| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2020/03490/И |
| Дугаар | 102/ШШ2021/00300 |
| Огноо | 2021-02-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2021/00300
2021 оны 02 сарын өдөр Дугаар*******2/ШШ2021/00300 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн******* дугаар хороо Чингэлтэй*******,******* тоотод оршин байрлах ************** ХХК /РД:6198333/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг дугаар хороо дугаар хороолол*******4 тоотод оршин байрлах************** ХХК /РД:5474175/- нд холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 465,000 төгрөг, нийт 37,965,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч******* алтай ХХК-тай оны дүгээр сарын-ний өдөр/01 тоот Техникийн хэрэгслийг түрээслүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан ба нэг сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тохиролцож түрээслэсэн. Гэрээнд заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын-ний өдрийг хүртэл 90 хоног түрээслэх хугацаатай байгуулсан ч түрээслэгч тал түрээсийн эд зүйлсийг хүлээлгэж өгөхгүй ашигласаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тухайн түрээсийн эд зүйлийг анх авч явсан хашаанд тавьлаа гэж хэлсэн. Тухайн түрээсийн эд зүйлийг буцаан өгсөн хугацаа хүртэл нийт******* сарын хугацаа өнгөрсөн. Гэрээний хугацааны 15,000,000 төгрөг, гэрээний хугацаа хэтэрснээс хойших 35,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийн төлбөр болж байна. Үүнээс 12,500,000 төгрөгийг гэрээний хугацаанд хариуцагч тал төлсөн байдаг. Үлдэх төлөгдөөгүй 37,500,000 төгрөг, түрээсийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн буюу оны дүгээр сарын-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай хуулийн дагуу 465,000 төгрөгөөр торгуулсан тухай баримт хэрэгт авагдсан байна. Иймд нийт 37,965,000 төгрөгийг түрээслэгч************** ХХК-с гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс техникийг түрээсэлж, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр буцаан хүлээлгэж өгсөн эсэхтэй маргахгүй. Хариуцагчийн зүгээс нийт 23,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Үүнээс 12,500,000 төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан. Тэгэхээр*******,500,000 төгрөг үлдэж байна. Уг төлбөрийг төлсөн гэх баримт нь хэргийн материалд н.Бөхбаатарын нэхэмжлэгч компанийн захирал н.Төмөрбаатарын данс руу шилжүүлсэн, дансны хуулгаар нотолж байна.
Хэргийн материалд агуулга нь ижил, огноо нь өөр 2 гэрээ байдаг. захирал тайлбарлахдаа уг нь нэг удаа гэрээ хийсэн юм. Тэгсэн хоёр огноотой хоёр гэрээ болгосон байна гэдэг. Хариуцагч өөртөө байгаа гэрээг гаргаж өгсөн байдаг. Мөн хариуцагч торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч байгууллага байна. Тухайн техник нь анхнаасаа замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан юм билээ. Энэ асуудлыг П.Төмөрбаатар захиралд байнга хэлж байсан боловч аргалаад аваад явчих гэж хэлсэн байдаг. Нэхэмжилж буй үнийн дүнгээс дансаар шилжүүлсэн 23,000,000 төгрөгийг болон Зөрчлийн хуулиар торгуулсан торгуулийн мөнгөн дүн 465,000 төгрөгийг тус тус хасаад үлдэх 27,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч************** ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг, түрээсийн гэрээний улмаас учирсан хохирол 465,000 төгрөг, нийт 37,965,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
************** ХХК нь хариуцагч************** ХХК-тай оны дүгээр сарын-ний өдөр дугаартай түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч ************** ХХК нь түрээслэгч************** ХХК-нд Kia Rhino загварын УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Kamaz загварын УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, загварын өрөм, загварын компрессор зэргийг дагалдах хэрэгслийн хамт оны дүгээр сарын-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын-ний өдөр хүртэл түрээслүүлэх, түрээслэгч************** ХХК хариу төлбөрт нь 1 сарын 5,000,000 төгрөгөөр тооцож, нийт 15,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгчээс хариуцагчийн эзэмшил, ашиглалтад худаг өрөмдлөгийн үйл ажиллагаанд нь зориулж Kia Rhino загварын УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Kamaz загварын УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, загварын өрөм, загварын компрессор зэргийг дагалдах хэрэгслийн хамт шилжүүлсэн, хариуцагч техник, хэрэгслийг хүлээн авч, оны дүгээр сарын-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ашигласан үйл баримтын талаар маргаагүй ба зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түрээсийн үлдэгдэл төлбөр 37,500,000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.
Талууд түрээсийн гэрээг оны дүгээр сарын-ний өдрөөс 90 хоногийн хугацаатай байгуулсан байх боловч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар 2020 оны 02 дугаар сарын-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээний хугацаа тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзэхээр байна.
Түрээслэгч тал болох************** ХХК-аас төлсөн түрээсийн төлбөрийн хэмжээний талаар талууд маргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч************** ХХК-аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, оны дүгээр сарын-ний өдөр*******,000,000 төгрөг, оны дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг төлсөн болох нь дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчээс баримтыг няцаагаагүй. /хэргийн 89, 90 дүгээр хуудасны ар, 91 дүгээр хуудасны ар, 92 дугаар хуудасны ар, 93 дугаар хуудасны ар,*******0 дугаар тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй тул нийт түрээсийн төлбөр 50,000,000 төгрөгөөс************** ХХК-ийн төлсөн 23,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 27,000,000 төгрөгийг************** ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түрээсийн гэрээний улмаас учирсан хохирол 465,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч************** ХХК түрээсийн гэрээний зүйл болох техник, хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 465,000 төгрөгийн торгууль ногдуулсан гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15-1/2425 дугаартай албан бичгээр Kia Rhino маркийн УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 25,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, оны дүгээр сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, оны дүгээр сарын 06-ны өдөр 20,000 төгрөг, оны дүгээр сарын 06-ны өдөр 20,000 төгрөгөөр,
Kamaz загварын УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Нэргүйбаатар 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 20,000 төгрөгийн торгууль тус тус Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр ногдуулсан болох нь тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчлийг шалган шийдвэрлэхэд торгуулийг бэлэн бусаар оногдуулах, шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам-ын 4.1-т зааснаар зөрчил гаргасан этгээд нь оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор мэдэгдэх хуудсанд заасан тухайн дансанд төлөх үүрэгтэй, 4.2-т торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд зарлан мэдээлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч буюу жолоочоос шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна гэж тус тус заасан байна.
Дээрх баримтаас үзэхэд түрээсийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл хариуцагч Ихсоёмбо******* ХХК эзэмшил, ашиглалтад байх хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн нэр бүхий жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр торгууль оногдуулсан байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу хариуцагч************** ХХК торгууль төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч ************** ХХК-нд хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан этгээд торгууль төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ************** ХХК нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувиар тухайн торгуулийг төлж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хохирол 465,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч************** ХХК-аас 27,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх*******,965,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2,6,8 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч************** ХХК-аас 27,000,000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх*******,965,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн0 дугаар зүйлийн0.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч************** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.4,9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ