| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/52 |
| Огноо | 2024-03-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч А.Лхагваа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2307 00000 0327 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
*******, *******-ны өдөр *******анд төрсөн, *******тай, *******, , , , , , хамт , тоотод оршин суух,
Урьд: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлсэн, уг ялыг эдэлж дууссан,
******* овгийн *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.******* нь 2023 оны 09 дүгээр сард Б.ийн сартай ягаан бор зүсмийн даагыг Налайхын гол орчим бэлчиж байхад нь нууцаар, хууль бусаар тууж, ны нутаг дэвсгэр, ийн орчимд байрлах жүчээнд авч ирж хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хулгай хийгээгүй. Адуун дунд ирээд сар болж байсан. Тэгээд хөл нь гэмтсэн байхаар нь эмчлэх гээд хашаандаа аваад ирсэн. Тэгээд хүн амьтан эрж ирээгүй болохоор нь өгье гэж
бодсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ын рашаан гэх газар мал малладаг. 2023 оны 09 дүгээр сарын 27-28-ны орчим манай найз над руу залгаад танай сартай ягаан бор зүстэй даага чинь алга болчихлоо гэж надад хэлсэн. Тухайн үед би суманд хадлан хадаж байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш хамт нутаглаж байгаа 2 найз маань хайгаад олоогүй уржигдар би аймгаас өөрөө ирээд адуугаа хайж байгаад өнөөдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мал нядалгааны газруудаар хайж байтал гэдэг хүний бойн дээр миний алдсан даага маань байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “...Би өөрийн 10 орчим тооны адуугаа өөрөө малладаг юм. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хулгайд сартай ягаан бор зүсмийн эм даагыг Ховд аймгаас худалдаж аваад өөрийн адуутай ижилсүүлчихсэн байсан учир ижлээсээ тусдаа сална гэж байхгүй. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр аймаг руу хадлан хадахаар явахдаа өөрийн хөрш найз ид миний адууг харж байгаарай гэж захиж үлдээчихээд явсан байсан юм. Огт гэмтэл бэртэл гэмтэл байхгүй. Зүв зүгээр эв эрүүл даага байсан. Намайг явахад ч гэсэн зүгээр байсан. Хулгайд алдсан даагаа 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээж авсан. Би шүүх хуралд оролцохгүй. Даагаа хулгайд алдсандаа гомдолтой байна. Хулгай хийсэн хүмүүст зохих шийтгэлийг хүлээлгэмээр байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш /он, cap өдрийг нарийн санахгүй байна/ би өөрийн найз гэх хүнд хариуцуулан үлдээсэн байсан. Налайх дүүргийн ын “”, “” орчмоор бэлчээрт тагладаг тухайн газар байх үедээ алдагдсан. Би тухайн үед аймагт хадлан хадаж байсан. Алдагдахаас өмнө байнгын хариуцаж маллаж байсан. Нэмж ярих зүйл байхгүй, надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105 дахь тал/,
Гэрч Ц.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн алаг зүсмийн гүү, хар зүсмийн морийг махлах гээд барьж чадахгүй байхаар нь би зүс таних ******* гэх залууг манай 2 адууг барилцаад өг гэж гуйсан. Тэгээд жүчээний наана байдаг блок хашаанд шахаж байгаад барьсан. Би хоёр морио ачих гэж байхад ******* хашаанаасаа бор зүсмийн даага хөтөлж ирээд энийг бас зарах гэж байгаа хамт аваад явчихъя гээд миний машин тухайн үед эвдэрчихсэн байсан тул ******* би нэг машин олоод ирье гээд хөх өнгийн портер машин авчирсан. Тэгээд нийт 3 адууг нд байрлах ийн бойнд зарсан. Миний 2 адууг 1.500.000 төгрөгөөр, ******* даагыг 300.000 төгрөгөөр тус тус бодож авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Гэрч Ц.ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 2 тооны адуу, *******ын 1 тооны адууг зарж борлуулахаар Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэртэй мал эмнэлгийн газраас өөрийн 3 тооны адууг зарах гэж байгаа юм гэж хэлээд адууныхаа гэрэл зургийг нь өгч мал эмнэлгийн гэрчилгээ авсан. Ингээд гэх хүний бойнд мал эмнэлгийн гэрчилгээтэй адуугаа аваачиж өгсөн юм. ******* нь намайг мал эмнэлэг дээр очиж материалаа өгөөд, мал эмнэлгийн бичгээ авч бай гэхээр нь би түрүүлж очоод бичгээ авч байхдаа *******ыг ирэхгүй удаад байхаар нь яараад миний адуу гэж хэлээд авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Гэрч Ү.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх хүний надтай хамтран мал мах худалдан авч зарж борлуулдаг хүн юм. Одоо хөдөө утас нь холбогдох боломжгүй газар байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэх хүн 3 тооны адууг зарж борлуулахаар ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах манай ХХК-ийн мал мах худалдан авах бойлох цэг дээр авчирахаар нь би худалдаж авсан юм. Тэр өдөртөө худалдаж авсан ягаан бор дааганы эзэн нь гэх гэх хүн гарч ирээд миний даага байгаа юм гээд цагдаа нартай ирээд аваад явсан. Ингээд би гэх таны авчирсан адуунаас нэг нь хулгайн адуу гэж байна, бусад 2 адуу чинь хулгайн адуу юм уу гэхэд үгүй ээ манай дүү хамт заруулах гээд ачиж ирүүлсэн юм, би мэдээгүй гэж хэлсэн. Ингээд би худалдаж авсан хулгайн адууны мөнгө болох 300.000 мянган төгрөгөө буцааж ы дүү О.*******аас авсан. Мал эмнэлгийн бичигтэй байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мах, малын ченж нараас /би хэн ярьсан талаар мэдэхгүй байна/ нэг нь над руу тухайн өдөр “Танай малчин нэг адуу бойнд өгсөн” гэж хэлхээр нь би тийм зүйл байхгүй манай малчин гэрээс гардаггүй, үгүй байх” гэж хэлээд яваад очсон намайг очиход цагдаа нар тухайн адууны эзэн гэх хүн очсон байсан. ******* байхгүй байсан. Миний хэдэн даага Налайхын голоор байдаг 2023 оны 10 дугаар сарын эхээр миний санаж байгаагаар манай адуунд ийм зүсмийн адуу нийлсэн байсныг би хараад *******ад хүний адуу нийлсэн байна хүн асууж сураглаж ирвэл өгөөд явуулаарай гэж хэлж байсан шиг санагдаж байна нарийн сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ийн хажууд байх гэх айлд туслах малчнаар ажилд орсон одоог хүртэл ажиллаж байна. 2023 оны 09 дүгээр сарын эхээр ахын адуунд явж байхад адуунд ягаан бор зүсмийн даага байхаар нь шууд тэр даруй тууж авчираад хашаандаа хашиж 2 хонуулсан. Тэр үед уг дааганы бөгс нь өтчихсөн, хөл нь хавдчихсан байхаар нь хар цайгаар шавшиж эдгээж нэг cap уг даагыг малласан бөгөөд даагыг хайж хүн ирэхгүй болохоор нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай хөрш гэх хүн машинтайгаа өөрийнхөө 2 адууг машин дээр ачилцаж өгөөч гэж гуйхаар нь 2 адууг ачилцаж өгөөд ахад “та миний энэ ягаан бор зүсмийн даагыг маань хамт ачиж яваад зараад өгөөч” гэхэд ах зөвшөөрч хамт машиндаа ачиж Налайхын цэргийн ангийн дагуу байрлах гэх хүний мал нядалгааны газар очиж 300.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...Нэмж ярих зүйл байхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-36 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
Мал эмнэлгийн гэрчилгээ /хавтаст хэргийн 09 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд хохирогчид тухайн даагыг биет байдлаар нь буцааж өгөөд тухайн даагыг худалдаж авсан т 300.000 төгрөгийг буцааж өгсөн тул шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ ...мал хулгайлах гэмт хэрэг нь обьектив шинжээрээ алдуул мал завших гэмт хэргээсээ ялгаатай зүйлчлэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг хийж байгаа идэвхтэй үйлдэл байсан уу гэдгийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогч нь манай адуу ын рашааны тэнд бэлчдэг байсан гэж мэдүүлдэг. Тухайн бэлчээрээс алдагдсан гэсэн мэдүүлэг өгсөн. Алдуул мал гэдэг нь эзэмшигчийн хүсэл зоригоос үл шалтгаалах, ижил сүргээсээ тасраад явах нь алдуул мал нийлэх гэдэг ойлголтод хамаарч байгаа. ...Шүүгдэгчийн хувьд тухайн үед хуулийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг нотолсон баримтууд хангалттай нотлогдон тогтоогдсон байгаа. Тиймээс зүйлчлэлийг хөнгөрүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үе, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.******* нь 2023 оны 09 дүгээр сард Б.ийн сартай ягаан бор зүсмийн даагыг Налайхын гол орчим бэлчиж байхад нь сүрэгтэй нь нийлсэн байхад нь тууж, ны нутаг дэвсгэр, ийн орчимд байрлах жүчээнд авч ирж улмаар 300.000 төгрөгөөр борлуулсан болох нь: Шүүгдэгч О.*******ын өгсөн: “...Би хулгай хийгээгүй. Адуун дунд ирээд сар болж байсан. Тэгээд хөл нь гэмтсэн байхаар нь эмчлэх гээд хашаандаа аваад ирсэн. Тэгээд хүн амьтан эрж ирээгүй болохоор нь өгье гэж бодсон” гэх, хохирогч Б.ийн өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хулгайд сартай ягаан бор зүсмийн эм даагыг Ховд аймгаас худалдаж аваад өөрийн адуутай ижилсүүлчихсэн байсан учир ижлээсээ тусдаа сална гэж байхгүй. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр аймаг руу хадлан хадахаар явахдаа өөрийн хөрш найз ид миний адууг харж байгаарай гэж захиж үлдээчхээд явсан байсан юм. 2023 оны 09 дүгээр сарын 27-28-ны орчим манай найз над руу залгаад танай сартай ягаан бор зүстэй даага чинь алга болчихлоо гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.ы өгсөн: “...Би хоёр морио ачих гэж байхад ******* хашаанаасаа бор зүсмийн даага хөтөлж ирээд энийг бас зарах гэж байгаа хамт аваад явчихъя гээд миний машин тухайн үед эвдэрчихсэн байсан тул ******* би нэг машин олоод ирье гээд хөх өнгийн портер машин авчирсан. Тэгээд нийт 3 адууг нд байрлах ийн бойнд зарсан. Миний 2 адууг 1.500.000 төгрөгөөр, ******* даагыг 300.000 төгрөгөөр тус тус бодож авсан” гэх мэдүүлэг, гэрч Ү.ын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэх хүн 3 тооны адууг зарж борлуулахаар ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах манай ХХК-ийн мал мах худалдан авах бойлох цэг дээр авчрахаар нь би худалдаж авсан юм. Тэр өдөртөө худалдаж авсан ягаан бор дааганы эзэн нь гэх гэх хүн гарч ирээд миний даага байгаа юм гээд цагдаа нартай ирээд аваад явсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.гийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мах, малын ченж нараас /би хэн ярьсан талаар мэдэхгүй байна/ нэг нь над руу тухайн өдөр “Танай малчин нэг адуу бойнд өгсөн” гэж хэлхээр нь би тийм зүйл байхгүй манай малчин гэрээс гардаггүй үгүй байх” гэж хэлээд яваад очсон намайг очиход цагдаа нар тухайн адууны эзэн гэх хүн очсон байсан ******* байхгүй байсан. Миний хэдэн даага Налайхын голоор байдаг 2023 оны 10 дугаар сарын эхээр миний санаж байгаагаар манай адуунд ийм зүсмийн адуу нийлсэн байсныг би хараад *******ад хүний адуу нийлсэн байна хүн асууж сураглаж ирвэл өгөөд явуулаарай гэж хэлж байсан шиг санагдаж байна нарийн сайн санахгүй байна” гэх мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.*******ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинж нь бусдын малыг бэлчээр дээрээс нь нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч О.******* нь хохирогч Б.ийн сартай ягаан бор зүсмийн даагыг ын гол орчмоос бус адуугаа бэлчээдэг Налайхын гол орчим сүрэгтэй нь нийлсэн байхад нь тууж, ны нутаг дэвсгэр, ийн орчимд байрлах жүчээнд авч ирэн 2023 оны 09 дүгээр сарын 27-28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл өөрийн жүчээндээ байлгасан болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн 1 тооны даагыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авсан үйлдэл нь “...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж алдуул малыг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” болгон өөрчилж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Шүүгдэгчийн хувьд тухайн үед хуулийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг нотолсон баримтууд хангалттай нотлогдон тогтоогдсон байгаа” гэсэн өмгөөллийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Иймээс шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хохирлыг биет байдлаар буцаан өгсөн талаар мэдүүлсэн хохирогч Б.ийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байх ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД