Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00560

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2021/00560 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэрийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, эмэгтэй, 26 настай, ******* регистртэй, *******,

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, эрэгтэй, 28 настай, ******* регистртэй, *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2012 онд тэй танилцаж, 2014 оноос хамтран амьдарсан. Бид 2017 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Сүүлийн 2 жилийн хугацаанд бид зан харьцаа болон гэр бүлийн хоорондох бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч, 2 жилийн хугацаанд тус тусдаа амьдарсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би хариуцагчтай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулан, хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний хооронд дундын өмчлөлийн эд хөрөнгө байхгүй учир шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй. Хүүгээ аавтай нь уулзуулах уулзалтын журам тогтоохыг зөвшөөрч байна. Хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар шаардаж байгаа ...гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие *******гийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч, шүүх хурал зохион байгуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг мөн зөвшөөрнө. Харин хүүтэйгээ тогтмол уулзаж байх хүсэлтэй байна. Тиймээс хоёр долоо хоног бүрийн Баасан-Бямба гарагуудад гэртээ авч, уулзаж байхаар уулзалтын журам тогтоолгомоор байна...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Гэрлэгчид 2012 онд танилцаж, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс гэр бүл болсноо Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дугаарт бүртгүүлэн, оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүү ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-5, 7/

Тэд 2018 оноос хойш хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч, тусдаа амьдрах хугацаанд хүү нь эхийн асрамжинд эрүүл өсөн бойжиж байгаа болох нь *******ны Манай эмч Өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон. /хх-6/

Хариуцагч гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байх тул дээрх үндэслэлээр *******, нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн дундаас төрсөн хүү ийг эх *******гийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулснаар тусдаа амьдарч буй эцэг/эх-ийн хэн нь боловч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү д Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэлэг тогтоож, эцэг эр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг *******, нарт даалгахын зэрэгцээ, шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар эцэг эхийн хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх журмыг тогтоохдоо хариуцагч нь хүү тэй хоёр долоо хоногт нэг удаа, Баасан-Бямба гарагуудад авч, уулзаж байхаар тогтоосныг баталгаажуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн, гэрлэгчдийн хооронд шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан, Монгол улсын иргэн ******* /РД:*******/, Монгол улсын иргэн Мижид ургийн овогт Мөнхбатын Бат-Эрдэнэ /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалж, оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Бат-Эрдэнийн Тэнүүнийг эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг эр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүү ийг эцэг нь хоёр долоо хоног бүрийн Баасан-Бямба гарагт авч, уулзаж байхаар тогтоосныг дурдаж, *******, нарын хэн нэг нь нөгөөдөө хүүхдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

5.Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА