Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

 

 

 

 

 

2024          01         02                                   2024/ШЦТ/36   

                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж

Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

          Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч овогт Д-гийн С-д холбогдох эрүүгийн 2302003570354 дүгээр 3 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Ч овогт Д-гийн С-д,

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.С нь нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”,

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 “...боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах, 11.2.3 “...цэцэрлэгийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх...”, 11.2.4 “...цэцэрлэгийн

төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах...”, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 “...санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх...”, 5.1.4 “...ил тод байдлыг хангасан байх...”, 5.1.5 ..хариуцлагатай байх...” гэж заасныг тус тус зөрчиж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд тус цэцэрлэгийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О нарыг ажилд томилон албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 02 дугаар cap хүртэлх хугацаанд нэр бүхий иргэд нь тус цэцэрлэгт ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 27 181 445 төгрөгийн цалин олгох шийдвэр гаргаж өөртөө болон Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О нарт давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ:“Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Д.С нь Баянзүрх дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана”,

 

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”,

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 “...боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах, 11.2.3 “...цэцэрлэгийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх...”, 11.2.4 “...цэцэрлэгийн

төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах...”, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 “...санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх...”, 5.1.4 “...ил тод байдлыг хангасан байх...”, 5.1.5 ..хариуцлагатай байх...” гэж заасныг тус тус зөрчиж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд тус цэцэрлэгийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О нарыг ажилд томилон албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 02 дугаар cap хүртэлх хугацаанд нэр бүхий иргэд нь тус цэцэрлэгт ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 27 181 445 төгрөгийн цалин олгох шийдвэр гаргаж өөртөө болон Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О нарт давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Н-н өгсөн: “2020 оны 1 дүгээр сараас одоог хүртэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000 дугаар цэцэрлэгт багшаар ажилласан. Би Б.Н гэх хүнийг 2021 оны 05 дугаар сараас таньдаг болсон. Б.Н нь 000 цэцэрлэгийн Б байрны өдрийн жижүүрээр ажилладаг байсан. Би жирэмсний амралтаа 2022 оны 08 дугаар сард аваад 2023 оны 03 дугаар сард ажилд ороход ажиллахаа болсон байсан. Б.Н 27 орчим насны эмэгтэй хүн байдаг. Т.У гэх хүнийг харж байсан намайг 2023 оны 03 дугаар сард ажилд ороход 000 дугаар цэцэрлэгийн эмчээр ажиллаж байгаа гэж арга зүйч н.Э- танилцуулсан. Би Т.Б-, Б.С, Б.О гэх хүмүүсийг танихгүй нэг ч удаа харж байгаагүй. Би 000 дугаар цэцэрлэгт 2020 оны 11 дүгээр сард ажилд ороод танилцсан. Д.С эрхлэгч бид хоёр найз нөхөд, төрөл садны холбоо хамаарал байхгүй. 000 дугаар цэцэрлэгийн ажилтан багш нарын ирцийг өдрийн жижүүр гараар ирцийн дэвтэр дээр бүртгэдэг. 000 дугаар цэцэрлэг нь нийт 3 байртай. А байр 4 давхар хүрэн өнгийн барилга байдаг, Баянзүрх дүүргийн 0 •угаар хороо Натур худалдааны төвийн урд байдаг. А байр нь цэцэрлэгийн төв байр бөгөөд 8 бүлэгтэй, эрхлэгч Д.С, арга зүйч н.Н-, гал зоорийн давхарт гал тогоо, нягтлан, нярав, биеийн тамирын багш нарын албан өрөө байдаг. А байрны өдрийн жижүүрээр н.Б- гэх 40 гаран насны эмэгтэй хүн ажилладаг. Б байр нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Сэлбэ голын урд байрлах 3 давхар саарал барилга байдаг. 4 бүлэг хичээллэдэг, арга зүйч н.Э-, зоорийн давхарт гал тогоо, дуу хөгжим биеийн тамирын өрөө, өдрийн жижүүрээр н.Г- гэх 30 гаран насны эрэгтэй хүн ажилладаг. В байр нь “А” байрны 1 давхарт байрладаг Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо “А” гэх байранд үйл ажиллагаагаа явуулдаг. 3 бүлэгтэй, гал тогоо байрладаг” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10-11-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ө-ын өгсөн: “Би Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О нарыг хэнийг нь ч харж байгаагүй. Би 000 дугаар цэцэрлэгийг 2018 онд үүсгэн байгуулагдахад нь ажилд орсон ямар ямар хүн ажиллаж байсан талаар сайн мэднэ. Эрхлэгч Д.С-ийн талаар би 2018 оноос хойш мэддэг болсон, эрхлэгч ажиллаж байгаа багш нарын цалин болон үр дүнгийн нэмэгдэл олгодоггүй төсөв байдаггүй гэж хэлдэг. Харин нягтлан О- манай цэцэрлэгт ажилладаггүй хүмүүс цалин аваад байдаг юм байна. Ажпаа хийж байгаа хүмүүс цалин урамшууллаа бүрэн авч чадахгүй байна гэж хэлж байсан. Цэцэрлэгийн багш нар урамшуулал цалингаа бүтэн аваах талаар эрхлэгчид хэлэхээр үнэнээр яваад юу хожихыг чинь харья гэж сүрдүүлдэг. Манай цэцэрлэгт нягтлан удаан ажилладаггүй, хэлэн cap ажиллаж байгаад солигддог. Эрхлэгч Д.С-г өөрийн танил хүмүүсээ ажилладаг мэтээр нийгмийн даатгал төлж, цалин урамшуулал олгодог гэж бодож байна. Одоогоор манай цэцэрлэгийн нягтлангаар 000 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч н.Х ажиллаж байна. 2023 оны 03 дугаар сараас хойш эрхлэгч Д.С намайг хуулийн байгууллагад шалгууллаа гэж хэл амаар доромжилж ажиллахад хүндрэлтэй байгаа. 09 дүгээр сарын 01-ний өдрөөс цэцэрлэг сургууль эхлэхээр ахиад дарамтлах байх, эрхлэгчийн хууль бус үйлдлийг хуулийн дагуу хурлан шалгаж өгч ашиг сонирхлын зөрчилтэй, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий 5 хүнийг ажилд томилж, ажиллаагүй байхад нь цалин урамшуулал олгож байгаа эрхлэгч Д.С-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би Т.Б-, Т.У, Б.Н, Б.С, Б.О гэх хүмүүсийг нэг ч удаа харж байгаагүй. Тухайн хүмүүс цэцэрлэгт ажиллаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-14-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Намжилмаагийн өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О нарыг хэнийг нь харж байгаагүй нийт 4 жил ажиллаж байна ямар ямар багш ажилладаг талаар сайн мэднэ Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О хүмүүс ажилладаггүй, цэцэрлэгт ийм нэртэй ажилтан байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дугаар хавтаст хэргийн 19-р тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.О-гийн өгсөн: “Миний ажиллаж байгаа 000-р цэцэрлэг нь 3 байртай бөгөөд би 2023 оны 02 дугаар сарын 01 -нд томилогдоод 10-ны өдрөөс тушаал гарч ажилд орсноос хойш байруудтайгаа танилцах, өдөр тутам ашигладаг программ хангамжуудтайгаа танилцах, өмнөх нягтлантайгаа хамт ажиллаж ажилтайгаа танилцах гэх мэт ажлуудыг хийж байсан. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 14-нд би нийт ажилчдынхаа цалинг бодож олгосон. Энэ үед багш ажилчдын цунд биеийн тамирын хичээлийн багш нар болох Б.С, Т.Б- нарын нэр байсан гэтэл 02 дугаар сарын 15-ны өдөр биеийн тамирын багшаар ажилд орохоор Ц.М- гэж хүн материалаа аваад манай цэцэрлэг дээр ирсэн байсан. Би өмнөх өдөр нь биеийн тамирын 2 багшийн цалинг олгосон байсан тул тэр хунийг биеийн тамирын багшаар ажилд орохоор ирсэн байхыг гайхаад арга зүйч Д.Н- бүлгийн багш О.А- /үндсэн мэргэжил нь биеийн тамирын багш/ нараас манай цэцэрлэг биеийн тамирын багшийн хэдэн орон тоотой эсэх талаар асуухад 2 орон тоотой гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Б, Б.С гэж 2 багш байдаг юм уу, байдаггүй юм уу гэж асуухад арга зүйч Д.Н- юу ч хариулаагүй, харин бүлгийн багш О.А-, Э.Д-, Н багш нар нь тэдгээр хоёр биеийн тамирын багш нарыг байдаггүй гэж хэлж байсан. Эдгээр багш нарыг гарсны дараа А.Г-, Э.Ө- багш нар нь арга зүйчийн өрөөнд орж ирж байсан. Энэ асуудлыг бусад ажилчдаас ч асуухад манайд ийм нэртэй 2 биеийн тамирын багш байдаггүй гэж хэлж байсан. Үүнээс хойш би манай цэцэрлэгт ажилладаг нийт бүх ажилчдыгаа мэдэж авъя гэж бодоод ажилчдын нэрсийг төрийн албаны цалингийн нэгдсэн систем болох Payroll, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн төв цахим систем болон ажилчдын ирцийн дэвтэр зэргээс шүүж үзсэн юм. Ирцийн дэвтрийг 2023.03.06-ны өдөр очиж шалгахад өдрийн жижүүр Ю.Г- ирцийн дэвтрийн хуудаснуудыг салгасан байдалтай сууж байсан. Би түүнээс яагаад хуудаснуудыг салгасан талаар асуухад зүгээр янзалж байна гэж 1 хариулсан болов ч үүнээс хойш би 2023.03.16-ны өдөр дахин очиж ирцийн дэвтрийг шалгахад өмнө шалгахад нэрс нь байгаагүй Б.Б. эмч Т.У нарын нэрс 2023 оны 01 дүгээр сард Б байранд бүтэн ирснээр бүртгэгдсэн байсан. Энэ талаар Ю.Г-ас асуухад нярав намайг эдгээр хүмүүсийн нэрсийг бүртгэ гэж хэлсэн гэсэн хариултыг өгсөн. Мөн өдөр В байрны өдрийн жижүүр Д.Б- нь Б.Н /эрхлэгчийн охин/, Б.О нарын нэрсийг ирцийн дэвтэрт бүртгэсэн байсан ба мөн энэ талаар асуухад цаана чинь тамга тэмдгээ бариад зогсож байгаа дарга /эрхлэгч/ чинь намайг бүртгэ гэсэн гэх хариултыг өгсөн. Эдгээр нэр бүхий 5 хүний нэрсийг хүний нөөцийн удирдлагын мэдээллийн төв цахим системээс шүүж үзэхэд холбогдох мэдээллүүд нь дутмаг байдалтай байсан. Энэ бүгдийн дараа би 2023 оны 03 дугаар сарын багш, ажилчдын цалин олгох үеэр эрхлэгч Д.С дээр ороод эдгээр нэр бүхий манай цэцэрлэгт ажилладаггүй болов ч цалин аваад явж байсан хүмүүст цаашид дахин цалин олгож чадахгүй талаараа хэлэхэд тэгвэл эдгээр ажилдаа ирэхгүй байгаа хүмүүсийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авъя гэсэн утга агуулгатай хариулт өгсөн. Үүнээс хойш эдгээр нэр бүхий 5 хүнээс Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О нарыг ажлаас халах тушаал гаргасан. Эдгээр хүмүүсийн тушаалыг гаргахдаа 2023 оны 3-р сарын 01-ний өдрөөр гаргасан. Учир нь тэдэнд 03 дугаар сард цалин олгогдоогүй учраас ингэж гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл би энэ талаар мэдэж шүгэл үлээснээс болж эрхлэгч аргагүй байдалд орж, угаасаа ажилладаггүй байсан хүмүүсийг ажилдаа ирэхгүй байгаагийн улмаас халж байгаа мэтээр тушаал гаргаж байгаа юм 2023 оны 04-р сарын 04-ний өдөр дүүргийн боловсролын хэлтсээс дарга бид хоёрыг дуудсаны дагуу очиж дүүргийн боловсролын хэлтсийн дарга Ганбат, мэргэжилтэн Мөнхтайван нартай уулзсан. Энэ үеэр дарга Д.С-ийн авч очсон А байрны 2022 оны 11, 12 дугаар cap, 2023 оны 01 дүгээр сарын ирцийн дэвтэрт Б.Н, Т.Б-, Т.У, Б.О нарын нэрсийг ажилд ирснээр шинэ хуудсан дээр бүртгэж оруулсан байсан. Эдгээр нэр бүхий хүмүүсийн ирцийг миний бие өмнө шалгахад нэрс нь байгаагүй ба цэцэрлэгийн бусад ажилчид ч энэ талаар мэдэж байгаа болно. Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О нарыг 000 дугаар цэцэрлэгт ямар албан тушаал дээр томилогдож хэдэн төгрөгийн цалин авсан, ямар дансанд цалин орсон мэдээлэл, цалин олгосон талаарх мэдээллийг Төрийн албаны цалингийн нэгдсэн систем болох “Payroll” гэх системээс харж болно. Тухайн систем рүү зөвхөн байгууллагын нягтлан нэвтэрч орох эрхтэй байдаг. Хүний нөөцийн мэдээллийг хүний нөөцийн нэгдсэн системээс гарж болно. Хүний нөөцийн нэгдсэн системээр байгууллагын захирал, нягтлан нэвтрэх эрхтэй байдаг. Би 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Сг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий хүмүүст хуурамч тушаал гаргаж, ажиллаагүй хүмүүст цалин олгуулах тушаал гаргасан талаар Баянзүрх дүүргийн Боловсролын газарт гомдол хандаж, Авлигатай тэмцэх газарт гомдол өгч шалгуулснаас болж намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Цэцэрлэгийн өмнөх нягтлан бодогч нь Н.Х гэх хүн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 25-26-р тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гэрч Ж.Р-ийн: “...Би Б.Б гэх хүнийг 2022 оноос хойш 000-р цэцэрлэгт Биеийн тамирын багшаар ажилд ороход таньдаг болсон. 2022 оноос 2023 оны 03 дугаар сард ажиллахаа больсон. Б.Б багшийн ажилд орох тушаал гарсан өдрөөс чөлөөлөгдөх хүртэл бүрэн ажилласан эсэх талаар мэдэхгүй, ажлын цагийн тооцоог гаргахаар байхгүй өдрүүдийг нь эрхлэгчээс асуухад цалинтай чөлөө олгосон гэж хэлдэг. Би 000-р цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа жижүүрийн ирцийн дэвтрийг үндэслэн ажилчдын цагийн тооцоо гаргадаг. Эрхлэгч миний гаргасан цагийн тооцоог баталдаг. Эрхлэгч цагийн тооцоог баталж нягтланд өглөг нягтлан цагийн тооцоог үндэслэн ажилчдын цалинг олгодог. Ирцийн дэвтрийг 000-р цэцэрлэгийн манаач жижүүрүүд хөтөлдөг. Би ирцийн дэврийг нэг бүрчлэн тулган үзэж цагийн тооцоог гаргадаг. Ажилчид ирээгүй тохиолдолд би эрхлэгч  Д.Сгаас асууж эрхлэгч чөлөө авсан талаар хэлж цалинтай чөлөө олголдог. Эрхлэгч чөлөө олгох, цалин нэмэх хасах, хүн ажилд авах, ажлаас чөлөөлөх , ажилчдын цагийн тооцоог баталдаг эрх бүхий албан тушаалтан юм. Т.У гэх хүн 2022 оноос 2023 оны 04 дүгээр cap хүртэл цэцэрлэгийн эмчээр ажилласан, ажиллах хугацаанд нь мөн эрхлэгч цалинтай чөлөө олгож байсан. Б.Н 000-р цэцэрлэгт өдрийн жижүүрээр ажилладаг байсан би он сарыг нь мэдэхгүй байна. Б.Н нь эрхлэгч Д.С-ийн төрсөн охин байгаа юм. Б.С гэх хүн 2022 онд биеийн тамирын багшаар ажилд орох анкетаа өгсөн, Би Б.С-ийно-ыг ажилласан талаар мэдэхгүй. Б.О гэх хүн 2023 оны 1 дүгээр сард ажилд орох анкетаа өгсөн, 3 дугаар байрны туслах тогоочоор ажилладаг байсан. Хүүхэд нь өвдсөн гэж чөлөө авсан байсан...’’ гэх мэдүүлэг /3-р хавтас хэргийн 53-р тал/

 

“Би Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгийн эрхлэгч Д.С-ийн хэлснээр Т.У, Б.О нар луу намайг дансны дугаар явуул, чиний явуулсан данс руу мөнгө шилжүүлнэ орсон мөнгийг нь чи миний хэлсэн данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Би эрхлэгч буюу миний удирдлага тул би хэлснийх нь дагуу мөнгө шилжүүлсэн. Т.У руу Д.Сгийн хэлсний дагуу охин Т.М-ын Хаан банкны 50******* тоот дугаарын дансыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр явуулсан, охины маань данс руу Т.У 552 000 төгрөг шилжүүлсэн, би тухайн мөнгийг Д.Сгийн надад хэлсэн Хаан банкны 5030****** Б.Н-ийн данс руу 552.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Д.С-ийн хэлсний дагуу охин Т.М-ын Хаан банкны 50******* тоот дугаарын дансыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр явуулсан, охины маань данс руу Т.У 552 000 төгрөг шилжүүлсэн, би тухайн мөнгө нь Д.С-аас авах ёстой махны төлбөр байсан тул би хувьдаа зарцуулсан. 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 02 дугаар cap хүртэл би Д.С-ийн хэлсэн би 5030******-Д.С-ийн охин Б.Н-ийн данс, 500******* Д.С-ийн өөрийнх нь ашигладаг данс, 500*******-Д.С-ийн хүү Б.С-гийн дансаар надаас Т.У-аас авсан мөнгийг өөрийнхөө болон хүү, охины дансаар авсан. Би тухайн үед эрхлэгчийн хэлсний дагуу л мөнгө шилжүүлсэн ямар учраас мөнгө авах ёстой талаар нь мэдээгүй. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би Б.О руу охин Т.М-ын Хаан банкны 50******* тоот дугаарын дансыг өгч 516 000 төгрөг шилжүүлэхээр нь  Д.С-ийн хэлсэн 500******* Д.С-ийн хүү Б.С-гийн данс  руу 516 000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 03 дугаар сард Б.О руу охин Т.М-ын Хаан банкны 50******* тоот дугаарын дансыг өгч 250 000 төгрөг  шилжүүлэхээр нь Д.С-ийн хэлсний дагуу бэлнээр Д.С-д 000-р  цэцэрлэг дээр аваачиж өгсөн. Би 000-р цэцэрлэгт нярваар 2018 оноос 2023 оны 07 дугаар cap хүртэл ажилласан. Д.С нь удирдах албан тушаалтан тул би  хэлснийг нь хийдэг байсан. Д.С нь надад Б.Б, Т.У,  Б.Н, Б.С, Б.О нарыг ажиллаж байгаа чөлөө авсан,  цалинтай чөлөө авсан гэж хэлдэг байсан.Би хэлснийх нь дагуу цагийн тооцоо  гаргасан. Д.С нь Т.У, Б.О нар луу намайг данс явуулаад  мөнгө орж ирэхээр нь миний хэлсэн данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Би  эрхлэгчийн хэлсний дагуу Т.У , Б.О нар луу дансны дугаар явуулан  мөнгө орж ирээхээр нь Д.С-ийн хэлсэн данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгийг авч Д.С руу шилжүүлсэн гүйлгээ нь дансны хуулгуудаар харагдаж  байна. Би шилжүүлсэн бүх дансны хуулгыг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Д.С ямар зорилгоор надаар хүнээс авхуулдаг байсныг би мэдэхгүй байна.

Д.С надаас хэд хэдэн удаа мөнгө зээлсэн. Би өөрийнхөө данснаас болон нөхөр Т.Т-ын данснаас Д.С руу мөнгө шилжүүлж байсан. Би зээлсэн мөнгөө авъя гэхээр Д.С нь Т.У руу дансаа явуулаад надаас авах ёстой өрөө авчих гэсний дагуу би данс явуулан зээлсэн мөнгөндөө тооцож авсан....” гэх мэдүүлэг /3-р хавтас хэргийн 57-58-р тал/

 

          Иргэний хариуцагч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...Би Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажилд орохоор анкет 2023 оны 02 дугаар сард тус цэцэрлэгийн эрхлэгч Д.С-д өгсөн. Би анкет өгснөөс хойш тухайн цэцэрлэгт нэг ч удаа очоогүй. Би Д.С гэх хүнийг танихгүй. Найз нөхөд төрөл садны холбоо хамаарал байхгүй. Би фэйсбүүк зараас тус цэцэрлэгт биеийн тамирын багш ажилд авна гэсэн зарын дагуу ажид орох анкетаа аваачиж өгөөд ахиж очоогүй юм Би 000-р цэцэрлэгт нэг ч өдөр биеийн тамирын багшаар ажиллаагүй. Миний эзэмшлийн Хаан банкны 51*******60тоот дугаарын дансаар 570,508.95 төгрөг цалин гэх гүйлгээний утгатай шилжиж орж ирсэн. Миний дансанд цалин гээд мөнгө орж ирсэн байсан, удалгүй 000-р цэцэрлэгээс ярьж байна, дансанд чинь орсон 570 508.95 төгрөгийг шилжүүл гээд нэг дансны дугаар өгсөн, би тухайн цэцэрлэгт ажиллаагүй тул цалин гэж шилжүүлсэн мөнгийг хэлсэн данс руу нь шилжүүлсэн. Надад олгогдсон 570 508.95 төгрөгийг Д.С над руу данс явуулж миний явуулсан данс руу мөнгө шилжүүл гэж хэлсэн. Би цэцэрлэгт нэг ч өөр ажиллаагүй тул хэлсэн данс руу нь шилжүүлсэн. Манай гэр цэцэрлэгээс хол зайтай буюу Яармагт байдаг тул ажиллаагүй юм. Би Д.С-тай төрөл садны холбоо хамаарал байхгүй. Ажилд орох анкет хэсэгт цалин авах дансны дугаар тэмдэглээрэй гэж хэлсэн би үүний дагуу би өөрийн эзэмшлийн Хаан банкны 51*******60тоот дугаарын дансыг бичсэн юм. Надад олгосон 1 сарын цалинг би эргүүлэн Д.С руу шилжүүлсэн, над руу холбогдоод цалин бодогдсон байна, миний хэлсэн данс руу шилжүүл гэхээр нь би тухайн мөнгийг хувьдаа зарцуулалгүй орсон дүнгээр нь шилжүүлсэн юм. Нийслэлийн 000-р цэцэрлэгээс надад олгосон 1 сарын цалинг би төлөхгүй, тухайн мөнгийг Д.С надад данс хэлээд би 570 508.95 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /З-р хавтас хэргийн 57-58-р тал/

 

          Иргэний хариуцагч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...Би сонины зарын дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажилд орохоор 000-р цэцэрлэгийн А байр буюу Баянзүрх дүүргийн Натур худалдааны төвд байрлах 4 давхар байран дээр очиход эрхлэгч нь байхгүй, нярав н.Р- гэх эмэгтэй байсан, би дипломын хавсралтаа өгөөд явсан. Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын сүүл хүртэл ажилласан. Би Нийслэлийн 000-р цэцэрлэгт биеийн тамирын багшаар 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын сүүл хүртэл ажиллахдаа цэцэрлэгийн насны хүүхдэд биеийн тамирын хичээл орох тусгай мэдлэг чадварыг гэрчлэх гэрчилгээ үнэмлэх байхгүй ажилласан. Надад цэцэрлэгийн насны хүүхэд буюу сургуулийн насны хүүхдүүдэд биеийн тамирын хичээл заах тусгай мэдлэг чадвар байхгүй байхад харгалзан үзэлгүй 000-р цэцэрлэгийн эрхлэгч Д.С ажилд авч ажиллуулсан. Би Т.У гэх охиныг зүс танина Б байран дээр ганц хоёр удаа таарч байсан. Би сайн танихгүй. Харин Б.С, Б.Н, Б.О гэх хүмүүсийг танихгүй. Би 000-р цэцэрлэгийн Б, В байрны бага, дунд, ахлах, бэлтгэл ангиудад биеийн тамирын хичээл заасан. Би 5 сарын хугацаанд багшаар ажилласан. Миний ажилд ирсэн бүртгэлийг жижүүр бүртгэдэг. Ажилласан цагийн тооцоог нярав, нягтлан бодож эрхлэгч гарын үсэг зурснаар надад цалин олгогддог. Би 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын сүүл хүртэл ажиллахдаа цэцэрлэгийн насны хүүхдэд биеийн тамирын хичээл заахдаа ажлаа тасалсан, ажлаас хоцорсон цаг их байгаа, миний цалинг эрхлэгч бүтэн ажилласан мэтээр олгосон. Ямар шалтгааны улмаас надад бүтэн цалин олгосон талаар би мэдэхгүй. Би 2023 оны 02 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Хархорин суманд мал төллүүлэхээр явсан. 000-р цэцэрлэгийн удирдлагуудад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй. 2023 оны 09 дүгээр сард ажилд орох хүсэлт мөн өгөөгүй биеийн тамирын багшаар ажиллах болсон. Би ажиллаагүй хугацааны цалингаа төлнө...” гэх мэдүүлэг /З-р хавтас хэргийн 63-64-р тал/

 

Иргэний хариуцагч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...Би Ерөнхий боловсролын 0 дугаар сургуульд 1 ангиасаа 5 дугаар анги хүртлээ сурсан. 123 дугаар сургуульд 7 дугаар ангиас 9 дүгээр анги хүртэл суралцсан, ерөнхий боловсролын 86 дугаар сургуульд 10 дугаар ангиасаа 11 дүгээр анги хүртлээ сурсан, миний бие сургууль төгсдөг жилдээ эрүүл мэндийн шалтгаанаар сургуулиа төгсөөгүй. /би он саруудын талаар санахгүй/ Би Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгт 2021 оны 05 дугаар сараас жижүүрээр 1 сарын хугацаанд ажилласан. 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын хооронд ажилласан. 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 1 сарын хооронд 2 сарын хугацаанд туслах багшаар ажилласан. Би 2021 оны 05 дугаар сард манай миний төрсөн ээж болох Д.С цэцэрлэгт ажиллаж хүн байхгүй байна гээд намайг ажилд оруулах тушаал гаргаж жижүүрээр томилсон, дараа нь туслах тогооч, бүлгийн багшаар ажилд томилсон. Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн Надад олгогдсон 11 332 351 төгрөгийг манай ээж Д.С эргүүлэн өөр рүү нь шилжүүл гэж хэлсэн ятгасан зүйл байхгүй. Би дээрх мөнгийг хоол хүнс, хувцас өөрийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /З-р хавтас хэргийн 68-69-р тал/

 

Иргэний хариуцагч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгт тогооч ажилд авна гэсэн зарын дагуу тус цэцэрлэгийн эрхлэгч Д.С-тай уулзаж ажилд орох анкетаа өгөөд явсан би тухайн цэцэрлэгт хоног ч ажиллаагүй. Өвөрхангай аймгийн Бүрд сум руу хүүхдүүдийн хамт явсан юм. Би тогоочоор ажилд орох анкет өгсөн гэхдээ ажиллаагүй. Надад тогоочоор ажиллах мэргэжлийн үнэмлэх байхгүй. Би ажилд орох зарын дагуу фэйсбүүкээр 000-р цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орохоор болсон. Би ажилд орох анкетаа бөглөөд тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Сд өгсөн. Ажилд орох анкет өгөхөд Д.С намайг цалин авах дансны дугаараа өг гэсэн би өөрийн эзэмшлийн Хаан банкны 55*******96 тоот дансны дугаарыг бичиж өгсөн. Цалин бодогдож орохоор энэ данс руу мөнгө шилжүүлээрэй гээд надад Д.С Хаан банкны дугаар өгөөд орсон цалингаа бүгдийг нь шилжүүлээрэй гэж хэлсэн Би Хаан банкны 55*******96 тоот дансанд 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын хооронд 3 сарын цалин 1 176 326.06 төгрөгийг Д.Сгийн хэлсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би тухайн цалин миний данс руу орсон мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй, эргүүлсэн шилжүүлсэн. Ямар зорилгоор надад Д.С данс өгсөн талаар би мэдэхгүй.Миний хэлсэн данс руу цалин гэж орсон мөнгийг шилжүүлээрэй гэж хэлснийх нь дагуу би шилжүүлсэн. Миний Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн талаар мэдээгүй. Би 000-р цэцэрлэгт 1 хоног ч ажиллаагүй тул миний данс руу орсон мөнгийг эрхлэгч гэх Д.С-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ямар шалтгааны улмаас надад бүтэн цалин олгосон талаар би мэдэхгүй. Би ажиллаагүй тул ямар ч чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй. Би Нийгмийн даатгал төлүүлсэн нийт 3 сарын төлөлт буюу 2023 оны 1 дүгээр сард 626 152,00 төгрөг, 2023 оны 2 дугаар сард 777 440.00 төгрөг, 2023 оны 313 076,00 төгрөг нийт 412 000.32 төгрөгийг төлнө....” гэх мэдүүлэг /3-р хавтас хэргийн 78-79-р тал/

 

Иргэний хариуцагч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 10 дугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгийн эрхлэгч Д.С-тай уулзаад тухайн нийгмийн даатгалаа цэцэрлэгийн нэр дээрээс төлүүлээд бай гэж хэлсэн. Би Тухайн цэцэрлэгт ямар ч байсан хэд хэдэн удаа очиж байсан. Миний нийгмийн даатгалыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 03 дугаар cap хүртэл төлсөн байсан. Би Хүмүүнлэгийн Ухааны дээд сургуулийг олон улсын худалдаа, бизнесийн удирдлага мэргэжлээр сурч төгссөн. Надад хүн эмчлэх эрх байхгүй, тусгай мэдлэг чадвар байхгүй. Намайг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэг дээрээс нийгмийн даатгалаа төлүүлээд ажилласан мэт цалингаа аваад эргүүлээд орсон цалингаа өгсөн данс руу шилжүүлээд бай гэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгийн нярав н.Р- хэлсэн би цалин орох бүр эргүүлэн нярав н.Р-ийн хэлсэн данс руу шилжүүлж байсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгийн цалин гэж мөнгө миний Худалдаа хөгжлийн ***/*/*/* тоот дугаарын дансаар ордог байсан, би орсон цалинг орсон дариуд нь шилжиж орсон дүнгээр нь н.Р-ийн хэлсэн данс руу шилжүүлж байсан. Над руу нярав н.Р- орсон цалингаа шилжүүлээрэй гэж дансны дугаар 89**-**17 дугаарын VIBER чатаар холбогдож явуулдаг байсан. Миний VIBER чат устчихсан, би 2023 оны 08 дугаар сард шинэ утас авсан юм, би гар утсаа солиход хуучин утсан дээр байсан VIBER чатууд бүгд устчихсан байсан.Харин фейсбүүк мессенжер дээр н.Р-той харилцаж байсан зурвасууд байгаа  Би тухайн цэцэрлэгийн эрхлэгч Р- цэцэрлэгт эмчээр ажилласан болж нийгмийн даатгалаа төлүүлж, цалин бодогдож орохоор миний хэлсэн данс руу шилжүүл гэж хэлсэн, би хэлсэн данс руу нь цалин гэх мөнгийг шилжүүлсэн. Надад цэцэрлэгт эмчээр ажиллах тусгай мэдлэг чадвар, үнэмлэх байхгүй. Надад цэцэрлэгийн эмчээр ажиллах эрх байхгүй тул цэцэрлэг дээр хэд хэдэн удаа л ажилласан харагдах гэж цэцэрлэг дээр очсон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгээс надад олгосон нийт 6 сарын цалин 6 252 059.65 төгрөг гарт олгосон нь 3 859 765.51 төгрөг олгосон, миний данс руу шилжиж орсон 3 859 765.51 төгрөгийг нярав н.Р-ийн хэлсэн данс руу шилжүүлсэн. Харин үлдэгдэл мөнгө нь миний Нийгмийн даатгалыг төлсөн дүн байна. Би Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгээс Нийгмийн даатгал төлүүлсэн 2 292 294.14 төгрөгийг төлнө....” гэх мэдүүлэг /З-р хавтас хэргийн 82-83-р тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “Би Боловсролын ерөнхий газрыг төлөөлөн Баянзүрх дүүргийн 000-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Сгийн ажиллаагүй хүмүүст цалин хөлс олгосон                    27 171 445 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /З-р хавтас хэргийн 75-р тал/

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн “...ажилд томилсон болон чөлөөлсөн...” тушаал /1-р хавтас хэргийн 48-57, 2-р хавтас хэргийн 159-172-р тал/

 

Иргэний хариуцагч нарт цалин олгосон талаарх Г.О-гаас гаргаж өгсөн бичгийн баримтууд /1-р хавтас хэргийн 40-47, 128-135, 2-р хавтас хэргийн 173-181-р тал/

 

Цагийн бүртгэлийн талаарх бичгийн баримтууд /1-р хавтас хэргийн 76-84-р тал/

 

Цэцэрлэгийн хүний нөөцийн мэдээллийн программ, цалин урамшууллын мэдээллийн нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэл, бичгийн бусад баримтууд /2-р хавтас хэргийн 13-30-р тал/

 

Баянзүрх дүүргийн дотоод аудитын албаны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн “..Дотоод аудитын ажлын тайлан...” бичгийн баримтууд /1-р хавтас хэргийн 136-156-р тал/

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/944 тоо албан бичгээр ирүүлсэн “...Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх...” бичгийн баримтууд /1-р хавтас хэргийн 194-201/

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтас хэргийн 21-42-р тал/

 

          Хаан банкны 50******* дугаартай дансны болон Хас банкны 500******* дугаартай дансны хуулганы хуулбар /2-р хавтас хэргийн 125-157, З-р хавтас хэргийн 103-122-р тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн судлагдсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, шүүгдэгч Д.Сд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг...” ойлгоно гэж заасан бол мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,6-д “...Нийтийн албан тушаалтан нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно...” гэж, мөн зүйлийн 7.1.7-д “...Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно...” гэж тус тус заасан байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Шүүгдэгч Д.С нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/360 дугаар тушаалаар батлагдсан Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал тодорхойлолтын 4 дүгээр зорилтод “Холбогдох журмын дагуу багшлах боловсон хүчин, мэргэжилтэй ажилтнаар хангах, хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх" гэж заасны дагуу тус дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Сгийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Б.Н-ийг цэцэрлэгийн Б байрны жижүүрийн, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар эгүүлэн тогоочийн ажилд, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар тус цэцэрлэгт Т.Б-ыг хөдөлгөөн эрүүл мэндийн багшийн ажилд, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар биеийн тамирын багшаар түр хавсран ажилууллахаар үүрэг болгосон. Мөн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар Т.Уыг эмчийн ажилд, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Б.Ог цэцэрлэгийн А байранд туслах тогоочийн ажилд, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Б.С-ийно-ыг биеийн тамирын багшийн ажилд тус тус томилсон байна. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д цэцэрлэгийн эрхлэгч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж хуульчилсан тул цэцэрлэгийн эрхлэгч нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч гэж ойлгохоор байна.

 

Баянзүрх дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.С нь төсвийг захиран зарцуулах бүрэн эрхийн хүрээнд 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 6 дугаар cap хүртэл, 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 2 дугаар cap хүртэл Б.Н-д 11 332 350 төгрөгийн цалин олгохоос Хаан банкны 5030****** дугаарын дансанд 7 145 339 төгрөгийн цалин,

 

2022 оны 10 дугаар сараас 2023 оны 2 дугаар cap хүртэл Т.Б-ад                                 7 176 697 төгрөгийн цалин олгохоос Худалдаа хөгжлийн банкны 40*****27 дугаарын дансанд 4 298 239 төгрөгийн цалин

 

2022 оны 10 дугаар сараас 2023 оны 2 дугаар cap хүртэл Т.Уад                                   6 252 059 төгрөгийн цалин олгохоос Худалдаа хөгжлийн банкны ***/*/*/* дугаарын дансанд 3 859 765 төгрөгийн цалин,

 

2023 оны 1 дүгээр сараас 3 дугаар cap хүртэл Б.Од 1 716 668 төгрөгийн цалин олгохоос Хаан банкны 55*******96 дугаарын дансанд 1 173 326 төгрөгийн цалин,

 

2023 оны 2 дугаар сард Б.Сд 693 671 төгрөгийн цалин олгохоос Хас банкны 500****3286 дугаарын дансанд 570 508 төгрөгийн цалин тус тус олгож, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О нарыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар Д.С нь Б.Б, Т.У, Б.Н, Б.С, Б.О нартай хамаарал бүхий харилцаатай бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар нэр бүхий 5 хүмүүс нь ажилд томилогдож, цалин олгогдсон байх боловч 000 дугаар цэцэрлэгт огт ажиллаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэгт заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхол гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэсэн тайлбар хийж, нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн нэг шинж болгон хуульчилсан.

 

Түүнээс гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн албан тушаалтан нь албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байх тул Баянзүрх дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Сгийн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “...Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх үзлээ.

 

Иймд  шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн  улмаас учирсан хохирол,  хор уршиг болох 22 162 487 төгрөгийг шүүгдэгч Д.С-аас гаргуулж Боловсролын Ерөнхий газарт олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,

 

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Д.Сгийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх 1.3, 3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 2 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхийг илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав. 

 

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Бусад асуудлаар.

 

Шүүгдэгч Д.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Д-гийн С-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон  эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаанд  хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн  улмаас учирсан хохирол,  хор уршиг болох 22 162 487 төгрөгийг шүүгдэгч Д.Сгаас гаргуулж Боловсролын Ерөнхий газарт олгосугай.   

 

6. Шүүгдэгч Д.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.САНЖИДМАА