Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00083/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ш¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Д.Алтантуяа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä хаалттай õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, ...-р байр, ... тоотод оршин суугаа, регистрийн дугаар ... , У овогт Б  О-ын íýõýìæëýëòýé

 

Хариуцагч: Ховд аймаг, Ж сум, ... баг, ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, У овогт Д Ц-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.Ц /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

 

                 ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.О нь 2002 онд гэр бүлээ батлуулсан. 2002 онд хүү О.У, 2004 онд охин О.Х, 2008 онд хүү О.Ө, 2012 онд хүү О.Т, 2014 онд охин О.А нар төрсөн. Анх бусдын адил амьдрал сайн сайхан байсан.

Бидний хооронд таарамжгүй харьцаа байдаг байсан учраас Д.Ц нь 2017 оноос гэр бүлээ орхиод явсан. Одоо хүртэл 4 жил гарангийн хугацаанд тус тусдаа амьдарч байгаа. Одоо би өөрийнхөө 5 хүүхэдтэйгээ Шарын гол суманд амьдарч байгаа болно.

Д.Цтай утсаар холбогдоход гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ аавд нь хэвээр нь үлдээхийг хүлээн зөвшөөрсөн болно. Би ч гэсэн өөрийн шинэ амьдралтай болж байгаа тул цаашид Д.Цтай цуг амьдрах боломжгүй байх гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, 5 хүүхдээ өөрийн асрамжид хэвээр үлдээлгэх хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Д.Ц 2017 оноос хойш нөхөр Оаас болон хүүхдүүдээсээ одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Тийм учраас шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдийн асрамж дээр маргахгүй байх тул хүүхдүүдээ аавынхан асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. 

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оноос хойш нөхөр О болон хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд нөхөр Б.О нь хүүхдүүдээ сайн харж, өсгөж хүмүүжүүлж байгаа. Одоо миний бие нь хүүхдүүдээ өөр дээрээ авах хүсэлттэй байна. Учир нь хүүхдүүд маань том болж байгаа учраас ээжийнхэн үүрэг хариуцлагыг хүлээж хүүхдүүдтэйгээ хамт байж хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлмээр байна. Б.О нь хүүхдүүдээ муу асрамжилдаг гэж хэлэхгүй. Том хүү О.У маань насанд хүрч оюутан болсон. Дараагийн охин О.Х 11 дүгээр ангид сурдаг, ирэх жил сургуулиа төгсөөд Ховдод ээж дээрээ ирнэ гэсэн тул охиныгоо сургуулиа төгстөл нь дүү нартай нь аавынх нь асрамжинд байлгахыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.Цд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 5 хүүхдээ өөрийн асрамжид авахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 

          Б.О, Д.Ц нар нь 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 84 дугаарт бүртгэж гэрчилгээг олгожээ.

 

          Гэрлэгчдийн дундаас 2002 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүү О.У, 2004 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин О.Х, 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдөр О.Ө, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү О.Т, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр охин О.А нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх ба төрсний бүртгэлийн лавлагаанд хүүхдүүдийн эцэг нь Д.О болох талаар тэмдэглэгээ хийгдсэн бөгөөд эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.

 

          Гэрлэгчид нь 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах хүсэлгүй тухайгаа харилцан илэрхийлсэн, нэхэмжлэгч Б.О нь бусадтай гэр бүлийн харилцаа тогтоосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч Б.О нь 5 хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг гаргасан бөгөөд зохигчдын дундаас 2002 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү О.У нь насанд хүрсэн байх тул шүүх 2004 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин О.Х, 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү О.Ө, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү О.Т, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин О.А нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

          Хариуцагч нь шүүх хуралдааны явцад хүүхдүүдээ өөрийн асрамжид авахаар маргаж байсан боловч том охин О.Х 11 дүгээр ангид сурдаг, ирэх жил сургуулиа төгсөөд Ховдод ээж дээрээ ирнэ гэсэн тул охиныгоо сургуулиа төгстөл нь дүү нартай нь аавынх нь асрамжинд байлгахыг зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан тул охин О.Х, хүү О.Ө, хүү О.Т, охин О.А нарыг эцэг Д.Оын асрамжид үлдээх нь зүйтэй.

          Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй бөгөөд үндэслэлийг хүүхдийн тэтгэлэгийн талаар хариуцагчтай тохиролцсон гэж тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй тул зохигчдын хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр үлдэх, мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар А.Х , Э.Оюунцэцэг нар хойшид хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тайлбарлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Уутай овогт Баржавын О, Утаатынхан овогт Дорлигийн Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 14 ä¿ãýýð ç¿éëèéí 14.5-т зааснаар 2004 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин О.Х, 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү О.Ө, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү О.Т, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин О.А нарыг эх Д.Цгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцсан тохиролцсон болохыг болон шүүхээр шийдвэрлэх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Б.О, эх Д.Ц нарт даалгасугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Банзрагчид даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА