Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/00525

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр                         Дугаар 102/ШШ2021/00525                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: *******,*******,******* хаягт оршин суух******* овогт******* /РД:хе65072409/, *******,*******,******* хаягт оршин суух******* овогт******* /РД:*******/ нарын

 

гэрлэлт сэргээлгэх тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч*******, нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1983 онд гэр бүл болоод 1998 онд гэрлэлтээ цуцлуулсан. Гэвч гэрлэлтээ цуцлуулснаас хойш тусдаа амьдраагүй, 23 жил салаагүй нэг гэртээ хамт амьдарч байна. Цаашдаа хамтдаа амьдрах хүсэлтэй. Үр хүүхдүүд бүгд тусдаа гарсан тул одоо гэрлэлт цуцалсныг буцааж, бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ю.Чулуунцэцэг болон нар гэрлэлт сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Тэд хүсэлтийн үндэслэлээ “...бид албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн тусдаа амьдарч байгаагүй. Цаашдаа хамтдаа амьдрах хүсэлтэй тул гэрлэлтээ сэргээлгэнэ” гэж тайлбарласан. 

 

1983 оны 10 дугаар сарын 10-ны өдөр*******, нарыг гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 1984 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бүртгэн авсан ба Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 538 дугаар шийдвэрээр*******, нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэжээ. 

 

Ю.Чулуунцэцэг, нар гэрлэлтээ цуцлуулснаас хойш бусадтай гэр бүл болоогүй, дахин гэрлэлт бүртгүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаагаар нотлогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ” гэж заасны дагуу гэрлэлтийг сэргээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан******* овогт******* /РД:хе65072409/, хариуцагч******* овогт******* /РД:*******/ нарын гэрлэлтийг сэргээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчдаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                              Н.ХАНГАЛ