Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

-хохирогч Р.Эрдэнэгэрэл,

-хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

-иргэний нэхэмжлэгч Г.Намуун, Х.Мөнх-Очир, Э.Хаш-Эрдэнэ,

-иргэний хариуцагч Б.Ууганбаярын өмгөөлөгч Д.Даваа,

-шинжээч Золжаргал, Цогбаяр,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг,

-шүүгдэгч Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наранхүүгийн Гантулгат холбогдох эрүүгийн 201619000501 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Бага тойруу 4 дүгээр хороо 14-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Аниун овогт Наранхүүгийн Гантулга РД:/ХБ67052671/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/ яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

     Шүүгдэгч Н.Гантулга нь Төв аймгийн Борнуур сумын нутаг "Улаан цав" гэх газар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр "Хонда Эйч Ар Ви" маркийн 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1а, 10.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас цагаан будаа ачиж явсан "Хьюндэй Портер" маркийн 41-21 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Р.Эрдэнэгэрэлийн биед мабодид хүнд, Н.Цэдэндамба, Н.Ганчимэг, Г.Намуун, Г.Байгаль, Х.Мөнх-Очир нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, "Хьюндэй портер" маркийн 41-21 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Х.Мөнх-Очирын эд хөрөнгөд 2650.000 төгрөгийн цагаан будааны эзэн М.Жаргалдоржийн эд хөрөнгөд 1 575 000 төгрөгийн, "Хонда Эйч Ар Ви" маркийн 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.Хаш-Эрдэнийн эд хөрөнгөд 3429000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 6-р сарын 24-ны өдөр Дархан хот руу явж байсан. Хохирогч Р.Эрдэнэгэрэл болон миний төрсөн дүү Ганчимэг нар цуг ажилладаг. Дархан орох ажил гараад Эрдэнэгэрэл эгчийн машиныг гуйгаад явж байсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын Улаанцагаан гэх газар осол болсон. Би тухайн үед сандарсан байсан. Урдаас машин гарч ирсэн. Өглөө 8 цагийн үед. Үзэгдэх орчин гэгээтэй байсан. Тэгээд портер машинтай шүргэлцээд онхолдсон. Тухайн үед хүний амь эрсдээгүйд нь баярладаг. Хохирлоо төлж барагдуулана. Будааны хүнд 250 000 төгрөг, Р.Эрдэнэгэрэл эгчид 1 300 000 төгрөг, портерийн жолооч Мөнх-Очирт 500000 төгрөг тус тус өгсөн. Би тухайн үед хэргийн газар байсан учир эмнэлэг дээр байгаагүй. Орой нь байцаалт өгчихөөд Улаанбаатар хотод орж ирсэн. Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтийн талаар би 7 сард мөрдөн байцаагч Авир дээр очихдоо хэлж байсан. Тэгэхэд мөрдөн байцаагч шинжээч дахин томилуулах юм бол хохирогч тал чинь илүү их гомдох юм биш үү гэж хэлж байсан. Би тухайн үед өмгөөлөгч аваагүй байсан. Өмгөөлөгч аваад хэрэггүй байх гэж боддог байсан. Тэгээд би Г.Энхмаа прокурор дээр ирэхдээ өмгөөлөгчгүй ирж байсан. Энхмаа прокурор намайг эрүүгийн хэрэг үүсчихээд байхад яагаад өмгөөлөгч аваагүй юм бэ гэхээр нь би Д.Барсүрэн өмгөөлөгчийг авсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

            Хохирогч Р.Эрдэнэгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 6-р сарын 24-нд хамт ажилдаг Ганчимэг Дархан явах ажил байна. Дүүдээ тус болооч гэсэн. Вогон жижиг машин зөндөө явдаг шдээ яагаад заавал унаа хэрэг болсон юм бэ гэж хэлсэн. Вогонаар явах гэхээр жаахан хүүхэдтэй учир шөнө орой очно. Тийм учраас хүндрэлтэй байна. Жижиг машин болохоор олон хүний зардал мөнгө нь дийлдэхгүй байна. Тийм учраас мтаньдаг хүндээ бензин хийгээд явчвал арай хямд тусах гээд байна. Эрка эгчээ та дүүдээ тус болооч гэсэн. Тэгэхээр нь хамт ажилдаг юм болохоороо тус болъё гэж бодоод. Би хүүхдээсээ асууя гэж хэлсэн. Тэгээд байж байтал 2016 оны 06-р сарын 23-нд Ганчимэг яриад Эркэ эгчээ маргааш Дархан явах ажил маань болчихлоо гэсэн. Та юу болсон бэ надаа машин олдоггүй гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан хүүхэдрүүгээ яриад манай хүүхэд зөвшөөрөх юм бол хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би Ганчимэгийг хүүхэдтэйгээ утсаар яриулсан. Ганчимэг манай хүүхдээс гуйсан. Тэгээд зөвшөөрөөд машиныхаа нэрийг шилжүүлээгүй байгаа. Гадуур хөөцөлдөх ажилтай байсан. тэгэхдээ яахав та ганц өдөр аваад яв гэсэн. Тэгээд 2016 оны 06-р сарын 24-ний өглөө 6 цагт гэрийнх нь гадаа очоод утсаар яриад эд нар 6 цаг 40 минутын алдад гарч ирсэн. Тэгээд бид нар Баянчандмань явсан. Тэгээд замдаа бие засах хүн байна уу гэж хэлчихээд би бие засчихаад эргээд ирхэд хүмүүс машиндаа сууж байсан. Гантулга жолоочийн талд сууж байсан. өмнө нь Ганчимэг надаа манай ах машин сайн барьдаг. Та замд гараад манай ахтай машинаа ээлжлээд барьчихгүй юу гэж хэлж байсан. Тэгж хэлж байсан болохоор нь би бариулсан. Өглөө нь би хоосон гарсан байсан болохоор өлсөөд хойно суугаад юм идэх гээд байж байсан. Тэгсэн чинь осол болсон. Жолоо аваад нээх удаагүй явж байтал осол гарсан. Би тухайн үед босоод хүүхдийнхээ машиныг л харсан. Хүүхдийнхээ машиныг ийм болгочихлоо гэж бодсон. Тэгээд би маш их цус алдаж байсан. Ганаад хандаад эгчийнх нь бие өвдөөд болохоо байлаа. Чи эгчийгээ эмнэлэгийн баруу харуулаад өг гэж хэлсэн. Тэгээд Ганаа ахыгаа дуудаад ах нь намайг замын унаанд суулгаж өгөөд явуулсан. Замын унаанд намайг ганцааранг минь суулгаад явуулсан. Би энэнд гомдолтой байдаг. Сайн жолооч таарсан тулдаа намайг Баянчандманы эмнэлэг дээр аваачиж өгсөн. Ганчимэг, Ганбаатар нар намайг ямар байдалтай гэмтлийн эмнэлэгт ирснийг харсан. Ямар гэмтэл авсан гэдгийг харсан. Би хамрын хагалгаанд орсон. Миний хамар сөхөгдөөд эргэцэн байсан. томографикийн зураг авхуулаад гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтэж байгаад гараад хувийн эмнэлэгт 10 гаруй хоног хэвтсэн. Энэ хооронд сэтэгл санаа гаргаж ирж байгаагүй. Ганчимэг бол хэд хэдэн удаа ирж байсан. Тухайн үед манайх ажил ихтэй байсан байх. Тэгээд би дүү нартаа хэлж байсан. ажил ихтэй байгаа байх энэ асуудлыг битгий ширүүдүүлээрэй гэж хэлж байсан. Дараа нь мэдүүллэгийг нь уншихад Ганчимэг намайг эргэж тойрч байя, Гантулгагыг тэр хооронд мөнгө ол гэж ярьсан юм байна лээ. Энэ зун 3 сар хэвтэрт байж байхад нэг ч удаа эргэж тойрч байгаагүй. Утсаар л ярьдаг. Би Ганчимэгт гомдолтой байдаг. Эм тариа гээд зардал нийт 10 501 477 төгрөг нэхэмжилж байна” гэв.

            Иргэний нэхэмжлэгч Э.Хаш-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Машины хохирлоо нэхэмжилж байна. Тухайн машин Н.Гантулгад байгаа машиныхаа  хохирлыг Гантулгаас гаргуулж авмаар байна. Би энэ машиныг манай найзын хүргэн Б.Ууганбаяраас 5500000 төгрөгөөр тохиролцож авч байсан. Тэгж авчихаад бичиг баримтаа шилжүүлээгүй байсан юм. Б.Ууганбаяр хөдөө ажилтай хотод байдаггүй байсан. Машиныхаа төлбөрийг төлсөн Б.Ууганбаярт тухайн үед төлсөн байгаа гэв.

            Иргэний нэхэмжлэгч Х.Мөнх-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 6-р сарын 23-ны өдөр Жаргалдорж гэдэг хүн Зүүн харааруу 2 тонн будаа ачье гэж утсаар ярьсан. Тэгээд би ачаад 2016 оны 06-р сарын 24-ны өглөө Улаанбаатар хотоос гараад явсан. Тэгээд Баянчандмань өнгөрөөд явж байсан. өглөөний 8 цаг болж байсан. Тэгээд хажуу талаас цагаан өнгийн машин гарч ирээд шүргэлцээд замын хажууруу орж онхолдсон. Тэгээд портер автомашинд маань хохирол учирсан. Авто үнэлэгээгээр үнэлгээ хийлгэхэд 2850000 төгрөг болсон. 150000 төгрөгөөр би машинаа ачуулсан. Надад 550000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө би Гантулгаас нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Намуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

           

        Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 201619000501 дугаартай хэргээс яллах болон цагаатгах талууд дараах нотлох баримтыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Иргэний нэхэмжлэгч Н.Ганчимэг нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ Би 2016 оны 06 дугаар сарын 24-ний өглөөний 07 цаг өнгөрч байхад хамт ажилдаг Эрдэнэгэрэл болон төрсөн ах Гантулга, Цэдэндамба, охин Намуун, Байгаль нарын хамтаар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явсан. Эхлээд Эрдэнэгэрэл өөрийн хүүгийнхээ машиныг жолоодож яваад Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Эрдэнэгэрэл эгч жолоогоо Гантулга ахад шилжүүлсэн. Тэгээд машиныг Гантулга ах жолоодоод, харин жолоочийн хажуу талын суудалд Цэдэндамба ах, арын судлын захад Эрдэнэгэрэл голд би бага охин Байгалийн хамт, жолоочийн арын суудлын захад Намуун нар сууж явсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байхад бидний урд портер маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Тус портер маркийн тээврийн хэрэгсэл удаан явж байсан болохоор Гантулга ах хажуугаар нь дуут дохио өгөөд гүйцэт түрүүлэх үйлдэл хийхэд өөдөөс хар өнгийн жийп маркийн тээврийн хэрэгсэл гарч ирэхэд би Гантулга ахад хандан “Өөдөөс машин ирж байна шүү дээ” гэхэд Гантулга ах жолоодож явсан тээврийн хэрэгсэлээ портер машины урдуур гүйцэт түрүүлэх гэж байгаад зүүн урд тад хэсгийг нь мөргөөд цаашаа замаас гарч онхолдсон юм. Осол болсоны дараа бидний урд явж байсан портер маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байсан ба замын машинд Цэдэндамба ах Намуун нарыг суулгаж явуулаад, араас нь би бага охин Байгалийн хамт замын машинд суугаад гэмтлийн эмнэлэг рүү явсан.  Хэргийн газар дээр Гантулга ах үлдсэн. .... Одоо миний бие сайн байгаа надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Жаргалдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016.06.24-ны өглөөний 06 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум орохоор портер маркийн 41-21 УБР улсын дугаартай машиныг хөлслөж, Мөнх-Очир гэх хүний хамт хоёулаа явсан юм. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын “Улаан цав” гэх газар явж байтал Хонда маркийн 47-22 УБП улсын дугаарын тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байхдаа машины зүүн урд талаар шахаж орж ирээд мөргөсөн ба миний сууж явсан тээврийн хэрэгсэл болон Хонда маркийн тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон. Миний сууж явсан машин дээшээ харсан байсан болохоор Мөнх-Очир бид хоёр машинаас мөлхөж гарсан. Ослын дараа нөгөө Хонда маркийн машин дөрвөн дугуйн дээрээ зогсож байсан ба ард талд нь нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд цагдаа, эмнэлэгт мэдэгдсэн. Мөнх-Очир тухайн үед бага зэрэг хурдтай явж байсан ба миллийн заалтыг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэр архи уугаагүй эрүүл байсан. Осол болох үед замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин хэвийн байсан. Зам тээврийн ослын шалтгаан гзвэр Хонда машины жолооч гүйцэт түруүлэх үйлдлээ буруу хийсний улмаас осол болсон байх гэж бодож байна. Миний биеийн байдал хэвийн байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед би машины ард өөрийн 90 шуудай цагаан будаа борлуулахаар явж байсан ба 55 шуудай бүтэн, үлдсэн 35 шуудай цагаан будаа асгарч задарсан. Нэг шуудайг 45.000 төгрөгөөр үнэлж байгаа ба нийт 1.575.000 төгрөг хохирэщ учирсан ч би Гантулга гэх жолоочид ямар нэгэн гомдол санал байхгүй. Тэр хүнээс ямар нэгэн мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй, бусад хүмүүст учирсан хохиролыг нөхөн төлөөсэй гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-35 тал/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Байгаль мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Н.Гантулга бол миний ээж Ганчимэгийн төрсөн ах нь байгаа юм. Би 2016.06.24-ны өдөр Улаанбаатар хотоос өглөө эрт ээж Ганчимэг, эгч Намуун, ах Цэдэндамба, Гантулга ах болон ээжийн ажлын танихгүй нэг эгчийн хамт машинтай Дархан-Уул аймаг руу явсан. Тэгээд бид нар тухайн өдрийн өглөөний 08 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед манай ах Гантулга машин жолоодож явсан. Яг хэдэн км, цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Зам тээврийн осол болох үед замын нөхцөл байдал хэвийн үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний сууж явсан автомашины эд анги ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн асуудал огт байхгүй байсан ба тус автомашин манай ээжийн хамт ажилладаг эгчийн машин байх.  Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мдүүлэг /хх-38 тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Цэдэндамба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 06-р сарын 24-ны өглөөний 07 цаг өнгөрч байхад хамт өөрийн дүү Ганчимэг, Ганчимэгийн хүүхэд Намуун, Байгаль, дүү Гантулга, Эрдэнэгэрэл гэх Ганчимэгтэй хамт ажилладаг ажлын газрынх хүнтэй Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явсан. Тухайн үед эхлээд Эрдэнэгэрэл өөрийн хүүгийнхээ Хонда маркийн 47-22 УБП улсын дугаартай машиныг жолоодож яваад Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Эрдэнэгэрэл жолоогоо Гантулгад шилжүүлсэн. Тэгээд автомашиныг Гантулга жолоодоод, харин жолоочийн хажуу -элын суудалд би, арын суудлын захад Эрдэнэгэрэл, голд нь Ганчимэг, охин Байгалийн хамт, жолоочийн арын суудалд Намуун нар сууж явсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байхад Гантулга машинаа жолоодож яваад нэг портер маркийн тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх гэж байгаад тус портер машины урд хэсгийг мөргөөд бид нар замаас гарч онхолдсон. Портер машиныг гүйцэт түрүүлэх гэж байтал урдаас хар өнгийн машин ирээд яаралтай гүйцэт түоүүлэх шаардлага гарсан. Осол болсоны дараа бидний урд явсан портер маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байсан ба замын машинд Намуунтай би суугаад 22-н товчоо ороод тэндээсээ Гэмтлийн машинд суугаад Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Бусад хүмүүс тус газраа үлдсэн ба араас Ганчимэг, Байгаль болон Эрдэнэгэрэл нар ирсэн Н.Гантулга гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ 60 орчим км, цагийн хурдтай явсан. Н.Гантулга архи уугаагүй эрүүл байсан... Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-41 тал/,

Иргэний хариуцагч Г.Ууганбаяр нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр  мэдүүлэхдээ: 47-22 УБЛ улсын дугаартай Хонда маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч танил Э.Хаш-Эрдэнэ гэх залууд би 2016 оны 05 сарын 20-ны орчим 5.500.00 төгрөгөөр зарсан юм. Тэгэхээр тус тээврийн хэрэгсэл бол Хаш-Эрдэний тээврийн хэрэгсэл байга юм. Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг түүний нэр дээр болгох гэсэн боловч цаг гарахгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-49 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлэн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

            -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/,

            -зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-6 тал/,

            -осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12 тал/,

            -шүүгдэгч Н.Гантулгын №247572 дугаарын жолооны үнэмлэх, 04107881 дугаарын тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хураан авсан тэмдэглэл /хх-14 тал/,

            -жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-19, 20 тал/,

 

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №8914 дугаар шинжээчийн дүгнэлтэд

               1.Р.Эрдэнэгэрэлийн биед хүзүүний 2-р нугалмын баруун талын неврал арк улмаар арын сэртэнг дайрсан зөрүүгүй хугарал, сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1,2,3,4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хамрын үүдэвч, баруун чихний дэлбэнд шарх, баруун нүдний дотр булан. баруун, зүүн бугалганд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

               4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

               -Р.Эрдэнэгэрэлийн өвчний түүхийн хуулбар  /хх-51-56 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №5589 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1.Шинжилгээнд ирүүлсэн “Гантулга 49” гэж хаягласан цусанд спиртын агууламж илрээгүй гэжээ /хх-70 тал/,

-Кости-Эстимэйт ХХК-ийн гаргасан эвдэрэл хохирлын үнэлгээ /хх-73 тал/,

-Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн гаргасан автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгэний тайлан /хх-79 тал/,

 

            -2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №00000061 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

      1.ХОНДО маркийн 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Наранхүү овогтой Гантулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Үүнд :

-МУ-ийн ЗХД-ийн 10-р бүлгийн 10.1-А-д заасан “Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” мөн бүлгийн 10.2-д заасан “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гуйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учрүүлахгүй байвал зохино” гэсэн заалтуудыг тус түс зөрчсөн байна.

          2.Х.ПОРТЕР маркийн 41-21 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Мөнх- ^чир нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчөөгүй байна.

          3.Хавтаст хэргийн материалтай танилцахад Зам тээврийн осол болоход замын нөхцөл оайдлын талаас нөлөөлөөгүй болно.

4.Хоёр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

5.ХОНДО маркийн 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Наранхүү овогтой Гантулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 10 дугаар бүлгийн 10.1а-д заасан “уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, мөн ЗХД-ийн 10.2 даахь хэсэгт заасан “гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн зөрчсөнөөс зам тээврийн осол болоход нөлөөлсөн байна.

6.Хавтаст хэргийн материалтай танилцаад нэмж хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй болно.” гэснээр дүгнэлтийг гаргав. гэжээ /хх-81 тал/,

 

-эд зүйлийн үнэлгээ /хх-83 тал/,

-Н.Гантулгаас хохирол төлсөн гэх баримт /хх-126-128, 164 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Хаш-Эрдэнийн гаргасан нэхэмжлэл хавсаргасан баримт /хх-130-152 тал/,

 

-шүүгдэгч Н.Гантулгын ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-107 тал/,

-шүүгдэгч Н.Гантулгын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр /хх-97 тал/, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-98-99 тал/, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар дахин /хх-100 тал/ байцаасан тэмдэглэлүүд зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

Үүнд:

Шүүгдэгч Н.Гантулга нь Төв аймгийн Борнуур сумын нутаг "Улаан цав" гэх газар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр "Хонда Эйч Ар Ви" маркийн 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1а, 10.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас цагаан будаа ачиж явсан "Хьюндэй Портер" маркийн 41-21 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Р.Эрдэнэгэрэлийн биед хүнд, Н.Цэдэндамба, Н.Ганчимэг, Г.Намуун, Г.Байгаль, Х.Мөнх-Очир нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, "Хьюндэй портер" маркийн 41-21 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Х.Мөнх-Очирын эд хөрөнгөд 2650.000 төгрөгийн цагаан будааны эзэн М.Жаргалдоржийн эд хөрөнгөд 1575000 төгрөгийн, "Хонда Эйч Ар Ви" маркийн 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.Хаш-Эрдэнийн эд хөрөнгөд 3429000 төгрөгийн хохирол тус тус учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Р.Эрдэнэгэрэл, Г.Намуун, Х.Мөнх-Очир, Э.Хаш-Эрдэнэ, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Р.Байгаль, иргэний нэхэмжлэгч Н.Цэдэндамба, Н.Ганчимэг, М.Жаргалдорж нарын мэдүүлэг, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн замын зохицуулагч, ахлах дэслэгч Б.Даваавдоржийн гаргасан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №00000061 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлэн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05 тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-6 тал/,осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/, -гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №8914 дугаар шинжээчийн дүгнэлт, Кости-Эстимэйт ХХК-ийн гаргасан эвдэрэл хохирлын үнэлгээ /хх-73 тал/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн гаргасан автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгэний тайлан /хх-79 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-83 тал/ зэрэг болон шүүгдэгч Н.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

        

Шүүгдэгч Н.Гантулгад ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн”, хохирол бүрэн төлөгдөөгүй зэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гантулгын өмгөөлөгч Алтанчимэг, Барсүрэн нар нь хохирогч Р.Эрдэнэгэрэлийн бие махбодид учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй, хүзүүний томоргафикийн зурагт “арын сэртэнг дайрсан хугарал гэж бичигдээгүй” тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, хохирлыг Иргэний хариуцагч Ууганбаяраас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

         Учир нь: шүүгдэгч Н.Гантулгын буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Эрдэнэгэрэлийн бие махбодид хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн №8914 тоот актанд:” хүзүүний 2-р нугаламын баруун талын нервал арк улмаар арын  сэртэнг дайрсан зөрүүгүй хугарал, сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1,2,3,4-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал.... гэх гэмтэл учирсан ба дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгйин гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д заасан хүнд гэмтэл болно./хх-49 тал/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гаргасан 8914 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч М.Золжаргал нь өөрйин гаргасан шинжээчийн дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Р.Эрдэнэгэрэлийн 2016 оны 6 сарын 24-ний өдрийн хүзүүний томоргафикийн шинжилгээнд “ хүзүүнйи С2-р нугаламын баруун талын нервал арк улмаар арын сэртэнг дайрсан зөрүүггүй ташуу хугаралтай” /хх-144 тал/ гэж, Бүсэлхий нурууны томографик шинжилгээнд: ” баруун талын хөндлөн сэртэн зөрүүгүй ташуу бүсэлхий L1-р нугаламын баруун талын хөндлөн сэртэн зөрүүтэй хөндлөн, L3-р нугаламын баруун талын хөндлөн сэртэн зөрүүтэй хөндлөн, L4-р нугаламын баруун талын хөндлөн сэртэн зөрүүтэй хөндлөн тус тус хугаралтай” гэж /хх-145 тал/ тусгагдсан байх тул,

         Шүүхийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх Г.Ууганбаярыг иргэний хариуцагчаар татсан боловч дээрх тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Э.Хаш-эрдэнэд зарсан, Э.Хаш-эрдэнэ нь шүүгдэгч Н.Гантулгын эгч Н.Ганчимэгийн гуйлтаар өөрийн тээврийн хэрэгслийн жолоог ээж Р.Эрдэнэгэрэлд улмаар Г.Эрдэнэгэрэл нь 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож шүүгдэгчийн эгч дүү нарыг суулган Дархан явсан бөгөөд Дархан явж байх замд Р.Эрдэнэгэрэлээс тухайн тээврийн хэрэгслийн жолоог Н.Гантулга нь 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврйин осол гаргасан үйлдэлд иргэний хариуцагч Г.Ууганбаяр хамааралгүй, 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.Гантулгад иргэний хариуцагч Г.Ууганбаяр нь шилжүүлэн өгсөн гэх үйлдэл нотлогдоогүй Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний хариуцагч Г.Ууганбаяр гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Эрдэнэгэрэл нь эмчилгээ, эм тариа болон бусад зардалд нйит 10501477 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Э.Хаш-Эрдэнэ 3429000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Мөнх-Очир 2850000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаснаас:

-шүүгдэгч Н.Гантулга нь хохирогч Р.Эрдэнэгэрэлд 1310000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Мөнх-Очирт 550000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Жаргалдоржид 250000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байна.

Хохирогч Р.Эрдэнэгэрэлийн 10501477 төгрөгийн нэхэмжлэлийн шаардалагаас нотлох баримтын шаардлага хангасан эм тарианы үнэ 210000 төгрөг/хх-126тал/,  эм тариа 9090 төгрөг, эм 28181 төгрөг, эм 5300 төгрөг, эм 31740 төгрөг, эм 3900 төгрөг, эм 8820 төгрөг /хх-133тал/, эм 10400 төгрөг, эм 10000 төгрөг, эм 15000 төгрөг/хх-134 тал/ эм 19090 төгрөг, эм 9090 төгрөг, эм 21000 төгрөг, эм 13500 төгрөг /хх-135 тал/ барагшуун 20000 төгрөг /хх-136 тал/, эм тариа 31740 төгрөг/хх-137 тал/, үзлэг 30000 төгрөг/хх-138 тал/, мэс ажилбар 100000 төгрөг, ор хоног оёдол 940000 төгрөг /хх-139 тал/ толгой хүзүү, сээр бүсэлхийний зураг 480000 төгрөг үзлэг 53937 төгрөг /хх-140 тал/, шүүхийн шатанд шинээр өгсөн соронзон үелзүүрт томограф үнэ 115000 төгрөг, хүзүүн толгойны томограф ий зураг 90000 төгрөг, эм 3000 төгрөг, эм тариа 14700 төгрөг, эм 9090 төгрөг, эм 9090 төгрөг, эм 15000 төгрөг, эм 15000, эм 10000 төгрөг, эм 15000 төгрөг, автозам ашигласны 4000 төгрөг /хх-227,226 тал/, шүүх хуралд бэнзин 10000 төгрөг, зам ашигласны 1000 төгрөг /хх-228 тал/, цалингийн зөрүү 533540 төгрөг буюу нийт 2905208 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Гантулгаас гаргуулж хохирогч Р.Эрдэнэгэрэлд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан байцаан шйитгэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардлын хэмжээнд хамаарагдахгүй байх тул  хохирогч Р.Эрдэнэгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал болох 500000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

Түүнчлэн хохирогч Р.Эрдэнэгэрэл нь цаашид гарах хамрын хаглагаанд гарах зардал 5225000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон үлдэх 1871269 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гантулга нь хохирогч Р.Эрдэнэгэрэлд 1310000 төгрөгийн хохирол төлсөн энэ хохирлыг хохирогч Р.Эрдэнэгэрэлийн нэхэмжилсэн 10501477 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хасахгүй талаар оролцогч нар маргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Р.Байгаль, иргэний нэхэмжлэгч Н.Цэдэндамба, Жаргалдорж /хх- тал/, Г.Намуун, Н.Ганчимэг нар нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч Н.Гантулгаас 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн төлбөр болох 3429000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Хаш-Эрдэнэд, 41-21 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн төлбөр ачилтын хөлс, үнэлгээний төлбөр 2880000 төгрөгөөс шүүгдэгч Н.Гантулгын төлсөн 550000 төгрөгийг хасч 2330000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Мөнх-Очирт тус тус олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Н.Гантулгын 247572 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0410781 дугаартай  гэрчилгээг Э.Хаш-Эрдэнэд буцаан олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Гантулгын урдчилан цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Анүн овогт Наранхүүгийн Гантулгыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсний улмаас 1 хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Н.Гантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5 /таван/ сарын  хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэхь хэсэгт зааснаар ялтан Н.Гантулгад оногдуулсан 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Гантулгад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

          5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Гантулгын урьдчилан эдэлсэн 17 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

          6.Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Н.Гантулгын эзэмшлийн 247572 тоот жолооны үнэмлэхийг Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж, 47-22 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0410781 дугаартай  гэрчилгээг Э.Хаш-Эрдэнэд буцаан олгосугай.

            7.Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантулгаас 3429000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Хаш-Эрдэнэд, 2330000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Мөнх-Очирт, 2905208 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Эрдэнэгэрэлд тус тус олгож, хохирогч Р.Эрдэнэгэрэлийн нэхэмжлэлийн шаардалгаас өмгөөлөгчийн зардал болох 500000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Р.Эрдэнэгэрэл нь цаашид гарах хамрын хагалгаанд гарах зардал 5225000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон үлдэх 1871269 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, насанд хүрээгүй хохирогч Г.Байгаль, иргэний нэхэмжлэгч Н.Цэдэндамба, М.Жаргалдорж, Г.Намуун, Н.Ганчимэг нар нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.  

            8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй  болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Н.Гантулгад урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ