Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 36

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл *******лж, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Б.Саранчимэгийг суулган улсын яллагч С.Алтай, хохирогч Г.*******, шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 03 сарын 22-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Улаанбаатар хотод 1985 оны 8 сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, тусгай дунд боловсролтой, радио телеграфчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний *** дугаар ангид ******* *******, ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “” хорооллын 1 дүгээр байр ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл,

 

Шүүгдэгч Э.******* нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сити Найт” баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би ******* эгчид хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. ******* эгч гомдол саналгүй гэснээр бид 2 эвлэрсэн тул хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 сарын 26-ны орой манай ажлын хэсэг алба хаагч нар энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд хамт олноо дайлсан юм… тэгээд сууж байхад ******* миний энгэр рүү гараараа самардахад нь би уурлаад боль гээд түлхэхэд босч ирээд миний нүүрэн тус газарт гараараа цохисон.

Би *******той ойлголцож эвлэрсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 106 тоот дүгнэлтэд: “1. Г.*******гийн биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 22/

Хохирогч Г.******* /хх 18-21/, шүүгдэгч Э.******* /хх 29-31, 35/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Хохирогчийн мөрдөн байцаалтанд ирүүлсэн хүсэлт /хх 39/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 52/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/, болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Шүүгдэгч Э.******* нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сити Найт” баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.*******тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийн 106 тоот дүгнэлт зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******д холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Түүнчлэн шүүгдэгч Э.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах ба шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь урьд ял шийтгэгдсэн байдлыг шалгах хуудас /хх 38/, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шүүгдэгч, хохирогч нарын шүүхэд гаргасан хүсэлт /хх 54/ зэргээр тус тус нотлогдож байна.

Мөн шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус дурдсанаар өөрөөр хязгаарлалт тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “…согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…” гэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Иймээс Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн  71   дүгээр  зүйлийн  71.1,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болон бичгийн баримт бичиг хураагдан ирээгүй болохыг дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 418 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Э.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн” үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон баримт бичиг хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн  299  дүгээр  зүйлийн  299.3-т  зааснаар  энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчийн батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэхүү тогтоолыг   эс   зөвшөөрвөл   шүүгдэгч,   хохирогч нар  шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Ү.ОДГЭРЭЛ