Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

             Улсын яллагч М.Мөнхтайван,

             Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2426000000005 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн “Гүн ус” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/.

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

 

             Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар баг Ховд-4 хорооллын 1-7 тоотод байх иргэн ******* 4 ханатай монгол гэрээс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* эзэмшлийн хаан банкны 5545115450 дугаартай дансны виза картыг хулгайлан авч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 37 минутанд Өвөрхангай аймгийн ******* сумын хаан банкны АТМ-ээс 300,000 төгрөг, 160,000, 18,000, 9,000 төгрөгийг тус тус дэлгүүрийн пос машинд уншуулан нийт 487,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,  хохирогч ******* “...Би 2023 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдөр гэрээсээ хаан банкны 5545115450 гэсэн дансныхаа виза картыг хулгайд алдсан юм. Тухайн үед миний дансанд мөнгө байхгүй байсан. Харин 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тухайн данс руу 2 хүний асаргааны нэг хүн тус бүрийн 275,000 нийт 550,000 орж ирсэн. Би картаа гэртээ байгаа байх гээд хайгаад олохгүй байсан юм. Тэгтэл өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 37 минутанд ******* сумын хаан банкны АТМ-ээс 300,000 төгрөг бэлнээр уншуулж авсан. Дараа хаана, хэнийхээс авсан нь мэдэгдэхгүй бараа Батсайхан гүйлгээний утгаар 160,000 төгрөг дараа нь Цагаан хайрхан гэдэг дэлгүүрт 18,000 төгрөг дараа нь Баянхайрхан дэлгүүрт 9,000 төгрөгөөр 3 удаа уншуулж, нийт 505,000 төгрөгийн данснаас хулгайлж авсан. Би хаан банкны виза картаа алдахаасаа өмнө нууц кодыг нь цаасан дээр бичээд карттайгаа хамт тавьсан байсан юм. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй” гэсэн мэдүүлэг / хх-ийн 17-18 дугаар хуудас/,  Хохирогч ******* дахин өгсөн “...Миний дансаас 300,000, 160,000, 18,000, 9,000 гэсэн 4 удаагийн гүйлгээгээр нийт 487,000 төгрөгийн зарлага гарсан байна лээ. Анх мэдүүлэг өгөхдөө утсанд мэдээллээр 505,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн нь буруу байсан байна лээ. Би ******* гэдэг эмэгтэйг танина. Манай гудамжны яг арын гудамжинд байдаг айл. Манай гэрээр байнга орж гардаг юм. *******гийн гэр тоггүй учраас манайд орж ирж дандаа утсаа цэнэглэдэг. Би хаан банкны виза картаа гэрийнхээ авдар дээр тавьсан байж байгаад гэрээсээ алдсан. Би виза картаа хаяж үрэгдүүлээгүй. ******* нь хаан банкны виза картыг чинь би авсан байсан юм гээд миний хаан банкны 5545115450 тоот данс руу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  400,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бэлнээр 487,000 төгрөгийн хохирол. Хаан банкны виза карт 10,000 төгрөг нийт 487,000 төгрөгийн хохирол учирсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Гэрч “...2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр намайг бэлэн хувцасны дэлгүүрт байхад н.******* гэдэг хүүхэн орж ирээд хүүхдэдээ өмсүүлэх гэж байгаа гээд 40,000 төгрөгийн үнэ бүхий цасны гутлыг зээлээд авч явахдаа намайг 120,000 төгрөгийн эмэгтэй хүний куртка зээлээр өгчих гэхээр нь би өгөөгүй юм. Надаас цасны гутал зээлж авахдаа н.******* гэдэг нэрээ бичүүлээд авч явсан. Маргааш өдөр нь буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр н.******* гэдэг эмэгтэй манай дэлгүүрт орж ирээд эгчээ би өчигдөрийн зээлээр авъя гээд байсан куртикээ авъя гэсэн. Тэгэхээр нь би чи мөнгөтэй болсон юм уу гэж асуусан чинь ******* надад тиймээ эгчээ өрх толгойлсон эмэгтэйн халамжийн 400,000 төгрөг улиралд авдаг юм тэр мөнгө дансанд орсон гээд надад хаан банкны ногоон өнгийн, хуучин карт гаргаж өгөөд пин код нь хэд вэ гэж асуухад энэ гээд өмсөж явсан куртканыхаа хормойноос жижигхэн цаасан дээр бичсэн код надад өгсөн. Тэр код нь 4445 гэсэн пин код байсан. Би тухайн кодыг хийж 160,000 төгрөг уншуулж авсан. ...Тухайн мөнгө манай нөхөр М.Батсайханы хаан банкны данс руу орно...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч “...2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би Цагаан хайрхан дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. ******* гэдэг эгч манай дэлгүүрээс 1 нүүрний тос, унтлагын нүүрний маск зэргийг худалдан авч тооцоог 13 цаг 56 минутанд карт уншуулж 18,000 төгрөгийг өгсөн. Би тухайн картны нэрийг нь уншаагүй, картыг уншуулахдаа би пин код хэд вэ гэсэн чинь тэр эгч энэ байна гээд жижигхэн цаасан дээр бичсэн 4 оронтой код гаргаж өгсөн. Тухайн код нь 4445 гээд бичсэн байсан. Тэр кодыг хийсэн карт уншигдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч “...2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 20 минутанд хичээлээ гэрлүүгээ харих замдаа ******* сумын хаан банк руу орж АТМ-д картаа дансны үлдэгдлээ шалгаад явах гэсэн чинь 1 эгч надад карт өгөөд эгчийн дүү наад дансныхаа үлдэгдлийг шалгаад мөнгө аваад өг гэсэн юм. Тэгэхээр нь картыг нь хийгээд үлдэгдлийг нь шалгасан чинь дансанд нь 500 гаран мянган төгрөг байхаар нь тэр эгчид хэлсэн чинь 300,000 төгрөг авъя гэхээр нь тэр мөнгийг нь авч өгчихөөд явсан. Тэр эгч тухайн картны пин кодыг цээжээрээ мэдэхгүй, цаасан дээр бичсэн 4 оронтой тоог надад өгсөн тэр тоо нь 4445 гэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч “...Намайг гэртээ байхгүй байж байгаад 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгаас ирсэн чинь ээж хаан банкны виза картаа гэртээ байж байгаад алга болчлоо гээд байж байсан. Тэгээд намайг ирсний маргааш нь ээжийн дансанд халамжийн мөнгө нь ороод дахиад 1 хоноод 12 дугаар сарын 13-ны өдөр ээжийн данснаас картыг нь уншуулаад зарлага гарч эхэлсэн. Тэгээд ээж бид 2 цагдаад мэдэгдсэн. Данснаас нь 487,000 төгрөг алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 15ны өдрийн 12/24 дугаартай “...зах зээлийн үнэ 10,000 төгрөг...” гэсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 35-38 дугаар хуудас/, Гэрч Ө.Нямгэрэлийн “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр танихгүй 40 гаран насны эмэгтэй хүн орж ирээд карт уншуулаад боорцог, автай зэргийг худалдан авсан. Хэний карт байсныг анзаараагүй” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Насанд хүрээгүй гэрч , гэрч нараар шүүгдэгч *******г буюу хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааг явуулсан болох нь Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Гэрч нь 3 дугаартай яллагдагч *******гийн гэрэл зургийг мөн байна гэж зааж харуулав” гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 45-47 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Гэрч нь 3 дугаартай яллагдагч *******гийн гэрэл зургийг мөн байна гэж зааж харуулав” гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 48-49 дугаар хуудас/-ээр  тогтоогдож байна. Гэвч таньж олуулах  ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад гэрэл зургаар таньж олуулах ажиллагааг явуулсан байх тул таньж олуулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна гэж шүүх үзэж дээрх таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг нотлох баримтаар тооцоогүй болохыг дурдаж байна. 

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч ******* Өвөрхангай аймаг дахь цагдааг ийн газарт гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт гаргуулахгүй” гэсэн хүсэлтээр /хх-ийн 80 дугаар хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь хохирогч нь төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг  жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр нэг  жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д авсан тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Цэрэндулам нь гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр нэг  жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д авсан тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

 

  6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР