Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/00378

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр Дугаар2/ШШ2021/00378 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо,*******ийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах******* банк ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, хороолол, 2 байр,******* тоот хаягт оршин суух******* овогтой************** /РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, хороолол, 2 байр,******* тоот хаягт оршин суух овогтой /РД:/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, хороолол, 2 байр,******* тоот хаягт оршин суух овогтой /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 61,700,723.80 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогтсайхан, Н.Хэрлэн, хариуцагч Д.Энхтуяа, Б.Уянга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч О.Амарсанаа, Б.Уянга, Д.Энхтуяа нартай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан9,500,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр үүргээ биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Зээлдэгч О.Амарсанаа, Б.Уянга, Д.Энхтуяа нар нь 2020 оны дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл9,098,708 төгрөг, үндсэн хүү 2,601,487 төгрөг, нэмэгдүүлсэн хүү27 төгрөг, нийт 61,700,723 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, зээлийн барьцаанд буй гэрчилгээний дугаартай, улсын дугаар бүхий Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол 2 байр******* тоот 40 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Амарсанаа, Б.Уянга нар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан9,500,000 төгрөгийг 240 сарын хугацаатай жилийн 19,8 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээнд хамтран зээлдэгчээр ээж Д.Энхтуяа оролцож гарын үсэг зурсан боловч тухайн зээлийг огт хэрэглээгүй, худалдан авсан орон сууцанд амьдарч байгаагүй. Зээлийн гэрээнд Д.Энхтуяагийн нэр орсноос биш зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг авч хэрэглээгүй тул энэ хэрэгт хариуцагчаар оролцох хүн биш.

Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин үндсэн зээлийн үлдэгдэл9,098,708 төгрөг, хүүнд нэхэмжилсэн 2,601,487 төгрөг, нэмэгдүүлсэн хүү27 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Банкны нэхэмжилж байгаа дээрх төлбөр нь үнэн зөв эсэх, зээлийн гэрээний төлөлтөд төлсөн мөнгийг үндсэн зээл, хүүд ногдох хэсгээс зөв хассан эсэхэд эргэлзэж байгаа учир энэхүү асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 2018 оны дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны дугаар сарын 20-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд 23,376,160.8 төгрөгийг төлчихөөд байхад үндсэн зээлээс 401,292 төгрөгийг хасаж тооцож хүүнд 22,974,868.8 төгрөгийг суутган авч байгаад туйлаас цочирдож байна. Түүнчдэн******* банкыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа зээлийн төлбөрт 1,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 2,000,000 төгрөгийг төлсөн ба түүнийг нэхэмжлэлээс хасаж тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн зарим хэсэг буюу нэхэмжилж байгаа мөнгийг дээрх үндэслэлээр зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* банк ХХК нь хариуцагч О.Амарсанаа, Б.Уянга, Д.Энхтуяа нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл9,098,708.98 төгрөг, зээлийн хүү 2,601,487.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү27,5 төгрөг, нийт 61,700,723.80 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

О.Амарсанаа, Б.Уянга, Д.Энхтуяа нар нь******* банк ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тоот зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргийг бичгээр байгуулж,******* банк ХХК нь9,500,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, 240 сарын хугацаатай, жилийн 19,20 хувийн хүүтэй зээлдүүлэх,

О.Амарсанаа, Б.Уянга, Д.Энхтуяа нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол 2 байрны******* тоот 40 м.кв талбайтай******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ. /хх-4-12х/

 

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ-ний зохицуулалтад нийцсэн. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч******* банк ХХК нь хариуцагч О.Амарсанаа, Б.Уянга, Д.Энхтуяа нар гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн тооцооллын талаар маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш сар бүрийн тогтоосон хугацаанд нь тогтоосон хэмжээгээр нь бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга /хх-22/,******* банк ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол /хх-21/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний.2.3-д зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь ... зөрчсөн тохиолдолд банк өөрийн санаачлагаар цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Зээлдүүлэгч******* банк ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2 удаа мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх хуульд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон байна гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч******* банк ХХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Зээлийн гэрээний 1.9-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан байх тул зээлдэгч******* банк ХХК нь зээлдэгч О.Амарсанаа, Б.Уянга, Д.Энхтуяа нараас Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй зөрчилд нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч******* банк ХХК нь 2020 оны дугаар сарын 14-ний өдрөөс тасалбар болгож үндсэн зээл9,098,708.98 төгрөг, зээлийн хүү 2,601,487.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү27,5 төгрөг, нийт 61,700,723.80 төгрөг нэхэмжилсэн байх ба энэ хугацаанаас хойш буюу 2020 оны дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг хариуцагч нараас төлсөн болох нь хариуцагч талаас шүүхэд шинээр гаргасан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул гэрээний 1.10-т зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийг эргэн төлөх хуваариас үзвэл, хариуцагч нь сар бүр үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг тогтмол үнийн дүнгээр төлөх үүрэг хүлээснээс гадна зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг цуцалсан байх тул төлөгдсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлд тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нар нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч О.Амарсанаа, Б.Уянга, Д.Энхтуяа нараас үндсэн зээл9,098,708.96 төгрөг, зээлийн хүү 602,014 төгрөг9,700,723.80 төгрөг гаргуулж******* банк ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зээлдэгч О.Амарсанаа, Б.Уянга, Д.Энхтуяа нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох улсын дугаар бүхий Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол 2 байр******* тоот 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч О.Амарсанаа нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд өөрөө болон төлөөлөгч нь хүрэлцэн ирээгүй, оролцох боломжгүй шалтгаанаа тайлбарлаагүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн0 дугаар зүйлийн0.3-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Амарсанаа, Б.Уянга, Д.Энхтуяа нар9,700,723 /тавин есөн сая долоон зуун мянга долоон зуун хорин гурав/ төгрөг гаргуулж******* банк ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол 2 байр******* тоот 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1,7 дугаар зүйлийн7.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 456,453 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ