Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/251

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч О.*******, улсын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000154 дугаартай  хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 28-нд Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн *******, *******од оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:ШУ*******/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” ХХК-д ажиллаж байхдаа 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу хохирогч *******ийн түр ашиглуулахаар өгсөн “Samsung Tablet” маркийн гар утсыг завшиж, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудлын өрөөнөөс хохирогч гийн эзэмшлийн “iPhone 13 pro max” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. нь надад өөрийнхөө утсыг ашиглаж бай гэж хэлээд өгсөн. Гэхдээ тухайн үед 2 сарын цалин өгөөгүй байсан болохоор нь би утсыг нь өгөлгүйгээр Улаанбаатар хот руу аваад явсан. Миний мэргэжил нь уурхайн чиглэлээр ажилдаг эрэлттэй ажил учраас хурдан хугацаанд ажилдаа орж хохирогч ийн хохирлыг нөхөн төлнө. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж буруу зүйл хийснээ ойлгож маш их харамсаж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

О.*******г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл,

Завших гэмт хэргийн талаар.

О.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” ХХК-д ажиллаж байхдаа 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу хохирогч *******ийн түр ашиглуулахаар өгсөн “Samsung Tablet” маркийн гар утсыг завшиж, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 65 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн хохирогчоор өгсөн: Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш 30 километрийн зайд хөрс хуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ групп” ХХК-д нярваар ажилладаг. Манай компанид ковшийн оператораар ажилладаг ******* гэх залуу ажиллаж байсан. ******* ажиллаж байхдаа гар утасгүй байхаар нь би өөрийнхөө “Samsung Tablet”-ийг түр хэрэглүүлж байсан юм. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ******* цалингаа авъя гээд байсан юм. Тэгэхээр нь би ирэх нэг дэх өдөр цалин орж ирнэ гээд хэлтэл ******* тэгвэл би энэ “Samsung Tablet”-ийг чинь барьцаанд авлаа гэж хэлээд миний уг эд зүйлийг болон SDLG-50 ковшийн түлхүүрийг аваад явчихсан. Тэгээд одоо манай компани ковшоо ажиллуулж чадахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн хохирогчоор дахин өгсөн: “Манай компанид ковшийн жолооч ажилтай *******г гар утасгүй байна гэхээр нь би гар утсаа өгсөн. Манайд ажилд орохдоо гар утасгүй байсан ба надаас утас байна уу, түр барьчих гэхээр нь би өөрт илүү байсан гар утсаа ашиглаж бай гэж өгсөн. Миний гар утсыг ашиглаж байгаад надад хэлэхгүйгээр аваад Улаанбаатар хот явсан байсан. Ажлын газраас явахдаа надтай уулзсан ба явахдаа цалингаа өгөхгүй бол таны гар утсыг аваад явлаа гэж надад хэлээд байсан. Би хариуд нь цалин өгөх хүн чинь хажууд чинь байна гэхэд тэр хамаагүй энэ гар утсыг барьцаад авлаа гэж хэлээд өгөхгүй байсан. Би авах гэж 2 удаа үзсэн чинь ардаа хийж барьж байгаад таксинд суугаад явсан. ******* буух хоног нь болоод ажлаас буугаад явсан ба буухдаа удирдлагуудад мэдэгдэхгүй явсан байсан. Би ажлаасаа буусан гэдгийг захирал гаас мэдээд Цогтцэций дээр уулзахаар утсаар холбогдож Цогтцэций сумын Цэций угаалга дээр дуудаж уулзсан. *******д өгсөн утас миний эзэмшлийн эд хөрөнгө компанийн өмч биш. Би өөрөө Улаанбаатар хотоос хүнээр захиулж авсан ба хувь лангуунаас авсан. 2023 оны 7 дугаар сарын сүүл хэсгээр авсан ба *******д өгч ашиглуулахад 1 сар болж байсан санагдаж байна. Би *******д чи цалингаа захирлаас авна би өгөхгүй гэж хэлээд байхад ойлгохгүй байсан. Мөн түлхүүрээ олсон, түлхүүртэй холбоотой гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал)

4. “Хас үнэлгээ” ХХК-ийн  “Samsung Tablet 2” загварын гар утсыг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 90-93 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.*******гийн сэжигтнээр өгсөн: “Би 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зарын дагуу “Итгэлт кристалл” ХХК-д ажилд орсон. “” ХХК-д түрээсээр ковш ажиллуулж байсан ба уг ковшийг би жолоодон ажиллуулж байсан. Миний жолоодож явсан ковшийг кодолсон ба тэгээд “” ХХК-аас ковш түрээснээс гарч би өөр ажилд орж ажиллаж байгаад хот явсан. Би “” ХХК-ийн кемп дээр ажиллаж байгаад хот явсан. Би ийн гар утсыг гуйж барьж байгаад хот руу явахдаа аваад явсан. ийн надад түр бариулж байсан гар утас “Samsung Tablet” маркийн А-7 гар утас байсан. Би 2023 оны 8 дугаар сарын 01, 02-ны өдөр явахдаа авч явсан. Би Улаанбаатар хот явахдаа Цогтцэций сумын такси зогсоолоос жижиг тэрэг, таксинд суугаад явсан ба хамт явсан хүмүүсээс мэдэхгүй анх удаа харж байгаа хүмүүс байсан. Би Цогтцэций сумаас шууд Улаанбаатар хот явсан ба явахдаа ийн “Samsung Tablet” маркийн гар утсыг авч явсан.Том дэлгэцтэй цэнхэр хавтастай утас байсан. Нэг симтэй, би өөрийнхөө дугаарын утсыг хийж ашиглаж байсан. Би хотод гэртээ харих замдаа машинд хаясан ба гэртээ орохдоо утасгүй орсон. Би цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн зүйл байхгүй. Би гэртээ харихдаа таксигаар явсан ба жижиг тэрэг байсан, улсын дугаарыг нь мэдэхгүй. Ямар машин байсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-83 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж хуульчлан тогтоосон байна. Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

Энэхүү гэмт хэргийн тухайд ******* нь өөрийн эд хөрөнгө  “Samsung Tablet” маркийн 1.800.000 төгрөгийн гар утсаа түр ашиглуулахаар О.*******д итгэмжлэн хариуцуулж өгснийг шүүгдэгч О.******* өөртөө завшсан үйлдэл нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэргийн талаар.

О.******* нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудлын өрөөнөөс хохирогч гийн эзэмшлийн “iPhone 13 pro max” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “2024-02-03 17:56:26 болж байх бөгөөд хяналтын камерт буудлын хүлээн авах хэсэг харагдаж байх ба түүний урд хар өнгийн куртиктэй, эрэгтэй зогсож байгаа бичлэг байв. 17:56:30 болж байх бөгөөд хяналтын камерт буудлын хүлээн авах хэсэг харагдаж байх ба хар өнгийн куртиктэй эрэгтэй гарч байгаа бичлэг байв. 17:57:39 болж байх бөгөөд хяналтын камерт буудлын хүлээн авах хэсэг харагдаж байх ба түүний урд хар өнгийн куртиктэй эрэгтэй бараан өнгийн куртиктэй, цайвар өнгийн малгайтай цамцтай эрэгтэйн хамт орж ирж байгаа бичлэг байв. 17:57:47 болж байх бөгөөд хяналтын камерт буудлын хүлээн авах хэсэг харагдаж байх ба түүний урд хар өнгийн куртиктэй эрэгтэй бараан өнгийн куртиктэй, цайвар өнгийн малгайтай цамцтай эрэгтэйн хамт шатаар гарах хэсэг рүү явж байгаа бичлэг байв. 23:29:19 болж байх бөгөөд хяналтын камерт буудлын гадаа шатны хэсэг харагдаж байх ба хар өнгийн хувцастай өндөр эрэгтэй, түүний хажууд бараан өнгийн куртиктэй, саарал малгайтай цамцтай эрэгтэй шатаар өгсөж байгаа бичлэг байв. 23:29:49 болж байх бөгөөд хяналтын камерт буудлын хүлээн авах хэсэг харагдаж байх ба хар өнгийн хувцастай өндөр эрэгтэй, түүний хажууд бараан өнгийн куртиктэй, саарал малгайтай цамцтай эрэгтэй нар орж ирсэн байгаа бичлэг байв. 23:30:00 болж байх бөгөөд хяналтын камерт буудлын хүлээн авах хэсэг харагдаж байх ба хар өнгийн хувцастай өндөр эрэгтэй гарах хаалга руу алхаж, түүний ард бараан өнгийн куртиктэй, саарал малгайтай цамцтай эрэгтэй зогсож байгаа бичлэг байв. 23:30:09 болж байх бөгөөд хяналтын камерт буудлын хүлээн авах хэсэг харагдаж байх ба хар өнгийн хувцастай өндөр эрэгтэй гарах хаалга руу алхаж, түүний ард бараан өнгийн куртиктэй, саарал малгайтай цамцтай эрэгтэй шатны хэсгээр гарч байгаа бичлэг байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-12 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гээс хохирогчоор өгсөн: “Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр найз *******гийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй зочид буудлын 3 давхарт өрөөнд орсон. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өрөөнөөсөө гаралгүй өрөөндөө архи согтууруулах ундаа уусан. 2024 оны 02 дугаар сарын 04-ний өглөө сэрээд архи согтууруулах ундаа уугаад тасраад эргээд унтаад өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 04-ний 23 цагийн үед сэрэх үед найз ирчихсэн байсан. Тухайн үед найз ******* байхгүй байсан бөгөөд өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн “iPhone 13 pro max” загварын гар утсаа хайсан боловч олоогүй. Тэгээд би өрөөнд өөрийн гар утсаа хайж байхад найз ******* өрөөнд орж ирсэн. Би түүнд хандаж өөрийн гар утсаа хайж байгаа талаараа хэлсэн чинь мэдэхгүй, аваагүй гээд байсан. Энэ үед найз цагдаагаар шийдүүлэх талаар хэлэх үед ******* өөрөө цагдаа дуудсан. Дуудлага өгсний дараа тэр би чиний гар утсыг 100.000 төгрөгөөр таньдаг хүндээ зарчихсан гэсэн дугаартай хүн худалдаж авсан гэж хариулсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд түүнийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн гэрчээр өгсөн: “2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед гийн дугаар руу залгаж түүнийг хаана байгаа талаар асуух үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй зочид буудалд *******ий хамт байна гэж надтай согтуу ярьсан. 2024 оны 02 дугаар сарын 04-ний 20 цагийн үед гийн дугаар руу залгах үед ******* түүнийг утсыг аваад гийн гар утас надад байна. Тэр өрөөндөө согтуу унтаж байгаа гэхээр нь хэдэн тоот өрөөнд байгаа талаар нь асуухад өрөөнд байгаа гэсэн. 2024 оны 02 дугаар сарын 04-ний орой 21 цаг 30 минутын үед “*******” зочид буудлын 3 давхарт өрөөнд орох үед согтуу өрөөндөө ганцаараа унтаж байсан. Би түүнийг сэрээх гэсэн боловч тэр сэрээгүй. Түүний гар утсыг өрөөнд нь хайсан боловч олоогүй, тэгээд 23 цагийн үед ******* өрөөнд орж ирэх үед нь би түүнээс гийн гар утсыг яасан талаар асуухад аваагүй, цагдаагаа дууд гэж хэлээд өөрийн гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Үүний дараа ******* би таньдаг хүндээ 100.000 төгрөгөөр зарчихсан тэр хүн гэсэн дугаартай гэж хэлээд зогсож байхад цагдаа нар орж ирээд түүнийг аваад явсан. ******* гийн гар утсыг зөвшөөрөлгүй авч яваад зарсан талаараа өөрөө хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Хангайбаатарын гэрчээр өгсөн: “2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагт над руу дугаараас залгаад хаана байгаа юм гэхэд би гэртээ байна гээд онцын зүйл ярилгүй салгасан. Ингэхдээ ******* нь согтуу байсан. Түүний дараа 21 цагийн орчим залгаад гар утас олсон юм, авчихаач таксины мөнгөгүй явна гэхээр нь би хулгайн утас биш биз дээ гэхэд бишээ, олсон юм авчихаач мөнгөгүй байна гэхэд нь надад байгаа 160.000 төгрөг байна, ямар утас юм бэ гэхэд очоод үзүүлье гэхээр нь за гээд тасалсан. ******* удалгүй 22 цагийн орчимд ирсэн бөгөөд барьж яваа гар утас нь ар тал нь хагархай кодтой, “iPhone 13 pro max” загварын утас байсан бөгөөд би 160.000 төгрөг байна болох юм уу гэхэд болно гээд бэлнээр аваад явсан. Тэгээд би утсыг нь аваад гэртээ ороод унтаад өгсөн. Гэтэл шөнийн 1 цагийн орчимд 9 удаа, 7 цаг 32 минутад 1 удаа дугаараас залгасан байхаар нь 8 цаг 20 минутад буцаагаад залгахад нэг эмэгтэй хүн аваад ******* танд утас аваачиж өгсөн үү гэхээр нь тэгсэн гэж хэлсэн. Гэтэл манай нөхрийн утсыг аваад явчихжээ, танд зарсан үнээр нь авъя гэсэн. Тэгээд би 11 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн Сансарын орчимд уулзаад гар утсыг нь өгсөн бөгөөд эхнэр, нөхөр 2 хамт явж байсан. гэх залуу нь 160.000 төгрөгийг миний тоот Хаан банкны данс руу шилжүүлж өгөөд явсан. ******* нь өмнө нь хамт уурхайд ажилладаг байсан бөгөөд гайгүй залуу байсан юм. Сүүлийн үед уудаг болсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

6. “Кости-Эстимэйт” ХХК-ийн “iPhone 13 pro max”  загварын гар утсыг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 41-43 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.*******гийн сэжигтнээр өгсөн: “Миний бие гэх хүнийг 2010 оноос сайн мэдэх бөгөөд хамт ажилладаг байсан найз байгаа юм. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хотод ирчихлээ гээд над руу ярьсан бөгөөд тэр үедээ уулзаад Вокзалын хажууд байх “*******” зочид буудалд 2 хоног хамт байж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гэтэл өчигдөр орой бид хоёр дахиад архи ууж байгаад нэг хэсэг би согтоод тасарчихсан байж байтал миний гар утас алга болчихлоо гээд цагдаа дуудсан бөгөөд би сэрээд өөрийгөө утсыг нь аваад хүнд өгчихсөн гэдгээ хальт санаад утсыг нь өгсөн гэх хүн рүүгээ залгахад 160.000 төгрөгөөр надаас утас авсан гэсэн бөгөөд хаана очиж яаж утас өгснөө, хэдэн төгрөгт зарснаа санахгүй байгаа. Гэхдээ тухайн утсыг зарсан мөнгөө хаана хийснээ мэдэхгүй байна. Миний бие гийн гар утсыг авч хүнд зарсан нь үнэн. Согтуудаа ийм үйлдэл хийсэн байна. Тухайн утсыг Сансарт гар утасны засвар ажиллуулдаг // гэх хүнд зарсан. Хулгайлж зарах зорилгоор авсан. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.*******гийн яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг уншиж танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Яагаад ийм хэрэг хийснээ санахгүй байна. Нэг мэдэхэд хохирогчийн гар утсыг аваад зарах гээд явж байснаа санаж байна. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Би хохирлоо төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Хэрэгт авагдсан баримтуудаар О.******* нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудлын өрөөнд тэй архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байхдаа түүний эзэмшлийн “iPhone 13 pro max” маркийн 1.500.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 160.000 төгрөгөөр зарсан үйл баримт авагджээ.

Хохирогч гийн “...2024 оны 02 дугаар сарын 04-ний өглөө сэрээд архи согтууруулах ундаа уугаад тасраад эргээд унтаад өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 04-ний 23 цагийн үед сэрэх үед найз ирчихсэн байсан. Тухайн үед найз ******* байхгүй байсан бөгөөд өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн “iPhone 13 pro max” загварын гар утсаа хайсан боловч олоогүй...” гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч О.*******гийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан, завшсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тус тус тооцогдоно.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт тус тус  гэм буруутайд тооцов.          

Хохирол төлбөрийн талаар.

Шүүгдэгч О.******* нь  хохирогч гийн 1.500.000 төгрөгийн үнэтэй “iPhone 13 pro max” загварын гар утсыг хулгайлан авч гэрч О.Хангайбаатарт 160.000 төгрөгөөр зарсан байхад нь нь 160.000 төгрөг О.Хангайбаатарт төлж өөрийн  “iPhone 13 pro max” гар утсаа буцаан биет байдлаар олж авсан байна. Энэ байдлаас үзэхэд шүүгдэгч О.******* хохирогч д 160.000 төгрөгийн төлөх төлбөртэй.

О.******* завших гэмт хэргийн улмаас хохирогч *******т 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан нь нөхөн төлөгдөөгүй. Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.*******гээс бусдад  учруулсан нийт 1.960.000 төгрөгийн хохирлыг гаргуулж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч д 160.000 төгрөг, хохирогч *******т 1.800.000 төгрөг олгохоор шийдвэрлэв.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгчийн ар гэрийн зүгээс шүүх хуралдааны явцад хохирогч д 160.000 төгрөг, хохирогч *******т 340.000 төгрөг төлсөнд тооцуулахаар нийт 500.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан болно. Иймд шүүгдэгч О.*******гийн талаас хохиролд тооцуулахаар 500.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан баримтыг үндэслэн хохирогч гийн хохиролд 160.000 төгрөг төлөгдсөнд, хохирогч *******т төлөгдөх 1.800.000 төгрөгийн хохирлоос 340.000 төгрөгийг төлөгдсөнд тооцов. Төлөгдөөгүй үлдсэн 1.460.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэв.

Дээрхи нөхцөл байдалтай холбоотойгоор хохиролд тооцуулахаар Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 500.000 төгрөгөөс хохирогч д 160.000 төгрөг, хохирогч *******т 340.000 төгрөг олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж нэмж нэгтэн 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 392 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хохирогч гийн хохирлыг нөхөн төлж Төрийн сангийн дансанд байршуулсан. Хохирогч *******ийн хохирлоос 340.000 төгрөгийг нөхөн төлсөн. Үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү... гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөч /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун ная /480/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөч /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан дөрвөн зуун ная /480/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг долоон зуун хорь /720/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******гийн цагдан хоригдсон 49 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 392 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх гурван зуун хорин найм /328/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч О.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.        

 Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

                                                                                  ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт,

мөн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөч /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун ная /480/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хоёр зуун дөч /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан дөрвөн зуун ная /480/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг долоон зуун хорь /720/ цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******гийн цагдан хоригдсон 49 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 392 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх гурван зуун хорин найм /328/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.  Шүүгдэгч О.*******гээс хохиролд тооцуулахаар Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 500.000 төгрөгөөс хохирогч д 160.000 төгрөг, хохирогч *******т 340.000 төгрөг олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******гээс 1.460.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай. 

9. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ