| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0189/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/26 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Үс овогт ******* ******* холбогдох 2326002630199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн 21-23 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* Үс овогт ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний орой 19 цаг 40 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багт байрлах шүүхийн байрны гадна хохирогч *******ийг зодож, эрүүл мэндэд нь биед тархи доргилт, баруун хацар, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр манай 2 дүү хотоос ирсэн. Ирсэн шалтгаан нь гэвэл манай аав өнгөрөөд удаагүй байсан. Манай нөхөр хөдөө явж байгаад аавын газар хөндөгдсөн байна гээд янзлахаар ирсэн. Тэр өдөр манай бага дүүгийн шүүх хурал болж байсан. ...Тэгээд манай хотоос ирсэн дүү болох норчих байх гээд дүүтэйгээ шүхэр барьж буусан чинь Бямбадорж гарч ирж байсан. Тэгэхээр нь би цаадах чинь яасан бэ? гэж асуутал огт дуугарахгүй пээдэлзээд зогсоод байсан. Тэгэхээр нь би очоод хүний амьдралаар тоглоод гээд 2-3 удаа алгадсан. Намайг 2-3 удаа алгадсан гэдэг нь камерын бичлэг дээр харагдаж байгаа. Намайг яг алгадаж байх үед ямар ч цагдаа нар байхгүй байсан. Гэтэл тэр мэдүүлэг дээр цагдаа нар бүгдээрээ байсан гэж ярьдаг. Бас тэр мэдүүлгүүд нь өөр өөр байгаа. Үүнийг бас нягталж хараарай гэж хэлмээр байна. Надад ямар ч өс хонзон байхгүй. Би өмнө нь маргалдаж барьсан зүйл байхгүй. Манай дүү шүхэр барьж явж байгаад толгой руу нь цохисон гэж ярьж байсан. Тийм зүйл болоогүй. Манай дүү огт хөдлөөгүй, юу ч дуугараагүй. Харин ч намайг боль гээд болиулсан. Тэгэхэд тэр Уранчимэг нь гарч ирээд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд та нар тэр торгуулиа л төл гээд инээгээд байсан. Энэ хоёр санаатайгаар л тэгсэн. Би эмэгтэй хүн шүү дээ. Энэ хүний хацарт нь язралт үүстэл нь алгадана гэж байхгүй. Эрийн цээнд хүрсэн эрэгтэй хүнийг алгадлаа гэхэд эмэгтэй хүний хэр хэмжээ ямар байх вэ? Дээрээс нь харшил нь хөдөлчихсөн байсан. Манай дүүтэй 5 жил амьдарсан. Энэ хүн ногооны харшилтай, харшил нь хөдлөөд маск зүүчихсэн явж байсан. Энэ камерын бичлэг дээр масктай гэдэг нь харагдах болов уу? Тэрийг нь бас сайн нягталж өгөөрэй. Харшил нь хөдөлчихсөн, нүүрэн дээр нь нэлээд олон улаан юм туурчихсан, тэрийгээ маажчихаад язралт гэсэн байж ч магадгүй. Тэр шүүх шинжилгээний дүгнэлтийг би дахин гаргуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг харин шийдэж өгөөгүй, эсэргүүцсэн байсан. Тэгээд шууд 2 гэсэн дүгнэлт гарсан байсан. Би үүнтэй санал нийлэхгүй байна гэдгээ хэлсэн. Тэрнээс биш манай ээж цохих гээд очсон зүйл байхгүй. Чи болиоч гээд цамцнаас нь татахад шууд шүүх рүү орчихсон. ...Тэр утас унасан гэдэг бас шал худлаа. Тэр утас нь унасан бол мэдэгдэнэ. Би хөл рүү нь өшиглөхөд хүрээгүй. Энэ нь камерын бичлэг дээр ч тодорхой харагдана. Толгой руу нь бас 6 удаа цохисон зүйл байхгүй. Харин 2-3 удаа алгадсан. Гэхдээ нүүрэнд нь язралт үүстэл, тархи нь хөдөлж цус хурах хэмжээний алгадаагүй. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Энэ шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнийг та бүхэн зөв шийдэж өгнө үү. ...Би өмнө нь ямар ч ял шийтгэл авч байгаагүй. Гэтэл би ингээд эцгийнхээ нэрийг шүүх хуралдааны танхимд дуудуулж байна. Би 4 жил их сургуулиа онц дүнтэй ангийн дарга хийж төгсөж байсан. Би ямар ч хэрэгт холбогдож байгаагүй. Энэ Бямбадорж үнэхээр хүн биш юм байна. Миний дүүг 1 жил гаруй хугацаанд яаж гүтгэж, гүжирдэж сэтгэл санааны дарамтад оруулсан билээ. Гэтэл үүнд хууль үйлчилсэнгүй. Би 2-3 удаа алгадаж авсан нь миний буруу. Би хэргээ хүлээсэн. Би уучлаарай, миний буруу гэж мөрдөгчид хэлж байсан. Гэхдээ би сэтгэл санааны хохирол гаргуулаад ингээд явна гэж бодоогүй. ...Энэ удаа би эрүүгийн хариуцлага хүлээгээд явдаг юм байж. Тэр алгадсан нь миний буруу. Гэхдээ тэр шүүх шинжилгээний дүгнэлт болон өгсөн мэдүүлэгтэй нь санал нийлэхгүй байна. Та бүхэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг шийдэгдээд хурлаас гараад шүүхийн гадаа гарсан чинь өмнөөс , хоёр над дээр давхиж ирээд ум хумгүй зодчихсон. Шууд ирээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би юм дуугараагүй. Тэгээд өмгөөлөгч яваад орсон. Тэгээд байж байтал намайг шүхрээр баруун хацар руу цохиод авсан. Өмнөх өдөр нь над руу залгаад “чи муу овоо муу цус юм аа” гэж ярьсан. Би бодохдоо өс хонзонгийн санаатай л ирсэн гэж бодож байгаа. Надад харшил байхгүй. Энэ хүн чинь өөрөө их жинтэй хүн. Гараа зангидаж байгаад эр хүн шиг намайг цохисон. Эхлээд 3 удаа намайг цохисон. Сүүлд нь 4-5 удаа нэмж цохисон. Тэгээд ээж нь , энэ гурав араас ирээд ээж нь алаад өгье гээд дагз руу цохисон. Тухайн үед би Redmi-note8 гэдэг утастай байсан. Тэр үед л миний утас ойчсон гэж бодож байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоор Улаанбаатар хот руу явсан зардалд 89,200 төгрөг, шүүх эмнэлэгийн шинжилгээ хийлгэсэн зардалд 8,000 төгрөг нийт 97,200 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтад тусгадсан хохирлыг нэхэмжлэнэ” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг 30 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах Шүүх дээр зөрчлийн хэрэгт хохирогчоор оролцоод 19 цаг 30 минутын үед шүүх хурал дуусаад гарч ирэхэд , , Ука буюу , , нар шүүхийн гадна хашлаган хаалганы хажууд зогсож байсан. Би шүүх орчихоод өмгөөлөгчийн байр руу явах гэж байхад С6 над дээр ирээд хүүхдийн амьдралаар наадлаа гэж хэлээд миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа алгадсан, гараа зангидаад миний баруун толгой хэсэг рүү цохиод байсан. Би хэдэн удаа цохисон талаар нь санахгүй байна. намайг зонтикоор миний зүүн эгэм хэсэг рүү цохисон. Цагдаа салгахад миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа алгадсан, шүүхийн хаалга руу орох гэж байхад араас өшиглөсөн. ...******* гараа зангидаад миний толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон. гуай алаад өгье, хядаад өгье гээд миний дагз хэсэг рүү юугаар цохисон талаар хараагүй маш хүчтэй цохисон. Тэгээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би шүүхийн байр руу ороод зогсож байгаад цагдаа , шүүхийн жолооч нарын хамтаар машин руугаа явж байхад ирээд намайг газрын наймаачин гээд миний баруун хацар хэсэг рүү нэг удаа алгадахад цагдаа нар салгасан. Тухайн алгадаж байх үед шүүгчийн туслах харсан. Тухайн үед зууралдаж байхад миний утас газар унаад ус ороод ашиглах боломжгүй болсон. Миний толгой доргисон, баруун мөр, баруун хүзүү хэсэгт хумсны ором гарсан, толгойн баруун хойд дагз хэсэгт хавдсан, баруун зүүн нүд хэсэг хөхөрсөн байсан. Миний хүзүү зүүн тийш эргэж болохгүй байсан. Тухайн үед *******, , , , Ука, цагдаа , шүүхийн жолооч , шүүгчийн туслах , шүүхийн цагдаа нар, цагдаа , 2 дугаар хорооны хэсгийн байцаагч нар байсан. Алтангэрэл прокурор, прокурорынхоо үүдэн дээр эргээд харж байсан. *******гийн дүү үерхэж байгаад салсан болохоор өс хонзонгийн байдлаас дайрсан байх гэж бодож байна. Тухайн үед мэдээгүй. Сүүлд утсаа олохгүй болоод хайгаад мэдсэн. ...Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 01-ний орой ажил тарах үед 18 цаг өнгөрч байхад хохирогч болсон гэх залуу шүүх хуралд орчхоод гараад явсан. Тэгтэл нэг хөгшин эгч гадаа хүн зодоод байна гэсэн. Тэгээд би цагдаагийн дэд ахлагч , , нарын хамтаар гарсан. Гадаа гарахад Прокурорын зүүн хойд талд 2 эмэгтэй хүн, нэг эрэгтэй хүнийг урдаас нь хөл рүү нь өшиглөж байсан, очиж салгаад шүүхийн байр луу оруулах гэж явахад нэг хөгшин настай эгч ирээд миний хүүхдийн амьдралаар тоглосон гээд бөгс хэсэг рүү нь өшиглөөд, ар нуруу хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд шүүхийн байр луу оруулсан. Тэгээд хэсэг байж байгаад хамт гараад машиндаа суугаад явчих гэж хэлэхэд нөгөө залуу явсан. Хөгшин эгч 2 удаа бөгс рүү нь өшиглөж, ар нуруу руу нь нэг удаа цохисон. Намайг гарахад тэр 2 эмэгтэйгийн 1 нь хөл рүү нь өшиглөж байсан. Өмнө нь юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг харж байхад гар хүрсэн зүйл байхгүй. Тэнд 2 эмэгтэй, нэг хөгшин эгч, нэг залуу хөгшин эгчийн хүү нь бололтой байсан, аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас,
Гэрч А.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 08 дугаар сарын 01-ний 19 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багт байрлах шүүхийн байрнаас Бямбадорж гарч явахад нь нүүр хэсэг 3-4 удаа алгадаад дагз руу нь цохиж байгаа харагдсан. г салгаж аваад шүүхийн цагдаа нар шүүхийн хашаа руу оруулахад араас нь Алтанцэцэгийн ээж мөр хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгээд би зөрөөд шүүхийн байрнаас гараад машиндаа суугаад гараад явсан. Шүхэр барьсан нь мөн. цохиж зодсон зүйл байхгүй, харин , нарыг салгасан. Камерын бичлэг дээр тодорхой харагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багт байрлах Шүүхийн байранд хэсгийн байцаагч А.ыг хүлээж байгаад шүүх хурал дуусаад явах гэж байхад шүүх хуралд оролцсон хүмүүс шүүхийн гадаа үүдэнд ягаан хувцастай эмэгтэй нэг эрэгтэй хүний нүүрэнд 2 удаа алгадсан харагдсан. Тэгээд очоод салгах гэж байхад 2 удаа зүүн хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд тухайн залууг салгаад шүүхийн байрны жижүүр лүү оруулсан. Тэгээд шүүхийн цагдаа нар хамгаалаад үлдсэн. ... гэх ягаан хувцастай эмэгтэй тухайн эрэгтэйг араас нь 2 удаа алгадаж, 2 удаа өшиглөсөн. ...цохиулах гээд байгаа юм шиг биеэ хамгаалахгүй яваад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 01-ний орой 19 цаг өнгөрч байхад өмгөөлөгч Адъяатогтох гаднаас гүйж орж ирээд прокурорын хажууд Алтанцэцэгийн эгч нь хэрүүл хийгээд байна гэхээр нь , Эрхэмбаяр, ы хамтаар гарахад ягаан хувцастай эмэгтэй хэрэлдээд зогсож байсан, цохисон талаар нь мэдэхгүй байна. Шүүхийн байр луу явж байхад хөгшин эгч дайраад байсан цохисон зүйл байхгүй. Тэгээд шүүхийн байр луу Бямбадорж, түүний эхнэр, өмгөөлөгч Адъяатогтох нарыг оруулсан, хэсэг хугацааны дараа , Даваажаргал хоёрыг машин дээр нь хүргээд өг гээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад Сум дундын шүүхээс нөхөр хамтаар гарахад Алтанцэцэгийн хамаатнууд 2 эрэгтэй, 3 эмэгтэй өмнөөс хүрч ирээд ягаан хувцастай эмэгтэй, улаан цамцтай хар зоонтогтой, ягаан цамцтай гэх настай хүн манай нөхөр зодсон. Намайг харж байхад ягаан цамцтай эмэгтэй нүүр болон толгой хэсэг рүү алгадаад, хөл бөгс рүү нь цохиод авсан. Ягаан хувцастай эмэгтэй над руу дайраад хэрүүл хийх гээд хэл амаар доромжлоод байхаар нь надад ямар хамаатай юм ярих хүнтэйгээ л ярь гээд шүүхийн байр луу явах гэж байхад хар зоонтогтой эмэгтэй болон ээж нь араас дагз руу цохисон. Шүүхийн цагдаа болон өөр бусад цагдаа тухайн үед тэр хүмүүсийг салгаад шүүхийн байр луу орсон. Тухайн хүмүүс гадаа отоод зогсоод байсан. Тэгээд бид нар явъя гэхэд болон өөр цагдаа гаргаж өгсөн. Гараад явж байхад янз бүрээр хэлээд 2 эрэгтэй шоолж инээгээд байж байсан. Араас ээж нь цохих гээд хөөгөөд гүйгээд байсан. Тэгээд машиндаа суугаад явсан. Ээжийг нь , ягаан цамцтай хүнийг , хар зоонтогтой нь гэдэг гэж Бямбадорж хэлсэн. , 2 байнга утсаар хэл амаар доромжилдог. Халдсан зүйл байхгүй хэл амаар доромжлоод байсан. Толгой нь хөдөлсөн болохоор бариулж, 103-т очиж тархи доргилт гэж дусал, шингэн хийлгэсэн, хүзүү нь хөдөлж чадахгүй болсон. ...Утас нь холбогдохгүй байхаар нь шүүхийн гадна очиход усан дотроос олсон, утас нь асахгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Хэрэг болсон гэх цаг хугацаанд бэхжүүлэн авагдсан дүрс бичлэгт ягаан плажтай эмэгтэй нь үзүүлэгч толгой тус газарт 6 удаа өгзөг хэсэгт 2 удаа өшиглөж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн тул дээрх гэмтлүүдийг ялган тогтоох боломжтой бөгөөд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өгзөг хэсэгт нь гэмтэл байгаагүй. Үзүүлэгч зүүн гарын бугалга хэсэгт гэмтэл тогтоогдоогүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №393 дугаартай
“...1.Үзүүлэгч *******ийн биед тархи доргилт, баруун хацар, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг /Камерийн бичлэгт/ хийсэн “... ягаан өнгийн плажтай нь гэх бөгөөд шүхэр барьсан хүрэн өнгийн цамцтай, хар шорттой нь , Цайвар ягаан өнгийн ханцуйтай, саарал өмдтэй эмэгтэй нь гэдэг нь мэдүүлгээр нотлогдож байна. ...бичлэгт нь толгой хэсэгт 4 удаа цохиод салаад буцаад цохих гэхэд нь г татаж хориглоход толгой хэсэг рүү 2 удаа цохив. Бямбадорж нь цохиулаад гийн араас очиж зогсоход 2 цагдаа ирж тухайн хүмүүсийг салгаж байхад нь бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөв. Цагдаа нар салгаад шүүхийн байрны хашаа руу оруулахад нь зүүн гарын булчин хэсэг рүү 2 удаа цохиод салав. Түүнээс хойш тухайн хүмүүс бие биедээ халдсан зүйл байхгүй байв. ..” гэсэн тэмдэглэл /хх-ийн 76-78 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Аравйхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаартай тодорхойлолт /хх-ийн 99 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 101 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний орой 19 цаг 40 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багт байрлах шүүхийн байрны гадна хохирогч *******ийг зодож, эрүүл мэндэд нь биед тархи доргилт, баруун хацар, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч *******ийн би шүүхэд орчихоод өмгөөлөгчийн байр руу явах гэж байхад над дээр ирээд хүүхдийн амьдралаар наадлаа гэж хэлээд миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа алгадсан, гараа зангидаад миний баруун толгой хэсэг рүү цохиод байсан гэсэн мэдүүлэг, гэрч П., , Б.Эрхэмбаяр, , нарын мэдүүлэг, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “дүрс бичлэгт ягаан плажтай эмэгтэй нь үзүүлэгч толгой тус газарт 6 удаа өгзөг хэсэгт 2 удаа өшиглөж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн тул дээрх гэмтлүүдийг ялган тогтоох боломжтой бөгөөд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өгзөг хэсэгт нь гэмтэл байгаагүй. Үзүүлэгч зүүн гарын бугалга хэсэгт гэмтэл тогтоогдоогүй болно” гэсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн үзүүлэгч *******ийн биед тархи доргилт, баруун хацар, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 393 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч *******гийн тухайн хүч үйлчилсэн хэсэг нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжгүй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн байна гэж дүгнэсэн. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналтай байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол хор уршгийг шийдвэрлэх ёстой. Хохирогч *******ийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журам 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тухайн журамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан журмын хүснэгтийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байх тул шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулж хохирогчид олгох, мөн замын зардал болон шүүх шинжилгээний хэлтэст үзүүлсэн хураамж зэргийг гаргуулж олгох саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “Хохирогч ******* нь шүүгдэгч *******д зодуулсны улмаас биедээ хөнгөн хохирол авсан. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор хуульчилсан байгаа учраас хуулийн дагуу тухайн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоосон баримт шүүхэд ирсэн байгаа. ******* нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа учраас гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд хохирогчоос хүлээн зөвшөөрсөн 2 дугаар зэрэглэлээр гэмт хэргийн хор уршиг, хохирлын байдал зэргийг харгалзаж гаргуулах нь зүйтэй байна. Мөн шинжилгээнд хамрагдахаар Улаанбаатар хот руу явсан замын зардал болон шинжилгээнд хамрагдахаар Өвөрхангай аймгийн бүсийн шүүх шинжилгээний хэлтэст үзүүлсний хураамжийг мөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Миний алгадалт энэ зэргийн гэмтэл учруулж, сэтгэцэд хохирол учрахаар тийм хэмжээтэй биш гэж бодож байна. Би алгадсан нь үнэн гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ гэмтлийн зэргийг нь би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Энэ хүн харшилгүй гэж ярьж байна. Энэ хүн харшилтай, харшил нь хөдлөхөөр ямар байдаг гэдгийг манай дүү ч гэсэн гэрчилнэ. Манай дүү энэ хүнтэй хамт олон жил амьдарсан. Энэ хүн намайг танихгүй гэж ярьж байна. Би танихгүй хүнд өөрийнхөө нэр дээр байгаа газрыг бэлэглэлийн гэрээгээр өгөхгүй. ...Бямбадорж бас манай дүүг шүхрээр цохисон, ээж ар дагз руу цохисон гэж мэдүүлж байна. Энэ хүн өөрөө худлаа хэлэхгүй гээд гарын үсэг зурсан. Энэ бүгд угаасаа тэр камерын бичлэг дээр тодорхой харагдаж байгаа учраас үүн дээр нь адилхан шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Сэтгэцэд тэгж хохирол учрахаар хэмжээний энэ хүний биед нь халдаагүй. Би энэ хүнийг алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Энэ хүн худлаа хэлэх юм бол шийтгэл хүлээнэ гээд гарын үсэг зурсан учраас үүнийг нь ч гэсэн шийдэж өгөөрэй гэж хүсэж байна. Шүүх хуралдааны явцад харахаар аягүй тийм бах нь ханасан юм шиг харагдаж байна. Байнга инээгээд хүн тавлаастай, дээш доош хараад жуумалзаад байж байгаа. Ганцхан намайг биш манай ээжийг хүртэл ингэсэн тэгсэн гэж гомдол гаргаад 2 удаа зөрчлөөр шийтгүүлсэн. Манай дүүг бас өчнөөн удаа гүжирдэж гүтгэсэн. ...Өс хонзонтой байсан бол бүтэн 1 жил гаран болж байхад тэр хооронд ирээд л алгадаад нүдээд хаячихна шүү дээ. Өөрөө угаасаа пээдэлзээд хажуугаар нь гарах гэж байхад Алтанцэцэг хаана байгаа юм гэж асуухад дуугарахгүй, халаасандаа гараа хийчихээд пээдэлзээд байсан. Би өөрөө түргэн ууртай учраас энэ уураа барьж чадахгүй энэ хүнийг алгадсан. Энэ нь миний буруу. Гэхдээ бас хүний амьдралаар ингэж тоголчихоод, өөрөө өдөж алгадуулчхаад. Тэр Уранчимэг нь хүртэл гарч ирээд бичлэг хийгээд байсан. ...Би хариуцлагаа хүлээнэ. Хамгийн гол нь тэр камерын бичлэгийг сайн шалгаж өгөөрэй. Би тэр дүүгийнхээ нэрийг цэвэрлэж авмаар байна. ...Өөрөө гэмшихгүй болохоор нь л миний уур хүрээд байгаа юм. Тэрнээс биш би алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь зөв шийдвэрлэж өгөөрэй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний орой 19 цаг 40 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багт байрлах шүүхийн байрны гадна хохирогч *******ийг зодож, эрүүл мэндэд нь биед тархи доргилт, баруун хацар, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* Үс овогт ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******ийн “...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг 30 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах Шүүх дээр зөрчлийн хэрэгт хохирогчоор оролцоод 19 цаг 30 минутын үед шүүх хурал дуусаад гарч ирэхэд , , Ука буюу , , нар шүүхийн гадна хашлаган хаалганы хажууд зогсож байсан. Би шүүхэд орчихоод өмгөөлөгчийн байр руу явах гэж байхад над дээр ирээд хүүхдийн амьдралаар наадлаа гэж хэлээд миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа алгадсан, гараа зангидаад миний баруун толгой хэсэг рүү цохиод байсан. Би хэдэн удаа цохисон талаар нь санахгүй байна. намайг зонтикоор миний зүүн эгэм хэсэг рүү цохисон. Цагдаа салгахад миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа алгадсан, шүүхийн хаалга руу орох гэж байхад араас өшиглөсөн. ... гараа зангидаад миний толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон. гуай алаад өгье, хядаад өгье гээд миний дагз хэсэг рүү юугаар цохисон талаар хараагүй маш хүчтэй цохисон. Тэгээд хэл амаар доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/, гэрч П.ийн “...2023 оны 08 дугаар сарын 01-ний орой ажил тарах үед 18 цаг өнгөрч байхад хохирогч болсон гэх залуу шүүх хуралд орчхоод гараад явсан. Тэгтэл нэг хөгшин эгч гадаа хүн зодоод байна гэсэн. Тэгээд би цагдаагийн дэд ахлагч , , нарын хамтаар гарсан. Гадаа гарахад Прокурорын зүүн хойд талд 2 эмэгтэй хүн, нэг эрэгтэй хүнийг урдаас нь хөл рүү нь өшиглөж байсан, очиж салгаад шүүхийн байр луу оруулах гэж явахад нэг хөгшин настай эгч ирээд миний хүүхдийн амьдралаар тоглосон гээд бөгс хэсэг рүү нь өшиглөөд, ар нуруу хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд шүүхийн байр луу оруулсан. Тэгээд хэсэг байж байгаад хамт гараад машиндаа суугаад явчих гэж хэлэхэд нөгөө залуу явсан. Хөгшин эгч 2 удаа бөгс рүү нь өшиглөж, ар нуруу руу нь нэг удаа цохисон. Намайг гарахад тэр 2 эмэгтэйгийн 1 нь хөл рүү нь өшиглөж байсан, өмнө юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, гэрч А.ы "...2023 оны 08 дугаар сарын 01-ний 19 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багт байрлах шүүхийн байрнаас Бямбадорж гарч явахад нь нүүр хэсэг 3-4 удаа алагдаад дагз руу цохиж байгаа харагдсан. г салгаж аваад шүүхийн цагдаа нар шүүхийн хашаа руу оруулахад араас нь Алтанцэцэгийн ээж мөр хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгээд би зөрөөд шүүхийн байрнаас гараад машиндаа суугаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч “...2023 оны 08 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багт байрлах Шүүхийн байранд хэсгийн байцаагч А.ыг хүлээж байгаад шүүх хурал дуусаад явах гэж байхад шүүх хуралд оролцсон хүмүүс шүүхийн гадаа үүдэнд ягаан хувцастай эмэгтэй нэг эрэгтэй хүний нүүрэнд 2 удаа алгадсан харагдсан. Тэгээд очоод салгах гэж байхад 2 удаа зүүн хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд тухайн залууг салгаад шүүхийн байрны жижүүр лүү оруулсан. Тэгээд шүүхийн цагдаа нар хамгаалаад үлдсэн. ... гэх ягаан хувцастай эмэгтэй тухайн эрэгтэйг араас нь 2 удаа алгадаж, 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/, гэрч ийн “...2023 оны 08 дугаар сарын 01-ний орой 19 цаг өнгөрч байхад өмгөөлөгч Адъяатогтох гаднаас гүйж орж ирээд прокурорын хажууд Аптанцэцэгийн эгч нь хэрүүл хийгээд байна гэхээр нь , Эрхэмбаяр, ы хамтаар гарахад ягаан хувцастай эмэгтэй хэрэлдээд зогсож байсан, цохисон талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч “...Тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад Сум дундын шүүхээс нөхөр хамтаар гадаа гарахад Алтанцэцэгийн хамаатнууд 2 эрэгтэй, 3 эмэгтэй өмнөөс хүрч ирээд ягаан хувцастай эмэгтэй, улаан цамцтай хар зоонтогтой, ягаан цамцтай гэх настай хүн манай нөхөр зодсон. Намайг харж байхад ягаан цамцтай эмэгтэй нүүр болон толгой хэсэг рүү алагдаад, цохиод, хөл бөгс рүү нь цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/, Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн "...Хэрэг болсон гэх цаг хугацаанд бэхжүүлэн авагдсан дүрс бичлэгт ягаан плажтай эмэгтэй нь үзүүлэгч толгой тус газарт 6 удаа өгзөг хэсэгт 2 удаа өшиглөж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн тул дээрх гэмтлүүдийг ялган тогтоох боломжтой бөгөөд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өгзөг хэсэгт нь гэмтэл байгаагүй. Үзүүлэгч зүүн гарын бугалга хэсэгт гэмтэл тогтоогдоогүй болно. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №393 дугаартай “...1.Үзүүлэгч *******ийн биед тархи доргилт, баруун хацар, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 хуудас/, Эд зүйлд үзлэг /Камерийн бичлэгт/ хийсэн “... ягаан өнгийн плажтай нь гэх бөгөөд шүхэр барьсан хүрэн өнгийн цамцтай, хар шорттой нь , Цайвар ягаан өнгийн ханцуйтай, саарал өмдтэй эмэгтэй нь гэдэг нь мэдүүлгээр нотлогдож байна. ...бичлэгт нь толгой хэсэгт 4 удаа цохиод салаад буцаад цохих гэхэд нь г татаж хориглоход толгой хэсэг рүү 2 удаа цохив. Бямбадорж нь цохиулаад гийн араас очиж зогсоход 2 цагдаа ирж тухайн хүмүүсийг салгаж байхад нь бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөв. Цагдаа нар салгаад шүүхийн байрны хашаа руу оруулахад нь зүүн гарын булчин хэсэг рүү 2 удаа цохиод салав. Түүнээс хойш тухайн хүмүүс бие биедээ халдсан зүйл байхгүй байв. ..” гэсэн тэмдэглэл /хх-ийн 76-78 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг болон өөрөө өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтэдээ “...Миний алгадалт энэ зэргийн гэмтэл учруулж, сэтгэцэд хохирол учрахаар тийм хэмжээтэй биш гэж бодож байна. Би алгадсан нь үнэн гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ гэмтлийн зэргийг нь би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Энэ хүн харшилгүй гэж ярьж байна. Энэ хүн харшилтай, харшил нь хөдлөхөөр ямар байдаг гэдгийг манай дүү ч гэсэн гэрчилнэ. ...Бямбадорж бас манай дүүг шүхрээр цохисон, ээж ар дагз руу цохисон гэж мэдүүлж байна. Энэ хүн өөрөө худлаа хэлэхгүй гээд гарын үсэг зурсан. Энэ бүгд угаасаа тэр камерын бичлэг дээр тодорхой харагдаж байгаа учраас үүн дээр нь адилхан шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан боловч түүний мэдүүлэг болон дүгнэлт нь Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн "...Хэрэг болсон гэх цаг хугацаанд бэхжүүлэн авагдсан дүрс бичлэгт ягаан плажтай эмэгтэй нь үзүүлэгч толгой тус газарт 6 удаа өгзөг хэсэгт 2 удаа өшиглөж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн тул дээрх гэмтлүүдийг ялган тогтоох боломжтой бөгөөд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өгзөг хэсэгт нь гэмтэл байгаагүй. Үзүүлэгч зүүн гарын бугалга хэсэгт гэмтэл тогтоогдоогүй болно. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №393 дугаартай “...1.Үзүүлэгч *******ийн биед тархи доргилт, баруун хацар, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар няцаагдаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоор Улаанбаатар хот руу явсан зардалд 89,200 төгрөг, шүүх эмнэлэгийн шинжилгээ хийлгэсэн зардалд 8,000 төгрөг нийт 97,200 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон маягтад тусгадсан хохирлыг тус тус нэхэмжилсэн.
Шүүх хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн гэм хорын хохирол нэхэмжилсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд гэм хорын хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэхэд төлсөн зардал 80,000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан, ирсэн зардал 89,200 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан барит байна гэж үзээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 97,200 төгрөг гаргуулж хохирогч *******ид олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд /автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн хамтарсан А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр (цаашид "хүснэгт" гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ:
Дээрх журмын 2.1.5-д “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)” гэж заасан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн сэтгэцийн эмч Э.Мөнхнаран, сэтгэл зүйч З.Амар-Амгалан нар нь “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-аар хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоов гэсэн маягтыг Өвөрхангай аймгийн прокуророос шүүхэд ирүүлсэн боловч тухайн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоор шинжилгээний байгууллагад хэрхэн ямар журмаар хүргүүлсэн эсэх, шинжээч томилсон тухай мөрдөгчийн тогтоол, эсхүл мөрдөгчийн албан бичиг хэрэгт авагдаагүй байна.
Иймд дээрх хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосон маягтын дагуу хохирлыг гаргуулах боломжгүй байна гэж үзэж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч ******* нь энэ талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар ажлын 2 өдрийн хугацаагаар завсарлага авч, завсарлага авсан хугацаанд хохирогч *******ид 97,200 төгрөг төлсөн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул хохирогч ******* нь бусдад баримтаар төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. ...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал болох хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой, хөдөлмөрийн насных, хохирогчид учирсан 97,200 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан эд зүйлгүй, бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн учраас тухайн зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нь өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж: “...Би анхнаасаа өөрийнхөө алгадсан гэдэг хэргийг хүлээн зөвшөөрсөн. Харин гэмтлийн зэрэг үүссэн гэдэгтэй л маргалдсан. Тэрнээс биш анхнаасаа алгадсан гээд буруугаа хүлээсэн. Үүнийг харгалзаж үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Үс овогт ******* г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Үс овогт ******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Үс овогт ******* г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ид 97,200 төгрөг төлсөн, хохирогч *******ийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн нэхэмжлэлээ нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР