Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00578

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00578

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сумын 9 дүгээр баг, Рашаант******* гудамж******* тоотод оршин суух******* овогтой************** /РД:ПЭ90012712/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух овогтойын /РД:67063014/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 730,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарын дагуу Макголли мини маркетыг түрээслэхээр сонирхож, хариуцагчтай утсаар холбогдон дэлгүүрийг нь үзсэн. Эхнэр нь хөдөө байсан болохоор хөдөөнөөс ирэхээр нь оръё гэж хэлэхэд хариуцагч 3 сарын түрээсийн мөнгийг эхлээд хийчих гэж хэлснийх нь дагуу 3,000,000 төгрөгийг манай эхнэрийн данснаасгийн дугаартай Хаан банкны данс руу тэр өдөртөө буюу020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Ингээд 7 дугаар сарын 06-ны шөнө манай эхнэр хөдөөнөөс ирээд, 07-ны өдөр уулзахаар ярихад хүнээс асууя, та хоёр бараагаа цуглуулаад ир гэснийх нь дагуу бид хоёр гадуур яваад бараагаа цуглуулаад орой нь ирсэн. Гэтэл дэлгүүртээ байхгүй, залгахаар утсаа авахгүй байсан. Бид хоёр гадаа нь цаг гаруй хүлээгээд, сүүлдээ утас руу нь мессеж бичээд ч хариу өгөхгүй болохоор нь гадаа машинд бараагаа үлдээгээд, маргааш өглөө нь ирэхэд дэлгүүр дотроо байж байсан. Ингээд бид хоёр уулзаад гэрээгээ хийе гэхэд хариуцагч би одоохондоо завгүй байна, дараа болъё, одоохондоо мөнгө чинь миний дансанд байж байг гэхээр нь эхнэр бид хоёр ер нь дэмий санагдаад гэрээ байгуулахаа болилоо гэхэд бидний өгсөн мөнгөнөөс ...2,000,000 төгрөгийг буцааж өгнө, 1,000,000 төгрөгийг нь тусгай зөвшөөрөл гаргуулж авах гээд өгчихсөн байгаа, хэд хоногоос 1,000,000 төгрөгийг чинь өгье гэсэн. Гэвч 7 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрийг хүртэл******* хоногийн хугацааны мөнгийг суутгаж авна гээд, шууд50,000 төгрөгийг суутгана гэсэн. Би арга буюу 150,000 төгрөгийг нь суутгаад 750,000 төгрөгийг өгчих гэж хэлэхэд одоохондоо боломжгүй байна, удахгүй хийчихнэ гэсэн боловч холбогдохоо байсан. Утсаар шаардахаар дэлгүүрээ 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээслүүлж чадахгүй байсан учраас2 хоногийн түрээсийн мөнгийг надаас авна гээд 730,000 төгрөгийг суутгаж авж үлдээд,70,000 төгрөгийг буцааж өгнө гээд020 оны 7 дугаар сарын7-ны өдөр70,000 төгрөг л буцааж шилжүүлсэн. Гэрээ байгуулагдаагүй, дэлгүүрийн түлхүүрийг ч гардуулж өгөөгүй, тэр байрыг нэг ч ашиглаагүй учраас зөрүү мөнгөө авъя гэхэд2 хоног бусдад түрээслэж чадаагүй болохоор суутгана гэдэг хариу өгсөн.с 730,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:гийн******* өрөө байрны өрөө нь дэлгүүр бөгөөд гэртэйгээ хамт байдаг.020 оны 7 сарын 04-ний өдөр гэрээ хийсэн. 3,000,000 төгрөг авсан нь үнэн. Зарын дагуу ярьсан хүнээс 8 дахь хүн нь байсан. өмнө дэлгүүр ажиллуулж байсан туршлагатай гэж дэлгүүрийг үзээд би түрээслэе, та зараа авчих. Одоохон мөнгөө шилжүүлье гээд 1 цаг л болсон байдаг. Эхнэртэйгээ казах хэлээр ярьсан. Ингээд эхнэртэйгээ яриад 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Яагаад 3,000,000 төгрөгийг шилжүүлэх болсон бэ гэхээр хавтас хэрэгт авагдсан түрээсийн гэрээ байдаг. Энэ гэрээнд төлбөрийн талаар тодорхой заасан байна. Үүнийг уншиж, зөвшөөрөөд гарын үсэг зурахдаа эхнэртэйгээ хамт зурна гэж хэлээд тавьсан заруудыг устгуулсан. Тэд манай бараатай ижил 3 бараа авч ирсэн, мөн гадаа харанхуй болсон үед ирсэн ба дэлгүүрийн хажуу талд автомашинаа тавиад та харж байгаарай гэж хэлсэн юм билээ. шөнө-3 удаа босож бараатай автомашиныг нь харсан. Тэгээд өглөө 10 цагт эхнэртэйгээ ирсэн. Эхнэр нь манай дэлгүүрт байсан бараатай ижил бараа байна гээд нөхрөө загнаад, хэрэлдээд байсан. Гурван төрлийн бараа ижил байгааг хэлээгүй юм гээд хоорондоо маргасан юм билээ. юу болоод байгааг мэдэхгүй гадаа гарч маргалд гэж хэлсэн ба тэр хоёр ч гарсан юм билээ. Ингээд эхнэр нь буцаж орж ирээгүй. Эхнэр уурлаад явчихлаа, маргааш болъё гээд бараагаа буцаагаад автомашиндаа хийсэн.020 оны 7 сарын 08-ны өдөр ийм л юм болсон. Эхнэртэй нь дахиж уулзаагүй. манай эхнэр болъё гэж байна гэхээр нь тэр дор нь,000,000 төгрөгийг өгсөн. Ингээд020 оны 7 сарын3-ны өдөр н.Алтанбаян гэдэг хүнд дэлгүүрээ түрээслэсэн. Иргэний хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1.3-т зааснаар хэлцэл хийсэн байна.020 оны 7 сарын 04-ний өдрөөс020 оны 7 сарын3-ны өдөр хүртэл0 хоног байгаа юм. Энэ0 хоногийн хугацаанд оногдох мөнгөн дүн нь 730,000 төгрөг учраас өгөхгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь нэхэмжлэгч хамтдаа цай ууж сууж байгаад та тавьсан заруудаа устгачих гэсэн. өөрөө дэлгүүрийн гадна талд наасан зарыг хуулж авсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 730,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоотод******* өрөө орон сууцны өрөөг хүнсний дэлгүүрийн зориулалтаар нэг сарын 1,000,000 төгрөгийн төлбөртэй 3 сарын хугацаагаар түрээслэхээр амаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчаас020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гурван сарын түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөгийг хариуцагчд шилжүүлж,020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн гэрээний зүйл болох дэлгүүрийг хүлээн авсан байх боловч тухайн өдөртөө хариуцагч нь дэлгүүрийг, нэхэмжлэгч,000,000 төгрөг,020 оны 7 дугаар сарын7-ны өдөр70,000 төгрөг, нийт,270,000 төгрөгийг тус тус харилцан буцаан авсан болох нь нэхэмжлэгчын өгсөн .... эхнэр бид хоёр ер нь дэмий санагдаад гэрээ байгуулахаа болилоо гэхэд бидний өгсөн мөнгөнөөс,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэх, хариуцагчгийн өгсөн эхнэр уурлаад явчихлаа гээд бараагаа буцаагаад автомашиндаа хийсэн. Тэгээд манай эхнэр болъё гэж байна гэхээр нь тэр даруй,000,000 төгрөгийг буцаан өгсөн гэх тайлбар,ын хаан банк дахь 5845488046 тоот дипозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хариуцагчаас аж ахуйн үйл ажиллагаа буюу хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааны зориулалтаар орон сууцны өрөөг шилжүүлэх, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон буюу түрээсийн гэрээний эрх үүргийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 318.4.-т заасан.

 

Талууд020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр амаар харилцан тохиролцож,аас түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг шилжүүлсэн байх боловч бодитоор хүнсний дэлгүүрийг020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан байх ба тухайн өдрөө талууд түрээсийн гэрээний зүйл болох хүнсний дэлгүүр, төлбөр,000,000 төгрөгийг харилцан буцаан шилжүүлсэн авсан байх тул нэхэмжлэгч бодитоор хүнсний дэлгүүрийг эзэмшиж ашиглаагүй гэж үзэхээр байна.

 

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ дэлгүүрийг бусдад түрээслэх хүртэл буюу020 оны 07 дугаар сарын3-ны өдөр хүртэл0 хоногийн түрээсийн төлбөрт 730,000 төгрөг суутган авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч талууд гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймд түрээслүүлэгч түрээсийн төлбөр шаардах эрхгүйгээс гадна мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагчс 730,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчад олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагчс 730,000 /долоон зуун гучин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т нэхэмжлэгчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн2,070 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчс улсын тэмдэгтийн хураамжид2,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ