Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/00517

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар*******2/ШШ2021/00517

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,******* дугаар хороо,**************,******* хаягт оршин суух, эрэгтэй,************** овогтой ************** /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, хаягт оршин суух, эмэгтэй, овогтой /РД:/-д холбогдох,

 

Охиныг 7 хоногийн 2 хоногоор эцэгтэй нь уулзуулж байхыг даалгуулах тухай үндсэн, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний биетай 2010 онд танилцан үерхэж 2015 оны 8 сар хүргэл хамт амьдарч байсан. Бидний дундаас 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр охин*******ийн торсон. Хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдрахаар болж тухайн үед хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Гэвч бид хоёр 14 хоногоор ээлжилж харж асарч байхаар тохирч миний бие нэхэмжлэлээ татан авсан болно. Шинжээчийн дүгнэлтээр эцгийн асрамжинд үлдээхээр дүгнэлт гарч байсан. Тохирсон ёсоор надад охиныг маань сардаа 14 хоног өгч байсан боловч 2020 оноос хойш хааяа нэг хоногоор өгдөг болсон бөгөөд одоо бүр уулзуулахгүй байгаа болпо. нь хүүхдээ өөрөө харж асардаггүй охиноос маань тусдаа амьдарч байгаа бөгөөд эмээ болох н.Эрдэмгэрэл нь охиныг маань авчихаад өгдөггүй болно.тай холбогдох гэхээр утсаа авдаггүй. Охин маань хаана ямар байдалтай байгаа нь тодорхойгүй байгаа болно. нь хүүхдийн эрүүл мэнд, боловсролд анхаардаггүй эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж эмчилгээ заалгаад авч өгдөг боловч журмаар нь өгддөггүй. Сүүлд уулзахад охины маань эрүүл мэнд асуудалтай байсан тул эмнэлэгт үзүүлмээр байна гэхэд өгөхгүй байгаа болно. Миний бие охиноо шаардлагатай сургалт дамжаанд хамруулж төлбөрийг нь төлдөг бөгөөд надаас аваад явахаараа сургалтанд нь хүргэж өгч явуулдаггүй, цэцэрлэгт нь хүртэл харж байх хугацаандаа хааяа явуулдаг.

Эмээ н.Эрдэмгэрэл нь бага насны хүүхэдтэй бөгөөд хүүгийнхээ үсийг 2020 оны сард авахдаа хүү нь үсээ авхуулахгүй байна гээд миний охины үсийг хамт хуссан байсан. Өмнө нь миний охин настай даахиа үргээлгэхдээ маш их сэтгэлээр унаж байсан. Намар сургуульд орох 6 настай охин хүүхдийн үсийг хуссан байгаа болно. Мииий охин сүүлд аавтайгаа уулзахдаа маш их аймхай дуу муутай болсон байсан бөгөөд маш их санаа зовоож байна. Одоо хаа байгаа нь мэдэгдэхгүй байна. Миний бие охиноо харж асарч авч явах бүрэн боломжтой болно. Иймд 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охиныг эцгийн асрамжид үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний биетой 2009 онд анх оюутан болж хамт суралцаж байхдаа танилцаж, 2012 онд Энэтхэгт байхдаа хамт суралцаж амьдарсан ба 2013 оноос Монголдоо хамт амьдарч эхэлсэн. надаас 5 насаар ах, бид 2013 оноос Баянгол дүүргийн 8 дугаар хорооны5б*******ны 231 орон сууцанд хамтдаа амьдарсан бөгөөд жилийн дараа оны 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр охин төрсөн. Хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 7 дугаар сарын*******-ны өдрөөс бид тусдаа амьдрах болсон юм. Энэ үед охин ойтой байсан ба аваад явснаар миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан учир охиныг минь 2015 оны 9 сараас миний асрамжид өгсөн.

О.Даваадорж нь 2017 оноос шинээр гэр бүлийн амьдралаа зохиосон бөгөөд одоо эхнэр болон бага насны хүүхэдтэй. Бид хоорондоо харилцан ярилцаж, охиноо аавтай нь уулзуулж, аав нь охиноо гэртээ хоногоор авч явдаг. Миний бие хүүхдээ аавтай нь уулзуулахгүй гэж байгаагүй. 2020 он гарсаар нийтдээ 7 удаа тус бүр 1-3 хоногоор авч явсан байна. шүүхэд нэхэмжлэл гаргахынхаа******* гаруй хоногийн өмнөхөн гэхэд 6 сарын 23-24-нд хүүхдээ авч байсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг хүүхдээ асардаггүй, хүүхдийн эрүүл мэнд, боловсролд анхаардаггүй гэж бичсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. миний ганц охин бөгөөд би охиноо эрүүл чийрэг, сайн сайхан хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийн төлөө үргэлж хичээж ирсэн бөгөөд цаашдаа ч өөрөө өсгөж, хүмүүжүүлээд аваад явах бүрэн чадамжтай. Зун бүр охин зусланд гардаг. Миний бие охиноо төрснөөс хойш халамжилж байгаа бөгөөд хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилд анхаарсаар ирсэн. Би өөрөө ажил хийдэг. Охиноо Амила цэцэрлэг, Бяцхан найзууд цэцэрлэг. Төмөр замын 185 дугаар цэцэрлэгт явуулдаг байсан, цэцэрлэг дээр нь хичээллэдэг шатар, сорабан сампингийн сургалтандтой харилцан ярилцаад хамруулж ирсэн. Би өөрийн охин О.Маргадынхаа эрүүл мэндийн тал дээр өрхийн эмнэлэгт, нарийн мэргэжлийн эмч нарт болон Интермед эмнэлэг, Удвал дент, Солонго эмнэлэг зэрэг эмнэлэгт үзүүлж эмчилгээ, зөвлөгөө авдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул охиныг эх миний асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие тус шүүхэдд холбогдуулан охиныг эцгийн асрамжинд авах нэхэмжлэл гаргасан. Тус шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Охиныг 7 хоногт 2 хоногоор эцэгтэй нь саадгүй уулзуулж, эцгийн зүгээс хүүхэддээ анхаарал халамж тавих, сурлага, эрүүл мэндэд нь анхаарч эцгийн үүргээ биелүүлэх боломжоор хангуулах хүсэлтэй байна.

Иймд охиныг баасан гарагт эцэгт нь өгч, ням гарагт өдөр авах буюу 7 хоногт 2 хоногоор эцэгтэй нь уулзуулж байхыг Э.д даалгаж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Охиныг эхийн асрамжид үлдээж эцэг хүүхдийн тэтгэлэг төлөх, охиныг сар бүрийн дэх 7 хоногийн баасан гаригт хичээлээс нь авч Ням гарагт эхд өгөх буюу 2 хоногоор охиноо авч байх. Ням гарагт үдээс өмнө гэхэд нь өгөх, нь охиноо авсан үедээ өөрөө анхаарал халамж тавьж байх гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охиныг 7 хоногт 2 хоногоор эцэгтэй нь уулзуулж байхыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

О.Даваадорж, нарын дундаас 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх бөгөөд мөн хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн нэр гэж бичигдсэн байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаарын эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Талууд охиныг эх Э.Энхдарийн асрамжид үлдээж, эцэг нь охиныг сар бүрийн дэх 7 хоногийн баасан гарагт хичээлээс нь авч 2 хоног өөрийн асрамжид анхаарал халамж тавьж, ням гарагийн үдээс өмнө эх Э.Энхдарийн асрамжид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа бие даан харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй.

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охиныг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэгоор тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охиныг эх Э.Энхдарийн асрамжид үлдээж, эцэг нь охиныг сар бүрийн дэх 7 хоногийн баасан гарагт хичээлээс нь авч 2 хоног өөрийн асрамжид анхаарал халамж тавьж, ням гарагийн үдээс өмнө эх Э.Энхдарийн асрамжид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг батласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн0 дүгээр зүйлийн0.1.1,0.1.2-д заасныг баримтлан 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин*******ийныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний тус бүр 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэгоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200, хариуцагчаас төлсөн*******6,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Энхдариас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчоос*******6,000 төгрөгийг гаргуулж хариуцагчд тус тус олгосугай.

 

4. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ