Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00649

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр                        Дугаар 102/ШШ2021/00649                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******, “Голомт” банкны төв байранд оршин байх хаягтай, “Голомт банк” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******од түр оршин суух хаягтай,******* овогт /РД:гм86122436/-т холбогдох,

 

4,984,800.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр*******тай тоот зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, төгрөгийн эрхтэй ЗЭС картын 2,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дууссан боловч эргэн төлөлт хийлгүй үндсэн зээ, зээлийн үндсэн хүү, зээлийн эрхт хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 660 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүрэгт:

1/ үндсэн зээлийн төлбөр 2,608,676.65 төгрөг;   

2/ үндсэн хүүний төлбөр 1,254,066.46 төгрөг;

3/ хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 640,780.53 төгрөг;

4/ зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 481,276.70 төгрөг, нийт 4,984,800.34 төгрөгийгоос гаргуулж*******анд олгож өгнө үү.ийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр*******ны Орхон салбараас Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан ч бүртгэлтэй хаяг нь дээрээ амьдардаггүй нь Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/ШЗ2020/00483 дугаар захирамжаар нотлогдсон тул*******ны Орхон салбараас Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан болно. Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 142/ШШ2020/00373 дугаар захирамжаар Улаанбаатар хот, Баянгол дүүргийн******* 119 байр, 36 тоот хаягт оршин суудаг нь тогтоогдсон болно гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч “Голомт банк” ХХК болон хариуцагч нар №ЗГ/КР/17/56 тоот “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулжээ.

 

Дээрх гэрээгээр хариуцагч нь 2,500,000 төгрөгийн картыг 2 жилийн хугацаатай, бэлэн мөнгө авсны хүүг сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүүг сарын 2 хувь байхаар ашиглах тохиролцоог хийжээ. 

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.  

 

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Голомт банк” ХХК нь хариуцагчт холбогдуулж талуудын байгуулсан гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2,608,676.65 төгрөг, зээлийн хүү 1,254,066.46 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 481,276.70 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 640,780.53 төгрөг, нийт 4,984,800.34 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ. 

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага, холбогдох нотлох баримтыг  зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.

 

Уг байдлыг хариуцагч гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх, мөн зээлийн тооцоолол дээр маргаагүй гэж үзэхээс гадна нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг бодитоор шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. Нэгэнт нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.   

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчоос 4,984,800.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчоос 94,707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                       Н.ХАНГАЛ