| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-02-16 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
2024 02 16 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж
Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
Шүүгдэгч Б.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ын А-т холбогдох эрүүгийн 2306 05837 0095 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ын А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А- нь Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 хотхоны 0 дугаар байрны 0 тоотод 2022 оноос 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд байлдааны зориулалттай их бие 27056 дугаартай, 7.62х38 мм-ийн калибртай, Наган загварын револвер системийн гар бууг хууль бусаар хадгалсан, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус гар бууны зургийг найз Д.Д-д явуулж “Галт зэвсэг чат” гэх фэйсбүүкийн зурваст зургийг нь оруулж хууль бусаар худалдан борлуулахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Б.А- нь Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 хотхоны 0 дугаар байрны 0 тоотод 2022 оноос 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд байлдааны зориулалттай их бие 27056 дугаартай, 7.62х38 мм-ийн калибртай, Наган загварын револвер системийн гар бууг хууль бусаар хадгалсан, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус гар бууны зургийг найз Д.Д-д явуулж “Галт зэвсэг чат” гэх фэйсбүүкийн зурваст зургийг нь оруулж хууль бусаар худалдан борлуулахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Д-гийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 6 дугаар хэсгийн ахлагчаар 2021 оноос хойш ажиллаж байна. Б.А- нь манай хорооны 8 дугаар хэсгийн ахлагчаар ажилладаг. Би Б.А-тай 2021 оноос хамт ажиллаж эхлэхээсээ өмнө таньдаг байсан. Найз нөхдийн холбоотой юм. Би 2019 онд галт зэвсэг эзэмших, ашиглах сургалтад сууж гэрчилгээ авч байсан. Миний нэр дээр Герман улсад үйлдвэрлэсэн Маузер М18 загварын буу бүртгэлтэй байдаг. Манай найз Б.А- 2023 оны 11 дүгээр сарын эхээр надтай холбогдоод “3 үе дамжсан дээр үеийн гар буу байна, энийг яах вэ” гэж асуухаар нь би бичиг баримттай юм байх гэж бодоод Б.А-аас зургийг нь дараад явуулчих гэж хэлэхэд удалгүй гар бууны 2 ширхэг зураг ирсэн. Тэгэхээр нь би Б.А-аас ирсэн гар бууны 2 ширхэг зургийг “Галт зэвсэг чат” гэх нэртэй фэйсбүүкийн групп чатад байрлуулаад өөрийнхөө 80**-**16 дугаарыг тавьсан. Тэгтэл над руу 3 хүн залгасан. Би дэлгэрэнгүй зүйлийг нь мэдэхгүй болохоор тэр хүмүүст Б.А-ийн дугаарыг өгсөн. Над руу ярьсан хүмүүс нь зарах юм уу, яах юм гэж асууж байсан. Би зарах үгүйг нь хэлж мэдэхгүй байна, өөрсдөө хоорондоо холбогдчих гэж хэлээд Б.А-ийн дугаарыг өгсөн. Энэ групп чатад галт зэвсэг, дагалдах хэрэгсэл, сум гэх мэт зүйл зарах, солих гэж байгаа хүмүүс зараа оруулдаг юм. Манай найз Б.А- нь надад хэлэхдээ 3 үе дамжиж ирсэн манай өвөөгийн гар буу байгаа юм гэж хэлж байсан. Би А-ийг галт зэвсэг эзэмших ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг хэлж мэдэхгүй байна. Мөн Б.А-ийн уг rap бууг ямар улсад үйлдвэрлэсэн, ямар зориулалттай, ямар хэмжээтэй сумаар бууддаг, ямар нэртэй гар буу болох талаар хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 15-16-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч В.Н-ын өгсөн: “...Манай хүү Б.А-т галт зэвсэг эзэмших, ашиглах зөвшөөрөл байхгүй. Манай талийгаач нөхрийн эцэг болох Ц.Д-гийн эдэлж хэрэглэж байсан бор авдар байдаг юм. Тэр авдар нь манай талийгаач нөхөрт үлдэж манай гэрт байдаг байсан. Тэр авдар дотор даавуунд боосон гар буу шиг юм байдаг байсан. Тэрийг манай хүү Б.А- манайхаас авч явахдаа бүргэл судалгаанд хамруулна гээд авч явж Баянзүрх дүүргийн дүүргийн 39 дүгээр хороо, Баянзүрх хотхонд байх гэртэй аваачсан. Тэгээд цааш нь ямар асуудал болсныг хэлж мэдэхгүй байна. Тэгтэл саяхан хүү маань надтай уулзаад “таныг цагдаагаас дуудсан, танаас буутай холбоотой мэдэх зүйлийг чинь асуух байх” гэж хэлж байсан. Тэгээд би өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. Миний хадам аав Ц.Д- нь 1945 оны Халх голыг чөлөөлөх дайнд оролцож байсан хүн юм билээ. Яг анх хаанаас, хэнээс авсныг нь хэлж мэдэхгүй байна. Талийгаач хадам аав маань 1970 оны орчим бурхан болсон. Тэгээд манай нөхөр Д.Б-т хэрэглэж байсан эд зүйлс болох хуучны бор авдар, оёдлын машин гэх зүйлс үлдсэн. Тэр бор авдарт даавуунд боолттой rap буу шиг юм байдаг л байсан. Манай нөхөр Д.Б- нь 2016 онд бурхан болохдоо өөрийнхөө бага хүү болох Б.А-т “өвөөгөөс чинь үлсэн зүйл шүү” гэж хэлж байсан. Тэгээд манай хүү Б.А- нь өнгөрсөн жил буюу 2022 онд талийгаач хөгшиний авдрыг янзалж байгаад тэр rap бууг авч явсан. Тэрнээс биш тэр бууг манай талийгаач нөхөр болон манай хүү А- нар хэрэглэж байхыг нь би мэдэхгүй. Хадам аавын эд зүйл дундаас бууны бичиг баримт бол гарч ирээгүй. Бүртгэл судалгаанд байдаг эсэхийг нь би мэдэхгүй. Манай хүү авч явахдаа бүртгүүлнэ гэж авч явсан. Бүртгэлжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан өнгөрсөн жил авч явсан. Надад зарж борлуулна гэж хэлж байгаагүй гэх мэдүүлэг /хавтас хэргийн 23-24 дэх тал/
Гар бууны гэрэл зураг /хавтас хэргийн 6-7 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны 3900 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн их бие 27056 дугаартай Наган загварын револьвер системийн гар буугаар буудлага үйлдэх боломжтой. Буудлага үйлдэхэд эд ангийн харилцан ажиллагаа саадгүй, шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь байлдааны зориулалттай, шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 7.62х38 мм-ийн калибрьтай, галт зэвсгийн, хонгио, хошууны адилтгал мэдээллийн санд бүртгээгүй байна, галт зэвсгээ үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан хонгио, хошууны мөрүүдтэй тохирохгүй байна, шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр шинэ нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хавтас хэргийн 27-31/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5711 дүгээр “Шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмрөөс дарь тортогны найрлагын элемент илэрч байна, шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага хамгийн хэзээ үйлдэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хавтас хэргийн 34-35/,
Дамно ХХК-нийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “1932 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, Нагаан үйлдвэрийн Revolver загварын гар бууны зах зээлийн үнэлгээ 1 138 425 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтас хэргийн 47-50/,47-50/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 55/,
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.А-ийг галт зэвсэг бусаар эзэмших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй.
Шүүгдэгч Б.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.
Шүүхийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагч Б.Саруул-Ирээдүй гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А- өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3-т заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна” гэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын А-ийг галт зэвсэг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт Б-ын А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1932 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, Нагаан үйлдвэрийн Revolver загварын гар бууг Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэрэлмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА