| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/00114/И |
| Дугаар | 102/ШШ2021/00622 |
| Огноо | 2021-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2021/00622
20******* оны 03 сарын*******2 өдөр Дугаар*******02/ШШ20*******/00622 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг,******* дүгээр хороо, өөрийн байранд байрлах******* банк ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, Горькийн ******* дүгээг гудамж******* тоотод оршин суух******* овогтой Нямаагийн******* /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 4,473,827 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ишравдан нь 2019 оны 06 сарын 03-ны өдөр******* банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин банкийг хохироож тоот зээлийн төлбөрөө 3******* хоног төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-т заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2020 оны*******2 дугаар сарын*******7-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 3,690,161.27 төгрөг, зээлийн хүү 750,791.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,875 төгрөг, нийт 4,473,827 төгрөгийг Н.Ишравдангаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие******* банкнаас цалингийн зээл болох 4,473,827 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж барагдуулна. Зээлийн төлөлтийг хугацаанд нь төлж амжаагүйд уучлал хүсье. Энэхүү зээлээ өөрийн үндсэн цалингийн өглөгтэй болох үедээ******* жил 5 сарын хугацаанд төлж барагдуулна. Одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Зээлээ төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* банк ХХК нь хариуцагч Н.Ишравданд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 3,690,161 төгрөг, зээлийн хүү 750,791 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,875 төгрөг, нийт 4,473,827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Н.Ишравдан нь******* банк ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж,******* банк ХХК нь 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, Н.Ишравдан нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6-8/
Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ-ний зохицуулалтад нийцсэн байна.
Нэхэмжлэгч******* банк ХХК нь хариуцагч Н.Ишравдан гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлбөрийн чадвартай болмогц******* жил 5 сарын хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулна гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрийг 2020 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш сар бүрийн тогтоосон хугацаанд нь тогтоосон хэмжээгээр нь бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга,******* банк ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-7-8/
Зээлийн гэрээний 3.3.4-д дараах тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна. Үүнд: зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж заасан.
Зээлдэгч зээлийг төлбөрийг 3******* хоног төлөөгүй байх тул ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэхээр байх тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна. Иймд нэхэмжлэгч******* банк ХХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Зээлийн гэрээний 2.9-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан байх тул зээлдүүлэгч******* банк ХХК нь зээлдэгч Н.Ишравдангаас Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй зөрчилд нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч******* банк ХХК нь 2020 оны*******2 дугаар сарын 07-ны өдрөөс тасалбар болгож үндсэн зээл 3,690,161 төгрөг, зээлийн хүү 750,791 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,875 төгрөг, нийт 4,473,827 төгрөг нэхэмжилсэн байх ба хариуцагч зээлийн төлбөрийн тооцооллын талаар маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нар нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч Н.Ишравдангаас үндсэн зээл 3,690,161 төгрөг, зээлийн хүү 750,791 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,875 төгрөг, нийт 4,473,827 төгрөг гаргуулж******* банк ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Ишравданд шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******00 дугаар зүйлийн*******00.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.2.1,*******16,*******18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ишравдангаас 4,473,827 /дөрвөн сая дөрвөн зуун далан гурван мянга найман зуун хорин долоо/ төгрөг гаргуулж******* банк ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ишравдангаас улсын тэмдэгтийн хураамжид 86,532 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* банк ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.4,*******19.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ