Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг Улсын яллагч Г.Анх-Ирээдүй Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт /Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух/, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* ******* /*******/ Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр баг “Сүүл овооны энгэр” гэх газар оршин суух ******* гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар архины шил болон шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд духанд шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн гарын ядам, дунд хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Намайг Улаанбаатарт байхад манай багийн найз утсаар яриад, намайг хөдөө гэрт ирээд хэд хоног хань болоод өгөөч, эхнэр гадаад явсан гэсэн. Тэгэхээр нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Улаанбаатараас замын унаанд суугаад Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр багийн нутагт байх гийн гэрт ирсэн. Би ирээд хэд хонож байхад өвсөнд яваад ирье гэж яваад 3 хоноод 2023 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед таньдаг хүнээрээ хүргүүлээд ирсэн. аймгаас ирэхдээ 5 шил 0.75 литрийн “Агар” нэртэй архи авч ирсэн. бид 2 “Агар” архинаас хувааж уугаад нилээн согтоцгоосон чинь намайг “гуйлгачин минь зайл” гээд агсан тавиад байсан. Тэгэхээр нь би ширээн доогуур байсан шилэн аягыг аваад нүүрэн дундуур нь цохичихсон юм. Өглөө сэрэхэд гийн нүүр нь нил цус болчихсон байхаар нь эмнэлэг дуудаад г үзүүлсэн. Бид 2 найзын харилцаатай зүгээр байдаг байсан. Өс хонзон, өр авлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35/ Хохирогч ******* “2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн төв орсон. Аймгаас 5 шил архи аваад гэртээ ирсэн. Манай гэрийг багийн найз ******* харж үлдсэн. Манай эхнэр гадаад улсад байгаа, хүүхэд маань аймгийн төвд сургуульд сурч байгаа болохоор Улаанбаатар хотоос найз *******гээ дуудаад гэртээ хань татаад байж байсан юм. Би аймгаас авчирсан архиа найз *******тэйгээ хувааж уугаад бид 2 нэлээн согтсон. Манай гэрт нэг нохой урваж ирсэн бөгөөд ******* надад “танайд ирсэн нохой над руу архираад байхаар нь би зодоод хөөгөөд явуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм” гээд бид 2-ын хооронд маргаан үүссэн. ******* эхнэр хүүхдээсээ салсан, сэтгэл санаа нь гундуухан байгаа бололтой “би боож үхмээр байна, чамайг нохойтой чинь алсан ч яадаг юм” гээд мах чанасан байсан түмпэнд байсан хутгыг аваад над руу далайсан. Тэгэхээр нь би хутганы ирэн дээрээс нь бариад авахад миний зүүн гарын долоовор хуруу, дунд хуруу 2 зүсэгдсэн. Би “чи над руу хутга барилаа” гээд ******* рүү уурлахад ******* архины шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Дараа нь архи ууж байсан шилэн аягаар миний дух руу цохисон. Тэр үед миний дух хагарч, их хэмжээний цус гарсан. Би согтуу байсан болохоор миний ухаан санаа орон гаран байсан. *******г “чи яаж байгаа юм бэ, найзыгаа алах нь байна шүү дээ” гэхэд ******* больсон. ******* гэнэт ухаан орсон бололтой миний цусыг тогтоох гээд хөвөн хайгаад, зулын хөвөн шатаагаад тавьж цус тогтоосон. Тэгээд би унтсан. Өглөө болоход миний бие өвдөөд толгой эргээд босож чадахгүй байсан. ******* өглөө миний царайг хараад сандраад, айл руу явж сумын эмнэлэг дуудсан. Тэгээд эмнэлэг ирсэн. Миний дух хагарсан. Зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу 2 хутганд зүсэгдсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/ Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаартай “******* биед духанд шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Духны шарх гэмтэл нь эрүүл мэндийг дүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/ Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай “Нэмэлтээр ирүүлсэн материалаар ******* биед зүүн гарын ядам, дунд хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ямар хүчин зүйлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэмэлтээр ирүүлсэн материалд дурдагдсанаар дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48-50/ - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ - Б.д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-54/ - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б. нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр баг “Сүүл овооны энгэр” гэх газарт байх өөрийн гэртээ бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь дээрх цаг хугацаанд бусдад зодуулсны улмаас түүний биед “духанд шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ядам, дунд хуруунд шарх” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр 03-ны өдрийн 19, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан “духанд шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ядам, дунд хуруунд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө архины шил болон шилэн стаканаар цохих байдлаар зодож учруулсан болох нь хохирогч Б., шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч *******гийн хохирогч Б.г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар: Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ. Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Б. хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан, цаашид гаргах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй. Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1.Шүүгдэгч Зэлмэн овгийн Гунаагийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зэлмэн овгийн Гунаагийн *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай. 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг Улсын яллагч Г.Анх-Ирээдүй Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт /Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух/, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* ******* /*******/ Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр баг “Сүүл овооны энгэр” гэх газар оршин суух ******* гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар архины шил болон шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд духанд шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн гарын ядам, дунд хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Намайг Улаанбаатарт байхад манай багийн найз утсаар яриад, намайг хөдөө гэрт ирээд хэд хоног хань болоод өгөөч, эхнэр гадаад явсан гэсэн. Тэгэхээр нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Улаанбаатараас замын унаанд суугаад Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр багийн нутагт байх гийн гэрт ирсэн. Би ирээд хэд хонож байхад өвсөнд яваад ирье гэж яваад 3 хоноод 2023 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед таньдаг хүнээрээ хүргүүлээд ирсэн. аймгаас ирэхдээ 5 шил 0.75 литрийн “Агар” нэртэй архи авч ирсэн. бид 2 “Агар” архинаас хувааж уугаад нилээн согтоцгоосон чинь намайг “гуйлгачин минь зайл” гээд агсан тавиад байсан. Тэгэхээр нь би ширээн доогуур байсан шилэн аягыг аваад нүүрэн дундуур нь цохичихсон юм. Өглөө сэрэхэд гийн нүүр нь нил цус болчихсон байхаар нь эмнэлэг дуудаад г үзүүлсэн. Бид 2 найзын харилцаатай зүгээр байдаг байсан. Өс хонзон, өр авлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35/ Хохирогч ******* “2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн төв орсон. Аймгаас 5 шил архи аваад гэртээ ирсэн. Манай гэрийг багийн найз ******* харж үлдсэн. Манай эхнэр гадаад улсад байгаа, хүүхэд маань аймгийн төвд сургуульд сурч байгаа болохоор Улаанбаатар хотоос найз *******гээ дуудаад гэртээ хань татаад байж байсан юм. Би аймгаас авчирсан архиа найз *******тэйгээ хувааж уугаад бид 2 нэлээн согтсон. Манай гэрт нэг нохой урваж ирсэн бөгөөд ******* надад “танайд ирсэн нохой над руу архираад байхаар нь би зодоод хөөгөөд явуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм” гээд бид 2-ын хооронд маргаан үүссэн. ******* эхнэр хүүхдээсээ салсан, сэтгэл санаа нь гундуухан байгаа бололтой “би боож үхмээр байна, чамайг нохойтой чинь алсан ч яадаг юм” гээд мах чанасан байсан түмпэнд байсан хутгыг аваад над руу далайсан. Тэгэхээр нь би хутганы ирэн дээрээс нь бариад авахад миний зүүн гарын долоовор хуруу, дунд хуруу 2 зүсэгдсэн. Би “чи над руу хутга барилаа” гээд ******* рүү уурлахад ******* архины шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Дараа нь архи ууж байсан шилэн аягаар миний дух руу цохисон. Тэр үед миний дух хагарч, их хэмжээний цус гарсан. Би согтуу байсан болохоор миний ухаан санаа орон гаран байсан. *******г “чи яаж байгаа юм бэ, найзыгаа алах нь байна шүү дээ” гэхэд ******* больсон. ******* гэнэт ухаан орсон бололтой миний цусыг тогтоох гээд хөвөн хайгаад, зулын хөвөн шатаагаад тавьж цус тогтоосон. Тэгээд би унтсан. Өглөө болоход миний бие өвдөөд толгой эргээд босож чадахгүй байсан. ******* өглөө миний царайг хараад сандраад, айл руу явж сумын эмнэлэг дуудсан. Тэгээд эмнэлэг ирсэн. Миний дух хагарсан. Зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу 2 хутганд зүсэгдсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/ Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаартай “******* биед духанд шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Духны шарх гэмтэл нь эрүүл мэндийг дүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/ Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай “Нэмэлтээр ирүүлсэн материалаар ******* биед зүүн гарын ядам, дунд хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ямар хүчин зүйлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэмэлтээр ирүүлсэн материалд дурдагдсанаар дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48-50/ - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ - Б.д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-54/ - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б. нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр баг “Сүүл овооны энгэр” гэх газарт байх өөрийн гэртээ бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь дээрх цаг хугацаанд бусдад зодуулсны улмаас түүний биед “духанд шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ядам, дунд хуруунд шарх” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр 03-ны өдрийн 19, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан “духанд шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ядам, дунд хуруунд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө архины шил болон шилэн стаканаар цохих байдлаар зодож учруулсан болох нь хохирогч Б., шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч *******гийн хохирогч Б.г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар: Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ. Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Б. хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан, цаашид гаргах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй. Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1.Шүүгдэгч Зэлмэн овгийн Гунаагийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зэлмэн овгийн Гунаагийн *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай. 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ