Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 38

 

                

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

Т О Г Т О О Х нь:

 

            1.Шүүгдэгч Н.Бат-Амгаланд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч А.Оюунтуяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.2 -т  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Цагаандорж овогт Адъяагийн Оюунтуяа, Тогооч овогт Нарантогтохын Бат-Амгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д  заасан бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч А.Оюунтуяаг мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.

3.Шүүгдэгч А.Оюунтуяа, Н.Бат-Амгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар тус бүр 251 цагийн албадан ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн  153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар  шүүгдэгч А.Оюунтуяаг 2 жил хорих ял  шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч А.Оюунтуяад  оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жил хорих  ял шийтгэсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Оюунтуяад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д  зааснаар шүүгдэгч Н.Бат-Амгаланд оногдуулсан 251 цагийн албадан ажил хийлгэх ялыг Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны мэдэлд эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д  зааснаар  шүүгдэгч Н.Бат-Амгалан нь  албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд  баривчлах ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

8.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч А.Оюунтуяад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Оюунтуяа, Н.Бат-Амгалан нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            11.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.АДЪЯАСҮРЭН