Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,    

            Улсын яллагч Б.Чулуунхүү,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ийн Ж-т холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...д ........ аймгийн ...... суманд төрсөн, халх, ....настай, ......, ............... боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ................ аймгийн ................сумын ............багт оршин суудаг, .......... аймгийн ............................2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ...................дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, .............регистрийн дугаартай, Б овгийн Б-ийн Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

Улсын яллагч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ........... аймгийн ........... сумын ..................багийн нутаг “....................” гэх газарт өвөлжиж байгаа өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр  С-ийг үл ялих зүйлээс шалтаглан гартаа барьж явсан ташуураараа зүүн гарын шуу хэсэг болон цээжин тус газарт цохиж зүүн гарын богтос ясны хугарал, зүүн 8,9,10-р хавирга, баруун 9,10-р хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Ж нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасныг прокурор үндэслэл бүхий байна гэж үзсэн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эд мөрийн баримтаар хураагдсан ташуурыг шүүгдэгчид буцаан олгож, хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн шийдвэрлүүлэх дүгнэлт гаргаж байна...” гэж тус тус тайлбарлажээ.

Харин шүүгдэгч Б.Ж нь “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэж мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 Хохирогч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  "... 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн үед манай нөхөр Б-ийн Ж нь үхрийн баас түүх, малдаа өвс өгөх зэрэг ажлыг хийж дуусгасны дараагаар морио унаад адуундаа явчхаад 17 цагийн үед гэрийнхээ гадаа малын хашааны дэргэд морьтойгоо ирж яваа харагдсан. Тухайн үед би хүүгийнхээ хамт үхрээ усалж байхад малын хашааны дэргэд манай нөхөр ирээд морио уяад бид хоёрын дэргэд ирээд манай нөхөр хийсэн ажлыг маань үгүйсгээд барьж явсан ташуураараа миний зүүн гарын шуу хэсэг рүү цохисон. Тухайн үед сандарсан байсан учир хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд би яагаад байгаа юм бэ чи чинь гэж асуухад манай нөхөр хийсэн ажлыг маань үнэлэхгүй уурлаад байсан. Тэр үед хүү Б манай нөхөр бид 3 байсан, тэнд өөр хүн байгаагүй. Миний биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байгаа юм. Уг гэмтлийг манай нөхөр 2024 оны 01 дүгээр сарын 23-ны үед ташуураар цохиж үүсгэсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 64-65, 68-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О-ийн С нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 187.500 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна..., уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 73-р хуудас/

 Гэрч О.Ч-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 23-ны үдээс хойш буюу 16-17 цагийн үед дүү С-ийн ...., хүргэн Ж/Ж/-ийн ...... дугаар уу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би орой нь Ж-гийн охин болох Б-гийн  дугаарлуу өөрийн ......... дугаараас залгаад аав, ээж 2 нь утсаа яагаад авахгүй байгаа юм бол гэж асуухад утасны цаанаас  нь аав, ээж 2 зодолдоод байна гэж хэлээд Б уйлсан. Тэгэхээр нь би сургуулийнхаа нийгмийн ажилтнаар дамжуулаад сэтгэл зүйчтэй нь ээж аавыгаа уулзуулаарай гэж хэлсэн. Зудын байдалтай байгаа учраас аав, ээж нь стресстэж, бухимдсанаас болж асуудал гарсан байж магадгүй. Тэгээд Т ахыгаа дагуулаад хөдөө гэртээ оч гэж хэлсэн... Маргааш өглөө нь С-тэй яриад “...юу болоод утсаа авахгүй байгаа юм вэ...” гэж асуухад хэдэн малаас болоод ийм асуудал болсон гэж надад хэлээд утасны цаанаас уйлсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 81-82-р хуудас/

Гэрч. Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".............. аймгийн ..... сумын  баг Дэнжийн 11-05 тоотод байх хашаандаа 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19-20 цагийн хооронд малаа хашиж дуусаад гэртээ орж ирээд байж байхад ах Ж-ийн охин Б нь гэрт орж ирсэн. Тэгээд Б нь аав ээжийг зодож хоорондоо муудалцаад байна гэхээр нь би юунаас болоод маргалдаад байдаг юм бол гэж хэлэхэд Б юм хэлэхгүй байсан. Тэгээд гэрээсээ гараад өөрийн машины доогуур мод тавьж галлаад гэр рүүгээ буцаж орсон. Тэр үед манай эхнэр и нь бэр эгч С утсаа авч байна, бэр эгчтэй ярихад машин тэргээ галлаад ирээд яах вэ, наашаа ирээд үр бүтээл байхгүй байна гэж хэллээ гэсэн. Өөр надад юм хэлээгүй..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 84-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх ..... аймгийн ..... сумын ............... багийн нутаг :..... гэх газарт байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14-15 цагийн хооронд малын хашааны дотор үхрээ услаад дууссаны дараа манай аав Ж малын хашааны дэргэд хүрч ирээд үхэр малаа сайн харсангүй гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд аав, ээжийг гартаа барьсан ташуураар ороолгоод байхаар нь би уйлаад гэр рүү ороод хөдөө гэрийн дугаараас Б эгчийн дугаар руу залгаад аав, ээжийг ташуураар ороолгоод байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд буцаж гараад ээжийн өмнө очиж зогсоход аав больсон... Тухайн үед аав маань малын хашааны дэргэд ирээд малаа сайн харж чадахгүй юм гэж чанга хэлээд уурлаад ээжийн зүүн гар руу нь ташуураар цохиж, биеийн цээжин хэсэг рүү ташуураар ороолгоод байсан. Хэдэн удаа гар, цээж рүү нь ороолгосон талаар мэдэхгүй байна. Би тухайн үед их сандарснаасаа болоод уйлсан, уйлснаас болоод зарим зүйлийг сайн санахгүй байна. Манай аав тэгж байхыг анх удаа харсан. Аав ээжийг ташуураар ороолгож, цохиод байхаар би ээжийн өмнө гарч зогсох үед аав больсон.... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 87-88-р хуудас/

 Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Би төвийн гэртээ буюу ........ аймгийн ....... сумын ............ багийн ...............хорооллын 8-805 тоотод эмэгтэй дүүгийнхээ хамт байсан. Тэгтэл хөдөө гэрийн дугаараас манай дүү б залгаад утасны цаанаас уйлаад аав, ээжийг зодоод байна, та хурдан хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Гэтэл Ч эгч залгаад танай хөдөө байдаг дугаар нь яагаад холбогдохгүй байгаа юм гэхээр нь би аав, ээжийг зодоод байна гэж Б над руу сая залгаж ярьсан талаар хэлсэн... эгч сургуулийн менежертэйгээ яриад сэтгэл зүйчтэй нь аав, ээжийг уулзуулах хэрэгтэй шүү, цас их орсон болоод мал ахуй үхээд байхаар сэтгэл нь хямарсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд эгч утсаа тасалсан. Түүний дараагаар би сургуулийн менежер Ц багш руу залгаж энэ талаар хэлсэн. Т ахын эхнэр Х нь манай хөдөө гэрийн дугаар руу залгаад юу болсон талаар асуухад санаа зоволтгүй, манайх руу ирэх зам гараагүй машин тэрэг нь ирэх боломжгүй би эндээ өнөөдөртөө хоноод маргааш очно гэж ээж хэлсэн. Маргааш өглөө нь 10 цагийн үед манай төвийн гэрийн хашааны үүдэнд цагдаагийн машинтай хүн ирээд чамаар хөдөө гэрийг нь заалгуулах гэсэн юм гэхээр би машинд суугаад хөдөө гэр рүүгээ явах замыг зааж өгсөн. Тэгээд хөдөө гэртээ эмэгтэй цагдаагийн хамт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн үед очсон. Тэр үед гэрийн гадаа ээж, дүү Б нар нь малдаа тэжээл өгч байсан. Намайг ээжийн дэргэд очих үед ээж зүүн гараараа баруун гараа бариад явж байсан. Тэгээд гэр рүү ороход аав гэртээ сууж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 90-91-р хуудас/

 Гэрч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 21 цаг 57 минутад ..........аймгийн ............сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр арван жилийн нийгмийн ажилтан өөрийн .............дугаараас залгаад манай сургуульд суралцаж байсан Б нь залгаад манай ээжийг аав зодсон байна гэнэ. Үүнийг сургуулийн нийгмийн ажилтантайгаа ярьж хэлээрэй гэж надад эгч хэлсэн. Тэгээд яах вэ гэж асуухад би надаас зөвлөгөө авч байгаа юм байна гэж бодсон. Түүнд би тэгвэл цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч шалгуулсан нь дээр гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасан. Дахин Ц над руу залгаад Байгалмаагийн ээж болох С гэдэг хүнтэй ярилцлаа. Тухайн газар руу явах юм бол цас ихтэй учир манайхыг олохгүй гэж байна. Тэгээд надад С гэх хүний  дугаар өгсөн. Тухайн хүний дугаар руу өөрийн дугаараас залгаж юу болсон талаар асуухад өнөөдөр манай нөхөр Ж нь малдаа явж ирчхээд малын хашааны дэргэд байхад намайг цохиод авсан. Тэгэхлээр би бие хаа нь зүгээр рүү гэж асуухад бие хаа маань зүгээрээ, малдаа тэжээл өгч байна. Маргааш ах, эгч хоёр ирнэ тэгээд яваад очно. Шүүх, цагдаа гэж явмааргүй байна. Энэ хүнээс би сална гэж хэлсэн. Манай хөдөө гэр рүү цас их орсон, машин тэрэг ирэх боломжгүй газар байгаа. Мөн тухайн асуудал болоход хажууд нь хамгийн бага хүүхэд Б, мөн нөхөр нь байсан гэсэн. С*-гээс юу болсон талаар тодруулж асуухад манай нөхөр Ж нь зүүн гар руу цохисон. Хүнд юм өргөж болохгүй байна. Юугаар цохисон юм бэ гэж асуухад ташуураар намайг цохисон гэж ташуурыг зааж өгсөн. Тухайн ташуур нь жижиг модон ташуур байсан. Тэр ташуур нь гэрийн баруун хананы хэсэгт өлгөөтэй байсан. Нөхрийнх нь ташуур гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэгийн нотлох баримтууд, /хх-ийн 93-р хуудас/

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч, цагдаагийн ахмад Б.С-рын 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000000058 дугаартай "...1. О.С-ийн биед зүүн гарын богтос ясны хугарал, зүүн 8,9,10-р хавирга, баруун 9, 10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 97-р хуудас/, хохирогч О.С-ийн эмнэлэгт үзүүлсэн рентген зураг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, хэвтэн эмчүүлэх бичиг, үзлэг, шинжилгээний бичиг, шүүгдэгч Б.Ж-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох иргэний үнэмлэхний лавлагаа, гэрч Б.Т-ын мэдүүлэг, Завхан аймгийн Т сумын О багийн засаг даргын тодорхойлолтууд, .... аймгийн .............сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ...........дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа, жолоочийн болон үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа, Хаан банкны дансны тодорхойлолт зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа нь түүний өөрийнх нь хүсэл зоргийн илэрхийлэл мөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх, дарамтлах, ятгах, тулган шаардах зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Б.Ж-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ..... аймгийн ..... сумын. .... багийн нутаг “Б” гэх нэртэй өвөлжөөнд  байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.С-гийн зүүн гарын шуу хэсэг болон цээжин тус газарт нь гартаа барьж явсан ташуураараа цохиж улмаар зүүн гарын богтос ясны хугарал, зүүн 8,9,10-р хавирга, баруун 9,10-р хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Ж нь хохирогч О.С-гийн бие эрх чөлөөнд халдаж цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

 

Шүүгдэгч Б.Ж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хохирогч О.С-ийг цохиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд Б.Ж-ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч О.С-ийн “...Би өөрийн биед учирсан гэмтэл, сэтгэл санаанд учирсан хохирол болон бусад ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Барагшууны үрэл , Д витамин, кальци авч уусан. дээрх эмийг авч уухдаа би нөхрийнхөө картнаас эмний мөнгийг уншуулсан. Нөхрийн картанд манай гэр бүлийн мөнгө ордог, одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болох нь  “...Эрүүл мэндийн даатгалын сангийн 1000900020080 тоот төрийн сангийн санд 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдөр 187,500 төлсөн гэх Хаан банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-чийн Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Ж-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь  гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ