| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/16 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Иргэдийн төлөөлөгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох 2326000000157 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн *********суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин. ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ***********сумын ************дугаар багт оршин суух хаягтай, одоо ***************сумын **************дүгээр баг хуу**************н **************ард малын ****************гэх газар оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт ******* /РД:*************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8 цаг өнгөрч байхад манайд мотоциклтой хонь туусан нэлээд согтуу хүн ирсэн. Тэгээд Гучин-Ус сумаас Сансар орох гэж байгаа гэсэн. Тэгээд танай энэ хавьд хоноё гэсэн. Манайд орж ирээд хоол цай идэж уусан. Тэгээд бид хоёр хонийг нь хашсан. Тэгтэл гаднаас нэг шил архи оруулж ирэхээр нь бид хоёр хувааж уугаад шөнө 2 өнгөрч байхад унтсан. Тэгээд унтаж байхад манай эхнэр гэрэл асаагаад наад хүн чинь гал голомт, бурхан тахил руу шээчихлээ гэхээр нь би “яагаад гэр оронд шээгээд байгаа юм” гээд босож ирээд цохиж авсан. Тэгээд тэр хүн гараад гадаа бие засаж байгаад дотор муухайраад байна гээд гадаа суугаад байсан. Тэгээд эмч дуудаад ирэхгүй нэлээд удсан” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач нь манай төрсөн эцэг байгаа юм. Бид хэд өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр гэрийг нь ачаад явсан. Өөрөө араас малаа мотоциклоор туугаад явахаар болсон юм. Тэгээд 5 дахь өдөр Гучин-Ус сумаас гарч, хагас сайны өглөө аймагт ирсэн. Тэрнээс хойш утсаар холбогдоод байсан. Өчигдөр өглөө 9 цаг 40 минутын үед өөрийнх нь 80678705 утаснаас танихгүй эрэгтэй хүн яриад энэ хүн нас барчихсан юм шиг байна, бид хэд түргэн дуудсан чинь түргэн ирэхгүй байна. Өчигдөр орой шөнө ирсэн. Манай гадна мотоциклоос буугаад гэрт орж амар гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд өглөө сэрээх гэсэн чинь сэрэхгүй, тэгээд түргэн дуудсан, түргэн ирэхгүй байна, ирж энэ хүнээ ав гэсэн. Тэгээд би Булганы Рашаант сумаас гараад сая ирсэн. Талийгаач тухайн айлд очсон талаар хэлээгүй. Тэр айлыг бол танихгүй. Аав Гучин-Ус суманд гэртээ дүүтэйгээ хоёулаа мал маллаж амьдардаг. Эхнэр гэж байхгүй. 5 охинтой, 3 нь тусдаа гарчихсан. 2 нь сургуульд сурдаг ба 13, 14 настай Налайх дүүрэгт сургуульд сурдаг ээж дээрээ байдаг. Хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлнэ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 8 цаг өнгөрч байхад хонинд явж байтал утас дуугараад байхаар нь авахад *******ы эхнэр Туяа ярьсан. Над руу ярихдаа та 103 руу яриад өгөөч гэхээр нь би *******ы гэрт очиход баруун урд талд нь дээлтэй хүн дээшээ хараад 2 гараа дэлгээд, хөлөө жийгээд хэвтэж байсан. Тэгэхээр нь тухайн хүний хажуугаар яваад *******ы гэрийн үүдэн дээр очоод утсаа өгөөд 103 руу залгуулсан. ... намайг очиход ямар нэгэн зодоон болсон зүйл байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******ыг бол танина, манайх айл саахалт байдаг байсан. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Харин Б. гэх хүнийг бол танихгүй. ******* гэх хүн нэг танихгүй хүнтэй мотоциклтой сундлаад манайд 2023 оны 6 дугаар сарын 20-ны оройн 20 цаг өнгөрч байх үед гэрийн хойно хонь нь байсан, тэрийгээ авах гэж яваа гээд манайхаар орж ирээд цай уучихаад тавагтай идээ амсаад хэсэг сууж байгаад гараад явсан. Ойролцоогоор 30 минут болсон байх. Тэгээд хонио туугаад явсан. Тухайн үед согтуу байсан. Гэхдээ яахаа алдсан согтуу бол байгаагүй. Манайд архи уугаагүй. Манайд манай нөхөр Тавьт бид 2 байсан, өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчийн ажил үүрэг гүйцэтгэхээр өглөө 09 цагт ээлж хүлээж авсан. Ажил дээрээ байж байсан чинь 103 дугаарын утсаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг Цагаан хаалганы ард нэг согтуу хүн айлын гадаа унтаад байна, сэрэхгүй байна гэж дуудлага ирсэн. Тухайн дуудлагад би түргэний жолоочийн хамт очсон. Тэгээд үзэх үед гэрийн урд хэсэгт газар дэвссэн дээл, дээр нь нэг эрэгтэй хүн цээж бие хэсэг нь шалдан, доогуураа өмдтэй, гуталгүй хөл нүцгэн хүн хэвтэж байсан. Тэгээд очоод үзэхэд нас бараад удчихсан байсан. Хүүрийн, толбо үүсчихсэн байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхийг нь хүлээж байгаад ирэхээр нь зөрөөд явсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бугуйн цаг харахад 20 цаг 47 минут болж байсан, талийгаач мотоциклтой бог мал туугаад ирсэн. Ирэхдээ их согтуу ирсэн. Тэгээд гэрт оронгуут хоол цай хийж өгөөд манай хүн *******тай 1 шил архи уугаад унтацгаасан. Шөнийн 02 цаг болж байхад нас бардаг хүн манай гал голомт руу шээгээд, манай хүүхэд сэрээд орилсон. Тэгээд хүүхэд сэрээд орилоход манай хүн ******* сэрээд босож ирсэн. Нөхөр ******* баруун талын орон дээрээс босож ирээд талийгаачийг зодсон. Тэгээд буцаж унтаад өглөөний 7 цагийн үед талийгч босоод гарч бие засаад дотор нь эвгүйрхсэн үү “намайг орох уу” гэхэд “дотор жаахан эвгүйрээд байна” гээд үүдэнд жаахан хэвтье гээд хэвтсэн. Үүдэнд газар хэвтээд босоогүй, унтаж байна гэж бодсон. Тэгээд хөдлөхгүй байхаар нь эвгүйтээд байгаа юм болов уу гээд түргэн дуудсан. Түргэн 08 цаг өнгөрч байхад дуудсан, их удаж ирсэн. Тэгээд манай хүн ******* хажууд нь зогсож байгаад амьсгаа хураачихлаа гэж хэлсэн. Тэгээд цаг харахад 09 цаг 40 минут болж байх шиг байсан. Тэгээд түргэний эмч ирж үзээд амьсгаа хураасан байна гэсэн. ...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орой манай гэрт , *******, би, манай 4 настай охин Энэрэл нар байсан. Гаднаас аас өөр хүн ирээгүй. ...Талийгч гэрийн хойд талын орон дээр, нөхөр ******* бид хоёр охинтойгоо гэрийн баруун талын орон дээр унтсан... Голомт руу шээлээ гээд нөгөө хүнийг зодсон. Манай нөхөр ******* талийгчийн зүүн талын шанаа руу гараараа цохисон. Өнөөдөр өглөө харахад талийгчийн зүүн талын шанаа халцарсан байсан. Өшиглөж авч байгаа бололтой байсан. Тэгээд унтацгаасан. ...Шалбарсан шанаанаас нь жаахан цус гарсан байсан. Өөр эд эрхтнээс нь цус гарсан зүйл байхгүй. ... нь ыг ямар нэгэн зүйлээр цохиогүй, гараа зангидаж байгаад цохисон” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-49 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний мэдэж байгаагаар дуудлага өгөөд эмч ирэхэд л нас барчихсан байсан. Гадаа үүдэнд хэвтээдэхье гээд 07 цаг өнгөрч байсан. Тэгээд хэвтээд босоогүй. Нөхөр бид хоёр хараад байсан. Хөл нь хөдлөөд байсан. Манай нөхөр хажууд нь очоод гарыг нь атгаад байсан. Шөнө 02 цаг 02 минутын үед байсан, юм гоожиж байгаа дуугарсан, би орноос босоод гэрлээ асаасан. Тэгсэн талийгаач яг зуухны хойноос шээж байсан. Нөхөр сэрсэн. Би энэ голомт руу шээгээд байна, чи босооч ээ гэсэн. Тэгээд хүүхэд уйлсан. ******* зүүн шанаанд нь гараараа цохисон, нөгөөдөх нь зөрүүлээд цохисон. Тэгээд бас манай хүн өшиглөөд байсан. Хөл хавиар нь өшиглөөд байсан. Тэгээд ноцолдоод байсан. Манай жаахан хүүхэд өвөө боль, боль гээд байсан. Би орон дээрээ хүүхдээ тэвэрчихсэн сууж байсан. *******ыг боль гэхээр үгэнд орохгүй, болихгүй байсан. Голомт руу шээлээ гээд уурлаад байсан. Тэгээд тэр хүнийг пудволкны хормойг нь мушгиад шалан дээгүүр шээсэн газраар нь чирээд байсан. Тэгээд би нөхрийг одоо болно гээд хүүхдээ тэврээстэй очоод салгасан. Тэгээд нөхрөө унтуулсан. Нөгөө хүн хойд орон дээр очоод унтсан. Би босоод шээсийг нь ногоон шалны алчуураар арчсан, багавтар цус гэрийн тогооны савны тэнд гэрийн зүүн талаар дуссан байсан. Би төмпөнд ус хийж угаасан, тэгээд би унтаагүй. өглөө 07 цагийн үед босоод бие засаадахъя гээд гарсан. Тэгээд дотор зүрх хөөрөөд байна гэл үү, гадаа хэвтээд байсан. Би нөхрийгөө гадаа хэвтэнгүүт нь сэрээсэн. ******* сэрээд гараад гар хөлийг нь барьж үзээд манай хүн эмч дуудъя гэсэн. Тэгээд урд саахалтын ах эгч хоёрыг гялс хүрээд ир, энэ хүн эвгүй болчихлоо гэсэн. Би зодоонд оролцоогүй боль гээд, тэгээд бас салгасан. Манай нөхөр бас намайг зодох гээд дайраад байсан салгасан чинь. Халуун сав хагарсан байсан. Тогооны савны урдуур жоохон, жоохон цус дуссан байсан. Шанаа руу нь цус нь урссан, гарын алгандаа бас цустай байсан. Нүүр гарыг нь нөхөр ******* усаар угаагаад цэвэрлэсэн. Хоёр гар нь цус болсон байсан. Чихний хажууд нь цус болсон байсан. *******ы баруун тохойн дээр нь шалбарсан байсан. Манайд нэг шил архи *******тай уусан. Ирэхдээ согтуу ирсэн байсан. Шөнө шээж байхдаа нэлээн согтсон байсан. Пудволкны хормойг сөхөөд өөд нь чирээд байсан. Гадаа бол зодолдсон зүйл байхгүй гэрт л зодолдсон. Хогийн поошгинд хийсэн. Гэрт хомоол шатааж байгаад тавьсан, уугиад байсан. Хог бол шатаагаагүй. Эд зүйл ашиглаагүй. Шанаанд нь, хөлөнд нь цохиод байсан, чирсэн. Хоёр шанаа руу нь ээлжилж цохисон, хөл нүцгэн байсан. 3 удаа лав энд тэнд нь нуруунд нь чирч байхдаа өшиглөөд байсан. Бие нь зүгээр байсан өвдлөө гэж яриагүй. Би гурилтай хоол хийж өгөөд манай нөхөртэй 1 шил архи хувааж уусан. тэгээд 00, 01 цагийн үед л унтсан. Ямар байсан тэр голомт руу шээхэд нь 02 цаг 02 минут болж байсан. Би утасны цаг харсан. Чирж байсны дараа тэр хоёр босчихсон, бие биеийнхээ гар марыг барьчихсан байхад нь би босоод салгасан. Ахиж зууралдаагүй. Зодолдож байх үедээ хүрэн пудволктой, доогуураа өмдтэй байсан. Унтахдаа өмдтэйгөө унтсан юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаартай: “Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ” хийсэн:
“...1. Талийгаачийн цогцсын задлан баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, хатуу хальсан доорх цусан хураа /300мл/, аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, тархины дарагдал, шахагдалт, хаван, тархины гүүрний цус харвалт, баруун, зүүн жолоо булчин, улаан хоолой, голтын салстад цус хуралт, дээд уруулд язарсан шарх, зүүн эгэм, суга, баруун суга, бугалгад цус хуралт, дух, зүүн хацар, чих, доод эрүү, зүүн эгэм, цээж, нуруу, баруун шуу, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нас барахаас өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. Талийгаач нь тархины битүү хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.
3. Нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно.
4. Талийгаач нь нас барах үедээ цус-3.6, ходоодны шингэн-4.1, шээс-4.5 промилли спиртийн агууламжтай хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92-96 дугаар хуудас/,
2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “ гар утсанд” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-31 дүгээр хуудас/,
2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “*******ы согтуурлыг шалгахад 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 5 минутын байдлаар 1.06% согтолттой байсан болно” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-25 дугаар хуудас/,
2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүний биед үзлэг хийсэн "... 175 см өндөртэй, толгойд хар өнгийн буурал орсон, зулай хэсгээр халцарсан халимаг үстэй, 49 настай эрэгтэй хүн байв. Биеийн урд зүүн хөхний урд хэсэгт 3*0,7 см, баруун гарын шууны дотор дээд хэсэгт 9*1,5 см, шууны гадна дунд хэсэгт 3*0,5 см зулгаралтуудтай, баруун тохойны гадна хэсэгт 0,7*0,3 см хэмжээтэй тав тогтсон зулгаралттай өөр биед харагдах ил харагдах шарх үгүй.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой М.Одгэрэлийн шинжилгээний урьдчилсан байдлын: “Тархины зүүн чамархай, суурь хэсэгт хатуу хальсан доор цусан хураа /300 мл орчим/, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт. Баруун зүүн жолоо булчинд, голтын хэсэг, гүрээний артерийн гадна салстад цус хуралт. Гавлын баруун зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-18 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 12-18 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, /хх-ийн 3-11 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 1 дүгээр хуудас/,
Шүүгдэгч овогт ******* нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байсан, ******* нь сэтгэцийн төрөлхийн болон олдмол өвчингүй байсан байна, ******* нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №15 дугаартай дүгнэлт /1хх-ийн 75-76-р хуудас/,
Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 160 хуудас/,
Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 163 дугаар/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-ийн 162,163, 165 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , түүний өмгөөлөгч Б.Батсайхан нараас шүүхэд гаргаж өгсөн: 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23/21 дугаартай хүсэлт, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 062 дугаартай Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын бүртгэл 2 хуудас, гэм хорын хохирлын баримтууд 37 ширхэг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Гэм хорын хохирол барагдуулах гэрээ 1 хуудас, хохирлын баримтын жагсаалт 1 хуудас баримтууд зэрэг болно.
1. Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт задгайд байрлах өөрийн монгол гэр дотор иргэн тай “голомт руу бие зассан” гэх шалтгаанаар маргалдаж, зүүн шанаан тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн амь насыг нь хохироосон болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн шинжилгээний урьдчилсан байдлын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *******ы согтуурлыг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хүнийг алах гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл гэж тодорхойлсон. Мөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг байна. Яллагдагч ******* нь шууд санаатайгаар бусдын биед гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж, бусдын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж байна. Болсон үйл баримтыг сэргээн дүрслэхэд амь хохирогч нь шүүгдэгч *******ы гэрт хоносон байдаг. Хонохдоо *******тай цуг согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар унтаж амрахаар болсон байдаг. Унтаж амрах явцдаа гэрч мэдүүлгээр гэрт нь шор хийх чимээ гарахад гэрэл асаагаад харахад амь хохирогч нь гэрт нь шээсэн байж байдаг. Гэрчийн мэдүүлгээр голомт руу шээсэн мөн бурхан руу шээсэн гэж мэдүүлсэн. Шээсэн үйлдлийг таслан зогсоохын тулд нөхрөө босгож энэ хүн голомт руу шээгээд байна, босооч гэж уг үйлдлийг таслан зогсоохоор *******ыг сэрээсэн байдаг. *******ы хувьд таслан зогсоох үйлдлийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тухайн шээсэн газраар нь чирч явах зэрэг үйлдлүүдийг хийж үүний улмаас нь амь хохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан тул хавтаст хэргийн материалын хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч *******ы охин нарын хооронд байгуулсан гэрээгээр 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 19,000,000 төгрөгийг 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн гэрээ байгуулсан байсан. ...Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Хүнийг алах гэмт хэрэгтэй харьцуулахад *******ы үйлдэл нь өөрөө ялгамжтай байгаа. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэж хуульчилсан байгаа. ...Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахын шинж нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох, хууль бус үйлдэл хийж байгаа нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шууд шалтгаан болж, энэ хүлээгдээгүй нөхцөл байдал үүсэж, түрхэн зуур болдгоороо онцлогтой. ...Улсын яллагчийн ярьж байгаа шиг зөвхөн гал голомт руу шээсэн гэсэн асуудал байхгүй. Гал голомтоор зогсохгүй бурхан тахил руу нь хамт шээсэн байдаг. Энэ үйлдлийг ******* тэвчиж чадалгүй санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж түүнийг цохиж улмаар ын амь нас нь хохирсон. *******ы хувьд энэ гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Монгол хүн эрт дээр үеэс эхлэн гал голомтоо дээдэлдэг, хамаагүй эд зүйл хийж шатаахыг хүртэл хориглодог байсан. ...Тийм л заншилтай ард түмэн шүү дээ. Тэгэхэд гал голомт руу шээгээд зогсохгүй өдөр бүр сүсэглэн мөргөж, идээ ундааныхаа дээжийг өргөж, арц, хүж, зулаа өргөдөг бурхан тахил руу нь бас шээсэн. Энэ чинь өөрөө хүндээр доромжилж байгаа зүйл биш юм уу? Хүндээр доромжлох гэдгийг зөвхөн хэл ам, эсхүл заналхийлэл зодоон нүдээнээр ойлгож болохгүй. Энэ үйлдэл чинь өөрөө хориглосон Монгол хүмүүсийн жигшиж, зэвүүцдэг үйлдэл. Иймд Монголчууд гал голомт, бурхан тахил руу нь шээсэн үйлдлийг хэрхэв ч хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг маш ихээр гутаан доромжилж байна гэж үзнэ. ...Хэргийн зүйлчлэл энэ үйлдэлтэй тохирохгүй байна гэж үзэж байна. ...Энэ хэрэгт ******* нь хүндээр доромжлогдсон, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хүчин зүйлийн улмаас энэ хүний санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж тэр хүнийг алсан. Мэдээж ******* тэр хүнийг ална гэж цохиогүй нь ойлгомжтой. Энэ гутаан доромжлогдсон үйлдлийнхээ хариу болгож л энэ үйлдлийг хийж харамсалтай хэрэг гарсан гэж үзэж байна. ******* нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад хүнтэй хэрэлдэж, зодолдож барьдаг танхай хүн биш. Харин ч хүнд тусархуу, нийтэч зантай хүн болох нь харагдаж байгаа. Тэр хол Гучин-Ус сумаас мал тууж халуунд халж, хүйтэнд хөрж яваа ядарсан хүнийг гэртээ оруулж хооллож, ундалж эр хүмүүс болсон хойно авч ирсэн архийг нь хувааж уугаад, хойморт ор засаж өгч унтуулсан. Энэ Монголд тэр бүр байхгүй сайхан чанар. Гэвч нөгөө хүн архины халуундаа тийм үйлдэл гаргасан учир энэ үйлдлийг нь тэвчиж чадалгүй санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан. Энэ нь хүндээр доромжлогдсон үйлдэл яах аргагүй мөн. Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Өнөөдөр гал голомт, бурхан тахил бол Монгол хүний хамгийн их сүсэглэн дээдэлдэг зүйл. Тэрнээс биш гэрт нь зүгээр шалан дээр шээсэн бол магадгүй чирч гаргаад хаячих болох нөхцөл байдал байсныг үгүйсгэхгүй. Гэтэл шүтдэг зүйл рүү нь шээж байна гэдэг үүнээс илүү доромжлолыг яаж хүлээж авах юм бэ? Тийм учраас прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд ******* нь 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 19,000,000 төгрөгийг 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хохирол барагдуулах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. *******ы ар гэрээс энэ мөнгийг шударгаар өгнө. Хохирогч талаас энэ хүний зан байдал, ноён нуруу зэргийг харгалзаж өгөх хүн байна гэж үзсэн учир гэрээ байгуулж, хүлээн зөвшөөрч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ шүүхэд хүсэлтээр илэрхийлсэн учир хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “гэм буруугүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр задгайд байрлах өөрийн монгол гэр дотор иргэн тай “голомт руу бие зассан” гэх шалтгаанаар маргалдаж, зүүн шанаан тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч овогт ******* нь хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Талийгаач нь манай төрсөн эцэг байгаа юм. Бид хэд өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр гэрийг нь ачаад явсан. Өөрөө араас малаа мотоциклоор туугаад явахаар болсон юм. Тэгээд 5 дахь өдөр Гучин-Ус сумаас гарч, хагас сайны өглөө аймагт ирсэн. Тэрнээс хойш утсаар холбогдоод байсан. Өчигдөр өглөө 9 цаг 40 минутын үед өөрийнх нь 80678705 утаснаас танихгүй эрэгтэй хүн яриад энэ хүн нас барчихсан юм шиг байна, бид хэд түргэн дуудсан чинь түргэн ирэхгүй байна. Өчигдөр орой шөнө ирсэн. Манай гадна мотоциклоос буугаад гэрт орж амар гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд өглөө сэрээх гэсэн чинь сэрэхгүй, тэгээд түргэн дуудсан, түргэн ирэхгүй байна, ирж энэ хүнээ ав гэсэн. Тэгээд би Булганы Рашаант сумаас гараад сая ирсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч “...2023 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 8 цаг өнгөрч байхад хонинд явж байтал утас дугараад байхаар нь авахад *******ы эхнэр Туяа ярьсан. ...Та 103 руу яриад өгөөч гэхээр нь би *******ы гэрт очиход баруун урд талд нь дээлтэй хүн дээшээ хараад 2 гараа дэлгээд, хөлөө жийгээд хэвтэж байсан. Тэгэхээр нь тухайн хүний хажуугаар яваад *******ы гэрийн үүдэн дээр очоод утсаа өгөөд 103 руу залгуулсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дугаар хуудас/, гэрч “...Би *******ыг бол танина, манайх айл саахалт байдаг байсан. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Харин Б. гэх хүнийг бол танихгүй. ******* гэх хүн нэг танихгүй хүнтэй мотоциклтой сундлаад манайд 2023 оны 6 дугаар сарын 20-ны оройн 20 цаг өнгөрч байх үед гэрийн хойно хонь нь байсан, тэрийгээ авах гэж яваа гээд манайхаар орж ирээд цай уучхаад тавагтай идээ амсаад хэсэг сууж байгаад гараад явсан. Ойролцоогоор 30 минут болсон байх. Тэгээд хонио туугаад явсан. Тухайн үед согтуу байсан. Гэхдээ яахаа алдсан согтуу бол байгаагүй. Манайд архи уугаагүй. Манайд манай нөхөр Тавьт бид 2 байсан, өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч “...Би 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчийн ажил үүрэг гүйцэтгэхээр өглөө 09 цагт ээлж хүлээж авсан. Ажил дээрээ байж байсан чинь 103 дугаарын утсаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг Цагаан хаалганы ард нэг согтуу хүн айлын гадаа унтаад байна, сэрэхгүй байна гэж дуудлага ирсэн. Тухайн дуудлагад би түргэний жолоочийн хамт очсон. Тэгээд үзэх үед гэрийн урд хэсэгт газар дэвссэн дээл, дээр нь нэг эрэгтэй хүн цээж бие хэсэг нь шалдан, доогуураа өмдтэй, гуталгүй хөл нүцгэн хүн хэвтэж байсан. Тэгээд очоод үзэхэд нас бараад удчихсан байсан. Хүүрийн толбо үүсчихсэн байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхийг нь хүлээж байгаад ирэхээр нь зөрөөд явсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч “...Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бугуйн цаг харахад 20 цаг 47 минут болж байсан, талийгаач мотоциклтой бог мал туугаад ирсэн. Ирэхдээ их согтуу ирсэн. Тэгээд гэрт оронгуут хоол цай хийж өгөөд манай хүн *******тай 1 шил архи уугаад унтацгаасан. Шөнийн 02 цаг болж байхад нас бардаг хүн манай гал голомт руу шээгээд, манай хүүхэд сэрээд орилсон. Тэгээд хүүхэд сэрээд орилоход манай хүн ******* сэрээд босож ирсэн. Нөхөр ******* баруун талын орон дээрээс босож ирээд талийгаачийг зодсон. Тэгээд буцаж унтаад өглөөний 7 цагийн үед талийгч босоод гарч бие засаад дотор нь эвгүйрхсэн үү “намайг орох уу” гэхэд “дотор жаахан эвгүйрээд байна” гээд үүдэнд жаахан хэвтье гээд хэвтсэн. Үүдэнд газар хэвтээд босоогүй, унтаж байна гэж бодсон. Тэгээд хөдлөхгүй байхаар нь эвгүйтээд байгаа юм болов уу гээд түргэн дуудсан. Түргэн 08 цаг өнгөрч байа хад дуудсан, их удаж ирсэн. Тэгээд манай хүн хажууд нь зогсож байгаад амьсгаа хураачихлаа гэж хэлсэн. Тэгээд цаг харахад 09 цаг 40 минут болж байх шиг байсан. Тэгээд түргэний эмч ирж үзээд амьсгаа хураасан байна гэсэн. ...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орой манай гэрт , , би, манай 4 настай охин Энэрэл нар байсан. Гаднаас аас өөр хүн ирээгүй. ...Талийгч гэрийн хойд талын орон дээр нөхөр бид хоёр охинтойгоо гэрийн баруун талын орон дээр унтсан... Голомт руу шээлээ гээд нөгөө хүнийг зодсон. Манай нөхөр талийгчийн зүүн талын шанаа руу гараараа цохисон. Өнөөдөр өглөө харахад талийгчийн зүүн талын шанаа халцарсан байсан. Өшиглөж авч байгаа бололтой байсан. Тэгээд унтацгаасан. ...Шалбарсан шанаанаас нь жаахан цус гарсан байсан. Өөр эд эрхтнээс нь цус гарсан зүйл байхгүй. ... нь ыг ямар нэгэн зүйлээр цохиогүй гараа зангидаж байгаад цохисон” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-49 дугаар хуудас/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний мэдэж байгаагаар дуудлага өгөөд эмч ирэхэд л нас барчихсан байсан. Гадаа үүдэнд хэвтээтхье гээд 07 цаг өнгөрч байсан. ...Шөнө 02 цаг 02 минутын үед байсан, юм гоожиж байгаа дуугарсан, би орноос босоод гэрлээ асаасан. Тэгсэн талийгаач яг зуухны хойноос шээж байсан. Нөхөр сэрсэн. Би энэ голомт руу шээгээд байна, чи босооч ээ гэсэн. Тэгээд хүүхэд уйлсан. ******* зүүн шанаанд нь гараараа цохисон, нөгөөдөх нь зөрүүлээд цохисон. Тэгээд бас манай хүн өшиглөөд байсан. Хөл хавиар нь өшиглөөд байсан. Тэгээд ноцолдоод байсан. Манай жаахан хүүхэд өвөө боль, боль гээд байсан. Би орон дээрээ хүүхдээ тэвэрчихсэн сууж байсан. *******ыг боль гэхээр үгэнд орохгүй болихгүй байсан. Голомт руу шээлээ гээл уурлаад байсан. Тэгээд тэр хүнийг пудволкны хормойг нь мушгиад шалан дээгүүр шээсэн газраар нь чирээд байсан. Тэгээд би нөхрийг одоо болно гээд хүүхдээ тэврээстэй очоод салгасан. Тэгээд нөхрөө унтуулсан. Нөгөө хүн хойд орон дээр очоод унтсан. Би босоод шээсийг нь ногоон шалны алчуураар арчсан, багавтар цус гэрийн тогооны савны тэнд гэрийн зүүн талаар дуссан байсан. Би төмпөнд ус хийж угаасан, тэгээд би унтаагүй. өглөө 07 цагийн үед босоод бие засаадхья гээд гарсан. Тэгээд дотор зүрх хөөрөөд байна гэл үү, гадаа хэвтээд байсан. Би нөхрийгөө гадаа хэвтэнгүүт нь сэрээсэн. ******* сэрээд гараад гар хөлийг нь барьж үзээд манай хүн эмч дуудъя гэсэн. Тэгээд урд саахалтын ах эгч хоёрыг гялс хүрээд ир, энэ хүн эвгүй болчихлоо гэсэн. Би зодоонд оролцоогүй боль гээд, тэгээд бас салгасан. ...Хоёр шанаа руу нь ээлжилж цохисон, хөл нүцгэн байсан 3 удаа лав энд тэнд нь нуруунд нь чирч байхдаа өшиглөөд байсан. Бие нь зүгээр байсан өвдлөө гэж яриагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаартай: “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” хийсэн: “...1. Талийгаачийн цогцсын задлан баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, хатуу хальсан доорх цусан хураа /300мл/, аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, тархины дарагдал, шахагдтал, хаван, тархины гүүрний цус харвалт, баруун, зүүн жолоо булчин, улаан хоолой, голтын салстад цус хуралт, дээд уруулд язарсан шарх, зүүн эгэм, суга, баруун суга, бугалгад цус хуралт, дух, зүүн хацар, чих, доод эрүү, зүүн эгэм, цээж, нуруу, баруун шуу, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нас барахаас өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2. Талийгаач нь тархины битүү хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. 3. Нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно. 4. Талийгаач нь нас барах үедээ цус-3.6, ходоодны шингэн-4.1, шээс-4.5 промилли спиртийн агууламжтай хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92-96 дугаар хуудас/, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “ гар утсанд” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 26-31 дүгээр хуудас/, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “*******ы согтуурлыг шалгахад 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 5 минутын байдлаар 1.06% согтолттой байсан болно” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 24-25 дугаар хуудас/, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүний биед үзлэг хийсэн "... 175 см өндөртэй, толгойд хар өнгийн буурал орсон, зулай хэсгээр халцарсан халимаг үстэй, 49 настай эрэгтэй хүн байв. Биеийн урд зүүн хөхний урд хэсэгт 3*0,7 см, баруун гарын шууны дотор дээд хэсэгт 9*1,5 см, шууны гадна дунд хэсэгт 3*0,5 см зулгаралтуудтай, баруун тохойны гадна хэсэгт 0,7*0,3 см хэмжээтэй тав тогтсон зулгаралттай өөр биед харагдах ил харагдах шарх үгүй.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 19-21 дүгээр хуудас/, Шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой М.Одгэрэлийн шинжилгээний урьдчилсан байдлын “Тархины зүүн чамархай, суурь хэсэгт хатуу хальсан доор цусан хураа /300 мл орчим/, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт. Баруун зүүн жолоо булчинд, голтын хэсэг, гүрээний артерийн гадна салстад цус хуралт. Гавлын баруун зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 13-18 дугаар хуудас/, Цогцост үзлэг хийсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, /хх-ийн 12-18 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэгийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 3-11 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч овогт ******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй тул болсон байдлыг зөв тусган авч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №15 дугаартай дүгнэлтээр /1-р хх-ийн 75-76-р хуудас/ тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хүнийг алсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч ын биед гэмтэл учруулж амь насыг нь хохироосон хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжаваас: “... шүүгдэгч *******ыг хүнийг санаатай алах бус харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн...” гэх утга агуулга бүхий санал, дүгнэлт гаргаж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар маргаж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол...гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.” гэж, 2 дахь хэсэгт: “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Мөн уг хэрэгт шүүгдэгч овогт ******* нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байсан, ******* нь сэтгэцийн төрөлхийн болон олдмол өвчингүй байсан байна, ******* нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №15 дугаартай дүгнэлт гарсан байна /1хх-ийн 75-76-р хуудас/.
Шүүгдэгч ******* нь хүнийг цохиж биед нь халдах нь аюултай гэмтэл учруулах, эсхүл амь насыг нь хохироох боломжтой хууль бус шинжтэй үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан байх ба хэдийгээр хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч амь хохирогчийн “зүүн шанаан тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн болох нь гэрч “...Шөнийн 02 цаг болж байхад нас бардаг хүн манай гал голомт руу шээгээд, манай хүүхэд сэрээд орилсон. Тэгээд хүүхэд сэрээд орилоход манай хүн ******* сэрээд босож ирсэн. Нөхөр ******* баруун талын орон дээрээс босож ирээд талийгаачийг зодсон. ...Голомт руу шээлээ гээд нөгөө хүнийг зодсон. Манай нөхөр талийгчийн зүүн талын шанаа руу гараараа цохисон. Өнөөдөр өглөө харахад талийгчийн зүүн талын шанаа халцарсан байсан. Өшиглөж авч байгаа бололтой байсан. Тэгээд унтацгаасан. ...Шалбарсан шанаанаас нь жаахан цус гарсан байсан. ... нь ыг ямар нэгэн зүйлээр цохиогүй гараа зангидаж байгаад цохисон” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-49 дугаар хуудас/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Шөнө 02 цаг 02 минутын үед байсан, юм гоожиж байгаа дуугарсан, би орноос босоод гэрлээ асаасан. Тэгсэн талийгаач яг зуухны хойноос шээж байсан. Нөхөр сэрсэн. Би энэ голомт руу шээгээд байна, чи босооч ээ гэсэн. Тэгээд хүүхэд уйлсан. ******* зүүн шанаанд нь гараараа цохисон, нөгөөдөх нь зөрүүлээд цохисон. Тэгээд бас манай хүн өшиглөөд байсан. Хөл хавиар нь өшиглөөд байсан. Тэгээд ноцолдоод байсан. Манай жаахан хүүхэд өвөө боль, боль гээд байсан. Би орон дээрээ хүүхдээ тэвэрчихсэн сууж байсан. *******ыг боль гэхээр үгэнд орохгүй болихгүй байсан. Голомт руу шээлээ гээл уурлаад байсан. Тэгээд тэр хүнийг пудволкны хормойг нь мушгиад шалан дээгүүр шээсэн газраар нь чирээд байсан. Тэгээд би нөхрийг одоо болно гээд хүүхдээ тэврээстэй очоод салгасан. ...Эд зүйл ашиглаагүй шанаанд нь, хөлөнд нь цохиод байсан, чирсэн. Хоёр шанаа руу нь ээлжилж цохисон, хөл нүцгэн байсан 3 удаа лав энд тэнд нь нуруунд нь чирч байхдаа өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 дугаар хуудас/ мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ы дээрх үйлдлийн улмаас зориуд хохирогчийн амь насыг хохироосон хор уршигт хүргэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг санаатай хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл талийгаач буюу амь хохирогчийг зүүн шанаан тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн идэвхтэй үйлдэл, мөн шүүгдэгч нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /согтолттой/ байсан зэрэг нь гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэрт нөлөөлөхгүй болно.
Шүүгдэгч *******ы хууль бус үйлдлийн улмаас ын амь нас хохирсон нь гэмт үйлдэл, үхэл хоорондын шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан: “...Хэргийн зүйлчлэл энэ үйлдэлтэй тохирохгүй байна гэж үзэж байна. ...Энэ хэрэгт ******* нь хүндээр доромжлогдсон, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хүчин зүйлийн улмаас энэ хүний санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж тэр хүнийг алсан. Мэдээж ******* тэр хүнийг ална гэж цохиогүй нь ойлгомжтой. ...Нөгөө хүн архины халуундаа тийм үйлдэл гаргасан учир энэ үйлдлийг нь тэвчиж чадалгүй санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан. Энэ нь хүндээр доромжлогдсон үйлдэл яах аргагүй мөн. ...гэрт нь зүгээр шалан дээр шээсэн бол магадгүй чирч гаргаад хаячих болох нөхцөл байдал байсныг үгүйсгэхгүй. Гэтэл шүтдэг зүйл рүү нь шээж байна гэдэг үүнээс илүү доромжлолыг яаж хүлээж авах юм бэ? Тийм учраас прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Харин шүүгдэгч ******* нь амь хохирогчийн /талийгаач/ хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул үүнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч *******ы 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн нутаг дэвсгэрт задгайд байрлах өөрийн монгол гэр дотор иргэн тай “голомт руу бие зассан” гэх шалтгаанаар маргалдаж, зүүн шанаан тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч овогт ******* ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...шүүгдэгч ******* нь гэм буруугүй байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь ын амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдсон, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргээс дүгнэлт хийхэд иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруугүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: .
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ нийт 8,110,833 төгрөгийн гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хавсаргаж өгсөн байна. Дээрх баримтуудыг шүүх үнэлэхэд 6,346,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас бараа авсан гэх 11 ширхэг И-баримт, Барс захаас эд зүйл авсан 3 ширхэг баримт хэзээ авсан талаар он, сар, өдөр бичигдээгүй, 1 ширхэг И-баримт хятад бичигтэй юу авсан нь тодорхойгүй, 7 дугаар сарын 24-27-нд хүнсний эд зүйл авсан 6 ширхэг И-баримт, 1 ширхэг шатахуун авсан баримт нийт 1,764,033 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******аас 346,800 төгрөг гаргуулж Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах үндэслэлтэй байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нар 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...хохирол төлөгдсөн гэж тооцоход татгалзах зүйлгүй” гэж дурдсан байх тул шүүгдэгчийг хавтаст хэргийн хүрээнд төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, түүнээс 6,000,000 төгрөг төлсөн, 19,000,000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлж Гэм хорын хохирол барагдуулах гэрээ байгуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарын шүүхэд ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “...19,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж, гэм хорын хохирол барагдуулах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан” гэсэн хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Гэм хорын хохирол барагдуулах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 19,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчийн нөхөн төлөхөө илэрхийлсэн 19,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд болон хэлэлцэхгүй орхисон 1,764,033 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* нь нийт 197 хоног цагдан хоригдсон ба уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулах тооцуулах, мөн түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардлын баримт, битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан ягаан өнгийн алчуур 1 ширхэг, *******ы хумс, ын хумс, бинт марль 3 ширхэг, гудасны хэсэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэн авч үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. ******* нь мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж үзэхийг хүссэн хүсэлтийг гаргасан учир үүнийг шүүхээс харгалзан үзнэ үү. *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэх боломжтой. *******ы гэм буруутайд тооцогдсон хэрэг нь өөрөө 15 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг. ...Иймд *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно гэж заасан учир энэ ялын доод хэмжээний гуравны хоёроор тооцож эрүүгийн хариуцлагыг оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 14-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хүнд хохирол бөгөөд уг хохирлоос шалтгаалж үүссэн хор уршгийн шинж чанар зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжавын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэх боломжтой” гэсэн дүгнэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь 197 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ЦХШЗ/54 дугаартай сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамж /1хх-105106/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЦХШЗ/55 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /1хх-132-134/, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ЦХШЗ/61 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /1хх-153-157/, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ЦХШЗ/65 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /1хх-196-199/, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/07 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 197 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн алчуур 1 ширхэг, *******ы хумс, ын хумс, бинт марль 3 ширхэг, гудасны хэсэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 197 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 6,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 1,764,033 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 19,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчийг нөхөн төлөхөө илэрхийлсэн 19,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд болон хэлэлцэхгүй орхисон 1,764,033 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн алчуур 1 ширхэг, *******ы хумс, ын хумс, бинт марль 3 ширхэг, гудасны хэсэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ