| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2024/0021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/45 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/45
2024 01 30 2024/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Насанд хүрээгүй хохирогч А.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Б-,
хохирогчийн өмгөөлөгч А.Т,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.И-,
иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О,
шүүгдэгч Т.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Т-ийн Т-т холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр О аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, “хх” ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Б- овогт Т-ийн Т- /рд:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т- нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт автомашин цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” авто угаалгын газарт “000” ХХК-ийн эзэмшлийн “ххх” загварын 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч буюу хохирогч А.А-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Э-ын эзэмшлийн тоёота приүс 41 загварын 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,790,000 төгрөгийн хохирол, ““ххх””-ын эзэмшлийн тоёота приүс 30 загварын 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,255,000 төгрөгийн хохирол, “С” авто угаалгын газарт 2,642,910 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Т- шүүх хуралдаанд.: “...2023 оны 07 дугаар сарын 31 ний өдөр машинаа угаалгах гээд С авто угаалга орсон. Угаалгын газар ороод гурван удаа үйлдэл хийсэн ямар нэг асуудал байгаагүй. Тэгээд машин чинь болчихлоо гэхээр нь хөдөлгөх гэтэл ийм зүйл болсон. Машины хаазыг шалавчаар дарсан байсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч А.А- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр алчуураа шүрших гээд байж байсан. Тэгээд шүршиж дуусаад хартал ирээд мөргөсөн. Одоо биеийн байдал гайгүй байгаа... 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багт үйл ажиллагаа явуулдаг С авто угаалгын газар угаагчийн ажлаа хийж байсан. Тэгээд би 19 цагийн орчим машин угааж байгаад алчуураа усаар шүршиж хальт доош тонгойход манай угаалгын газар угаалгаж байсан усан цэнхэр өнгийн машин нэлээн хурдтай зүүн талаас ирж намайг мөргөж угаалгын газрын зүүн талын хананд шахаж зогссон. Тэгэхэд манай угаалгын газрын эзэн Б.И- ирж хүүхэд дайрчихлаа машинаа холдуул гэж хэлсэн тэгэхэд намайг мөргөсөн машин хойш ухарч Б.И- эгч намайг гаргаж аваад сандал дээр хэвтүүлсэн. Тэгээд би намайг мөргөсөн машиныг харахад миний зогсож байсан газрын хоёр талд угаалгаж байсан машиныг мөн мөргөсөн байсан...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55-57х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б- шүүх хуралдаанд: “...Гомдолтой байна хүүхэд маань одоо 15 настай. Цаашид яахыг мэдэхгүй байгаа учраас гомдолтой байна. Эмчилгээний зардлыг төлсөн, сэтгэцэд учирсан хохирол 6,640,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.И- мөрдөн шалгах ажиллагаанд шүүх хуралдаанд: “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А-той хамт машин угааж байшин Т-ын машиныг С- Б- 2 угааж байсан. Би өөрөө машинаа шалгаад гаргадаг. Т- өөрөө шалгаад явж байхаар нь за за гээд тооцоогоо хийсэн үү гэтэл хийгээгүй гээд хүүхэд орилох чимээ гарахаар нь харахад ийм зүйл болсон байсан... 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр намайг Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С нэртэй угаалгын газар байхад 18 цагийн орчим усан цэнхэр өнгийн 00-00 ххх улсын дугаартай lexus HS250 маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд бүтэн угаалгахаар болсон тухайн тээврийн хэрэгслийг манай угаалгын Б-рагчаа, С- гэх хоёр хүүхэд угаасан. Тэгээд 19 цагийн орчим тухайн тээврийн хэрэгслийг угааж дуусаад жолоочид нь хүлээлгэж өгсөн. Тэгэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь өөрийнхөө машиныг тойрч шалавчнуудаа үзэж байгаад машиндаа суугаад машинаа хөдлөөд шууд чигээрээ яваад угаалгаж байсан хоёр тээврийн хэрэгсэл мөргөж голд нь байсан А- гэх манай угаалгын ажилчин хүүхдийг мөргөж цаад талынх нь хананд шахаж тулж зогссон. Тэгээд би түргэн тусламж дуудчихаад тухайн мөргүүлсэн хүүхдийг хажуу тал руу нь гаргаж аваад сандал дээр хэвтүүлсэн. Тэгэхэд тухайн мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд машиныхаа шалавчийг оролдож байгаад хаалгаа хааж тойрч ирээд танай машин угаасан хүүхэд миний шалавчийг буруу тавьсан байна гэж яриад байсан...”, “...Би 2019 оноос эхэлж өөрийн нөхөр Банзрагчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт байрлах С гэх авто угаалгын газрыг ажиллуулж байгаа. Манай нөхөр Банзрагч 2021 оны 07 сард нас барснаас хойш би С авто угаалгын газрыг ганцаараа ажиллуулж байгаа. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би шинжээчийн дүгнэлт дээр тусгасан хохирол 2,642,910 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 198,000 төгрөг нийт 2,840,910 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91, 77х/,
- Иргэний нэхэмжлэгч С.Ү- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчим би Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт байрлах С авто угаалгын газар өөрийн эзэмшлийн приүс 30 маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаалгахаар оруулж өгөөд хүлээлгийнх нь өрөөний гадна талд сууж байсан. Тэгээд 19 цагийн орчим миний машины ард талд байсан lexus HS250 маркийн тээврийн хэрэгсэл угаалгаж дуусаад жолооч нь хөдлөөд шууд миний машиныг мөргөж ирчиндээ урд талынхаа ханыг мөргөсөн тэгэхдээ миний хажууд байсан приүс 41 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байсан. Тэгэхээр нь босоод очиход миний машины цаад талд байсан хүүхдийг мөргөж урд талын хананд шахчихсан байсан. Тэгээд цаад талд байсан машиныг нь холдуулж байгаад тухайн угаалга дотор байсан эмэгтэй мөргүүлсэн хүүхдийг авсан. Тэгээд түргэн тусламж цагдаа дуудсан. Мөргөсөн залуу нь шалавчийг нь буруу тавьчихсан байсан гэж яриад байсан. ...”, “...Тухайн 00-00 ххх улсын дугаартай тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өөрийнхөө 00-00 ххх улсын дугаартай тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Нет капитал банк бус санхүүгийн байгууллагад 4 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Миний тээврийн хэрэгслийн ард талын гүпер хагарч цааш чихэгдсэн, багажийн хэсэг цааш чихэгдэж цөмөрсөн, шаврын хаалт хугарсан ард талын кирло цөмөрсөн. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би шинжээчийн дүгнэлт дээр тусгасан хохирлоо гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80, 93х/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 30 минутын орчим би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах С авто угаалгын газар өөрийн эзэмшлийн приүс 41 маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаалгахаар оруулж байрлуулчихаад өөрөө буцаж гарсан. Тэгээд хэсэг байж байхад 19 цаг 20 минутын орчим угаалгын газраас над руу залгаад машиныг чинь өөр машин мөргөчихлөө гэж залгахаар нь би очсон. Тэгээд намайг очиход миний машиныг хойш нь ухраачихсан байсан тэгэхээр нь би яагаад миний машиныг хойш нь ухраасан юм бэ гэхэд урд талд нь хүүхэд мөргүүлчихсэн байсан болохоор хүүхэд гаргаж авахын тулд хөдөлгөсөн гэж хэлсэн. Тухайн угаалгын газрын сандал дээр мөргүүлсэн гэх хүүхэд нь хэвтэж байсан. Намайг очиход цагдаа ирчихсэн байсан миний машиныг мөргөсөн гэх залуутай уулзаад байж байсан. Тухайн залуу нь машин хөдөлгөхөөсөө өмнө хойд талынхаа шалавчийг үзэж түгжээг нь хийчхээд нэг удаагийн цаасан шалавч авч урдаа тавиад хөдөлсөн гэж ярьж байсан. ...”, “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр э.Б гэх хүнээс итгэмжлэл хийлгүүлж авч байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг сольж амжаагүй байсан болохоор 00-00 ххх улсын дугаартай байсан. Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлж 00-00 ххх улсын дугаар авсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол мөн үнэлгээ гаргуулсан төлбөр 110,000 төгрөг болон Моннис авто засварын газар тээврийн хэрэгслийг оношлуулсан 45,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95, 69х/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...00-00 ххх улсын дугаартай lexus hs250 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан Орхонзаяа гэх хүний зээл хэвийн төлөгдөж байгаа. Мөн би 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай байгууллагын барьцаанд байгаа 00-00 ххх улсын дугаартай lexus hs250 маркийн тээврийн хэрэгслийг очиж үзэхэд эвдрэл гэмтэлгүй хэвийн болгосон байсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 74х/,
-Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүргэн ах Т-ын хамт 17 цагийн орчим өөрийн 00-00 ххх улсын дугаартай Тоуоta harreir маркийн тээврийн хэрэгсэл болон хүргэн ах Т-ын “ххх” маркийн тээврийн хэрэгслийн хамт угаалгахаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С гэх авто угаалгын газар очсон. Тэгээд хүргэн ах бид хоёрыг очиход тухайн угаалгын газар нь оочир багатай байсан болохоор Т- ах өөрийнхөө “ххх” маркийн тээврийн хэрэгслийг оруулж угаалгуулж эхэлсэн би араас нь 20-30 минутын дараа араас нь машинаа оруулж угаалгасан. Т- ах бид хоёр тээврийн хэрэгслээ угаалгаж байх хугацаандаа угаалгын газрын гадна талын хаалганых нь баруун талд байсан сандал дээр сууж байсан. Тэгээд 19 цагийн орчим Т- ахыг дотор талаас машинаа гаргаарай угаагаад болчихсон шүү гэж дуудсан тэгээд Т- ах дотогшоо тухайн угаалгын газар луу орж би гадаа сандал дээр нь суугаад үлдсэн. Тэгээд Т- ах дотогшоо ороод 2-3 минутын дараа угаалга дотор юм мөргөлдөж байгаа юм шиг чимээ гарахаар нь би гайхаад тухайн угаалгын газар луу яваад ороход Т- ах өөрийн “ххх” маркийн тээврийн хэрэгслээр угаалгын газрын зүүн талын ханыг мөргөж хоёр талд нь байсан цагаан өнгийн приүс 41 маркийн тээврийн хэрэгсэл, хар өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг шүргээд урд хамар хэсгээрээ угаалгын газрынхаа зүүн талын хана хэсгийг мөргөчихсөн голд нь хүүхэд мөргүүлчихсэн харагдсан. Тэгэхээр нь би Т- ахын машины хажуу талд байсан цагаан өнгийн приүс 41 маркийн тээврийн хэрэгслийг би хойш нь бага зэрэг хөдөлгөхөд тэнд байсан хүмүүс Т- ахын машины урд талаас тухайн мөргүүлсэн хүүхдийг авч гаргасан. Тэгээд би тухайн приүс 41 маркийн тээврийн хэрэгслээс бууж ирэхэд Т- ахын “ххх” машины хааз нь дарагдаад мотор нь дугараад байсан тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж ирж бичлэг хийж тээврийн хэрэгслийнх нь шалавчийг харуулсан. Тэгэхэд Т- ах машиныхаа шалавчийг өөрөө харчихаад өөрийнхөө машиныг угаасан хүүхэд дээр очиж уулзахад Т- ахын тээврийн хэрэгслийг угаасан гэх өндөр цайвар царайтай нэг хүүхэд би таны машиныг угааж шалавчийг тавьсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85х/,
- Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд: “... А.А- нь манай хамгийн том хүүхэд. А- доороо нэг эмэгтэй нэг эрэгтэй дүүтэй... Манай хүүхэд А-ын бие болон сэтгэл санааны байдал хэвийн байсан. Зам тээврийн осол гардаг өдрийн өмнөх өдөр манай хүүхэд цалингаа авчихаад 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа гарна гэж ярьж байсан... Манай хүүхдийн үеийнх нь хүүхдүүд гадуур тоглож хичээл сургуульдаа явж байна. Манай хүүхэд хичээлдээ явж чадахгүй байгаа мөн сайн хөдөлж чадахгүй байгаа болохоор сэтгэл санаа нь хямарч байгаа. Зам тээврийн осолд ороогүй байсан бол одоо манай хүүхэд үе тэнгийнхээ хүүхдүүдтэй ижилхэн хичээл сургуульдаа явж байх байсан... Манай хүүхэд А.А-ыг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үзүүлэхэд хугарсан яг нь бэхжээгүй байна гэж хэлээд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хөлийн гипсийг нь авахгүй гэж хэлсэн.... Манай хүүхдүүдийн найзууд нь ирэхээрээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэж ярьдаг байсан. Тэрнээс болж манай хүүхэд ажил хиймээр байна гэж хэлэхээр нь би миний хүүхэд насанд хүрээгүй ш дээ гэхэд манай найзууд ажил хийж болоод байна гэхээр нь би зөвшөөрч хүүхдийнхээ ажилд орох гэж байсан С авто угаалгын газартай холбогдож ар гэрээс нь татгалзах зүйл байхгүй гэдгийг нь хэлж байсан. Манай хүүхэд А- нь С гэх угаалгын газар ажиллаад 7-8 хонож байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89х/,
- Насанд хүрээгүй гэрч Б.С-- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр намайг өөрийн түр ажилдаг Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт байрладаг С гэх нэртэй угаалгын газар байж байхад 17 цагийн орчим lexus hs250 маркийн хөх ягаан өнгийн тээврийн хэрэгсэл орж ирсэн тухайн тээврийн хэрэгсэл нь машинаа бүтэн угаалгахаар болж би найз Б-рагчаагийн хамт угаасан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг 19 цаг болж байхад угааж дуусаад машиныг нь жолоочид нь хүлээлгэж өгсөн. Тэгэхэд жолооч нь өөрийнхөө машиныг тойрч шалгаж байгаад суухаасаа өмнө шалавчаа үзээд манай угаалгаас нэг удаагийн цаасан шалавч авч өөрийнхөө талын урд шалавч дээр тавиад суусан. Тэгэхэд манай найз Б-рагчаа тухайн машиныг мөнгөө төлсөн эсэх талаар асуух гэж явах хооронд тухайн жолооч машинаа асааж хөдлөөд урд талдаа алчуур угааж байсан А- /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хүүхдийг мөргөж ханатай хавсраад зогссон. Тэгээд А-ыг орилоод байхаар нь би айгаад угаалгаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 97-98х/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: "... 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр намайг Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С авто угаалга дээр ажлаа хийж байхад 18-19 цагийн орчим саарал өнгийн “ххх” маркийн тээврийн хэрэгсэл угаалгахаар орж ирсэн тухайн үед С- бид хоёрын угаах ээлж таарч тухайн саарал өнгийн тээврийн хэрэгслийг С-- бид хоёр угаасан. Тухайн тээврийн хэрэгслийг угаах явцад ямар нэгэн асуудал гараагүй. Тээврийн хэрэгслийг оруулж ирэх үед зогсох газрыг нь зааж өгч зогсоолгосон. Тэгээд угаах явцдаа тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэх ахыг нэг удаа дуудаж тээврийн хэрэгслийг нь өөрөөр нь хойш нь хөдөлгөж байрлуулсан тухайн тээврийн хэрэгслийг ухраалгахаар жолоочийг нь дуудахад жолооч гэх ах нь уурлаж чи өөрөө машин барьж чаддаггүй юм уу гэж тухайн үед хэлсэн тэгэхээр нь би машин унаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд жолооч ах нь машинаа ухрааж өгчихөөд гараад явсан тэгэхээр нь С- бид хоёр үргэлжлүүлж тээврийн хэрэгслийг нь угааж дуусаад жолоочийг дуудаж машиныг нь хүлээлгэж өгсөн. Машиныг нь хүлээлгэж өгөхөд жолооч ах нь машиныхаа бүх газрыг сайн шалгаж авсан. Тухайн машины жолооч гутлынхаа улыг арчих юм байна уу гэж асуухаар нь би байхгүй гэхэд манай угаалгын И- нэг удаагийн цаасан шалавч аваад өг гэж хэлээд намайг явуулсан. Тэгээд би амралтын өрөөнөөс нэг удаагийн цаасан шалавч авчирч өгөхөд тухайн тээврийн хэрэгслийн жолооч өөрөө надаас аваад эхэлж тавихад болохгүй байна гэж хэлээд буцаж шалан дээрээсээ авч нугалж тавьсан. Тэгээд тухайн машины жолооч машиндаа суучихсан тэгэхээр нь би угаалгын газрын эзэн И-оос угаалгынхаа мөнгийг өгсөн талаар асуух гээд эргэж хартал миний ард талд маш хүчтэй юм мөргөж байгаа чимээ гарахаар нь би эргэж хартал С- бид хоёроор угаалгасан тээврийн хэрэгсэл урагшаа хөдөлж урд угаалгаж байсан хоёр тээврийн хэрэгслийг шүргэж цаад талд нь байсан манай угаагчийг мөргөсөн. Тэгэхээр нь би хэсэг харж гайхаж зогсож байхад манай угаалга дотор байсан хүмүүс машинаа ухраагаач гэж хэлэхээр нь би айгаад угаалга дотроос гарсан. Тэгээд С-- бид хоёр гадаа зогсож байхад С-- бид хоёроор машинаа угаалгасан хүн гарч ирээд “гай болсон хоёр пизда вэ” гэж хэлсэн. Дахиад тухайн хүн нь С- бид хоёрт “ахын дүү шалавчаа зөв тавихгүй яасан юм бэ” гэж ууртай хэлсэн, би хэзээ хэлснийг нь сайн санахгүй байна тухайн үед айгаад цочирдсон байсан...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 100х/,
- Гэрч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “...Намайг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх явцад 18 цагийн орчим Орхон аймгийн Баян- Өндөр сумын, 0 багийн нутаг дэвсгэрт байрлах С гэх авто угаалга дотор 00-00-ОРА улсын дугаартай “ххх” маркийн тээврийн хэрэгсэл тоормосгүй болж угаалга дотор байсан тээврийн хэрэгслийг мөргөж цаад талд нь байсан угаагч хүүхдийг мөргөсөн гэх дуудлага мэдээлэлд очсон. Намайг дуудлага мэдээлэл дээр очих үед мөргүүлсэн гэх угаагч хүүхдийг түргэн тусламж ирж үзээд анхан шатны тусламж үзүүлж эмнэлэг рүү авч явсан. Мөргүүлсэн гэх цагаан өнгийн тоёота приүс 41 маркийн тээврийн хэрэгслийг хойш нь хөдөлгөчихсөн үлдсэн тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл болон “ххх” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг түргэн тусламж ирээд явсны дараа өөрөө шалавчаа янзалж өөрчлөөд байсан гэх хэрүүл маргаан болоод байсан. Тэгэхээр нь би зам тээврийн осол гаргасан гэх “ххх” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг онгойлгож шалавчийг нь үзэхэд шалавчны үзүүр хэсгийг хаазны хөл гишгэх зориулалтай пидалны дээгүүр нь гаргаж тавьсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 54х/,
- Шинжээч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “... Тээврийн хэрэгслийн жолооч нь хааз болон тоормозны пидалны аль пидалыг хүчтэй дарна тэр пидалны үйлчлэлээр тээврийн хэрэгсэл зогсох буюу хөдөлгөөн хийнэ. Тээврийн хэрэгслийн хоёр пидалыг зэрэг...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 67х/,
- Яллагдагч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би насанд хүрээгүй хохирогч А.А-ын эмчилгээний зардлыг төлж шаардлагатай эм тариаг авч өгч байгаа харин 2 тээврийн хэрэгсэл болон С угаалгын газрын хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. ...Би 00-00 ххх улсын дугаартай “ххх” маркийн тээврийн хэрэгслийг хөдөлж эхэлсэн мөчөөс эхэлж зогсоохоор байнга тоормос гишгэсэн би тоормосноос хөлөө салгаагүй. Мөн би аваар болсны дараа ухрах үйлдэл хийсэн. Тухайн газар миний тээврийн хэрэгслийн шалавчийг буруу тавьсан байсан үйлдлийг шалгаж өгөөч. Мөн миний шалавчийг буруу тавьсныг сонсож байсан гэрч Б.Отгонбаяр, мөн 0-0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хажууд зогсож байсан болохоор сонссон байж магадгүй тул тодруулж мэдүүлэг авч өгнө үү. Тухайн угаалгын газарт миний тээврийн хэрэгслийг угаасан хоёр хүүхэд миний тээврийн хэрэгслийг угаагаад болчихлоо гэж хэлэхээр нь би тухайн хоёр хүүхдээс цаасан нэг удаагийн шалавч авч би өөрөө тухайн шалавчийг тавьчихаад тээврийн хэрэгсэлдээ орж суугаад хөдөлгөөн эхлэхэд миний тээврийн хэрэгсэл шууд урагшаа хөдөлж тоормоз гишгээд байхад зогсолгүй урд байсан приүс 41 загварын тээврийн хэрэгслийг шүргэж хажуу талаар нь орсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 10х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 663 дугаартай:
1.А.А-ын биед баруун, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 126-127х/,
-“Ашид билгүүн” ХХК-ын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаартай “...тоёота приүс 41 маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд анги шууд зардал 1,650,000 төгрөг, шууд бус зардал 140,000 төгрөг нийт 1,790,000 төгрөг.” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 104-107х/,
-“Ашид билгүүн” ХХК-ын 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 29 дугаартай “... тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд анги шууд зардал 1,150,000 төгрөг, шууд бус зардал 105,000 төгрөг нийт 1,255,000 төгрөг. ...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 116-118х/,
-“Ашид билгүүн” ХХК-ын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ДХҮ- 023/7414 дугаартай “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зүүн 0 1-106 тоот хаягт байрлалтай авто угаалгыг автомашин мөргөсний улмаас учирсан ажлын хөлсний зардал 900,000 төгрөг, материалын зардал 1,492,910 төгрөг, тоног төхөөрөмж тээврийн зардал 250,000 төгрөг нийт 2,642,910. ...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 136-143х/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 3544 дугаартай “...Т-ийн Т- 2023 оны 07 дугаар сарын 31 гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 153-154х/,
- Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “... lexus маркийн Нs250 загварын 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Т- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ...” гэсэн магадалгаа /1хх-ийн 180-183х/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 159 дугаартай:
1. Аманжолын А-ын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэмт хэргээс үүдэлтэй одоогийн нөхцөл байдалд дасан зохицох чадвар сул. Гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд тогтоогдож байна.
2.Аманжолын А-ын гэмт хэргээс үүдэлтэй одоогийн нөхцөл байдалд дасан зохицох чадвар сул. Гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.
3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэсэн дүгнэлт /2хх-ийн 60-61х/,
- Мөрдөн шалгах туршилт хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 69-71х/,
- Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-19х/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 20-24х/,
- Мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 31-51х/,
- Шүүгдэгч Т.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Т- нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт автомашин цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” авто угаалгын газарт “ххх” загварын 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаалгаж дуусаад угаалгын газраас гарахаар хөдлөхдөө машин угааж байсан хохирогч А.А-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Б.Э-ын эзэмшлийн тоёота приүс 41 загварын 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ““ххх””-ын эзэмшлийн тоёота приүс 30 загварын 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “С” авто угаалгын газарын ханыг мөргөж осол гаргасан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Т.Т- нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт автомашин цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” авто угаалгын газарт “000” ХХК-ийн эзэмшлийн “ххх” загварын 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч А.А-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Э-ын эзэмшлийн тоёота приүс 41 загварын 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,790,000 төгрөгийн хохирол, ““ххх””-ын эзэмшлийн тоёота приүс 30 загварын 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,255,000 төгрөгийн хохирол, “С” авто угаалгын газарт 2,642,910 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь: насанд хүрээгүй хохирогч А.А-ын “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багт үйл ажиллагаа явуулдаг С авто угаалгын газар угаагчийн ажлаа хийж байсан. Тэгээд би 19 цагийн орчим машин угааж байгаад алчуураа усаар шүршиж хальт доош тонгойход манай угаалгын газар угаалгаж байсан усан цэнхэр өнгийн машин нэлээн хурдтай зүүн талаас ирж намайг мөргөж угаалгын газрын зүүн талын хананд шахаж зогссон... угаалгын газрын эзэн Б.И- ирж хүүхэд дайрчихлаа машинаа холдуул гэж хэлсэн тэгэхэд намайг мөргөсөн машин хойш ухарч Б.И- эгч намайг гаргаж аваад сандал дээр хэвтүүлсэн... намайг мөргөсөн машиныг харахад миний зогсож байсан газрын хоёр талд угаалгаж байсан машиныг мөн мөргөсөн байсан...” гэсэн,
-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.И-ын “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр намайг Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С нэртэй угаалгын газар байхад 18 цагийн орчим усан цэнхэр өнгийн 00-00 ххх улсын дугаартай lexus HS250 маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд бүтэн угаалгахаар болсон тухайн тээврийн хэрэгслийг манай угаалгын Б-рагчаа, С- гэх хоёр хүүхэд угаасан. Тэгээд 19 цагийн орчим тухайн тээврийн хэрэгслийг угааж дуусаад жолоочид нь хүлээлгэж өгсөн. Тэгэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь өөрийнхөө машиныг тойрч шалавчнуудаа үзэж байгаад машиндаа суугаад машинаа хөдлөөд шууд чигээрээ яваад угаалгаж байсан хоёр тээврийн хэрэгсэл мөргөж голд нь байсан А- гэх манай угаалгын ажилчин хүүхдийг мөргөж цаад талынх нь хананд шахаж тулж зогссон... Тэгэхэд тухайн мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд машиныхаа шалавчийг оролдож байгаад хаалгаа хааж тойрч ирээд танай машин угаасан хүүхэд миний шалавчийг буруу тавьсан байна гэж яриад байсан...” гэсэн,
- Иргэний нэхэмжлэгч С.Ү-гийн “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчим би Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт байрлах С авто угаалгын газар өөрийн эзэмшлийн приүс 30 маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаалгахаар оруулж өгөөд хүлээлгийнх нь өрөөний гадна талд сууж байсан. Тэгээд 19 цагийн орчим миний машины ард талд байсан lexus HS250 маркийн тээврийн хэрэгсэл угаалгаж дуусаад жолооч нь хөдлөөд шууд миний машиныг мөргөж ирчиндээ урд талынхаа ханыг мөргөсөн тэгэхдээ миний хажууд байсан приүс 41 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байсан. Тэгэхээр нь босоод очиход миний машины цаад талд байсан хүүхдийг мөргөж урд талын хананд шахчихсан байсан. Тэгээд цаад талд байсан машиныг нь холдуулж байгаад тухайн угаалга дотор байсан эмэгтэй мөргүүлсэн хүүхдийг авсан...” гэсэн,
- Иргэний нэхэмжлэгч Б.Э-ын “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 30 минутын орчим би Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт байрлах С авто угаалгын газар өөрийн эзэмшлийн приүс 41 маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаалгахаар оруулж байрлуулчихаад өөрөө буцаж гарсан. Тэгээд хэсэг байж байхад 19 цаг 20 минутын орчим угаалгын газраас над руу залгаад машиныг чинь өөр машин мөргөчихлөө гэж залгахаар нь би очсон. Тэгээд намайг очиход миний машиныг хойш нь ухраачихсан байсан тэгэхээр нь би яагаад миний машиныг хойш нь ухраасан юм бэ гэхэд урд талд нь хүүхэд мөргүүлчихсэн байсан болохоор хүүхэд гаргаж авахын тулд хөдөлгөсөн гэж хэлсэн. Тухайн угаалгын газрын сандал дээр мөргүүлсэн гэх хүүхэд нь хэвтэж байсан...” гэсэн,
-Гэрч Б.Отгонбаярын “...Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүргэн ах Т-ын хамт 17 цагийн орчим өөрийн 00-00 ххх улсын дугаартай Тоуоta harreir маркийн тээврийн хэрэгсэл болон хүргэн ах Т-ын “ххх” маркийн тээврийн хэрэгслийн хамт угаалгахаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С гэх авто угаалгын газар очсон. Тэгээд хүргэн ах бид хоёрыг очиход тухайн угаалгын газар нь оочир багатай байсан болохоор Т- ах өөрийнхөө “ххх” маркийн тээврийн хэрэгслийг оруулж угаалгуулж эхэлсэн... 19 цагийн орчим Т- ахыг дотор талаас машинаа гаргаарай угаагаад болчихсон шүү гэж дуудсан тэгээд Т- ах дотогшоо тухайн угаалгын газар луу орж би гадаа сандал дээр нь суугаад үлдсэн. Тэгээд Т- ах дотогшоо ороод 2-3 минутын дараа угаалга дотор юм мөргөлдөж байгаа юм шиг чимээ гарахаар нь би гайхаад тухайн угаалгын газар луу яваад ороход Т- ах өөрийн “ххх” маркийн тээврийн хэрэгслээр угаалгын газрын зүүн талын ханыг мөргөж хоёр талд нь байсан цагаан өнгийн приүс 41 маркийн тээврийн хэрэгсэл, хар өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг шүргээд урд хамар хэсгээрээ угаалгын газрынхаа зүүн талын хана хэсгийг мөргөчихсөн голд нь хүүхэд мөргүүлчихсэн харагдсан...” гэсэн,
- Насанд хүрээгүй гэрч Б.С-н “...Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр намайг өөрийн түр ажилдаг Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт байрладаг С гэх нэртэй угаалгын газар байж байхад 17 цагийн орчим lexus hs250 маркийн хөх ягаан өнгийн тээврийн хэрэгсэл орж ирсэн тухайн тээврийн хэрэгсэл нь машинаа бүтэн угаалгахаар болж би найз Б-рагчаагийн хамт угаасан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг 19 цаг болж байхад угааж дуусаад машиныг нь жолоочид нь хүлээлгэж өгсөн. Тэгэхэд жолооч нь өөрийнхөө машиныг тойрч шалгаж байгаад суухаасаа өмнө шалавчаа үзээд манай угаалгаас нэг удаагийн цаасан шалавч авч өөрийнхөө талын урд шалавч дээр тавиад суусан. Тэгэхэд манай найз Б-рагчаа тухайн машиныг мөнгөө төлсөн эсэх талаар асуух гэж явах хооронд тухайн жолооч машинаа асааж хөдлөөд урд талдаа алчуур угааж байсан А- /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хүүхдийг мөргөж ханатай хавсраад зогссон. Тэгээд А-ыг орилоод байхаар нь би айгаад угаалгаас гараад явсан...” гэсэн,
- Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн “... 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр намайг Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С авто угаалга дээр ажлаа хийж байхад 18-19 цагийн орчим саарал өнгийн “ххх” маркийн тээврийн хэрэгсэл угаалгахаар орж ирсэн тухайн үед С- бид хоёрын угаах ээлж таарч тухайн саарал өнгийн тээврийн хэрэгслийг С бид хоёр угаасан. Тухайн тээврийн хэрэгслийг угаах явцад ямар нэгэн асуудал гараагүй. Тээврийн хэрэгслийг оруулж ирэх үед зогсох газрыг нь зааж өгч зогсоолгосон. Тэгээд угаах явцдаа тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэх ахыг нэг удаа дуудаж тээврийн хэрэгслийг нь өөрөөр нь хойш нь хөдөлгөж байрлуулсан тухайн тээврийн хэрэгслийг ухраалгахаар жолоочийг нь дуудахад жолооч гэх ах нь уурлаж чи өөрөө машин барьж чаддаггүй юм уу гэж тухайн үед хэлсэн тэгэхээр нь би машин унаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд жолооч ах нь машинаа ухрааж өгчихөөд гараад явсан тэгэхээр нь С бид хоёр үргэлжлүүлж тээврийн хэрэгслийг нь угааж дуусаад жолоочийг дуудаж машиныг нь хүлээлгэж өгсөн. Машиныг нь хүлээлгэж өгөхөд жолооч ах нь машиныхаа бүх газрыг сайн шалгаж авсан. Тухайн машины жолооч гутлынхаа улыг арчих юм байна уу гэж асуухаар нь би байхгүй гэхэд манай угаалгын И- нэг удаагийн цаасан шалавч аваад өг гэж хэлээд намайг явуулсан. Тэгээд би амралтын өрөөнөөс нэг удаагийн цаасан шалавч авчирч өгөхөд тухайн тээврийн хэрэгслийн жолооч өөрөө надаас аваад эхэлж тавихад болохгүй байна гэж хэлээд буцаж шалан дээрээсээ авч нугалж тавьсан. Тэгээд тухайн машины жолооч машиндаа суучихсан тэгэхээр нь би угаалгын газрын эзэн И-оос угаалгынхаа мөнгийг өгсөн талаар асуух гээд эргэж хартал миний ард талд маш хүчтэй юм мөргөж байгаа чимээ гарахаар нь би эргэж хартал С-бид хоёроор угаалгасан тээврийн хэрэгсэл урагшаа хөдөлж урд угаалгаж байсан хоёр тээврийн хэрэгслийг шүргэж цаад талд нь байсан манай угаагчийг мөргөсөн...” гэсэн,
- Гэрч Э.Ө “...Намайг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх явцад 18 цагийн орчим Орхон аймгийн Баян- Өндөр сумын, 0 багийн нутаг дэвсгэрт байрлах С гэх авто угаалга дотор 00-00 ххх улсын дугаартай “ххх” маркийн тээврийн хэрэгсэл тоормосгүй болж угаалга дотор байсан тээврийн хэрэгслийг мөргөж цаад талд нь байсан угаагч хүүхдийг мөргөсөн гэх дуудлага мэдээлэлд очсон. Намайг дуудлага мэдээлэл дээр очих үед мөргүүлсэн гэх угаагч хүүхдийг түргэн тусламж ирж үзээд анхан шатны тусламж үзүүлж эмнэлэг рүү авч явсан. Мөргүүлсэн гэх цагаан өнгийн тоёота приүс 41 маркийн тээврийн хэрэгслийг хойш нь хөдөлгөчихсөн үлдсэн тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл болон “ххх” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг түргэн тусламж ирээд явсны дараа өөрөө шалавчаа янзалж өөрчлөөд байсан гэх хэрүүл маргаан болоод байсан. Тэгэхээр нь би зам тээврийн осол гаргасан гэх “ххх” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг онгойлгож шалавчийг нь үзэхэд шалавчны үзүүл хэсгийг хаазны хөл гишгэх зориулалтай пидалны дээгүүр нь гаргаж тавьсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлгүүд,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 663 дугаартай дүгнэлт,
-“Ашид билгүүн” ХХК-ын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаартай хохирлын үнэлгээний тайлан,
-“Ашид билгүүн” ХХК-ын 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 29 дугаартай хохирлын үнэлгээний тайлан,
-“Ашид билгүүн” ХХК-ын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ДХҮ- 023/7414 дугаартай хохирлын үнэлгээний тайлан,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 3544 дугаартай дүгнэлт,
- Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаа,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 159 дугаартай дүгнэлт,
- Мөрдөн шалгах туршилт хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас: Шүүгдэгч Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүндэвтэр гэмтэл учруулсан... машиныг угаагаад шалавчыг буруу тавьснаас осол болсон... хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, техникийн шинжээч томилж, дүрэм журмыг зөрчсөн эсэх, С авто угаалгын газар буруутай эсэхийг тогтоолгохоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулах...” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролын хувьд 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа учраас 6,640,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй...” гэсэн,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч: “...С угаалгын газар эвдрэл гэмтэл нийт 2,840,910 төгрөгийн хохирол учирсан... осол болоход С авто угаалгын газрын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Харин жолооч автомашинаа хөдөлгөхдөө аюулгүй байдлыг шалгаж хөдөлгөх үүрэгтэй. Мөн тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох боломжтой байсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогч А.А-ын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Т-ын буруутай үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах болтомжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Шүүгдэгч Т.Т-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч А.А-ын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Т.Т-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Т- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан нь мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаагаар тогтоогдсон.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч осол болсон шалтгааныг “... машин угаасан хүүхдүүд тээврийн хэрэгслийн шалавчийг хаазан дээр гаргаж буруу тавьсан... тээврийн хэрэгсэлийг асаагаад хөдлөхөд тоормоз гишгээд байхад зогсоогүй...” гэх боловч иргэний нэхэмжлэгч, хариуцагч И-ын “...Би өөрөө машинаа шалгаад гаргадаг. Т- өөрөө шалгаад явж байхаар нь шалгаагүй...” гэх, гэрч Б.С--ийн “...тойрч шалгаж байгаад суухаасаа өмнө шалавчаа үзээд манай угаалгаас нэг удаагийн цаасан шалавч авч өөрийнхөө талын урд шалавч дээр тавиад суусан...” гэх, гэрч Б.Б-рагчаагийн “...жолоочийг дуудаж машиныг нь хүлээлгэж өгсөн. Машиныг нь хүлээлгэж өгөхөд жолооч ах нь машиныхаа бүх газрыг сайн шалгаж авсан. Тухайн машины жолооч гутлынхаа улыг арчих юм байна уу гэж асуухаар нь би байхгүй гэхэд манай угаалгын И- нэг удаагийн цаасан шалавч аваад өг гэж хэлээд намайг явуулсан. Тэгээд би амралтын өрөөнөөс нэг удаагийн цаасан шалавч авчирч өгөхөд тухайн тээврийн хэрэгслийн жолооч өөрөө надаас аваад эхэлж тавихад болохгүй байна гэж хэлээд буцаж шалан дээрээсээ авч нугалж тавьсан...” гэх мэдүүлгүүд, туршилт хийсэн “...жолоочийн хэсгийн доод шалавчийг Т.Т-аар авахуулж шалавчны баруун урд үзүүр хэсгийг хаазны пидалан дээр байршуулан...тээврийн хэрэгслийг асаахад мотор хүчтэй дуугарч байв. Уг тээврийн хэрэгслийн тоормозыг гишгэж урагш хөдлөх “D” араанд хийхэд тээврийн хэрэгсэл урагшаа хөдөлж байх ба тоормоз гишигэхэд тээврийн хэрэгсэл шууд зогсож байв” гэсэн тэмдэглэлээр үгүйсгэгдэж байх бөгөөд иргэний нэхэмжлэгч болон гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, туршилт, шүүх хуралдаанд шинжлэн судалсан камерийн бичлэгтэй тохирч байна. С угаалагын газрын буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж үзэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” тус тус заасны дагуу шүүгдэгч Т.Т- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 159 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч А.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Мөн иргэний нэхэмжлэгч С авто угаалгын газар /Б.И-/-т 2,840,910 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Э-т 1,945,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.Ү-д 1,343,000 төгрөгийн хохирол учирсан тул уг хохиролыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ”,
Дөрөв дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох аргачлал” -хоёрдугаар зэрэглэл: “...хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 4-8%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.
Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч 6,640,000 төгрөг нэхэмжилснээс дээрх аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 4 хувиар бодож 2,640,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Т.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч болон тэдгээрийн өмгөөлөгчөөс: “эрүүгийн хариуцлагын талаар саналгүй” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Хэргийн хувьд болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн. Тухайн нөхцөл байдалд бүрэн арга хэмжээ авах боломжгүй байдал үүсч энэ гэмт хэрэг гарсан. Мөн хувийн байдлыг харгалзаж үзээд ял хариуцлагыг хамгийн доод хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү. Хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг шүүх тогтоож байгаа учраас урьдчилан төлөх боломжгүй байсан. Иймд ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж зааснаар шүүгдэгч Т.Т-т 2023 оны 12 сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан хуулиас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Т-т 2023 оны 12 сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан хуулиас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Т.Т-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Т.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Т.Т- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг “сди”-г хэрэг хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Т-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн Т-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Т-т оногдуулсан 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 2 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.Т-аас 2,640,000 төгрөгийг гаргуулан О аймаг Б сум, 0 баг 0-0 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч Ж овогт А-ын А- болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.Б- /РД:/-д, 2,840,910 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О аймаг, Б сум, 0 баг 0*0 тоотод оршин суух Б овогт Б-ын И- /РД:/-т, 1,945,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О аймаг, Б сум, У баг, 0-0 тоотод оршин суух М овогт Б-ын Э- /РД:/-т, 1,343,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О аймаг Б сум Э баг 0-0 тоотод оршин суух М овог М-ын Ү- /РД: /-д тус тус олгож, насанд хүрээгүй хохирогч А.А- болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ