Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/26

 

 

               

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн  “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд    Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг                                                                           Улсын яллагч Г.Анх-Ирээдүй                                                                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал                                                                        Шүүгдэгч нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн т холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт дүгээр баг “Улаан жирэм” гэх газар нутаглах, аймгийн аварга малчин, алтан унаганы эзэн шагналтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, //

 

Шүүгдэгч нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Жирэм” гэх газарт өөрийн гэрийн гадна зүс таних ******* үл ялих зүйлээс маргалдаж түүний баруун хонгон тус газар хутгаар хутгалсны улмаас эрүүл мэндэд нь “баруун хонгонд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “******* нутаг үзээд манай бууцанд бууя гэж хэлсэн. Энхбаатар тэр бууцанд айл буулгах гэлээ гэж агсам тавьсан. Бид хоёр муудалцаад гарч заамдалцаад орж ирсэн. Дахиад дуудаад байхаар нь мах идэж байсан хутгаа бариад гарсан. Дүрснээ мэдээгүй, намайг хавсраад давхралдаад ойчсон. Гараад ир гээд байхаар нь айлгах санаатай хутга аваад гарч очсон. Хохирогчийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч  байна. Хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн” гэв.

          Хохирогч ******* “2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед саахалт ******* ганцаараа очсон. Намайг очиход түүний хүү *******, мөн гаднаас *******,******* нар байсан, тэр хэд архи ууж байсан. Тэндээ байж байгаад *******ыг гэрт нь үлдээгээд, ******* машинаар бид дөрөв ын гэрээс зүүн зүгт 5 орчим км газар яваад хороо бууц үзээд, манай гэрт очиж гүү саалцчихаад эргээд ******* очиход гадаа харанхуй болж байсан. Тэгээд 0.75 литрийн архи гаргаж өгснийг , *******,******* бид дөрөв хувааж ууж байгаад той хороо бууцан дээрээс болж маргалдсан. Би той хамт гэрээс гарахад гадаа харанхуй болчихсон байсан, би той заамдалцаад зогсож байтал ын хүү ******* бид хоёрыг салгасан. шууд цаашаа яваад гэрээдээ орсон. Тэгтэл миний нуруунаас их хэмжээний цус гарсан. Би гэрийн гадаа намайг хутгалчихлаа гэж хашхиртал гэрээс ******* ах гарч ирсэн. Тэгээд ******* ах намайг аваад*******ыг суулгаад машинаараа сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Би эмнэлэгт боолт хийлгэж, оёо тавиулсан. Би өөр хүнтэй хэрэлдэж маргалдаагүй, той л маргалдсан. ******* ах намайг машиндаа суулгаад эмнэлэг рүү явж байхдаа чамтай маргалдаад чиний араас гарахдаа мах идэж байсан хүрэн модон иштэй хутга бариад гарсан гэж хэлсэн. манай гэрийн өвөлжөөний ард хороо барьсан ба тэндээ *******ыг өвөлжүүлнэ гэснээс болж маргалдсан. Би гомдолтой байна. оос эмчилгээний зардал 1.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 19/

          Гэрч*******ын “2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн үед гэртээ байхад ******* ирээд” хөдөө яваад нутаг үзээд ******* очоод ирье” гэхээр нь хамт явсан. Болорынд очоод ******* 0.75 литрийн архи гаргаж өгснийг бид гурав хувааж уугаад сууж байтал Ч.Энхбаатар ирсэн. Тэгээд ******* машинаар бид дөрөв зүүн зүгт 5 орчим км яваад, хороо бууц үзээд харанхуй болж байхад Болорын гадаа очсон. Тэгээд хараа нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгснийг бид дөрөв хувааж уугаад сууж байтал , Ч.Энхбаатар хоёр хоорондоо муудалцаад байсныг санаж байна. Би их согтолттой байсан болохоор санахгүй байна. Тэр өдрийн маргааш өглөө нь *******тай утсаар ярихад Ч.Энхбаатар, хоёр гэрийн гадаа маргалдаад, Ч.Энхбаатар намайг хутгалчихлаа гэхээр нь оос “чи Ч.Энхбаатарыг яачихсан юм” гэхэд “би Ч.Энхбаатарыг модоор шаачихсан юм” гэж хэлсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

          Гэрч ******* “2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн үед би ганцаараа Өлзийт сумын төвд ирээд*******ын очсон. Тэгээд хөдөө явж нутаг үзээд ******* очоод ирье гээд хамт явсан. Бид хоёр Жирмийн худаг дээр очиход Ч.Энхбаатар малаа услаад байж байсан. Тэнд би Ч.Энхбаатар,******* хоёрт өөрт байсан 0.75 литрийн архийг гаргаж өгөөд хувааж уучхаад ******* очсон. Тэнд би авч явсан нэг 0.75 литрийн архиа гаргаж өгөөд бид гурав хувааж уугаад сууж байтал араас Ч.Энхбаатар ирсэн. Тэгээд удалгүй миний машинаар бид дөрөв ын гэрээс зүүн зүгт 5 орчим км газар хороо бууц үзэж явж байгаад эргээд ******* ирэхэд харанхуй болж байсан. Тэгээд хараа нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгснийг бид дөрөв хувааж ууж байтал , Ч.Энхбаатар хоёр хоорондоо хороо бууцнаас болж маргалдсан. Тэгэхээр нь би , Ч.Энхбаатар нарт хандаж “миний буух гэж байгаа хороо тойрсон айлтай, хэл ам ихтэй юм байна, би тэр хороон дээр буухгүй” гэж хэлсэн. Тэгтэл Ч.Энхбаатар нар муудалцаад гэрээс гарч яваад удалгүй эргэж орж ирсэн. Тэгээд нэлээн байж байгаад ахиад муудалцаад гэрээс гарсан. Гэрээс гарахдаа Ч.Энхбаатар түрүүлээд араас нь гарсан. Удалгүй тэр хоёрын араас ******* гарсан. Тэгээд гадаа чанга чанга дуугарч байгаад удалгүй гэрт орж ирсэн. Тэгтэл Ч.Энхбаатар намайг шаачихлаа гээд байсан. Би Ч.Энхбаатар дээр очиход “ намайг энд шаачихсан” гээд баруун талынхаа хонгоны дээр дарчихсан зогсож байсан. Би ******* гарыг авч үзэхэд баруун хонгоны хэсгийн дээд талаас цус гарч байсан. Би Ч.Энхбаатараас “чамайг юугаар шаачихсан юм” гэж асуухад “ намайг мах идэж байсан хүрэн иштэй хутгаар шаачихлаа” гэсэн. Тэгээд би гэрт ороод*******т “Ч.Энхбаатараас цус гараад байна, сум явъя” гээд*******, Ч.Энхбаатар бид гурав Өлзийт сум орж, Ч.Энхбаатарыг эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

          Насанд хүрээгүй гэрч ******* “2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед гэртээ аав ын хамт байхад гаднаас *******,******* нар ирсэн. Тэгээд би чөдөртэй морио бариад ирэхэд Ч.Энхбаатар ах ирсэн. Тэр хэд тундр нэртэй архи ууж дуусаад хороо бууц үзнэ гээд бөөндөө явж, би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд нэлээн орой аавтай хамт Ч.Энхбаатар, *******,******* ах хамт ирсэн. Би тэр хэдэд адууны мах чанаж өгөөд, тэр хэд хараа нэртэй архи уусан. Тэгээд байж байтал Ч.Энхбаатар ах аавд хандаж “Нармандахыг хаана буулгах гээд байгаа юм, манай хойно буулгах гээд байгаа юм уу” гэж хэлэхэд аав “танай бууц юм уу” гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл Ч.Энхбаатар ах мах идэж байсан хутгаа бариад босоод ирсэн. Тэгэхээр нь би Ч.Энхбаатар ахын хутгыг аваад ширээн дээр тавьсан. Би Ч.Энхбаатар ахыг “та яв” гэхэд мотоциклоо унаад явах гэж байснаа болиод гэрийн гадаа 10 орчим минут болоод манай гэрт орж ирсэн. Тэгсэн чинь аав “чи яагаад байгаа юм” гэж хэлсэн чинь Ч.Энхбаатар ах “би яасан юм” гээд байсан. Тэгээд хоорондоо муудалцаад, зууралдаад гэрээс гарсан. Тэгээд салгатал буцаж орж ирээд ахиад муудаад гэрээс гараад хоорондоо заамдалцаад байсан. Би гэрт орж иртэл аав араас орж ирсэн. Тэгтэл гэнэт тас хийсэн чимээ гарсан, би гараад хартал манай отрын сууц руу Ч.Энхбаатар ах юм шидсэн байсан. Тэгээд аав гэрээс гарсан, би араас нь удалгүй гарахад Ч.Энхбаатар ах аавыг газар унаган заамдаад дээр нь сууж байсан. Тэгээд аав шууд гэрт орсон. Нармандах ах гарч ирээд Энхбаатар ахыг загнасан. Тэгтэл Ч.Энхбаатар ах намайг хутгалчихсан байна гээд өмдөө доош болгоод зогсож байсан. Би гар чийдэн тусгаад харахад Ч.Энхбаатар ахын баруун хонгоны дээд талд ташааны хавьцаа цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 275 дугаартай “******* биед баруун хонгонд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
  • Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн 3-6/
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 7-9/
  • Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 46-47/
  • Шүүгдэгч ын ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 77-81/
  • Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.

Мөрдөгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх  эрхийг тайлбарлан өгөөгүй, уг эрхээ эдлэх эсэхийг нь асуухгүйгээр насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Жирэм” гэх газар хохирогч Ч.Энхбаатар нь бусдад хутгалуулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Ч.Энхбаатар нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бусдад хутгалуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун хонгонд шарх” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 275 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан баруун хонгонд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хутгалах байдлаар учруулсан болох нь гэрч *******,*******, хохирогч Ч.Энхбаатар нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ын бусдыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нь хохирогч Ч.Энхбаатарыг айлгах санаатай байсан, санамсаргүй хутгалсан гэж мэдүүлж байгаа боловч хутга барин хүн рүү дайрах, хутгаар чичих үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж болзошгүй гэдгийг шүүгдэгч мэдэх боломжтой байсан атлаа хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, шүүгдэгч т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

Хохирогч Ч.Энхбаатар нь хохирлын баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн нь хэргийн 99-р хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан /хүрэн модон иштэй, бариул хэсэгтээ 3 ширхэг хөнгөн цагаан тавтай, бариул хэсгийн урт 10.7 см, ажлын хэсгийн урт 10.3 см/ хутгыг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Прокурор мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмыг дагуу явуулах үүрэгтэй байдаг. Гэтэл энэ хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг прокурор гаргажээ.

Яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзсан, мөрдөгчийн саналыг шийдвэрлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн тул дээрх зөрчлүүдийг арилгуулахаар хэргийг прокурорт буцаах нь ач холбогдолгүй гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасан үндэслэл журмын дагуу явуулж, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх талаар прокурор анхаарах нь зүйтэй.

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Гомбо овгийн Төмөртогоогийн Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гомбо овгийн Төмөртогоогийн Болорт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч хохирлын талаарх баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга /хүрэн модон иштэй, бариул хэсэгтээ 3 ширхэг хөнгөн цагаан тавтай, бариул хэсгийн урт 10.7 см, ажлын хэсгийн урт 10.3 см/ 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.МӨНХБАТ