Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/227

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305022320026 дугаартай эрүүгийн  хэргийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 02-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Хан-Уул дүүргийн *******, Нисэхийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн *******, ******* *******од оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ФЯ*******/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо, 77 дугаар байрны од ыг “цайнаас хэрэглэсэн байна гэж хэллээ, байрнаас хөөлөө” гэх шалтгаанаар түүний нүүр рүү нь гараараа алгадаж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны дотор салстад шарх, цус хуралт, баруун тохой, хоёр шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч О.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305022320026 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо 77-од байхдаа ******* гэх хажуу өрөө түрээсэлдэг охинд шаардлага тавиад “битгий миний хоол хүнснээс хэрэглээд бай” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд ******* “чи юу юм хэн юм жоохон юм байж яахаараа намайг хөөдөг юм” гэсэн би тухайн үед нь би “байж чадахгүй бол нүүж болно шүү би түрээсийн чинь мөнгийг буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгж хэлээд би өрөө рүүгээ орсон чинь хэл амаар доромжилж маргаж байснаа өрөө рүү араас орж ирээд намайг алгадаад үсдээд тэгээд газарт унасан чинь дээр дараад суучихсан чинь би дийлэхгүй байсан болохоор эсэргүүцэж байснаа больсон. Тухайн үед ******* байр түрээслэхдээ жирэмсэн гэж байсан болохоор би хамаагүй хүрч болохгүй гээд больсон. *******аас өөр хажуу өрөө түрээсэлдэг 2 залуу байсан тухайн үед бид хоёрын маргалдаж байсныг сонссон гэхдээ гарч ирээгүй. Тухайн маргаан болсны дараа *******ын хамт байдаг охинд нь “өрөө яаралтай суллаж өгөөрэй” гэж хэлсэн тухайн үед ******* байгаагүй архи уугаад явчихсан байсан. Тэгээд би байр түрээсэлж байсан охинд үлдэгдэл 307.000 гаран мянган төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ы гэрчээр өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Тэгээд байж байгаад найзтайгаа гадагшаа гарах гэж байх үед хажуу өрөө түрээсэлдэг , ******* хоёр хоорондоо маргалдаад байсан. Зодолдож байгаа эсэхийг хараагүй, ямар ч байсан би ойлгохдоо байраа суллах талаар хэрэлдэж маргалдаад байх шиг байсан. Тухайн үед ******* нь уйлчихсан юм шиг байсан. Би маргалдсанаасаа болоод уйлчихсан юм болов уу гэж бодсон. Тэгээд 102 дугаарт дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаагийн алба хаагчид ирээд цохиж зодсон зүйл харсан уу гэж асуух үед  цохиж зодсон зүйл хараагүй маргалдаад хэрэлдэж байгаа талаар нь сонссон гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

3. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7665 дугаартай “ын биед тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны дотор салстад шарх, цус хуралт, баруун тохой, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.*******ын яллагдагчаар өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Төмөр замын ард талын байрны хажуу өрөөг түрээслэх гээд орсон байсан юм. Тэгсэн тухайн надтай маргалддаг эмэгтэй над руу орилоод “миний цайг уучихлаа та нарын юмыг бэлдэнэ гэж байхгүй шүү” гээд байсан тэгэхээр нь би “чи ч гэсэн юм аа цэвэрлэ, муур чинь орж ирээд миний хувцсан дээр шээгээд байна өөрөө юм аа цэвэрлэ” гэж хэлээд маргалдсан. Тэгээд намайг зайлаач гээд хэлэхээр нь миний уур хүрээд алгадсан. Тэгээд хоорондоо үсдэлцээд зодолдсон өөр зүйлгүй. Би тухайн охинтой маргалдаж зодолдсоноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо, 77 дугаар байрны ын оршин суугч нь тус байрны хажуу өрөө түрээсэлж суудаг О.*******д “хоол хүнснээс хэрэглэлээ” гэснээс хоорондоо маргалдсаны улмаас О.******* нь түүний нүүр рүү нь гараараа алгадаж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны дотор салстад шарх, цус хуралт, баруун тохой, хоёр шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

ын хохирогчоор өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо 77-од байхдаа ******* гэх хажуу өрөө түрээсэлдэг охинд шаардлага тавиад битгий миний хоол хүнснээс хэрэглээд бай гэж хэлээд маргалдаж эхэлсэн...маргаж байснаа өрөө рүү араас орж ирээд намайг алгадаад үсдээд тэгээд газарт унасан чинь дээр дараад суучихсан чинь би дийлэхгүй байсан болохоор эсэргүүцэж байснаа больсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), ы гэрчээр өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Тэгээд байж байгаад найзтайгаа гадагшаа гарах гэж байх үед хажуу өрөө түрээсэлдэг , ******* хоёр хоорондоо маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7665 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), О.*******ын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд хоорондоо үсдэлцээд зодолдсон өөр зүйлгүй. Би тухайн охинтой маргалдаж зодолдсоноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.******* нь хохирогчийн нүүрэн тус газарт цохиж, үсэдсэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос О.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Харин хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан гарсан зардал, хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Иймд шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Хэрэгт шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.                        

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хохирогч өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Хэрэгт шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ