| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2022/0021/З |
| Дугаар | 112/ШШ2022/0027 |
| Огноо | 2022-08-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 112/ШШ2022/0027
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би ******* сумын иргэн Г.С-аас ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 8 дугаар хуралдааныг болон хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.С-аас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Говогтой С миний бие 1984 онд төрсөн ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 8 дугаар хуралдааныг болон хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Миний бие 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3 шатны шүүхийн шийдвэр биелэгдэж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсон тогтоол гарч ажлаа хүлээн авсан тул 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* сумын иргэн Г.С-аас ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 8 дугаар хуралдааныг болон хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.С нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Г.С-аас, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 8 дугаар хуралдааныг болон хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН