| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0157/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/12 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 11 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ******* ажилтай, *******,******* хамт ******* сумын 6 баг Далайн 12-3 тоотод оршин суух, спортын дэд мастер цолтой, урьд ял шийтгэлгүй /.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ орчимд ******* сумын 6 дугаар баг, тоотод орших өөрийн хашааны үүдэнд согтуугаар иргэн “мотоцикл унаж ирлээ, эхнэртэйгээ хардлаа” гэх шалтгаанаар маргалдан муудалцах үедээ түүний баруун хөл рүү хавирч унагаан биеп шилбэ ясны далд хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би гэрт мотоциклтойгоо очоод пиво хувааж уусан. Хүмүүсийн яриа эвгүйрхэх шинжтэй, хоорондоо муудах гээд байхаар нь гэр рүүгээ явган явсан. Гэтэл араас эхнэр нь машинтайгаа ирээд “хүргээд өгье” гэж хэлэхээр нь хүргүүлсэн. Гэрийн гадаа оччихоод би гэр лүү орох гэтэл , нар “танай гэр рүү оръё, найр хийснээс чинь хойш ерөөсөө ороогүй” гээд манайд орсон. тал пиво гаргаж ирээд тойруулаад уугаад сууж байтал миний мотоцикл нь дуугарахаар нь Б.Чоймборойг араас ирж байна гээд ярьж байтал гадаа юм түчигнээд, эмэгтэй хүн хашхирсан. Тэгэхээр нь би гэрээс таавчиг өмсөөд гарч очтол Б.Чоймборой миний мотоциклыг унаж ирээд хашааны хаалга мөргөөд ойччихсон байсан. Тэгээд би мотоциклыг хаазанд нь тулгаж унтраагаад, босгож данхраадчихаад, эргээд хашаа руу орох гэсэн чинь Б.Чоймборой 2 хамт зогсож байснаа Б.Чоймборой эхнэрээ цохисон. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүн зодоод” гэхэд “чи манай эхнэртэй хамт яваад 20 минут боллоо” гэж хардаад намайг заамдаад авсан. Тэгэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гээд арагш нь түлхсэн чинь намайг татаад арагшаа унасан. Унахдаа би баруун гар, баруун хөлөөрөө хажууд нь тулаад дээр нь уналгүй хажууд нь тулаад дээшээ боссон. Босоход миний баруун хөлийн таавчиг доор нь сугараад уначихсан байсан. Манай эхнэр “та нар айлын гадаа шөнийн 2 цагт ирж хэрүүл зодоон хийлээ, би цагдаа дуудлаа” гэхээр нь би гэр рүүгээ орсон. араас орж ирснээ “цаадхын чинь хөл нь хугарчихаад, хөдөлж чадахгүй байна гэнэ, та хэд машинд суулгаад өг, эмнэлэг оръё” гэсэн. Эмнэлэг ортол Б.Чоймборой “чи сая миний хөлийг хугаллаа” гэхээр нь “би чиний хөлийг хугалах үйлдэл хийгээгүй, чи өөрөө мэдэж байгаа биз дээ, хэрвээ чи тэгж бодож байгаа бол цагдаа дууд” гэхэд цагдаа дуудсан. Би цохих, мөргөх, хавирч унагаасан үйлдэл хийгээгүй. Хохирогч болон түүний эхнэр өдөр шөнөгүй залгаад байхаар нь 2.800.000 төгрөг өгсөн. Би Чойнборойг хөлөө мотоциклын янданд хавчуулж хугалсан байх гэж бодож байна” гэв.
Хохирогч Б.Чойнборой 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор анх удаа өгсөн мэдүүлэгтээ “Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орой найз, түүний эхнэр , өөрийн эхнэр , найз нарын хамтаар Эрдэнэдалай сумын 7 дугаар багт байрлалтай барны караокед дуулж байсан чинь гаднаас гэдэг хүн орж ирээд бид нартай хамт пиво уугаад дуулж эхэлсэн. Гараад бүгдээрээ манай гэрт очоод урьд нь би авсан байсан пивийг ууж эхэлсэн. Пиво ууж байгаад бид хоёр гэрээс гараад тамхи татаад зогсож байхад унаж ирсэн мотоциклынхоо түлхүүрээ надаас сураад байснаа , хоёр гэртээ харьлаа гээд манай машины хажууд зогсож байсан. Тэгтэл манай эхнэр , хоёрыг гэрт нь хүргэж өгье гээд надад хэлсэн. Манайд байсан хүмүүсээс надаас бусад нь бүгд манай машинд суугаад явсан. Ингээд тэд нар яваад 20 минут болоод, манай автомашин хааяа явж байгаад унтардаг болохоор нь би хашаанд байсан гийн мотоциклын кундакторыг нь салгаад утсыг нь нийлүүлж асаагаад гийн хашааны гадаа очсон. Тэгэхэд манай автомашин гийн хашааны урд талд зүүн зүгт харсан байдалтай зогсож байсан. Миний унаж явсан мотоцикл тормозгүй байсан болохоор хурдыг сааруулаад...хашааны хаалгыг нь түшүүлж тавина гэсэн бодолтой унаад явж байгаад мотоциклых нь гар тормозыг нь атгасан чинь хашааны хаалгыг нь бага хурдтай мөргөөд зогссон. Би унаж явсан мотоцикль дээрээ мордож байгаад мотоциклоосоо буугаад данхраадах гэж байгаад зөв тал руугаа хэлтийлгээд, дараа нь мотоциклоо буруу тал руугаа унагасан. Тэр үед автомашин дотроос , хоёр гарч ирэхээр нь би “та хэдийг алга болчихоор нь машин тэрэг чинь зогссон юм уу гэж бодоод ирлээ, та хэд юугаа хийгээд алга болчихдог п.... вэ” гэсэн. Тэр үед хашаанаас гарч ирсэн, би унаж ирсэн гийн мотоциклыг босгох гэж байхад надад хандаж “чи намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “тэгээд байна” гэж хэлтэл хоёр удаа миний зүүн шанаанд гараараа алгадсан. Тэгэхээр нь “чи яагаад байгаа муу п.... вэ” гэсэн чинь “чи миний мотоциклын түлхүүр байхгүй гэсэн чинь яалаа, чи миний мотоциклыг унаж ирсэн байна” гээд намайг багалзуурдаад, духаараа миний ам руу мөргөөд автомашины багаж тал руу шахсан. Тэгэхээр нь би д хандаж “биийн мотоциклоор ирэх гэсэн чинь түлхүүргүй, руль нь цоожтой байсан, чиний мотоциклын кундакторыг сугалаад ирлээ, чи өөрөө хар, би чиний мотоциклыг данхраадах гэж байгаад унагаачихлаа” гэсэн. Тэгээд намайг тавиад мотоциклоо газраас босгож данхраадахаар нь гэрэл тусгаад д мотоциклынх нь кундакторын утсыг нь харуулсан. д надад хандаж “чи п.... чинь яагаад намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр надад хандаж “чи үхсэнээ хийж энд ирсэн юм бэ” гэхээр нь би эхнэр даа хандаж “та хэд алга болчихоор нь ирсэн” гэсэн чинь манай эхнэр миний далан дээр гараараа чимхсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд эхнэрээ зүүн хацранд нь нэг удаа гараараа алгадаад, барьж авах гэсэн чинь манай эхнэр надаас зугтсан. Тэгж байтал намайг барьж аваад надтай заамдалцаж байгаад намайг газарт хавираад унагасан. Би “яадаг муу п.... вэ” гэж хэлээд босох гэтэл биеэ дийлэлгүй буцаад газарт унасан. Тэгээд л миний хөл ихээр өвдөж эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Хохирогч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин өгсөн “Би гаас хохирол болох 2,000,000 төгрөг авсан. Дээрээс нь эмчилгээний төлбөр 2,000,000 төгрөг өгнө гэсэн байгаа. Надад өөр гомдол санал байхгүй. д холбогдох энэ хэргийг нааштайгаар шийдэж өгөхийг хүсч байна. бид хоёр гэмгүй танилууд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Хохирогч 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн “Би тухайн өдөр хөдөө явж ирчихээд найзтойгоо бааранд тааралдсан. Баарнаас гараад манай гэрт очиж 1 том пиво уусан. мотоциклын түлхүүрээ асуухаар нь байхгүй гэсэн. Гэрээс гараад явахаар нь хүргэж өгье гээд манай эхнэр хүргэж өгөхөөр явсан. Нэлээн хүлээгээд ирэхгүй болохоор нь миний машин заримдаа унтраад асдаггүй болохоор нь тийм зүйл болсон байх гэж бодоод араас нь явсан. Мотоциклтой араас нь очоод унаад босоход хөл шилбэ хэсгээрээ бага зэрэг янгинаж өвдөж байсан. Эхнэрээ алгадсан нь үнэн, тэр үед хөл бага зэрэг өвдөлттэй байсан, алхаж байсан. намайг хавираад түлхсэн, баруун хөл рүү хавирсан. Мотоцикл тормозгүй байсан тул зогсохдоо хашааны хаалгыг мөргөсөн. Данхараадах гэж байгаад буруу тийшээ ойчсон. Шүүгдэгчээс 2.300.000 төгрөгийн хохирол авсан” гэжээ.
Гэрч Б.гийн “... бид хоёр гэр ойролцоо байдаг болохоор энгэртээ хугас пиво хийчихээд алхаж явахад араас эхнэр ,, нарыг суулгаж ирээд “хүргэж өгье” гэсэн. Тэгээд шууд гийн гэрийн гадаа очиход “гэрт оръё” гэсэн. Би гэрт нь ороод өвөртөө байсан пивоо тойруулаад сууж байтал хашааны гадаа мотоциклын чимээ гарч, гэрээсээ гараад явсан. бид хоёр пиво уугаад үлдсэн. Тэгтэл удалгүй гаднаас орж ирээд гадаа , Чоймборой хоёр муудалцаад байна гэсэн. Тэгэхээр нь битой хамт гараад очиход Чоймборой газарт “яа яа өвдөөд байна шүү дээ” гээд орилоод хэвтэж байсан. Тэгэхээр нь би Чоймборойг агсам тавьж байна гэж бодоод Чоймборойг газарт хэвтэж байхад нь хөлөөрөө цээжийг нь түлхсэн. Тэгтэл Чоймборой “миний хөл хугарчихаад байхад п.... чинь хүн тоосонгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт байсан хэдтэйгээ нийлж өргөөд эмнэлэгт аваачсан. Намайг гийн гэрээс гараад ирэхэд аль хэдийн асуудал болоод өнгөрсөн байсан. Хажууд нь нар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн *******-30-рт/,
Гэрч 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний шөнийн 02 цаг 13 минутын үед ******* сумын 7 дугаар баг тоотод байдаг гэртээ хүүхдийнхээ хамтаар унтаж байсан чинь манай гэрт нөхөр той хамт орж ирж байхыг ньийн дуугаар таньсан. Бас нэг хүн байсныг нь сүүлд гэдгийг нь таньсан. Би унтаж байсан өрөөнөөсөө огт гарч ирэлгүй байж байхад өндөр хаазтай мотоцикльтой хүн манай хашааны гадаа ирж байгаа бололтой байсан. Төд удалгүй манай хашааны хаалга чанга дуугараад, эмэгтэй хүн их чангаар хашхирсан. Би энэ дууг сонсонгуутаа хувцасаа өмсөөд унтаж байсан өрөөнөөсөө гарч ирэхэд манай гэрт орж ирээд “гадаа Чоймборой согтуу ирлээ, мотоциклтойгоо ойччихлоо” гэсэн. Тэр үед надаас түрүүлээд хоёр гарсан. Миний өмнөхөн Гомбдорж гарсан. Би байшингаасаа гараад хашааны хаалга чигт явахад мотоцикл ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан, манай хашааны хаалга гүйдэг замаасаа хойд зүгт гарсан байсан. мотоцикль дээр очоод мотоциклоо газраас босгоод байж байсан. Тэр үед Чоймборой газраас босоод , нар Чоймборойг хажуу талаас нь сугадаад босгож байсан. Би тэд нарыг “та нар бүгд согтуу байна, хар шөнөөр ирчихээд, гэр гэр лүүгээ явцгаа” гэсэн. Эхлээд Чоймборой манай нөхөр руу “та энар ямар их уддаг юм, намайг дарлаад байна уу” гэж хашхирч байснаа эхнэр Уянгынхаа нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгээд хашхираад “яая, яаж байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ” гээд байрандаа зогсож байсан. Чоймборойд хандаж “гэрийн гадаа ирж зодолдоод гай болох нь явцгаа” гэж хэлж байсан. Тэгээд эргээд хашаа руугаа орох гээд алхаад явтал Чоймборой гийн араас хашхираад, эргэж хараад баруун гараараа цээж рүү түлхсэн. Чоймборой баруун урд зүгт хараад газар унасан. Ямар ч байсан Чоймборой ар дагзаараа баруун урд зүгт чигтэй унасан. Намайг харахад газарт сууж байсан. Тэгээд мотоциклоо босгох гэж байгаад таавчигаа сугалаад газар унагасан юм шиг байна лээ. Чоймборой унасан газраасаа босоод хашааны урд талд гийн таавчиган дээр суучихсан. Тэгээд би т “таавчигийг нь аваад өгөөч” гэж хэлэхэд “би яахаараа авч өгдөг юм бэ” гэж хэлсэн. доороос гийн таавчигийг авч өгсөн. Тэгээд би гэрлүүгээ орсон. Ингээд би гэртээ ороод байж байтал, , гурвуулаа орж ирэхээр нь тэд нарт хандаж “цаад Чоймборой чинь эхнэрээ зодчих вий дээ” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байхад гэрт орж ирээд “ядаж надад нэг нь Чоймборойг машинд суулгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгтэл гэрээс гараад эргэж орж ирэхдээ “Чоймборойг маяглаад байхаар нь нэг өшиглөчихөөд ороод ирлээ” гэсэн. Тэгээд тэр гурав явахгүй суугаад байж байсан, тал пиво аягалаад сууж байсан. дахиж орж ирээд “хөл нь нээрээ эвгүй болсон юм шиг байна” гэсэн. Тэгээд бид хэд бүгд гэрээсээ гараад Чоймборой дээр очиход Чоймборой автомашиныхаа арын суудалд суучихсан ёолж байсан. Би “зүгээр үү” гэж асуугаад хөлийг нь харахад үдээстэй гуталтай байгаа харагдсан. Хугарна гэж юу байсан юм, гайгүй байлгүй дээ, явцгаа, явахгүй бол цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Тэгээд би г аваад гэртээ орсон. , нартай хамт буцаад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Гэрч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн “Тухайн өдөр шөнийн 02 цагийн үед би гэртээ байж байхад манай гэрт нөхөр , , нарын хамт орж ирсэн. Тэр үед гадаа хаазтай мотоцикл дуугараад, хашааны хаалга түчигнээд, эмэгтэй хүн хашгирах сонсогдоод бид хэд бүгдээрээ гадагшаа гарсан. Тэгээд хашааны үүдэнд очиход түрүүлж гараад мотоциклоо унтраагаад босгож байсан. Тухайн үед Чойнборойг сугадаад босгож байсан. Тэгтэл Чойнборой босч ирээд эхнэр Уянгынхаа нүүрэнд цохиж байгаа харагдсан. Тэгсэн чинь эхнэр нь чанга хашгиртал Чойнборойд хандаж “эмэгтэй хүнийг яагаад зодож байгаа юм бэ, гэрийн гадаа зодолдлоо, явцгаа” гэсэн. Тэгсэн чинь Чойнборой гийн өөдөөс хашгичаад “та нар яасан их уддаг юм бэ, 20 минут боллоо, намайг яаж дохомжлох гээд байгаа юм бэ” гээд г заамдаад байсан. Тэр үед зөрүүлж заамдаад арагш нь түлхсэн чинь Чойнборой арагшаа бөгс хэсгээрээ газарт унасан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд дотогшоо ороод , Чойнборой хоёр гадаа үлдсэн. Намайг гараад очсоны дараа Чойнборой нааш цааш явах үйлдэл огт хийгээгүй” гэх мэдүүлэг
Гэрч 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...манай нөхөр Чойнборой манай хашаанд үлдээсэн байсан гийн улаан шар өнгийн Даюун маркийн мотоциклыг унаж ирээд машины ард очингуутаа мотоциклоо тэр дороо нойл эргүүлээд гийн хашааны хаалганд тулаад зогссон. Би сууж байсан машинаасаа буугаад очиход Чойнборой ч мотоциклоо зогсоосон, хашаанаасаа гарч ирэх таарсан. Тэр үед Чойнборой д хандаж “та хэд 20 орчим минут алга болчихлоо, юу хийгээд алга болдог юм бэ п....” гэж хэлсэн. хариуд нь “миний мотоциклыг яаж асааж ирсэн юм бэ, түлхүүр яасан гэж асуухад байхгүй гээд байсан биз дээ гэсэн. Тэр үед Чойнборой мотоцикл дээр мордоотой байж байгаад “яаж асаасныг харах уу” гээд мотоциклоос буух гэж байгаад, эхлээд мотоциклийг данхраадах гэж байгаад зөв тал руу нь хэлтийлгээд босгосон. Дараа нь кундакторыг нь салгасныг харуулах гэж байгаад буруу тал руугаа мотоциклыг унагаасан. Чойнборой хоёр хоёр талаас нь мотоциклийг босгосон. Тэрний дараа Чойнборой надад хандаж “чи тай явалддаг юм уу” гэж хэлээд намайг туулгасан. Би Чойнборойгоос зугатаагаад машины ар талд очсон чинь миний хацарт алгадсан. Тэр үед эхнэртэйгээ зогсож байгаад “чи яасан гэж эхнэрээ алгадаж байгаа юм” гэж хэлэхэд Чойнборой “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгтэл Чойнборойг заамдаж аваад хацарт нь хоёр удаа алгадаад нүүр рүү нь духаараа мөргөсөн. Чойнборой “чи намайг яасан гэж алгадаж байгаа юм” гээд г түлхсэн. Чойнборойг өмсөж явсан хувцаснаас нь заамдаж байгаад Чойнборойг мотоциклийн баруун урд хэсэгт унагаад хажууд нь газарт гараараа тулсан байсан. Чойнборой ч газар унасныхаа дараа хөл хугарчихлаа гэж хэлтэл хашаа руугаа орсон. Тэр үед гийн эхнэр Чойнборойн дор таавчиг байна аваад өг гэхээр нь Чойнборойн цээжнээс нь өргөж хажуу тийш нь болгоод бөгсөн дор нь байсан таавчигийг гийн эхнэрт авч өгсөн. Тэнд байсан хүмүүс бөөнөөрөө гэр рүү орчихсон. Би Чойнборойг өргөж дийлэхгүй байхаар нь гийн гэрт орж, тэр хэдийг дуудаж гаргаж ирээд өргүүлж машинд суулгаад явсан” гэх мэдүүлэг /хх-н 36/
Гэрч Э. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “Чойнборой ирээд тай муудалцаж эхлэх үед гийн гэрт байсан, хоёрыг дуудах гээд явсан. Тэрний дараа , Чойнборой хоёр муудалцаад, Чойнборойг унагасны дараа хашаанаас ,, , Гэрлээ нар гарч ирсэн., , Гэрлээ нар Чойнборойг унагаж, хөлийг нь гэмтээснийг хараагүй. Чойнборой мотоцикл унаж ирээд данхраадах гэж байгаад эхэндээ зөв тал руу нь хэлтийлгээд, дараа нь буруу тал руу мотоциклыг унагасан. дараа намайг алгадаж, машин тойруулж туулгасан. Тэр үед хөл нь зүгээр намайг туулгаж байсан. Тэрний дараа Чойнборойг барьж аваад газарт унагаасан. Тэрний дараа хөл нь эвгүй болсон” гэх мэдүүлэг хх-ийн 40-рт/
Гэрч Д.ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “Би тэр шөнийн 02 цагийн үед , нөхөр, , нарын хамтаар нэг машинтай гийн хашааны гадаа ирээд тай машинд сууж байсан чинь гэртээ үлдсэн байсан чинь Чойнборой хашаанд үлдээсэн гийн мотоциклыг унаж ирээд зүүн зүгт харсан байсан машиныг тойроод машин хашаа хоёрын голд буюу машины хойд талд мотоциклоо зогсоосон. Тэр үед хашаанаас гарч ирсэн. Тэр үед Чойнборой мотоциклоос буугаад тай барилцаад авахаар нь би гийн гэрт байсан , хоёрыг дуудах гээд байшин руу нь орсон байсан. Тэгээд , хоёрыг дуудаад хашаанаас гарахад араас гийн эхнэр хамгийн сүүлд хашаанаас гарч ирсэн. Тэгтэл хашааны гадаа Чойнборой хөл хугарсан, хөл болохоо байсан гээд ёолж байсан. Хашааны гадаа , Чойнборой, Чойнборойгийн эхнэр гурав үлдсэн, өөр хүн үлдээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-рт/
Гэрч Д.ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “Би Чойнборой хоёрын дунд болж өнгөрсөн зүйлийг нүдээр хараагүй. Энэ хоёр хүнийг хашааны үүдэнд барилцаад авахаар нь гийн гэрт байсан ,, гийн эхнэр Гэрэлтуяа нарыг дуудах гээд гийн хашаа руу явганаар алхаж ороод, алхсаар хашааны хойш хэсэгт байшин руу ороод, ,, гийн эхнэр Гэрэлтуяа нарыг дуудаад, улмаар , нартай байшингаас түрүүлж гараад хашааны үүд рүү алхсан. гийн эхнэр Гэрэлтуяа ,, бид гуравын дараа байшингаас гарч ирээд, хашааны үүд рүү бид гуравын араас алхсан. Тэгээд цувраад хашаанаас гарахад аль хэдийн Чойнборой хөл эвгүй болсон гээд газарт хөлөө барьчихсан сууж байсан. Намайг хашаа руу тусламж дуудах гээд орсон хойно Чойнборой, нар барилцаад, тэр хоёртой цуг үлдсэн. Тэр гуравын дунд яг юу болж өнгөрснийг нүдээр хараагүй” гэх мэдүүлэг
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаартай “ийн биед баруун шилбэ ясны далд хугарал, мэс заслын дараах байдал. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/
Шинжээч эмч М.Баттүвшингийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “өвдөлт мэдрэхгүйгээр богино хугацаанд алхах, гишгэх, хөдөлгөөн хийх боломжтой. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол өвдөлтийг мэдрэхгүйгээр алхах, гишгэх хөдөлгөөнийг доголсон байдалтайгаар хийх боломжтой. Үүнтэй холбоотойгоор ясны хугаралд зөрүү үүсч хүндрэл үүсгэдэг. Рентген зургаас харахад урт хугацааны хөдөлгөөн хийгдээгүй, хугарсан даруйд хөдөлгөөнийг хязгаарласан байх боломжтой байна” гэх мэдүүлэг
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн 3-9/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаас гэрч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь: Гэрч Ч.Гэрэлтуяа нь шүүгдэгч *******гийн гэр бүлийн гишүүн буюу эхнэр нь болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байхад мөрдөгч гэрчээс мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг нь тайлбарлан өгөөгүй, энэ эрхийг нь эдлүүлэлгүй мэдүүлэг авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтыг үнэлэхдээ бусад нотлох баримтаар хэрхэн нотлогдож, үгүйсгэгдэж байгаа байдлыг харьцуулан дүгнэсэн болно.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар орчимд ******* сумын 6 дугаар баг, тоотод хашааны үүдэнд хохирогч Б.Чойнборой нь мотоциклтой очсон, хохирогч очиход уг хашааны гадна Э., Д. нар байсан, улмаар шүүгдэгч ******* хашаанаасаа гарч ирснээр хохирогчтой муудалцан барилцаж авсан, үүний дараа хохирогч хөл хугарсан байсан үйл баримт сэргээн тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас хохирогч бие махбодид “шилбэ ясны далд хугарал гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “хохирогч Б.Чойнборой нь мотоцикл унаж ирээд ойчсон, ойчихдоо хөлөө хугалсан байх боломжтой тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн тайлбар, дүгнэлтийг гарган мэтгэлцэж байна.
Мөн гэрч Ч.Гэрэлтуяа 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Чойнборой эхнэрээ цохьсон. гийн араас хашгираад байхаар нь баруун гараараа цээж рүү нь түлхсэн” гэж, хохирогч Б.Чойнборой 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд “мотоциклоос ойчсоны дараа хөл жоохон өвдөөд байсан” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд энэ мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Тухайлбал гэрч Д.ийн хоёр удаа өгсөн “Б.Чойнборой мотоциклоос буугаад тай барилцаад авахаар нь би гийн гэрт байсан , хоёрыг дуудах гээд байшин руу нь орсон. Тэгээд , хоёрыг дуудаад хашаанаас гарахад араас гийн эхнэр хамгийн сүүлд хашаанаас гарч ирсэн. Тэгтэл хашааны гадаа Чойнборой хөл хугарсан, хөл болохоо байсан гээд ёолж байсан” гэх, гэрч Б.гийн “ гаднаас орж ирээд гадаа , Чоймборой хоёр муудалцаад байна гэсэн. Тэгэхээр нь битой хамт гараад очиход Чоймборой газарт “яа яа өвдөөд байна шүү дээ” гээд орилоод хэвтэж байсан” гэх, гэрч “, Чойнборой хоёр муудалцаад, Чойнборойг унагасны дараа хашаанаас ,, , Гэрлээ нар гарч ирсэн., , Гэрлээ нар Чойнборойг унагаж, хөлийг нь гэмтээснийг хараагүй” гэх мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна.
Хохирогч шүүгдэгч *******гийн хашааны үүдэнд ирэхэд харж байсан гэрч Э., Д. нарын мэдүүлгээр мотоциклоос унасан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүгдэгч *******г гэрээсээ гарч ирсний дараа мотоциклийг хэрхэн асааснаа үзүүлэх гэж байхдаа буруу тал руугаа мотоциклоо унагаасан болох нь гэрч мэдүүлгээр нотлогдож байна
Хэрэгт авагдсан баримтуудаар гэрч Э. нь хохирогч эхнэр, гэрч Ч.Гэрэлтуяа нь шүүгдэгч *******гийн эхнэр болох нь нотлогдсон, дээрх хоёр гэрч нь хохирогчийн бие махбодид гэмтэл учирсан гэх үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлсэн байна. Гэвч гэрч Э. үйл явдал болж өнгөрсөн цаг хугацаанд шүүдэгч, хохирогч нарын хажууд байсан талаар гэрч нар мэдүүлж байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
Мөн хохирогч нь мотоциклоос унаж хөлөө гэмтээсэн гэх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар нь гэрч “мотоцикл буруу тал руу нь унагаасныхаа дараа намайг туулгаж байсан” гэх, шинжээч эмчийн “шилбэ ясны далд хугарал гэмтэл авсан хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол өвдөлтийг мэдрэхгүйгээр алхах, гишгэх хөдөлгөөнийг доголсон байдалтайгаар хийх боломжтой боловч үүнтэй холбоотойгоор ясны хугаралд зөрүү үүсч хүндрэл үүсгэдэг. Рентген зургаас харахад урт хугацааны хөдөлгөөн хийгдээгүй, хугарсан даруйд хөдөлгөөнийг хязгаарласан байх боломжтой байна” гэх мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч ******* нь хохирогч заамдалцах үедээ хавирч унагасны улмаас түүний эрүүл мэндэд шилбэ ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг учруулсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь бусдыг хавирах, унагаах үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэдгийг мэдэх боломжтой атлаа уг үйлдлийг хүсч хийсэн байх тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн хохирогч хавирч унагасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Оногдуулах ял шитйгэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 2.300.000 төгрөг төлсөн, энэ гэмт хэрэг гарахад хохирогч хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, шүүгдэгч *******д 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь хохирогч Б.Чойнборойд 2.800.000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Б.Чойнборой нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо 2.300.000 төгрөг хүлээн авсан талаараа мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч нь хохирогчид 2.300.000 төгрөг төлсөн, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тэрмийн шавь овогт г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тэрмийн шавь овогт д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 2.300.000 төгрөг төлсөн, энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлдэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ