Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/297

 

 

 

 

 

 

       2024              03           22                                          2024/ШЦТ/297        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч Б.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т , /*********/-д холбогдох эрүүгийн 2309002332642 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 30ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүрээлэн буй орчны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл эцэг, эхнэр, 2 хүүхдийн хамт, *** дүүрэг, ** дугаар хороо, ***** * дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б.Т , /*********/,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т  нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* гэх нэртэй дэлгүүрийн орчимд автомашинд орхиж буусан Б.Б-н  өмчлөлийн Зи фолд-3 маркийн гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас 2.690.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т  нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* гэх нэртэй дэлгүүрийн орчимд автомашинд орхиж буусан Б.Б-н  өмчлөлийн Зи фолд-3 маркийн гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас 2.690.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Б-н  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрт учирсан хохирлыг хурдан шуурхай барагдуулах хүсэлттэй байна, гомдолтой байна..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р xуудас/,

Хохирогч Б.Б-н  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ***  шөнийн цэнгээний газарт З  гэх найзын хамт 03 цаг орчимд үйлчлүүлсэн ба манай найз З  явсан юм. Үүний дараа би шөнийн цэнгээний газарт үл таних 2 залуутай танилцаж хамт тухайн газраас гарсан ба гарахдаа үл таних хүмүүсийн машинд суусан ба 1.280.000 төгрөгөөр ***  шөнийн цэнгээний газраас архи согтууруулах ундааны зүйл аваад машинд нь хамтдаа уусан юм. Үүний дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 1 залуу машин барихаар ирсэн ба хамт байсан залуусын нэг нь надад хандаж чи манай ээж дээр очоод дуу дуулж өгөөч гэж гуйсан тул ээжийнх нь гэр лүү очиж дуу дуулж өгсөн юм. Тухайн гэрээс гарсны дараа тухайн залуусаар би өөрийн ****  улсын дугаартай Приус-20 машиныг байрлуулсан газарт хүргүүлсэн ба буух үедээ эхнэр Б- тай ярьж байхад тухайн залуус миний эхнэртэй ахыг хүргэж өгч байна гэх зэргээр утсаар ярьж байсан ба ярьж дууссаны дараа би утсаа орхиод өөрийн машиныг асаагаад буцаад суух гэхэд тухайн залуус машинтайгаа явсан юм. ...хар өнгийн Зи фолд-3 загварын гар утас байсан юм. Тухайн гар утсыг би 2022 оны 7 дугаар сард ** төвийн лангуунаас 4.800.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. ...Би тухайн өдөр шөнийн цэнгээний газарт танилцсан нэрийг нь мэдэхгүй байгаа юм. Цагаан өнгийн приус-30 машин гэж бодож байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/,

2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн СБ1-22-3005 дугаартай үнэлгээний тайлан /ХХ-ийн 26-27-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Т  нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* гэх нэртэй дэлгүүрийн орчимд автомашинд орхиж буусан Б.Б-н  өмчлөлийн Зи фолд-3 маркийн гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан нь “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Т  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Хохирол хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б-д 2.690.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Харин хохирогч Б- нь тухайн Зи Фолд-3 загварын гар утсанд байсан бичлэг, эд мөрийн баримт зэрэг нь устгагдсанаас болж 28.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь хохирогчид 2.700.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Т-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад хохирол учруулсан нь “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дунаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял  оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т  нь торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б- нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ТҮВШИНТӨГС