Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2021/00043/И |
Дугаар | 135/ШШ2021/00120 |
Огноо | 2021-02-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ2021/00120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00043/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* байрны ******* оршин суух ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, ******* байрны ******* оршин суух /РД:/-д холбогдох,
"Нийт 2,826,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б. надтай аман гэрээ хийж миний машиныг өдрийн 30,000 төгрөгөөр хөлсөлж 2 нүдний дурангаар мал сольж, малаа ченжид өгч ашиг олдог байсан. Ломбарданд тавьсан машинаа авах гэсэн юм туслаач гээд гуйгаад байхаар нь өөрийн граж, бөгжөө ломбарданд тавьж 300,000 төгрөг зээлүүлсэн. Хүүг нь төлөөгүй удсаар ломбард нь шүүхэд өгсөн тул миний өөрийн өмч учир тэтгэвэр, виза картыг барьцаалж би өөрөө 10-р сард нийт 1,335,000 төгрөг төлж дуусгасан. Энэ хугацаанд нэг ч сарын хүү төлөөгүй учир шүүхэд хандахад оршин суугаа хаяг тодорхойгүй гэж шүүх буцаалт хийсэн учир би дахин 70,200 төгрөг төлж эрэн сурвалжлуулж хаягийг нь тодорхой болгож шүүхэд хандсан. Машин хөлслөөд 90 хоног явснаас надад 10 хоногийн хөлсний мөнгө өгсөн. Үлдсэн 80 хоногийн ажлын хөлс болох 295,000 төгрөгийг авах ёстой. Б. нь намайг Улаанбаатар хотод хүрээд ир гэхээр нь 45,000 төгрөгт бензин хийгээд очсон. Найзынх нь гэрт очтол машинаас чинь малын шивтэр үнэртэж байна гээд тросс, машины багажны шалавч хоёрыг найзынхаа гадаа буулгасан. Авчирч өгнө гэсэн ч удалгүй корона вирус цар тахал гарч авчирч өгөөгүй учир тэр хоёрын мөнгө болох 40,000 төгрөгийг авна. Б. нь хөдөө миний машиныг барьж явахдаа замын цагдаад 10,000 төгрөгөөр торгуулсан. Мөн Б. нь Хэнтий аймаг руу 7 хоногоор явсан, үүний хөлс 210,000 төгрөгийг авна. Б. нь миний бөгжийг Олуулаа ломбарданд гэх хүний нэр дээр 180,000 төгрөгөөр тавьсан. Мөнгийг нь хэн нь авсныг мэдэгдэхгүй. ыг сураглахад шоронд орсон сурагтай байсан. Б. нь Улаанбаатар хотоос 300,000 төгрөгийн үнэ бүхий бараа худалдаж авахад нь би 25,000 төгрөг нэмэрлэсэн. Гэтэл уг барааг Б. нь гэрээсээ алдсан учир 25,000 төгрөгийг нэхэж байна. Б. нь мөнгө хэрэгтэй байна гэхээр нь виза картаа өгсөн. Дансанд 50,000 төгрөг байснаас 25,000, 15,000, 10,000 төгрөгөөр нийт 50,.000 төгрөг авсан байсан. Мөн Б. нь миний машинаар хөдөө харган дундуур их явдаг учраас машины доод хамгаалалтыг эвдсэн тул 80,000 төгрөг нэхэж байна. Гражаа барьцаалж 600,000 төгрөг авахад хүүтэйгээ нийлээд 744,000 төгрөг болсон. Үүнийг төлөхийн тулд тэтгэврийн зээл авч төлсөн учраас Б.гаас 744,000 төгрөг нэхэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн төлбөрт 263,000 төгрөг, мөн надаас 68,000 төгрөгийн гахайны мах зээлж авсан. Жил гаруй хугацааны 250,000 төгрөгийн хүү, бас малд явсан 4 хоногийн мөнгө 120,000 төгрөг, дугуйны 30,000 төгрөг, нийт 2,730,000 төгрөгийг нэхэмжилж байна. Анх шүүхэд 2,826,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа багасгаж байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анх Б.*******ээс 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийг аман гэрээ хийж зээлж авсан нь үнэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.*******тэй яриад А. данс руу 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн өөрийн Хаан банкны данснаас Б.*******ийн Хаан банкны данс руу 15,000 төгрөг, 40,000 төгрөг, 50,000 төгрөгөөр нийт 105,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 300,000 төгрөг зээлснээс 205,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 95,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Картнаас авсан 50,000 төгрөг, гахайн махны 68,000 төгрөг, нийт 118,000 төгрөгийг мөн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Б.*******ийн машиныг 90 хоног хөлсөлж явснаас 80 хоногийн хөлсийг өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй. Хот руу явсан шатахууны мөнгө 40,000 төгрөг нь надад хамааралгүй, өөрөө наймаа хийдэг учраас хот руу ирсэн. Хэнтий аймаг руу би машиныг нь барьж явсан 7 хоногийн хөлс болох 210,000 төгрөгийг өөрт нь бэлнээр өгсөн. Мөн замд хоёр дугуй хагарсан тул нэг дугуйг нь өөрөө авсан, нэг дугуйг нь би авч өгөөд дугуйны мөнгийг машин хөлсөлсөн төлбөр болох 210,000 төгрөгөөс нь суутгуулаад үлдэгдэл 165,000 төгрөгийг буудалд байхад нь бэлнээр өгсөн. Мөн замын цагдаад торгуулсан 10,000 төгрөгийг би өөрт нь бэлнээр өгсөн. Бөгжийг Олуулаа ломбарданд 180,000 төгрөгөөр би тавиагүй. Ц. тавьсан, тэр хүн 6 сарын баривчилгаанд явсан надад хамааралгүй юм. Гэрт байсан алдагдсан бараа материал миний өөрийн эд зүйлс байсан, Б.******* эгчийн ямар ч бараа байгаагүй. Машины доод талын хамгаалалт 80,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Б.******* нь Шарын гол сум руу явж ирэхдээ машинаа эвдэж ирсэн байж надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Гражны бичиг баримтын хугацаа дууссан гээд Татварын албанд мөнгө тушааж байснаас биш хүү нь тэгж их гарах үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн төлбөр болох 263,000 төгрөгийг би мэдэхгүй, надад хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас нийт 213,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад нь ямар ч үндэслэлгүй зүйл нэхэмжилсэн байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч Б.******* нь Б.д холбогдуулан зээлдүүлсэн 2,826,000 төгрөгийг анх нэхэмжилсэн. Хэлэлцүүлгийн явцад өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,730,000 төгрөг болгож байна. Үүнээс Б. нь яг хэдэн төгрөг зээлсэн, хэдэн төгрөг өгөх ёстой талаар үнэнч шударгаар тайлбар хэллээ. Өөрт нь шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй гэдгийг сануулсан, үүний дагуу мэдүүлгийг үнэнээр нь хэллээ. Нийтдээ 213,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Үлдсэн 2,517,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй байхад хавтас хэрэгт нотлох баримт нэг ч авагдаагүй байна. Анх талууд зээлийг амаар тохирч хийсэн. Б. 300,000 төгрөгийг Б.*******ийн данснаас өөрийн данс руу шилжүүлж авсан. Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдана. Б.*******д 205,000 төгрөгийг буцааж өгсөн баримт нь хавтас хэрэгт мөн адил байгаа. Үлдэгдэл 95,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Бусад нэхэмжилж байгаа зүйлс нь огт үндэслэлгүй, нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй, амаар л яриад байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан нийт 2,826,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч Б.******* нь граж барьцаалж зээл авч өгсөн 300,000 төгрөг, автомашиныг өдрийн 30,000 төгрөгөөр 80 хоног хөлсөлж явсны төлбөр 295,000 төгрөг /нэхэмжлэгчийн хэлсэн дүнгээр/, Улаанбаатар хот руу дуудагдаж явсан шатахууны зардал 45,000 төгрөг, автомашины тросс, шалавчны 40,000 төгрөг, Замын цагдаад торгуулсан 10,000 төгрөг, Хэнтий аймаг руу автомашиныг өдрийн 30,000 төгрөгөөр 7 хоног хөлсөлж явсны төлбөр 210,000 төгрөг, ломбарданд тавьсан бөгжний 180,000 төгрөг, гэрээсээ алдсан эд зүйлийн үнэ 25,000 төгрөг, картнаас авсан нийт 50,000 төгрөг, автомашиныг эвдэлсний улмаас авч тавьсан доод талын хамгаалалтын үнэ 80,000 төгрөг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр нийт 263,000 төгрөг, зээлээр авсан гахайн махны үнэ 68,000 төгрөг, нийт 1,566,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Б.*******ээс 300,000 төгрөгийг зээлж авсан, мөн Хэнтий аймаг руу явахдаа машиныг нь өдрийн 30,000 төгрөгөөр тооцож 7 хоног хөлсөлж явсан гэдгээ хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийн үлдэгдэл 95,000 төгрөг, зээлээр авсан гахайн махны үнэ 68,000 төгрөг, картнаас нь авсан 50,000 төгрөг, нийт 213,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарладаг.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ийн Б.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,353,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа үндэслэлээ автомашиныг өдрийн 30,000 төгрөгөөр 80 хоног хөлсөлж яваагүй тул 295,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, Улаанбаатар хот руу өөрөө наймаа хийх гэж явсан тул шатахууны зардал 45,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой, автомашины тросс, шалавчийг нь муухай үнэртээд байхаар нь найзындаа буулгаж үлдээсэн, бэлэн байгаа, буцааж авах боломжтой тул түүний 40,000 төгрөгийг төлөхгүй, Замын цагдаад торгуулсан 10,000 төгрөгийг өөрт нь бэлнээр өгсөн, Хэнтий аймаг руу автомашиныг нь өдрийн 30,000 төгрөгөөр 7 хоног хөлсөлж явсны төлбөр болох 210,000 төгрөгийн 165,000 төгрөгийг өөрт нь бэлнээр өгч, замд хоёр дугуй хагарсан тул нэг дугуйг нь авч өгөөд дугуйны мөнгийг автомашин хөлсөлсний төлбөрийн үлдэгдэлд тооцож суутгуулсан тул бүрэн төлсөн, бөгжийг нь Ц. ломбарданд тавьсан учир бөгжний 180,000 төгрөг надад хамааралгүй, гэрээс алдагдсан бараа материалд Б.******* эгчийн ямар ч бараа байгаагүй тул 25,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, Шарын гол сум руу өөрөө явж ирэхдээ машинаа эвдсэн байсан тул доод талын хамгаалалтын үнэ гэх 80,000 төгрөгийг би төлөхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр болох нийт 263,000 төгрөгийг би мэдэхгүй, надад хамааралгүй асуудал гэж тайлбарлаж байна.
Дээрх үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ....шилжүүлэх, зээлдэгч нь ....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Б.******* нь дээрх хуульд заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Б. нь мөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь тус тус тогтоогдож байна.
Зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө болох 300,000 төгрөгийг зээлдүүлэгч Б.*******д тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд зээлдүүлэгч Б.******* нь зээлдэгч Б.гаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан Б.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 05 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.*******ийн 5068003950 тоот данснаас 300,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч Б. нь өөрийн тоот данснаас нэхэмжлэгч Б.*******ийн дансаар 2019 оны 05 сарын 20-ны өдөр 15,000 төгрөг, 2019 оны 05 сарын 24-ний өдөр 40,000 төгрөг, 2020 оны 05 сарын 02-ны өдөр 50,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Мөн Б. нь өөрийн тоот данснаас А. тоот дансаар 2019 оны 06 сарын 20-ны өдөр 100,000 төгрөгийг граш, хүү гэж шилжүүлсэн, энэ нь Б.*******ийн С. 600,000 төгрөг зээлж, 300,000 төгрөгийг нь Б.д зээлдүүлсэн зээлийн төлбөрт шилжүүлсэн болох нь Б.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч С. Б.******* эгч өөрийн гражаа барьцаалж надаас 2019 онд 600,000 төгрөг зээлж авч байсан. ...2019 оны 06 сарын 20-ны өдөр Б. нь өөрийн Хаан банкны тоот данснаас Хаан банкны тоот дансруу гүйлгээний утга нь граж, хүү гээд 100,000 төгрөг шилжүүлсэн нь Б.*******ийн өмнөөс түүний зээлсэн 600,000 төгрөгөөс төлсөн гэж ойлгож болно. Зээлсэн мөнгөө өгөхгүй удахаар нь би Б.******* эгч рүү залгаж шаардахад 600,000 төгрөгийг Б. бид хоёр 50, 50 хувиар хувааж авсан юм. Хүүг нь Б. төлөх ёстой гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Б.*******д зээлийн гэрээний үүрэгт нийт 205,000 төгрөгийг буцаан төлсөн байна.
Нэхэмжлэгч Б.******* нь автомашиныг өдрийн 30,000 төгрөгөөр 80 хоног хөлсөлж явсны төлбөр 295,000 төгрөг, Улаанбаатар хот руу дуудагдаж явсан шатахууны зардал 45,000 төгрөг, автомашины тросс, шалавчны 40,000 төгрөг, Замын цагдаад торгуулсан 10,000 төгрөг, ломбарданд тавьсан бөгжний 180,000 төгрөг, гэрээс нь алдагдсан эд зүйлийн үнэ 25,000 төгрөг, автомашиныг эвдэлсний улмаас авч тавьсан доод талын хамгаалалтын үнэ 80,000 төгрөг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр нийт 263,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа боловч хариуцагч үүнийг зөвшөөрөөгүй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.******* төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Хэнтий аймаг руу автомашиныг нь өдрийн 30,000 төгрөгөөр 7 хоног хөлсөлж явсны төлбөр болох 210,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг ба хариуцагч 165,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгч, автомашинд нь авч өгсөн дугуйны мөнгийг төлбөрийн үлдэгдэлд тооцож суутгуулан бүрэн төлсөн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул шаардлага үндэслэлгүй байна гэж үзнэ.
Иймд хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа зээлсэн 300,000 төгрөгөөс буцаан төлсөн 205,000 төгрөгийг хасаж тооцож, үлдэх 95,000 төгрөг, хариуцагчийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн зээлээр авсан гахайн махны үнэ 68,000 төгрөг, картнаас авсан нийт 50,000 төгрөгийг хариуцагч Б. нь нэхэмжлэгч Б.*******д буцаан төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Б.гаас нийт 213,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,353,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.гаас 213,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,353,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 7,040 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 4,834 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС