад” гэж байсан, тэгээд үүнээс 20-21 минутын дараа хаалгаа хаахгүй юм уу гэхэд үгүй халуун байна гээд байсан, тэгээд буцаад гараад цас цэвэрлээд байж байтал “миний хүү” гээд гэрээс дуудах шиг болохоор нь би яасан юм бол гээд гэр лүү яваад ороход эмээ газар ухаан алдчихсан байдалтай хэвтэж байхаар нь би ээж рүүгээ залгаад эмээ ухаан алдчихлаа гээд түргэн дуудаад түргэн иртэл нь би орон дээр гаргаад тавиад сэрээх гээд хацраас нь чимхээд амьсгал өгөх гээд үзсэн, удалгүй түргэн ирээд аваад явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

 

            Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогчид учирсан биед тархины баруун ховдлын цус харвалт, баруун зулай хэсгийн хатуу хальсны доорх цус харвалт нь цохиулж зодуулснаас шалтгаалж үүсэх боломжгүй, учир нь шинжилгээний явцад хуйхан доорх цус хуралт, болон ил гэмтэл, ясны гэмтэл болон тархины доргилт, няцралт гэмтэл байгаагүй. Хохирогч нь артерийн даралт ихсэх өвчтэй байсан нь шууд үхэлд нөлөөлсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

            Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Талийгаач Д.ын баруун, зүүн гуя шилбэнд учирсан цус хуралт үүссэн арьс цэврүүтсэн байсан ба цогцсыг зөөвөрлөх үед тэрэгнээс задлан шинжилгээний ширээ рүү дамжуулах явцад арьсны цэврүүтсэн өнгөн хэсэг гарын аясаар мултарч зулгарч байсан учир ийм шарх үүссэн. Энэ талаар буюу арьсны өнгөн хэсэг зулгарч байсан талаар цогцсын гадна үзлэгийн хэсэгт бичиж тэмдэглэсэн байгаа. Дээрх арьсны цэврүү нь том талбайг хамарсан цус хуралтын өнгөн хэсгийн арьс үхжил явагддаг учир халуун нөхцөлд буюу тасалгааны темпратурт цэврүү үүсдэг юм. Жижиг цус хуралтаар үхжил явагддаггүй, цус хуралт нь хурдан шимэгдэж эдгэрдэг учраас цэврүү үүсдэггүй юм. Мөн амь хохирогчийн зүрх судсыг аппаратын дэмжлэгээр ажиллуулж байсан учраас цусны эргэлт бага байсантай мөн холбоотой. ын биед учирсан гэмтлүүдийг цогцсын гадна үзлэгт гэмтлүүдийн урт, өргөнийг хэмжээг оролцуулан бичсэн, дээрх гэмтлүүдээ дүгнэлтэд тусгаж бичсэн байгаа. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба амь насанд хамааралгүй гэмтлүүд байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь осголт хайрагдалтаас үүссэн гэмтэл биш, учир нь хайрагдалтын шинж бол байгаагүй, осголттой эсэхийг амьд үед нь үзээгүй учраас хэлэх боломжгүй, үхлийн шалтгаан болон биед учирсан гэмтлүүд осголт, хайрагдалтаас нь хамааралгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дахь тал/,

 

            Шүүгдэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд би ажил дээрээ байхдаа эхнэр руу утсаараа залгатал утсаа аваад эхнэр цаана нь эвгүй дуу гаргаад, бэлгийн ажил хийж байгаа мэт сонсогдоод надтай утсаар ярихгүй байхаар нь би “чи юу хийгээд байгаа юм” гэтэл хариу өгөөгүй, тэгээд би ажлаа тараад 16 цагийн үед , тоотод байрлах гэртээ очиход эхнэр шал согтуу тасарсан байдалтай, өмд дотоож нь хагас шувтарчихсан байдалтай байхаар нь “намайг хуурч завхайрлаа, яагаад ингэж байгаа юм” гээд би ойрхон харагдсан түлээний хагалчихсан байсан модоор бие рүү нь хэд хэдэн удаа цохисон, ийм байдалтай байхыг харсан учраас яах ч аргагүй маш их уурлаад цохиж зодчихсон юм. Тэгээд эхнэр оройдоо архи нь гарсан боловч бид хоёр хоорондоо ямар нэгэн юм ярилцаагүй чимээгүй унтацгаасан. Тэр өдрийн маргааш нь би өглөө ажилдаа яваад орой нь ирэхэд бас л архи уучихсан байсан. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө тэр өдөр уугаагүй гээд андуураад хэлчихсэн байсан, харин тэрний маргааш нь буюу 11-ний өдөртэй андуураад хэлсэн байна. 11-ний өдрөө гэртээ архи уулгүй өнжсөн, тэгэхдээ даралт ихсээд байна гэж байсан. Би маргааш өглөө нь ажилдаа явчхаад 17 цагийн үед гэртээ ирсэн. Харин 12-ны өдөр намайг ажил руугаа явчихсан хойно манай над руу ээжийн бие муудаад эмнэлэгт хүргэгдсэн гэж хэлээд би эмнэлэг рүү явж очсон юм. Ингээд эмнэлэгтээ ухаангүй байдалтай байж байгаад 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

            Шүүгдэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Миний цохиж зодсон үйл явдал 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болсон шиг санагдаж байна. 10, 11-ний өдрүүдэд манай талийгаач гэртээ байсан, намайг өглөө гараад орой гэртээ ороход 10-ны орой нь бол уучихсан байсан. Би ч тухайн үед нь ямар нэгэн юм хэлээгүй чимээгүй унтсан, 11-ний өглөө нь бас гараад явсан орой нь ирэхэд бол эрүүл байх шиг байсан. Ер нь эхнэртээ уурласан, тунирхсан байдлаас болоод юм дуугарч ярилцсан зүйл ердөөсөө байхгүй. Осгосон байсан эсэх талаар нь огт мэдэхгүй байна. Өглөө гарахад л эхнэр гэртээ үлдсэн тэгээд оройхон над руу залгаад эмнэлэг рүү шууд очсон, тийм учраас эхнэрийг осгосон юм уу яасан юм мэдэхгүй. Манайх 5 ханатай Монгол гэрт амьдардаг юм. Манай эхнэр тухайн эмнэлэгт хүргэгддэг өдрөө манай зээтэй хамт байсан гэж бодож байна, яг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 147 дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн №93 дугаар:

“...1. Талийгаач Д. нь артерийн даралт ихсэх өвчин, тархины баруун ховдлын цус харвалт, баруун зулай хэсгийн хатуу хальсны доорх цус харвалт өвчний улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

2. Шүүх эмнэлгийн гадна үзлэг хийх үед талийгаач нь нас бараад 2 орчим цаг өнгөрсөн байжээ.

3. Амь хохирогч Д.ын биед баруун зулай, баруун чихний дэлбэн, зүүн хацар, баруун мөр, зүүн дал, зүүн бугалга, ахар сүүл, зүүн, баруун өгзөг, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Талийгаачийг нас барахаас 2-3 орчим хоногийн өмнө үүссэн гэмтэл ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Шинжилгээгээр талийгаач нь шууд үхэлд нөлөөлсөн артерийн даралт ихсэх өвчтэй байжээ.

5. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй.

6. Талийгаачийн үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна.

7. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 145 дахь тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах”  гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Б.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тоот гэртээ эхнэр Д.ыг “утсаа авсангүй, архи ууж, хуурлаа” гэх шалтгаанаар түүнийг архи согтууруулах унааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэн биеэ хамгаалах чадваргүй /тасарсан/ байхад нь биеийн хөл орчим руу нь түлээний модоор олон удаа цохисны улмаас биед баруун зулай, баруун чихний дэлбэн, зүүн хацар, баруун мөр, зүүн дал, зүүн бугалга, ахар сүүл, зүүн, баруун өгзөг, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.ийн өгсөн: “...эхнэр руу утсаараа залгатал утсаа аваад эхнэр цаана нь эвгүй дуу гаргаад, бэлгийн ажил хийж байгаа мэт сонсогдоод надтай утсаар ярихгүй байхаар нь би “чи юу хийгээд байгаа юм” гэтэл хариу өгөөгүй, тэгээд би ажлаа тараад 16 цагийн үед , тоотод байрлах гэртээ очиход эхнэр шал согтуу тасарсан байдалтай, өмд дотоож нь хагас шувтарчихсан байдалтай байхаар нь “намайг хуурч завхайрлаа, яагаад ингэж байгаа юм” гээд би ойрхон харагдсан түлээний хагалчихсан байсан модоор бие рүү нь хэд хэдэн удаа цохисон, ийм байдалтай байхыг харсан учраас яах ч аргагүй маш их уурлаад цохиж зодчихсон юм, тэгээд эхнэр оройдоо архи нь гарсан боловч бид хоёр хоорондоо ямар нэгэн юм ярилцаагүй чимээгүй унтацгаасан” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын өгсөн: “...Манай ээжийг архи дарс хэрэглэсэн үед аав уурлаад хоорондоо хэрэлдэж маргалддаг. Байгаа. Манай ээжийн найзалж нөхөрлөж тухайн үед хамт архи уусан хүмүүсээс шалтгаалаад заримдаа хэрүүл маргаан үүсэж, ээжид гар хүрсэн зүйл байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад хандаж байсан зүйл бол байхгүй ээ. Сая болсон асуудлын талаар би ааваасаа асуухад аав ажил дээрээ байхдаа өдрийн цагаар ээж рүү байнга утсаар залгаж хаана байгаа, юу хийж байгаа талаар нь асуудаг юм. Тэгтэл 11 дүгээр сарын 09-ний өдөр аавыг ээж рүү залгахад ээж согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай аавыг залгахад утсаа авсан боловч ярихгүй мөн утсаа салгахгүйгээр цаанаа өөр хүнтэй яриад байхаар нь аав ажлаасаа гараар гэртээ очиход гэртээ ганцаараа ор нь дээр согтоод унтчихсан байсан гэж надад хэлсэн. Тэгээд тэр үед уураа барьж чадалгүй ээжийн хөл рүү цохисон гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч С.ийн өгсөн: “...Д. гэх эмэгтэй ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн. биед нь үзлэг хийхэд биеийн хэм 33 градустай, даралт, пульс тодорхойлогдохгүй, биед хөл, гар хэсэгт хөхрөлт ихтэй, нүүрний 2 талын шанаанд хөхөрсөн, осголтын шинжтэй ирсэн. Орж ирээд үзлэг хийх явцад тухайн хүний амьсгал тасалдаад байсан тул эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн, тэндээ эмчилгээ 4 хоног хийлгэж байгаад нас барсан байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.ын өгсөн: “...маргааш нь буюу 11-ний өглөө 10-11 цагийн үед эмээ хаалганыхаа шилийг янзлуулна гэж гараад 30-40 минут болоод орж ирсэн, орж ирэхдээ архи уучихсан бололтой үнэртүүлчихсэн байсан. 12-ны өдөр бүтэн сайн өдөр тул би бас л өдөржин гэртээ байсан, өдөр би үсээ засуулчихаад ирье гээд гарчихаад 30-40 минутын дараа гэртээ ирэхэд эмээ хэвтэж байсан, тэгээд би гарч хашааныхаа цасыг цэвэрлээд ирье гээд гарсан, намайг гараад цас цэвэрлэж байхад эмээ гэрийнхээ хаалгыг бүтнээр нь нээгээд тавьчихаар нь “яасан эмээ зүгээр үү” гэхэд “гэр аймар халуун байна халууцаад” гэж байсан, тэгээд үүнээс 20-21 минутын дараа хаалгаа хаахгүй юм уу гэхэд үгүй халуун байна гээд байсан. Тэгээд буцаад гараад цас цэвэрлээд байж байтал “миний хүү” гээд гэрээс дуудах шиг болохоор нь би яасан юм бол гээд гэр лүү яваад ороход эмээ газар ухаан алдчихсан байдалтай хэвтэж байхаар нь би ээж рүүгээ залгаад эмээ ухаан алдчихлаа гээд түргэн дуудаад түргэн иртэл нь би орон дээр гаргаад тавиад сэрээх гээд хацраас нь чимхээд амьсгал өгөх гээд үзсэн, удалгүй түргэн ирээд аваад явсан юм” гэх мэдүүлэг шинжээч Р.Ням-Осорын өгсөн: “...Хохирогчид учирсан биед тархины баруун ховдлын цус харвалт, баруун зулай хэсгийн хатуу хальсны доорх цус харвалт нь цохиулж зодуулснаас шалтгаалж үүсэх боломжгүй, учир нь шинжилгээний явцад хуйхан доорх цус хуралт, болон ил гэмтэл, ясны гэмтэл болон тархины доргилт, няцралт гэмтэл байгаагүй. Хохирогч нь артерийн даралт ихсэх өвчтэй байсан нь шууд үхэлд нөлөөлсөн байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн №93 дугаар: “...Талийгаач Д. нь артерийн даралт ихсэх өвчин, тархины баруун ховдлын цус харвалт, баруун зулай хэсгийн хатуу хальсны доорх цус харвалт өвчний улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Шүүх эмнэлгийн гадна үзлэг хийх үед талийгаач нь нас бараад 2 орчим цаг өнгөрсөн байжээ. Амь хохирогч Д.ын биед баруун зулай, баруун чихний дэлбэн, зүүн хацар, баруун мөр, зүүн дал, зүүн бугалга, ахар сүүл, зүүн, баруун өгзөг, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Талийгаачийг нас барахаас 2-3 орчим хоногийн өмнө үүссэн гэмтэл ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээгээр талийгаач нь шууд үхэлд нөлөөлсөн артерийн даралт ихсэх өвчтэй байжээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй. Талийгаачийн үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна” гэх дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгч  нь хохирогч Д.ыг архи уусан, өөрийг нь хуурсан гэх шалтгаанаар удаа дараа түлээний модоор зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудыг хангасан байх тохиолдолд зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.ыг согтууруулах ундаа хэрэглэн биеэ хамгаалах чадваргүй байх үед нь зодож хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт “хохирогчийн бие хамгаалж чадахгүй... мэдсээр байж” гэж заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

            Иймд шүүхээс шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “биеэ хамгаалж чадахгүй ...гэдгийг мэдсээр байж  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн зүгээс ялын санал болох 600.000 төгрөгөөр торгох ялын санкцыг гаргаж байна. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй, санал нийлж байна” гэх дүгнэлтүүдийг  гаргажээ.

 

Шүүх  улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчид холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс иргэний нэхэмжлэл гаргаагүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах

нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “биеэ хамгаалж чадахгүй ...гэдгийг мэдсээр байж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.ийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялыг  5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                       

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.ГАНБОЛД