Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/205

 

 

 

 

 

 

 2024         02          28                                       2024/ШЦТ/205

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч К.Чимгээ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Түвшинтөгс,

шүүгдэгч С.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Сын Зд холбогдох эрүүгийн 2306 05187 3759 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

..............................................................................

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

   Шүүгдэгч С.З нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.................” ХХК-д менежерийн албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авалтын урьдчилгаа төлбөр болох 5.370.000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүүхдийн үсний найрны захиалгын төлбөр 3.689.400 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хоолны захиалгын төлбөр 670.000 төгрөгийг буюу бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчид нийт 9.729.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр менежерээр томилогдсон. Би бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

         

Нэг. Нотлох баримтын талаар:

    1. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан үйл баримт

            

             Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ггийн өгсөн: “... 2023 оны 08 дугаар сараас С. Зулбадрах гэдэг хүн заалны зохион байгуулагч буюу менежерээр хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай ресторан нь хүлээн авалтын захиалга авсан. Тэрний урьдчилгаа төлбөрийг бэлэн мөнгөөр хийсэн байсан. Тэрнийг С.З нь өөртөө авсан. Тэр өдрийн үйл ажиллагаа дуусаад үлдэгдэл мөнгөө талыг нь картаар, талыг нь бэлэн мөнгөөр хийсэн. Тэрний бэлэн мөнгийг С.З хувьдаа авсан. Тэгээд тэр өдрийн манай компанид орох ёстой байсан 5.870.000 төгрөгийг хувьдаа авсан. Тэр мөнгөө яагаад компанид төлөөгүй талаар асуухад тогтоод алдсан гэхээр нь би жоохон хүүхэдтэй юм чинь удахгүй төлөөрэй гэж хэлсэн. Дараа нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үсний найрны захиалга аваад захиалгын төлбөрийг нь С.З надад хэлэхдээ бэлэн мөнгөөр төлбөрийг нь хийсэн гэж хэлсэн. Маргааш өглөө нь би кассаа шалгасан чинь кассны дэвтэр дээр дансаар гэж бичсэн байсан. Тэгэхээр нь дахиад орлого орж ирээгүй байна гэж хэлсэн чинь С.З нь ороогүй байна уу, одоо удахгүй орох байхаа миний таньдаг ах байгаа юм худлаа хэлэхгүй гэсэн юм. Тэр өдрийн орлого 3.689.400 төгрөг байсан. Тэгээд өмнөх 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөнгө, мөн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мөнгө орохгүй байхаар би өмгөөлөгчөө дуудаж, С.Зулбаяртай уулзуулсан чинь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд компаниас авсан мөнгөө барагдуулж дуусгана гэж хэлээд явсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай ресторанд 44 хүний хоолны захиалга өгч урьдчилгаа мөнгө өгсөн, хоолоо идье гээд Солонгос хүмүүс ороод ирсэн. Бид нар гайхаад ерөөсөө захиалга аваагүй гэсэн чинь тэр хүмүүс мөнгө шилжүүлсэн баримтаа үзүүлээд мөн С.Зтай харилцсан байсан, харилцсан данс нь С.Зын данс мөн байсан.  ...С.З нь манай байгууллагын рестораны заалны зохион байгуулагч албан тушаал дээр харилцагч нараас захиалга авна, төлбөр тооцоог авдаг ерөнхийдөө ресторан дотор ажиллаж байсан хүмүүсийн ахлах албан тушаалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

            ................. ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/38 дугаартай "Ажилд томилох тухай" гүйцэтгэх захирлын тушаал /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 

            2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №6/03 дугаартай, С.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 10-17 дугаар хуудас/,

 

            С.Зын Худалдаа хөгжлийн банкны ............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас/,

 

            Найдвар Од аудит ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09/23 дугаартай тайлан  /хавтаст хэргийн 47-70 дугаар хуудас/,

 

             Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Зын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 07 сарын 29-ний орой БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбай дээр найз Дөлгөөнтамир, Алтангэрэл, Сэргэлэн, Тэмүүлэн 4 найзын хамт тавуулаа хөл бөмбөг тоглох гээд 19 цагийн ирсэн ирээд хувцсаа хүмүүс суудаг голын цэнхэр өнгөтэй сандлын хамгийн дээд хэсэгт тавиад хөл бөмбөг тоглож байгаад 20 цаг 40 минутын үед буцаад ус уух гээд цүнхэн дээрээ ирэхэд миний цүнх байхгүй байхаар нь шууд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,

 

Дамно" ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн БЗ1-23-1347 зэрэг болно.   

         

 

    1. Шүүхийн шийдвэрийг үндэслэл болсон нотлох баримт

 

          Шүүгдэгч С.З нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.................” ХХК-д менежерийн албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авалтын урьдчилгаа төлбөр болох 5.370.000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүүхдийн үсний найрны захиалгын төлбөр 3.689.400 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хоолны захиалгын төлбөр 670.000 төгрөгийг буюу бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчид нийт 9.729.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

          1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ггийн өгсөн: “... 2023 оны 08 дугаар сараас С.З гэдэг хүн заалны зохион байгуулагч буюу менежерээр хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай ресторан нь хүлээн авалтын захиалга авсан. Тэрний урьдчилгаа төлбөрийг бэлэн мөнгөөр хийсэн байсан. Тэрнийг С.З нь өөртөө авсан. Тэр өдрийн үйл ажиллагаа дуусаад үлдэгдэл мөнгөө талыг нь картаар, талыг нь бэлэн мөнгөөр хийсэн. Тэрний бэлэн мөнгийг С.З хувьдаа авсан. Тэгээд тэр өдрийн манай компанид орох ёстой байсан 5.870.000 төгрөгийг хувьдаа авсан. Тэр мөнгөө яагаад компанид төлөөгүй талаар асуухад тогтоод алдсан гэхээр нь би жоохон хүүхэдтэй юм чинь удахгүй төлөөрэй гэж хэлсэн. Дараа нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үсний найрны захиалга аваад захиалгын төлбөрийг нь С.З надад хэлэхдээ бэлэн мөнгөөр төлбөрийг нь хийсэн гэж хэлсэн. Маргааш өглөө нь би кассаа шалгасан чинь кассны дэвтэр дээр дансаар гэж бичсэн байсан. Тэгэхээр нь дахиад орлого орж ирээгүй байна гэж хэлсэн чинь С.З нь ороогүй байна уу, одоо удахгүй орох байхаа миний таньдаг ах байгаа юм худлаа хэлэхгүй гэсэн юм. Тэр өдрийн орлого 3.689.400 төгрөг байсан. Тэгээд өмнөх 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөнгө, мөн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мөнгө орохгүй байхаар би өмгөөлөгчөө дуудаж, С.Зулбаяртай уулзуулсан чинь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд компаниас авсан мөнгөө барагдуулж дуусгана гэж хэлээд явсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай ресторанд 44 хүний хоолны захиалга өгч урьдчилгаа мөнгө өгсөн, хоолоо идье гээд Солонгос хүмүүс ороод ирсэн. Бид нар гайхаад ерөөсөө захиалга аваагүй гэсэн чинь тэр хүмүүс мөнгө шилжүүлсэн баримтаа үзүүлээд мөн С.Зтай харилцсан байсан, харилцсан данс нь С.Зын данс мөн байсан...С.З нь манай байгууллагын рестораны заалны зохион байгуулагч албан тушаал дээр харилцагч нараас захиалга авна, төлбөр тооцоог авдаг ерөнхийдөө ресторан дотор ажиллаж байсан хүмүүсийн ахлах албан тушаалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

            2. ................. ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/38 дугаартай "Ажилд томилох тухай" гүйцэтгэх захирлын тушаал /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 

            3. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №6/03 дугаартай, С.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 10-17 дугаар хуудас/,

 

            4. С.Зын Худалдаа хөгжлийн банкны ............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас/,

 

            5. Найдвар Од аудит ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09/23 дугаартай тайлан  /хавтаст хэргийн 47-70 дугаар хуудас/,

 

            6. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас/,

 

21. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 33-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Зын байнга оршин суух хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 

Хэргийн үйл баримтын дүгнэлт:

 

Шүүгдэгч С.З нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.................” ХХК-д менежерийн албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авалтын урьдчилгаа төлбөр болох 5.370.000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүүхдийн үсний найрны захиалгын төлбөр 3.689.400 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хоолны захиалгын төлбөр 670.000 төгрөгийг буюу бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчид нийт 9.729.400 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоолоо.

          Үүнд:

 

          - Шүүгдэгч Б.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

          - Хохирогч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сараас С. Зулбадрах гэдэг хүн заалны зохион байгуулагч буюу менежерээр хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай ресторан нь хүлээн авалтын захиалга авсан. Тэрний урьдчилгаа төлбөрийг бэлэн мөнгөөр хийсэн байсан. Тэрнийг С.З нь өөртөө авсан. Тэр өдрийн үйл ажиллагаа дуусаад үлдэгдэл мөнгөө талыг нь картаар, талыг нь бэлэн мөнгөөр хийсэн. Тэрний бэлэн мөнгийг С.З хувьдаа авсан. Тэгээд тэр өдрийн манай компанид орох ёстой байсан 5.870.000 төгрөгийг хувьдаа авсан. Тэр мөнгөө яагаад компанид төлөөгүй талаар асуухад тогтоод алдсан гэхээр нь би жоохон хүүхэдтэй юм чинь удахгүй төлөөрэй гэж хэлсэн. Дараа нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үсний найрны захиалга аваад захиалгын төлбөрийг нь С.З надад хэлэхдээ бэлэн мөнгөөр төлбөрийг нь хийсэн гэж хэлсэн. Маргааш өглөө нь би кассаа шалгасан чинь кассны дэвтэр дээр дансаар гэж бичсэн байсан. Тэгэхээр нь дахиад орлого орж ирээгүй байна гэж хэлсэн чинь С.З нь ороогүй байна уу, одоо удахгүй орох байхаа миний таньдаг ах байгаа юм худлаа хэлэхгүй гэсэн юм. Тэр өдрийн орлого 3.689.400 төгрөг байсан. Тэгээд өмнөх 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөнгө, мөн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мөнгө орохгүй байхаар би өмгөөлөгчөө дуудаж, С.Зулбаяртай уулзуулсан чинь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд компаниас авсан мөнгөө барагдуулж дуусгана гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг,

          - 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №6/03 дугаартай, С.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 

          - С.Зын Худалдаа хөгжлийн банкны ............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга,  

          - Найдвар Од аудит ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09/23 дугаартай тайлан  зэрэг болно.

 

          Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

    1.  Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хохирогч “.................” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч С.Г нь шүүх хуралдааны оролцоогүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрхээ эдэлж өмгөөлөгч авч, улмаар А.Түвшинтөгс өмгөөлөгч шүүх хуралдаанд төлөөлж оролцсон болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч С.З нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

    1.  Хууль, эрх зүйн дүгнэлт

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Иймд хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

1.6 Талуудын санал, дүгнэлт

 Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгч С.З нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.................” ХХК-д менежерийн албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авалтын урьдчилгаа төлбөр болох 5.370.000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүүхдийн үсний найрны захиалгын төлбөр 3.689.400 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хоолны захиалгын төлбөр 670.000 төгрөгийг буюу бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчид нийт 9.729.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж, мэтгэлцээгүй болно.

 Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хохирогчийн өмгөөлөгч “...Тусгайлсан саналгүй.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Харин шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би аав болсон тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би хэдийгээр 5 хоногт амжихгүй ч хохирогчийн хохирлыг маш хурдан төлнө. Манай эхнэр одоо Зуун-айлд эмнэлэгт хэвтэж байгаа тул үүнийг харгалзан үзнэ үү” гэсэн бөгөөд үүнээс харахад гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч С.З нь хохирогч “.................” ХХК-ийн менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авалтын урьдчилгаа төлбөр болох 5.370.000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүүхдийн үсний найрны захиалгын төлбөр 3.689.400 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хоолны захиалгын төлбөр 670.000 төгрөгийг өөрийнхөө дансаар болон бэлнээр авч, буцаан байгууллагад хүлээлгэж өгөх үүргээ зөрчин, өөртөө нийт 9.729.400 төгрөгийг завшсан болох тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ болон дээрхийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

С.Зын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагын ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулж байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

   Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Зыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          1.7 Гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршиг

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Хохирогч “.................” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Г, тэдгээрийн өмгөөлөгч А.Түвшинтөгсөөс 9.229.400 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч яллах дүгнэлтэд 9.729.400 төгрөгийн хохиролтой гэж дурджээ.

Гэтэл хавтаст хэргийн 51 дүгээр хуудасан авагдсан баримтаар Б.Зын цалингаас 500,000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдож байх тул нийт хохирлын хэмжээ 9,229,400 төгрөг болохыг дурдах нь зүйтэй байна.

             Үүнээс С.З нь шүүхийн шатанд 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн төлж барагдуулсан байх тул түүнээс 5,229,400 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гд олгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

   2.1 Талуудын санал, дүгнэлт

   Улсын яллагч: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэжээ.

  Хохирогчийн өмгөөлөгч: “...Тусгайлсан саналгүй.” гэжээ.

   2.2 Эрүүгийн хариуцлага

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

   С.З нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

   С.Зад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Зын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирол нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, хохирогчийн гомдол, санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Зыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүгдэгч Б.Зад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч С.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          С.Зад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,  38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Г овогт Сын Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч С.Зыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр явахыг хориглох, шүүгдэгч С.Зад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Заас 5,229,400 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гд олгуулсугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Зад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Зад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.АЛДАР