Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2326001670276 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р багт оршин суух хаягтай, урьд

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух хаяг сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэнсэх, албадлагын арга хэмжээнээс тусад нь эдлүүлэхээр тогтоосон,

Мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1 жилээр хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.

Мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* овогт ******* ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн 18-15 тоотод байрлах хашаан дотроос ******* өмчлөл эзэмшлийн 500,000 төгрөгний үнэ бүхий “Мустанг-5” загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсны улмаас бага хэмжээ /300,000 төгрөгнөөс дээш/-ээс дээш хэмжээний буюу 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.   

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн 18-15 тоотод байх гэх залуугийн гэрт эхнэр нь жаахан хүүхэдтэй байсан тул модыг нь хөрөөдөж өгч байсан. Тухайн үед өөрийн эзэмшлийн мустанг-5 загварын тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан бөгөөд тухайн айлын хашаанд оруулж тавьсан байсан. Тэгээд модоо хөрөөдөж дуусаад мотоцикл руугаа харсан чинь миний мотоцикл алга болсон байсан. Тэгээд хулгайд алдсан талаараа цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний мотоцикл цагаан өнгөтэй, Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл байсан. Шар өнгийн тольтой, ямар нэгэн эвдрэлгүй байсан. Би мотоциклоо Арвайхээр сумаас 2022 оны 08 дугаар сард хувь хүнээс 600,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдан авч байсан. Миний мотоциклын түлхүүр кондуктор дээрээ байсан. Миний алдагдсан мотоциклыг олж өгч тусална уу. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би цагдаад мэдэгдээд гадуур мотоциклоо хайгаад цагдаа нартай явж байтал голын хөмөг дээр миний мотоцикп байсан. Очсон чинь ******* гэгч нь хажууд бөөлжөөд сууж байсан. Надтай хамт цагдаа хамт явсан. Би мотоциклоо алдсанаас хойш 3-4 цагийн дараа олсон. Би мотоциклоо олоод унаад явсан. Одоо манай хашаанд байгаа. Түр хураан авсан зүйл байхгүй. Миний мотоциклын их гэрэл хагарсан, хоёр толь байхгүй, аккумлятор байхгүй, бөөрний таг нь алга болсон байсан. Урд гэрэл, 2 толь, аккумлятор, бөөрний таг, үнэлгээ гаргуулсан 20,000 төгрөгөө нэхэмжилнэ. Урд гэрэл 20,000 төгрөг, хоёр толь 15,000 төгрөг, аккумлятор 55,000 төгрөг, бөөрний таг 15,000 төгрөг байдаг. Тухайн үед би мотоциклоо өөрөө унаад явсан. Аккумлятор байхгүй тохиолдолд мотоцикл монелоор гишгэж асдаг. Надад учирсан сэтгэл санааны хохирол байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27 дугаар хуудас/,

 

        Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед айлд мод хөрөөднө гээд өөрийнхөө цагаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклтой гарсан. Тэгээд би 1 цаг гаруй хугацааны дараа нөгөө мод хөрөөдөж байсан айлд очиход манай нөхөр мотоциклоо хулгайд алдсан байсан. Тэгээд сумын цагдаад мэдэгдсэн. ...тухайн мотоциклыг мод хөрөөдөж байсан айлын хашаан дотроос алдсан гэж надад хэлсэн. Тухайн хашаан дотор өөр ямар нэгэн хүн байгаагүй, манай нөхөр ганцаараа байсан. Уг мотоциклыг манай нөхөр 600,000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Миний нөхөр ******* мотоциклын эд зүйлс бүрэн бүтэн байсан. Хулгайд алдагдахаас өмнө мотоциклын урд гэрэл, аккумлятор, бөөрний таг зэрэг байсан. Алдагдсаны дараа алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Гэрч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....ыг танина, манай модыг хөрөөдөж өгсөн хүн байгаа юм. Болдоо гэж дууддаг. ... нь манайд цагаан өнгийн мотоциклтой ирсэн. 2023 оны хэдэн сарыг сайн санахгүй байна, гэх хүн манайд мод хөрөөдөж байсан ба би эмнэлэг яваад ирэхэд мотоцикл алга болчихлоо гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай сумын иргэн нь өөрийн эзэмшлийн мустанг-5 загварын мотоциклоо хулгайд алдсан талаар мэдэгдсэн. Тухайн үед ******* суманд би ганцаараа байсан. Би мотоциклоо алдсан гэх айлд яваад очтол хүн байхгүй байсан. Би дуудлага өгсөн дугаар луу залгахад ******* сумын зүүн хорооллын доод дэнж рүү адилхан мотоциклтой хүн яваад өгсөн гэсэн. Тэгэхээр нь би өөрийн машинтай тухайн газар луу Х., ******* хамт яваад очтол голын хөмөг дээр хулгайд алдагдсан гэх мотоциклын хажууд ******* зогсож байсан. Тухайн үед би *******аас ямар шалтгаанаар аваад явсныг асуухад ******* “хөдөө явах гээд унааны хэрэг гарсан” гэх мэт зүйл яриад байсан. Тэгээд тухайн үед би мотоциклыг од хүлээлгэж өгч, эвдрэл гэмтэл, алга болсон зүйлийн талаар асуухад надад 2 толь, аккумлятор, алга байна гэсэн. Тэгээд би тасгийн дарга Ц.Мөнхбатад танилцуулахад мотоцикпыг эзэнд нь өгчих, *******ыг дуудсан цагт ир гэж хэлээд явуул, 102-т гомдол мэдээллээр оруул гэж надад хэлсэн. Цагаан өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл байсан. Мотоциклын эд зүйлс бүрэн эсэхийг оос асуухад “2 толь, аккумлятор, алга байна, яахав яахав” гэсэн зүйл яриад явсан. ******* тухайн үедээ миний буруу гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

        Хөрөнгө үнэлгээний 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "...Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 загварын мотоциклыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 500,000 төгрөг гэж дүгнэж байна. ..” гэсэн 66 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

 

Хөрөнгө үнэлгээний 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 103 дугаартай хуучин урд гэрэл 1 ширхэг 15,000 төгрөг, хуучин аккумлятор 1 ширхэг 36,000 төгрөг, толь 2 ширхэг 10,800 төгрөг, бөөрний таг 1 ширхэг 8,000 төгрөг, нийт 69,800 төгрөг. гэсэн тайлан /хх-ийн 54-56 дугаар хуудас/

 

        Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 530  дугаартай тодорхойлолт /хх-ийн 78/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 дугаар хуудас/,

      

        Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн 18-15 тоотод байрлах хашаан дотроос ******* өмчлөл эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ******* мэдүүлэг,гэрч мэдүүлэг, гэрч н мэдүүлэг, гэрч мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний 66 дугаартай тайлан, хөрөнгийн үнэлгээний 103 дугаартай тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.од 69,800 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг шүүгдэгчээс төлж барагдуулаагүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ илэрхийлж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн 18-15 тоотод байрлах хашаан дотроос ******* өмчлөлийн 500,000 төгрөгний үнэ бүхий “Мустанг-5” загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээ /300,000 төгрөгнөөс дээш/-ээс дээш хэмжээний буюу 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч ******* “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 8-р багийн 18-15 тоотод байх гэх залуугийн гэрт эхнэр нь жаахан хүүхэдтэй байсан тул модыг нь хөрөөдөж өгч байсан. Тухайн үед өөрийн эзэмшлийн мустанг-5 загварын тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан бөгөөд тухайн айлын хашаанд оруулж тавьсан байсан. Тэгээд модоо хөрөөдөж дуусаад мотоцикл руугаа харсан чинь миний мотоцикл алга болсон байсан. Тэгээд хулгайд алдсан талаараа цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний мотоцикл цагаан өнгөтэй, мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл байсан. Шар өнгийн тольтой, ямар нэгэн эвдрэлгүй байсан. Би мотоциклоо Арвайхээр сумаас 2022 оны 08 дугаар сард хувь хүнээс 600,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдан авч байсан. Миний мотоциклын түлхүүр кондуктор дээрээ байсан” “...Би цагдаад мэдэгдээд гадуур мотоциклоо хайгаад цагдаа нартай явж байтал голын хөмөг дээр миний мотоцикл байсан. Очсон чинь ******* гэгч нь хажууд бөөлжөөд сууж байсан. Надтай хамт цагдаа хамт явсан. Би мотоциклоо алдсанаас хойш 3-4 цагийн дараа олсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 24-27 дугаар хуудас/, гэрч “...Миний нөхөр 2023 оны 04 дүгээр сарын 14- ний өдөр 12 цагийн үед айлд мод хөрөөднө гээд өөрийнхөө цагаан өнгийн Мустанг- 5 загварын мотоциклтой гарсан. Тэгээд би 1 цаг гаруй хугацааны дараа нөгөө мод хөрөөдөж байсан айлд очиход манай нөхөр мотоциклоо хулгайд алдсан байсан. Тэгээд сумын цагдаад мэдэгдсэн. ...Уг мотоциклыг манай нөхөр 600,000 төгрөгөөр худалдан авч байсан” “...Миний нөхөр ******* мотоциклын эд зүйлс бүрэн бүтэн байсан. Хулгайд алдагдахаас өмнө мотоциклын урд гэрэл, аккумлятор, бөөрний таг зэрэг байсан. Апдагдсны дараа алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 36-37 дугаар хуудас/, гэрч н “....ыг танина, манай модыг хөрөөдөж өгсөн хүн байгаа юм. ... нь манайд цагаан өнгийн мотоциклтой ирсэн. 2023 оны хэдэн сарыг сайн санахгүй байна, гэх хүн манайд мод хөрөөдөж байсан ба би эмнэлэг яваад ирэхэд мотоцикл алга болчихлоо гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай сумын иргэн нь өөрийн эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклоо хулгайд алдсан талаар мэдэгдсэн. ...Би дуудлага өгсөн дугаар луу залгахад ******* сумын зүүн хорооллын доод дэнж рүү адилхан мотоциклтой хүн яваад өгсөн гэсэн. Тэгэхээр нь би өөрийн машинтай тухайн газар луу Х., ******* хамт яваад очтол голын хөмөг дээр хулгайд алдагдсан гэх мотоциклын хажууд ******* зогсож байсан. Тухайн үед би *******аас ямар шалтгаанаар аваад явсныг асуухад ******* “хөдөө явах гээд унааны хэрэг гарсан” гэх мэт зүйл яриад байсан. Тэгээд тухайн үед би мотоциклыг од хүлээлгэж өгч, эвдрэл гэмтэл, алга болсон зүйлийн талаар асуухад надад 2 толь, аккумлятор, алга байна гэсэн. ...******* тухайн үедээ миний буруу гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,  Хөрөнгө үнэлгээний 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "... Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 загварын мотоциклыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 500,000 төгрөг гэж дүгнэж байна. ..” гэсэн 66 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 46-48 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлгээний 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 103 дугаартай хуучин урд гэрэл 1 ширхэг 15,000 төгрөг, хуучин аккумлятор 1 ширхэг 36,000 төгрөг, толь 2 ширхэг 10,800 төгрөг, бөөрний таг 1 ширхэг 8,000 төгрөг, нийт 69,800 төгрөг гэсэн тайлан /хх-ийн 54-56 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эзэмшлийн  улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг биет байдлаар буцаан хүлээлгэж өгсөн.  Хохирогч Ч. нь мотоциклийн эвдрэлд 69,800 төгрөг нэхэмжилсэн.

 

Хохирогч ******* эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн урд гэрэл, аккумлятор, толь, бөөрний таг зэрэгт эвдрэл гарч 69,800 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 103 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн хохирол төлөхөө илэрхийлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 69,800 төгрөг гаргуулж хохирогч Ч.од олгох нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол төлбөрийн асуудлыг хэлэлцээд шүүгдэгч *******аас 69,800 төгрөг гаргуулж хохирогч Ч.од олгож шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Тэнсэж өгнө үү гэж гуйж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил  гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

             

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 530  дугаартай тодорхойлолт /хх-ийн 78/ зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нэг жил гурван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.******* мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан нэг жил  гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч. нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нэг жил гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.******* мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 69,800 төгрөг гаргуулж хохирогч Ч.од олгосугай.

 

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР