Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

   2024          04         02                                   2024/ШЦТ/343

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Г.Чанцалдулам

шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан эрүүгийн 2406 00284 0478 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, *******, 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, А\/Е эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 201 дүгээр байр 90 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, /РД: /,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн,*******, 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дархан уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, чих хамар хоолойн эмч мэргэжилтэй, Улсын 3 дугаар төв эмнэлэгт мэргэжил дээшлүүлэхээр ажиллаж байгаа, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 19-в байр 608 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, / /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар Олимп виллаж хотхоны 201-90 тоотод хохирогч *******тэй “гэрт гуталтай явсан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож, нүүрэн тус газарт гараараа цохиж биед халдан баруун зулай, хоёр чамархайн хуйх, зүүн нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар Олимп виллаж хотхоны 201-90 тоотод хохирогч*******той “гэрт гуталтай явсан” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож, нүүрэн тус газарт гараараа цохиж биед халдан аалзан хальсан доорх цус харвалт, баруун талд духны хэсэгт тархины эдийн няцрал, хоёр чамархай, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, хоёр сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар Олимп виллаж хотхоны 201-90 тоотод хохирогч *******тэй “гэрт гуталтай явсан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож, нүүрэн тус газарт гараараа цохиж биед халдан баруун зулай, хоёр чамархайн хуйх, зүүн нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар Олимп виллаж хотхоны 201-90 тоотод хохирогч*******той “гэрт гуталтай явсан” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож, нүүрэн тус газарт гараараа цохиж биед халдан аалзан хальсан доорх цус харвалт, баруун талд духны хэсэгт тархины эдийн няцрал, хоёр чамархай, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, хоёр сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Б.Б нь хохирогч *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед халдан баруун зулай, хоёр чамархайн хуйх, зүүн нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт үүсгэн эрүүл мэндэд нь гэмтэл үүсгэсэн,

Шүүгдэгч ******* нь Б.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед халдан аалзан хальсан доорх цус харвалт, баруун талд духны хэсэгт тархины эдийн няцрал, хоёр чамархай, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, хоёр сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь гэмтэл үүсгэсэн үйл баримтууд нь:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй, өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа учир баримтад заагдсан хохирол мөнгийг барагдуулж өгөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 80/,

Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг маргаан болох үед Т бид хоёрын хувьд харилцан зодолдож хэн хэнийхээ биед гэмтэл учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй учир бид хоёрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний хувьд дахин ийм үйлдэл гаргахгүй байх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...баруун нүд хэсэг рүү 1 удаа хүчтэй цохиж ухаан алдуулсан ба сэргэхэд толгой хэсэг рүү цохиж байсан болохоор нь гараа дарж хамгаалахад гарыг холдуулж байгаад дахин цохиж авахад нь хамт байсан Гүнбилэгт салгаж миний гутлыг өмсүүлэх гэхэд Т хүрч ирээд нүүр хэсэг рүү цохиж ухаан алдуулсан. Тэгээд нэг мэдэхэд орцонд сэрсэн ба ойролцоо явж байсан хүнийг гуйж цагдаа дуудуулсан. Намайг Т нүүр, толгой хэсэг рүү олон удаа цохиж зодсон өөр хүн зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хундагалсан архины хундагатай нь цохиж хагалгаад ширдэг буйдан дээгүүр шил болоход чи маргааш өөрөө цэвэрлээрэй эрүүлд чинь энэ талаар яриа би унтлаа гэж хэлээд унтлагын өрөөнд ороод орондоо ороод утсаа оролдоод хэвтэж байхад хойноос орж ирээд миний хоолойг боож би чиний өвөөгөөс айхгүй гэхэд нь боосон гарыг нь тавиулах гэж ноцолдоход гараа тавиад нүүр хэсэг рүү цохиход нь хоёр гараа урд хэсэгтэй байрлуулж хамгаалсан чинь хоёр тал руу цохиод зүүн талын чихийг сэтэлж цус гарахад нь цус гараад байна намайг босго гэж орилоход босголгүй цохиж байсан ба босох гэж ноцолдож байгаад орноос унахад Гүнбилэг орж ирж миний дээрээс Бийг босгосон. Тэгээд чихнээс гарч байсан цусыг гараар дараад унтлагыг өрөөнөөс гарахад Б гутлаа өмсчихсөн гэрээс гарах гэж байгаа бололтой хивсэн дээр яваад байхаар нь би чамд хэд хэлэх ёстой юм гэж хэлэхэд нусаа татаж байгаад шүлстэйгээ хамт хаячаад надтай зодолдох гэж ирээд нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү цохиж авахаар нь зөрүүлж хоёр гараа савчиж толгой хэсэг рүү цохиж аваад хоёр гарыг нь барьж хориход зүүн талын чамархай хэсэг рүү 2 удаа мөргөж...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

Гэрч Г.Гүнбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т Бийг гуталтай хивсэн дээр явсан гэж маргалдаж байгаад хоорондоо эвлэрч Б гутлаа тайлж суухад нь Т би чамтай муудалцмааргүй байна гэж хэлээд унтлагын өрөөндөө ороход нь би ариун цэврийн өрөө рүү бие засахаар орсон. Тэгээд намайг ариун цэврийн өрөөнд сууж байхад Боо намайг босго надаас цус гараад байна гэж орилохоор нь ариун цэврийн өрөөнөөс гарч унтлагын өрөө рүү ороход Б Тийн дээр дараад суучихсан байхаар нь босгоход чихнээс нь цус гарч байсан ба хоорондоо эвлэр гэж хэлэхэд ойлголоо гэж хэлээд маргалдахаа болиход салгах үед цус болсон гарыг угаахаар ариун цэврийн өрөө орчхоод гарч ирэхэд заамдалцсан байдалтай зогсож байсан ба Т Бийн нүүр хэсэг рүү 2 удаа цохиж авахад зөрүүлж толгой хэсэг рүү нь цохиж авахад нь салгаж болиулаад Бийн гутлыг ололгүй өөрийнхөө гутлыг өмсүүлж гаргасан...Тэр хоёрын хувьд харилцан маргалдаж зодолдсон асуудал байгаа бөгөөд намайг холдоод явахад зодолдоод ойртой ирээд боль гэхэд болиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №545 дугаар шинжээчийн дүгнэлт:

1.*******ийн биед аалзан хальсан доорх цус харвалт, баруун талд духны хэсэгт тархины эдийн няцрал, хоёр чамархай, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, хоёр сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. гэх дүгнэлтээр /хх-ийн 22-24/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №1123 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. *******ийн биед баруун зулай, хоёр чамархайн хуйх, зүүн нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. гэх дүгнэлт /хх-ийн 22-24/,

Гэмт хэргийн таларх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч *******,******* нарыг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх тус тус дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,

Шүүгдэгч *******: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал,

Шүүгдэгч*******: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул *******,******* нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Хохирогч *******,******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар *******,******* нар нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин Т болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.

            5. Хохирогч *******,******* нар нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    А.БАТМАНДАХ