| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/32 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт төрсөн, ******* настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******,*******,******* хамт Дундговь аймгийн ******* гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, //.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Буянт” гэх газар үйл ажиллагаа явуулах зориулалтаар гуанз барьсан иргэн монгол гэрт нэвтэрч машин механизм ашиглаж 2 ширэмтэй газын төөнөдөг плитка, газын 15 литрийн баллон, эрдүктэр, шаланк 3 метр, 100 амперын шинэ акумлятор, 120 литрийн усны сав, 60 литрийн усны савыг хулгайлж 735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ манайд гэрийн түлхүүрийг орхиод явсан. гэр манай уудаг усны хажууд ойрхон байдаг учир гэрийг нь эргэж тойрдог байсан. Нэг өдөр өрхнийх нь оосор тайлагдсан байхаар нь өрхийг нь уяхдаа гэрт нь байсан зүйлүүд харчхаад явсан. Нүүх өдрөө авч явж хэрэглэчхээд буцааж өгье чи Л.Дүүрэн ахад хэлчихээрээ гэж дүү т эдгээр зүйлүүдийг авсан гэдгээ хэлсэн. Нүүгээд сүлжээгүй байсан. Гэрт нь өөр олон зүйл байсныг би аваагүй. Газын плитк, ус муутай газар нүүж очих гэж байсан учир усны савыг нь, манай машины аккумлятор муудсан байсан учир аккумляторыг нь авч хэрэглэсэн. Өөр авсан зүйл байхгүй” гэв.
Яллагдагч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн төв “Буянт” гэх газраас баруун урагшаа 10 километр зайд байдаг юм. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр отроор явахаар болж дүү аас гэрээс газын баллон, плитка, усны сав 2 ширхэг /60, 120 литрийн багтаамжтай сав/, аккумлятор” зэрэг зүйлсийг авч хэрэглэе чи яриад хэлчихээрэй, манайх сүлжээгүй газарт очих байх гэж хэлсэн. Тэгж хэлчхээд нөхрийн хамт усанд явах замаараа гэрээс “газын баллон, плитка, усны сав” зэрэг зүйлсийг авсан ба*******төө хэлж зөвшөөрөл авсан гэж хэлсэн. Тэгээд манайх нүүдэл хийж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Харнууд” гэх газарт ирсэн байхад эхнэр манай утас руу залгаад “манай гэрт байсан эд зүйлсийг авсан байна” гэж хэлэхээр нь “би манайх отроор явах гээд авсан юм. Оронд нь шинийг аваад өгье” гэж хэлсэн. Тэрнээс юмыг нь авч өгч чадахгүй явсаар өдийг хүрч Л.Дүүрэн цагдаад гомдол гаргасан байна. Отроор явж байх хугацаандаа хэрэглэх зорилготой авсан юм. эд зүйлсийг хэрэглэж байгаад шинийг авч өгнө гэж бодож байсан юм. Би тухайн үед өөрийн төрсөн дүү т “чи намайг эд зүйлсийг нь авсан гээд яриад хэлчхээрэй” гэж хэлсэн юм. Өөр хүнд хэлээгүй. гэрийн түлхүүр манай гэрт байсан ба би түлхүүрээр нь нээгээд эд зүйлс авчихаад буцаагаад цоожилсон. Тухайн эд зүйлсийг 2022 оны 06 сард би хүлээлгэн өгсөн. Тэгэхдээ би “энэ эд зүйлсээ хэрэглэж бай” би шинийг авч өгнөө гэж хэлсэн юм. Тухайн эд зүйлс бүгд хэвийн ажиллагаатай байсан. Тухайн эд зүйлсийг******* бид хоёр өөрсдийн эзэмшлийн Пронтер маркын 97- 34 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж авч байсан. Энэ машиныг 2021 оны 10 сард Дундговь аймгийн төв дээрээс худалдаж авсан ба өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Үнэ хөлсийг бүрэн төлсөн. Машин одоо Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихын 01-02 тоотод байгаа ба мотор нь эвдрээд явахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/
Хохирогч 2023.03.14-ний өдөр өгсөн: “ Би 2021 оны 10 дугаар сарын 20-нд *******ийн нутаг “Буянт” гэх газар гуанз ажиллуулах гээд гэр барьсан, тэндээ гуанзаа ажиллуулж байгаад 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гуанз ажиллуулж байсан гэрээ түгжээд Дундговь аймагт ирсэн. Намайг аймагт байх хугацаанд 2022 оны 02 дугаар 05-нд “Буянт” гэх газар нуталдаг малчин түүний эхнэр Жаргалмаа нар Дундговь аймагт ирсэн байхаар нь би тэр хоёртой уулзаж гэр эзгүй байгаа шороо тавьж магадгүй та хоёр манай гэрт байгаа 20 литрийн савтай ус байгаа тэр усыг тооноос нь зүүчхээрэй гээд гэрийн түлхүүрээ өгсөн. Тэр өдрөөс хойш 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Буянт” гэх газар очиж түлхүүр өгч явуулсан Жаргалмаатай уулзаж гэрийн түлхүүрээ асуутал гэрийн түлхүүр чинь Дашийнд байгаа гэсэн би өөрт байсан илүү тулхүүрээрээ гэрээ онгойлгож ороход гэрт байсан 2 ширэмтэй газын төөнөдөг пилетка, газын шинэ 15-ын баллон мөн эрдүктэр, шланк, 100 амперын шинэ аккумлятор, 120 литрийн усны сав, 60 литрийн усны сав, хулгайд алдагдсан байсан би буцаж очоод Жаргалмаатай уулзахад Жаргалмаа Даш түүний эхнэр нар танай гэрийн түлхүүрийг аваад явсан тэр хоёр мэдэж байгаа гэсэн. Тэгэхээр нь Жаргалмаад дур мэдэн гэрийн түлхүүр хүнд өглөө манай гэрээс авсан эд зүйлээ хурдан авчирч өг гэж хэлээд Даш болон тай уулзаагүй явсан. Би тэр өдрөөс хойш Даш болон түүний эхнэр тай уулзах гэж утсаар залгахад утас нь холбогдохгүй мөн гэрийн түлхүүр өгсөн Жаргалмаад олон удаа хэлсэн. гийн аймагт байдаг хүүхдэд хүртэл хэлүүлэхэд огт холбоо бариагүй миний эхнэр Д.Нэргүй дэлгүүрт тай 2023 оны 02 сарын 16-нд тааралдахад та гэртээ байж бай би очоод уулзъя гэж худлаа хэлээд ирэлгүй явсан. гэх хүн манай гэрт байсан эд зүйлийг хэлэлгүй дур мэдэн авч бидэнд хохирол учруулсан гэрийн эзнээс зөвшөөрөлгүй цоожтой байсан гэрээс эд зүйлийг авна гэдэг чинь хулгай гэж бодож байна ирж уулзаад авсан юмаа өгчих болов уу гэж цагдаагийн байгууллагад хэлэлгүй их хүлээсэн. Гэвч түүний******* Даш нар манай гэрээс авсан эд зүйлээ өгөхгүй надтай утсаар холбогдож ирж уулзахгүй бүр өгөх шинжгүй байгаа тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би 2 ширэмтэй газын төөнөдөг пилеткийг 140.000 төгрөгөөр авсан, газын шинэ 15-ын баллоныг 175.000 төгрөгөөр авч 49.500 төгрөгөөр цэнэглүүлсэн, эрдүктэр шланкыг 30.000 төгрөгөөр авсан 100 амперын шинэ аккумляторыг 220.000 төгрөгөөр авсан, 120 литрийн усны савыг 120.000 төгрөгөөр авсан, 60 литрийн усны савыг 50.000 төгрөгөөр авсан, би дээрх эд зүйлийг 2021 оны 10 дугаар сард бүгдийг нь шинээр нь авсан, гэрээс алдагдахаас өмнө бүгд шинээрээ байсан. 2 ширэмтэй газын төөнөдөг пилетка бол цуварсан хоёр ширхэг ширэмтэй хар өнгөтэй гонзгой дөрвөлжин хэлбэртэй, газын шинэ 15-ын баллон улбар шар өнгөтэй, эрдүктэр цагаан өнгөтэй газын баллоныг нээж хаах үүрэгтэй, шланк хар өнгөтэй 3 орчим метр урттай, 100 амперын шинэ аккумлятор хар өнгөтэй ямар бичигтэй байсныг сайн санахгүй байна, 120 литрийн усны сав болон 60 литрийн усны сав хоёулаа цэнхэр өнгөтэй хар тагтай төмөр бүслүүр түгжээтэй, цэнхэр савтай байсан. , Даш, нар огт хэлэлгүй дур мэдэн нэгэндээ гэрийн түлхүүр өгч цоожтой байсан гэр онгойлгож гэрт байсан дээрх эд зүйлсийг авсан байсан. Би гэрийн түлхүүр байсан Жаргалмаад хандаж зөвшөөрөлгүй яагаад түлхүүр өгсөн юм бэ гэж хэлэхэд Даш нар Дүүрэн ахад хэлчихнэ гээд Жаргалмаагаас түлхүүр авсан байсан. Даш түүний эхнэр нар гэрээс эд зүйлс авах талаар надад огт хэлэлгүй худлаа хэлж Жаргалмаагаас түлхүүр авсан байсан. Би түүний******* Даш нарыг манай гэрээс зөвшөөрөлгүй надад хэлэлгүй авсан юмнуудаа авчраад өгчих болов уу эвсэл шинээр нь авч өгөх бол уу гэж их харсан боловч тэр хүмүүс манай гэрээс авсан юмнуудаа өгөх шинжгүй болохоор нь арга буюу цагдаагийн байгууллагад хандаж байна. Би гомдолтой тухайн хүмүүс манай гэрт байсан эд зүйлийг зөвшөөрөлгүй авчхаад хохирол барагдуулахгүй их удлаа тухайн үед гэрээс авсан эд зүйлс бүгд шинээрээ байсан түүний******* Даш нарын авсан эд зүйлийг шинээр авхуулах хүсэлтэй байна яагаад гэвэл тухайн эд зүйлсийн үнэ нэмэгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
Хохирогч 2023.04.04-ний өдөр өгсөн: *******, С. нар манай гэрээс эд зүйл авч хэрэглэх талаар надад огт хэлээгүй би сүүлд гэртээ очиж гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхдээ мэдсэн. Тухайн хүмүүсийн авч хэрэглэсэн эд зүйл хуучирсан мөн хэмхэрсэн байсан би шинийг авхуулах хүсэлтэй байна тухайн үед би бүгдийг нь шинээр нь авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Хохирогч 2023.05.15-ны өдөр өгсөн: Надад нэмж ярих зүйл байхгүй. Би С.ыг танина. Би 2020 оноос эхлэн таньдаг болсон. Танил, найзын харилцаатай. С. нь миний эд зүйлсийг захиран зарцуулах эрх байхгүй. Би өөрийн эд зүйлсээ цагдаад өргөдөл гаргасны дараа олж авч байна. нь өгнө гэчихээд өгөхгүй яваад л байсан. Миний эд зүйлсийг гаас сумын хэсгийн төлөөлөгч Х.Энэбиш авч өгсөн. 2022 оны 06 сард миний эд зүйлсийг өгөөгүй, өгнө л гэж ярьж байсан. г манай эд зүйлсийг авсныг мэдээд манай эхнэр Нэргүй 2022 оны 05 сард тай утсаар нь холбогдоход “манайх танай эд зүйлсийг хэрэглэж байгаа, аваачиж өгнө” гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш өгөхгүй байхаар нь би 2023 оны 03 дугаар сарын 13-нд цагдаад өргөдөл гаргасан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* нь миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Гэрч : “Би Л.Дүүрэн гэх хүнийг танина 2021 оны 10 дугаар сарын 20-нд *******ийн нутаг “Буянт” гэх газар гуанз ажиллуулах гээд гэр барьсан тэндээ гуанзаа ажиллуулж байсан. 2022 оны 02 дугаар сард явсан тэр өдрөөс хойш яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна би******* С.ын хамт Дундговь аймагт явж байхад Л.Дүүрэн бид хоёрыг дуудаж гэрийн түлхүүрээ өгөөд гэр эзгүй байгаа шороо тавьж магадгүй та хоёр манай гэрт байгаа 20 литрийн савтай ус байгаа тэр усыг тооноос нь зүүчхээрэй гэж хэлсэн. Тэгээд Л.Дүүрэн ахын гэрт нь очиж тононоос нь савтай ус зүүчхээд гэрийг нь цоожлоод явсан. Тэр өдрөөс хойш *******д манайх нүүлээ өөр газар очно Л.Дүүрэн ах ирж магадгүй гэж хэлээд гэрийн түлхүүрийг нь орхиод явсан. 2022 оны 06 дугаар сард Л.Дүүрэн ахын эхнэр Нэргүй эгч манайд ирж гэрийн түлхүүрээ асуухаар нь би Дашийнд байгаа гэж хэлсэн. Удалгүй Л.Дүүрэн ах утсаар залгаж манай гэрт байсан газын баллон, пилетка алга байна гэж хэлэхээр нь би мэдэхгүй Дашийнд танай гэрийн түлхүүр байгаа тэр хэд мэдэж байгаа байх гэж хэлсэн. Л Дүүрэн ах Дашийнд яах гэж түлхүүр үлдээсэн юм хамаг юм алга гэж намайг загнасан өөр зүйл болоогүй. Намайг ус зүүхээр Л.Дүүрэн ахын гэрт ороход зүүн талд нь газын баллон болон төөнөдөг газын пилетка, 120 болон 60 литрийн цэнхэр сав харагдаж байсан. Нөхөр С. бид хоёр тухайн гэрийг түгжээд явсан, манайх хаваржаандаа буух гээд явахдаа******* С.ын төрсөн эгч *******д Л.Дүүрэн ахад өгөөрэй гэж хэлээд түлхүүрийг орхиод явсан би өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
Гэрч С.ын: “Би Л.Дүүрэн гэх хүнийг танина 2021 оны 10 дугаар сарын 20-нд *******ийн нутаг “Буянт” гэх газар гуанз ажиллуулах гээд гэр барьсан тэндээ гуанзаа ажиллуулж байсан 2022 оны 02 дугаар сард явсан тэр өдрөөс хойш яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна би эхнэр хамт Дундговь аймагт явж байхад Л.Дүүрэн бид хоёрыг дуудаж гэрийн түлхүүрээ өгөөд гэр эзгүй байгаа, шороо тавьж магадгүй та хоёр манай гэрт байгаа 20 литрийн савтай ус байгаа тэр усыг тонноос нь зүүчхээрэй гэж хэлсэн. Тэгээд Л.Дүүрэн ахын гэрт нь очиж тонноос нь савтай ус зүүчхээд гэрийг нь цоожлоод явсан тэр өдрөөс хойш манайх нүүх гээд ******* эгчид Л.Дүүрэн ах ирж магадгүй гэж хэлээд гэрийн түлхүүрийг нь орхиод явсан 2022 оны 06 дугаар сард Л.Дүүрэн ахын эхнэр Нэргүй эгч манайд ирж гэрийн түлхүүрээ асуусан байсан, тухайн үед би малдаа яваад эзгүй байсан. Намайг ус зүүхээр ороход Л.Дүүрэн ахын гэрт зүүн талд нь газын баллон болон төөнөдөг газын пилетка, 120 болон 60 литрийн цэнхэр сав харагдаж байсан миний эхнэр Б.Жаргалмаа бид хоёр хамт явсан өөр хүн байгаагүй тухайн гэрийг түгжээд явсан манайх хаваржаандаа буух гээд явахдаа ******* эгчид гэрийн түлхүүрийг нь орхиод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
Гэрч С.ын 2023.04.11-ний өдөр дахин өгсөн: 2022 оны 05 сарын эхээр яг хэдний өдрийг нь санахгүй байна ******* эгч гэрээс газын плиткийг болон усны савыг нь хэрэглээд өгий гэж надад хэлж байсан. Манайх хөдөө утасны сүлжээгүй газар байдаг болохоор Л.Дүүрэн гэх хүнд хэлж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/
Ашид билгүүн ХХК-ны хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайланд “ эзэмшлийн 4734 ДУА улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 нд Монгол улсад орж ирсэн “Frontier” маркийн автомашины өнгө үзэмж. техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2023-04-03-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 10.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Жич Мотор нь цохисон асах боломжгүй байсан” гэжээ /хх-ийн 66-67/
Ашид билгүүн ХХК-ны хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний ТХҮ-923/6322 дугаартай “2 ширэмтэй газын төөнөдөг плитка-140.000 төгрөг, Газын баллон 15 литрийн-175.000 төгрөг, Эрдүктэр. шланк 3 метр-30.000 төгрөг, 100 амперийн аккумлятор-220.000 төгрөг, 120 литрийн усны сав-120.000 төгрөг, 60 литрийн усны сав-50.000 төгрөг, нийт үнэ, өртөг-735.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-73/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 75/
Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2/
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-6/
Эд зүйлийг хохирогч 2023.03.15-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10, 16-17/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 12-13/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Л.Дүүрэн нь Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Буянт” гэх газар үйл ажиллагаа явуулах зориулалтаар барьсан гэрээсээ 2 ширэмтэй газын төөнөдөг плитка, газын 15 литрийн баллон, эрдүктэр, шаланк 3 метр, 100 амперын шинэ акумлятор, 120 литрийн усны сав, 60 литрийн усны сав зэргийг хулгайд алдсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, *******.1, *******.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч шүүхэд ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн 9437 ДУА улсын дугаартай “Бонго пронтер” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж, шүүгдэгч *******д буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР