| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/23 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам,
Шүүгдэгч Э. нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******,*******,*******,******* хамт дугаар баг Зам ангийн хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗК9*******90901/6
Шүүгдэгч Э. нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ дугаар гудамжинд 2022 оны 10 дугаар сарын 29-өөс *******-нд шилжих шөнө 00 цагийн орчимд приусс-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн *******тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “хамрын тавлавчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Шүүгдэгч Э. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би цохиж нүдсэн зүйл байхгүй. Үсдэлцэж даралцаж байгаад салсан. гэх хүн 2 дэвссэн. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Миний хувьд цохьсон зүйл байхгүй” гэв. Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр ажилчдын баяр болж байсан. Манай нөхөр намайг орхиод явсан. ийн машин ирж байна хамт явъя гэхээр нь алхаад явж байтал араас ирсэн. Миний утас байхгүй байсан. Тэгтэл нэг утас дуугарахаар нь миний утас байна гэж бодоод утас өг гэхэд чинийх биш гэж хэлсэн. Муудалцаад нүүр рүү маажих гэхээр нь гарыг нь хазсан. Машинаас буулгах үед миний нүүр рүү өшиглөсөн. намайг буулгаж шидээд нүүр хэсгийг урсан. Манай найз залуу хаана байгааг энэ хүмүүсээс асуухад хэлж өгөхгүй, үгээ нэг болгож хэлнэ шүү гэж хоорондоо ярьж байсан гэсэн. Одоо эмнэлэгт хэвтсэн ор, хоногийн төлбөр 1.354.000 төгрөгийг гаргуулна” гэв. Хохирогч *******ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйлчилгээний ажилчдын баяр болоод согтууруулах ундааны зүйп хэрэглэсэн байсан учраас яг хэдэн цагт гарснаа мэдэхгүй байна. Би Рояалаас гараад ажлын газрын гэх эмэгтэйн хамт найз залуу машинд суугаад ийг хүргэж өгөхөөр явсан. ийг гэрт нь буулгасны дараа манай найз залуу утас нь дуугараад ажлаас нь дуудсан. Тэгэхээр нь би согтуу байсан учраас хуучин эхнэр нь ярьлаа гэж ойлгоод Ягаанбандийг хардаж хэрүүл хийгээд, би машинаас нь буугаад үлдсэн. Тэгтэл буцаж гарч ирээд “яагаад яваагүй юм, гэрт хоно” гэхээр нь “би айлд хонодоггүй” гээд алхаж байсан. Тэр үед ийн найз гэх , , гэх хүмүүс ийн машинтай ирж таарсан. Би Тухайн үед нилээд согтсон байсан учраас болсон үйл явдлыг бүдэг санаж байгаа. Тэгээд би болон түүний найзуудынх нь хамт машинд нь суугаад намайг хүргэж өгөхөөр 5-уул буцаад “Рояал” ресторан руу явж байсан. Тийшээ явах замдаа буюу яг хаана гэдгийг би хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан машин дотор гэх эмэгтэйтэй зодолдож эхэлсэн. Тэр эмэгтэй миний нүүр лүү 2-3 удаа цохиод гутлаараа зүүн нүдний орчимд тийрсэн, эгч нь гэх миний уруул орчимд цохисныг нь санаж байгаа юм. Тэгээд Монхоо гэх эрэгтэй нь машинаасаа чирч буулгасан. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд гэртээ ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/ Хохирогч *******ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нь миний нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Тэгэхэд миний нүүр хавдсан, миний хамрын урд яс цөмөрсөн, бусад гэмтлүүдийг газар унахдаа бий болгосон байна. гэдэг хүн намайг нүүр лүү цохих гэж байгаад уруулны дээд талд нэг удаа цохисон. Би дахин шүүх эмнэлэгт хамрын ясны рентген зургаа гаргаж өгч шинжээч эмчид үзүүлмээр байна. Эмнэлэгт үзүүлэхэд ор хоногийн мөнгө гарсан, мөн эм тарианы баримтууд байгаа тэдгээрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 11/ Гэрч Д.ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний ажилчдын баяр болоод “Рояал” ресторанд хүлээн авалт эхэлсэн. Тэгээд ажилчид бүгдээрээ байж байгаад үйл ажиллагаа 22 цагийн үед дуусах болоод тарж эхэлсэн. Тэгээд би найз Ууганбаяр болон түүний нөхөр хамт машинаар нь өөрийн гэрийн гадаа хүргүүлээд гэртээ орсон. Эргээд гараад иртэл Ууганбаярын нөхөр нь машинаа асаагаад, манай хашааны үүдэнд Ууганбаярыг үлдээгээд яваад өгсөн. Тэгээд Ууганбаяр хашхираад байхаар нь би “манайд ороод унтчих” гэтэл Ууганбаяр “би айлд унтаж чаддаггүй юм аа” гэсэн. Тэгээд бид хоёр манай гэрийн хажуу талд байдаг худаг дээр очоод Ууганбаяр худгын довжоон дээр сууж байх үед нөхөр Ягаанаа нь залгатал Ууганбаяр хашхичаад утсаа шидээд эхэлсэн. Тэгээд утас нь эвдэрсэн. Тэгээд гэр рүү орж унтъя гэтэл Ууганбаяр үгүй гээд байсан. Удалгүй худаг дээр байж байхад Ягаанаа ирээд Ууганбаярыг хамт явъя гэхэд Ууганбаяр үгүй явахгүй гээд машиных нь ар дээр гараараа цохисон. Тэгтэл Ягаанаа “машин эвдэлчихлээ” гээд машиндаа суугаад хөдөлсөн, хөдлөөд урагшаа жоохон яваад зогссон. Ууганбаяр уурлаад өмсөж явсан гутлаа тайлж шидээд, цүнхээ шидээд манай хашааны араар алхаад яваад өгсөн. Тэгтэл миний машинтай Монхоо болон Жижгээ нар ирсэн. Мөн Нараа өөрийн машинтайгаа тэр хоёртой цувраад хамт ирсэн. Тэгтэл Ягаанаа Ууганбаярыг машинтайгаа дагаад л яваад байсан, гутал цүнхийг нь аваад машиндаа хийсэн. Манай хашаанд Нараа машинаа тавиад манай машинд суусан. Ууганбаяр дээр бид дөрөв очиход хашхираад байхаар нь найз нь хүргээд өгье гэхэд Ууганбаяр манай машинд суусан. Машины арын суудал дээр баруун гар талд Нараа, голд нь Ууганбаяр, түүний хажууд би суугаад хөдлөөд явсан. Гэтэл Ууганбаяр “гэртээ харихгүй ээ, Рояал явна” гэхээр нь Рояал руу явсан. Тэгтэл замд Нараа болон Ууганбаяр нар зодолдоод явчихсан. Ууганбаяр нь Нарааг үсдээд хазаад эхэлсэн, би голоор нь салгах гээд ортол Ууганбаяр намайг үсдээд хазсан, тэгээд салгах гээд машин зогссон. Тэгээд би машинаас буусан, нь Нараа Ууганбаяр хоёрыг салгах гээд голоор нь ортол Ууганбаяр нь ы гарыг хазсан, тэгээд тэд нар буугаад ирсэн. Нараа бид хоёр бие засах гээд хойшоо алхаад явахад Ууганбаяр нь той зууралдаад үлдсэн. Бид хоёр бие засчихаад байж байтал ард үлдсэн болон Жижгээ нар хүрээд ирсэн. Тэгээд бид нар манай гэр рүү явсан. Манайд очоод байж байтал Ууганбаярын нөхөр Ягаанаа ирэхээр нь “яасан бэ” гэтэл “Ууганбаяр хаана байна, хайгаад олсонгүй” гэсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм, чи дагаад явж байсан биз дээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Гэрч Д.ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ууганбаярын хамт Рояалаас 22 цагийн үед гараад Ууганбаярын найз залуу Ягаанбанди ирж авах үед Ууганбаярын нүүр хэсэг болон биед нүдэнд ил харагдах гэмтэл байгаагүй...Мандалын 12-оос хөдлөөд 18 дээр явж байхад гэнэт Нараа болон Ууганбаяр хоёр зодолдоод үсдэлцээд эхэлсэн. Бие биенийхээ үснээс зулгаагаад байсан, би юунаас болсныг нь мэдээгүй, Ууганбаяр Нараа хоёр яг сууж байсан чигээрээ гэнэт зодолдсон, ямар нэгэн доош, дээш болсон зүйл байгаагүй. Тэгээд би салгах гээд голоор нь ороход Ууганбаяр намайг үсдээд хазсан, урд сууж байсан тэр хоёрыг салгасан, Ууганбаяр нь Монхоотой зууралдаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Гэрч “ 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би хуучин темс дээр засварын ажилтай байж байхад Ууганбаяр над руу залгаад “арга хэмжээ тарчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр Рояал руу машинтайгаа яваад очиход Ууганбаяр болон ажлын газрын эмэгтэй нь миний машинд хамт суусан. Тухайн үед Ууганбаярын биед ямар нэгэн гэмтэл ил харагдах зүйл байгаагүй. Тэгээд тухайн ажлын газрын эмэгтэйн Мандалд байдаг гэрийн гадаа очсон. Тэгээд тухайн эмэгтэй болон Ууганбаяр нар машинаас бууж, тухайн эмэгтэйн гэрийн гадаа буугаад үлдсэн. Тэгээд би машинаа унаад ажил дээрээ очоод, тэндээс ажлын Дашгомбо гэдэг хүнийг Цагааны ард гэрт нь хүргэж өгсөн. Буцаад Ууганбаярын буусан газар эргэж ирээд Ууганбаярыг авах гэтэл Ууганбаярын найзын гэрийн гадаа Приус маркийн машин байсан. Тэгээд Ууганбаяр худгийн хажууд нөгөө найзтайгаа зогсож байсан. Тэр үед 00 цаг болж байсан, Ууганбаяр миний машинд суухгүй, надтай хамт явахгүй гээд байсан, Ууганбаярын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэгэхээр нь би эгч Мөнхцэцэгийнд /Айрагийн 9-49 тоотод/ хоол идэх гээд очсон. Хоол идчихээд 20-******* минутын дараа эргээд Ууганбаярын найзын гадаа ирэхэд ямар ч хүн байхгүй байсан. Гэрээс нэг хөгшин гарч ирэхээр нь асуутал “ажлынх нь хамт буусан хүн хүргэж өгөх гээд явсан” гэж хэлсэн. Би 2 цаг гаран Сайнцагаан сумын төвөөр хайсан, яваагүй газар байхгүй, утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би дахин ажлын хамт байсан хүнийх нь гадаа буцаад ирэхэд Приус 20 маркийн саарал машин ирчихсэн, тухайн машинд нэг залуу хоёр хүүхэн байсан. Тэгэхээр нь би “Ууганбаяр хаачсан юм бэ” гэтэл анх хамт буусан ажлын хүн нь надад “Мандалын 16-ын шинэ баригдаж байгаа барилгын хажууд буугаад үлдсэн” гэж хэлсэн. Би “очоод авъя, заагаад өг” гээд ажлынх нь газрын анх хамт ирсэн эмэгтэй буюу , тэр эмэгтэйн найз гэх бүдүүн эмэгтэй, ийн******* гэх настай эмэгтэй гурвыг суулгаад Ууганбаярыг машинтайгаа хайхаар явсан. Тэгээд хайж явахдаа ийн найз бүдүүн эмэгтэй цагдаа руу залгаад Ууганбаярыг асууж байсан. Тэгээд хайгаад явж байтал цагдаа миний утас руу 02 цагийн үед залгаад “Ууганбаяр гэдэг хүнийг таних уу, Аривжихын 9-д хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд яваад очиж байтал машинд сууж байсан хүмүүс хоорондоо “үгээ нийлүүлнэ” гэж яриад байсан... Ууганбаярын гэрийн гадаа машинтай зогсож байгаад гэрийнх нь цонхоор хартал Ууганбаяр унтахгүй орилоод байсан. Нүүр ам нь хүн харалтгүй аймар болсон байсан, нүүр ам нь хавдсан, цус нөж болсон байсан, цагдаа нар анх олоход Ууганбаяр тийм байсан юм байна лээ. Тухайн эмэгтэйчүүд Ууганбаярыг зодчихоод гудамжинд хаясан байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/ Гэрч Г.ы “ 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн ажилчдын баярын өдөр байсан, тухайн өдрийн орой нь нь манай эгч Эрдэнэжаргалд өөрийн приус 20 маркийн машинаа орхиод баяр нь тарангуут очиж аваарай гэсэн. Манай эгч орой унтахаасаа өмнө ийг очиж авъя гээд гарах гэтэл хүүхэд нь уйлаад байхаар эгч намайг “Рояал зоогийн газар руу яваад ийг авчих” гэхээр нь би өөрийн дүү болон, найз ы хамт ийн приус 20 маркийн машиныг унаад замаараа найз ыг буулгах гээд явж байтал гудамны хажуу тал дээр байдаг худаг дээр согтуу хүүхнүүд хашхираад байсан. Тэгээд дөхөөд хартал болон түүний нэг эмэгтэй найз байсан. Очтол “манай найзыг гэрт нь хүргээд өгчихье” гэсэн, тэгтэл найз нь машинд суухгүй байсан, тэгээд гуйж байгаад найзыгаа машинд суулгасан. Ард суудал дээр хамгийн баруун гар талд суугаад, түүний хажууд ийн найз суугаад, зүүн талд нь суусан. Тэгээд хөдлөөд явж байтал ард байсан хүмүүс муудалцаад эхэлсэн, “миний гарыг хазчихлаа ш дээ” гээд найзыгаа нааш цааш нь болгоод байсан. Төд удалгүй манай дүүгийн гар утсыг булаагаад авсан, тэгтэл манай дүү юу яриад байгаа юм гээд утсаа булаагаад автал манай дүүг ийн найз “чи угаасаа янхан ш дээ, чамайг түм мэднэ ш дээ” гээд байсан. Тэгээд манай дүүг үсдээд тавихгүй байсан, манай дүүгийн гарыг хазсан, салгах гэж тухайн эмэгтэйг татаад машинаас буулгах гэтэл ы гарыг хазсан. чангаасаар байгаад буулгаад, манай дүү хоёр машинаас буугаад алхаад яваад өгсөн, би жоохон холдъё гээд машинтайгаа холдсон. бас тэр хоёрын хамт яваад өгсөн, тэгээд би нөгөө 3-ын араас явсан. Тэгээд бид 4 тэндээс ийн гэрт очоод гэр рүү нь орох гэж байтал нөгөө эмэгтэйн нөхөр нь гээд залуу ирсэн, тэр залуугийн машинд суугаад тухайн эмэгтэйн очиж болох газраар хайсан. тухайн эмэгтэй хоёр 2-3 минут зодолдсон, машинаас буулгах гэж 10 гаран минут болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ Гэрч Ж.Дамбадаржаагийн “2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би жижүүрийн жолоочоор гарч үүрэг гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс *******-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед цагдаагийн байгууллагад нэг иргэнээс “Дундговь аймгийн Сайнцагаан сум 9 дүгээр баг Мандалын 16-1 тоотын гадна хашааны хаалганы хажууд эмэгтэй хүн хашхираад байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлагын дагуу жижүүрийн туслах, цагдаагийн дэд ахлагч Төмөрчөдөрийн хамт очиход Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 16-1 тоотын хашааны үүдэнд яг юу нь мэдэгдэхгүй зүйл байсан. Тухайн үед хүйтэн, шуургатай байсан, машины гэрэлд 20 гаран метрийн зайнаас харахад бөөгнөрсөн хар бараан зүйл байсан. Машинаасаа бууж очоод шалгахад өмссөн байсан триконых нь хоёр өвдөг нь урагдчихсан, үс нь шороонд саарал өнгөтэй болсон гадуур өмсөж байсан хар өнгийн палаж нь урагдчихсан, өрөөсөн гуталтай, хамаг хувцас нь тоос шороо болчихсон эмэгтэй хүн байсан. Бид хоёр очоод босоорой гээд дуудахад “зайл” гэж хашхираад байсан, тухайн эмэгтэй их хэмжээний согтолттой байсан. Тухайн эмэгтэйн нүүр хэсэг рүү харахад дух, хацар хэсгээрээ халцарчихсан нүүр нь хавдартай, цус шүүрсэн байсан учраас нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөхөд эмнэлгийн хүмүүс нь “манай ажилтан байна, гэмтэл шархыг нь үзээдэхье” гэхэд тухайн эмэгтэй өөрөө хашхираад үзүүлэхгүй, эмнэлгийн эмч сувилагч нартаа агсан тавиад зайл гээд байсан. Тэгтэл ажилд нь хамт ойр дотно байдаг Мөнгөнхундага гэх эмэгтэй бид нар дээр ирээд “наадах чинь манай хамт ажилладаг хүн байгаа юм, гэрт нь хүргэж өгье” гэсэн. Тэгээд Төмөрчөдөр бид хоёр тухайн Мөнгөнхундага гэх эмэгтэйн хамт согтуу байсан эмэгтэйн гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд гэрт нь оруулаад Мөнгөнхундага гэх эмэгтэй нь согтуу эмэгтэйн орыг нь засаад орон дээр хэвтүүлсэн. Тэгж байтал согтуу эмэгтэйн нөхөр гэх эрэгтэй ирээд надад “найз залуу нь байгаа юм, энэ эмэгтэйг хүлээж авна” гэсэн. Тухайн залуугийн машинд согтуу эмэгтэйн ажлынх нь хүн гээд хоёр эмэгтэй, ажлын хүнийх нь******* нь гээд 3 хүн ирсэн. Тэгээд бид нар эргээд дахин дуудлага мэдээлэл авчихаад яваад өгсөн. Тэгээд дуудлага аваад явж байтал согтуу эмэгтэйн нөхөр болох Ягаанбанди дуудлага өгөөд “манай найз охин хашхичаад машин руу шороо чулуу авч шидээд байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд жижүүрийн мөрдөгч Зандраагийн хамт Боржигоны 19-10 тоотод очиход нөгөө согтуу эмэгтэй гэрийнхээ гадаа нүцгэн гарчихсан, хашхираад нөхөр нь хашааны ард зугтаасан байдалтай байсан. Тэгээд Зандраа бид хоёр гэрт нь оруулаад унтаж амар гэхэд та нар зайл гээд байсан. Бид хоёр найз залуу гэх Ягаанбандид нь хэлээд тайлбарлаад үлдээсэн. Ууганбаяр гэх эмэгтэйн өвдөг нь халцархай, дух болон нүүр хэсэг нь шалбарчихсан, хавдсан, цус шүүрсэн гар нь цус болчихсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн *******/ Гэрч М.Зандраагийн “2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс *******-нд шилжих шөнө 01 цагийн үед Цагдаагийн газарт “Мандалын 18-1 тоотын зүүн үзүүрт согтуу эмэгтэй хүн хашхираад байна” гэсэн дуудлага 99289782 гэсэн дугаартай Б.Уртнасан гэдэг өгсөн...Ууганбаяр нүүр хэсэгтээ зулгарсан, хавдартай, өвдөг нь зулгарсан, гар нь зулгарсан, өмсөж явсан хувцас нь бүхэлдээ тоос шороо болчихсон байсан. Гэртээ очсоныхоо дараа хувцсаа сольсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/ ГЭРЧ Э.Наранхүүгийн “2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би найз Бямбадоржийнд орой 20- 21 цагийн үед очсон. Тэр үед , түүний дүү болон бид нар байсан. Бямбадоржийн гэрээс гарахад нэг машин уначихсан дотор нь суучихсан явах гэж байхаар нь би “замаараа гэртээ хүргүүлье” гээд тухайн машинд суусан. Тэгэхэд ыг дуудсан юм шиг байгаа юм, нэг мэдэхэд ийн байгаа газар очсон. Тухайн үед гудамны үзүүрт байсан, машинд орж ирээд суусан. Тэгтэл ийн араас гараад ирсэн юм уу гэлтэй нэг танихгүй эмэгтэй араас нь гараад ирсэн. Тухайн эмэгтэй машины дотор гадна хаана байсныг нь мэдэхгүй байна, би их согтуу байсан. тухайн танихгүй эмэгтэй хоёр машины гадны хоорондоо хэрэлдээд зодолдоод байх шиг байсан, би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36/ Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 316 дугаартай “*******ын биед тархи, доргилт, хацар, бугалга, гуянд цус хуралт, нуруу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хуучин гэмтэл байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 42-44/ Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай “Нэмэлтээр ирүүлсэн материалаар *******ын биед хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Тухайн гэмтэл нь үзлэг, шинжилгээ хийлгэх цаг мөчдөө шинэ гэмтэл байсан байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 316 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 69-71/ Шинжээч эмч М.Баттүвшингийн “Би 2022 оны 11 дүгээр сарын 23-нд хийсэн №20 дугаартай нэмэлт шинжилгээг нэмэлтээр ирүүлсэн Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн рентген зураг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн чих хамар хоолойн эмчийн үзлэгийг үндэслэн гаргасан. Дээрх гэмтлүүд нь газарт унах, бусдад зодуулах аль ч тохиолдолд үүсэх боломжтой, ялгах, салгах боломжгүй. Хамрын таславчийн мурийлт гэмтэл нь бусдад зодуулсны улмаас үүсэх боломжтой юм. Хүн унах үедээ рефлексээрээ нүүр хэсгээ хамгаалах үйлдэл хийдэг тул нүүрэнд гэмтэл үүсэх нь ховор байдаг. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 83/ - Хохирогч *******ын Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 3-4/ - Нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэх /хх-ийн 105/ - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108/ - Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4/32 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 142-144/ - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч нь гэрч Г.аас мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлан өгөөгүй зөрчлийг гаргасан байх тул Г.ы мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар : Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс *******-нд шилжих шөнө 00 цагийн орчимд бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Тухайн үйл баримтын улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд “хамрын тавлавчийн мурийлт” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай нэмэлт дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “хамрын тавлавчийн мурийлт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Э. нь зодох байдлаар учруулсан болох нь хохирогч *******ын удаа дараа өгсөн “машин дотор гэх эмэгтэйтэй зодолдож эхэлсэн. Тэр эмэгтэй миний нүүр лүү 2-3 удаа цохиод, гутлаараа зүүн нүдний орчимд тийрсэн. Тэгэхэд миний нүүр хавдсан, миний хамрын урд яс цөмөрсөн, бусад гэмтлүүдийг газар унахдаа бий болгосон” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Э. нь хохирогч *******ын биед учирсан “хамрын тавлавчийн мурийлт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулаагүй, уг гэмтлийг буюу Э.Наранхүү учруулсан гэж мэтгэлцэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэс журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э. болон хохирогч ******* нар нь машин дотор муудалцсан, үсдэлцсэн гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон, гэрч Э.Наранхүү нь *******, Э. нарыг салгасан, салгах явцад хохирогч ******* машинаас унасан, шүүгдэгч Э.гаас бусад этгээд хохирогч *******ын бие махбодид санаатай халдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл гэрч буюу Э.Наранхүү нь хохирогч *******ын эрүүл мэндэд санаатай халдаж хөнгөн хохирол учруулсан гэх шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, хохирогч *******ын “миний биед учирсан гэмтлийг шүүгдэгч Э. учруулсан” гэх мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. Хохирогч *******ыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа шүүгдэгч Э.гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн биед учирсан “хамрын тавлавчийн мурийлт” гэмтэл шүүгдэгчийн хохирогчийг зодсон үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Э.гийн хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Э.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар: Энэ гэмт хэрэг гарахад хохирогч *******ын архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас шүүгдэгчийг хэл амаар доромжилон бие махбодид нь эхэлж халдсан илт хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч нь *******,*******,*******,******* хамт өрх толгойлон амьдардаг, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн илт хууль бус зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар: Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ. Шүүгдэгчийг хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “хамрын тавлавчийн мурийлт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан гэм буруутайд тооцсон, хохирогч *******т эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад 1.354.000 төгрөгийн зардал гарсан болох нь Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна. Уг зардлыг шүүгдэгч болон хохирогч нар нь Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт төлөөгүй, хохирогч нь шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байгаа учраас 1.354.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Э.гаас 1.354.000 төгрөгийг гаргуулан Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт олгох нь зүйтэй” гэх дүгнэлтийг гаргаж байна. Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 1.354.000 төгрөгийн зардал нь хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгээс гарсан зардал боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна. Иймд шүүгдэгч Э.гаас 1.354.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгохоор шүүх шийдвэрлэсэн болно. Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1.Шүүгдэгч Хангай овогт Эрдэнэчулууны г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хангай овогт Эрдэнэчулууны д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.гаас 1.354.000 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгосугай. 7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ